SUNShine®

FUNNY FASHION

2009 оны 03-р сарын 31 Нийтэлсэн SUNShine®

Шинэ сар эхэллээ, эхлэхдээ инээдээр эхэлдэг сайхан сар Happy New Month !!!

 Дэлгэрэнгүй»

Монгол үндэстний хувцас

2009 оны 03-р сарын 15 Нийтэлсэн SUNShine®

Монгол үндэсний хувцас

Аливаа ард түмний эд өлгийн соёлын нэгэн дурсгал нь хувцасны соёл мөн билээ. Түүнд тухайн иргэн зоны угсаатны өвөрмөц дүр төрх тод тусдаг байна. Монголчууд түүхийн урт удаан хугацаандаа өөрийн түүх, соёлыг бүтээнгээ үндэсний өвөрмөц хувцас, гоёлыг бий болгожээ. Монгол үндэсний хувцас нь монгол орны цаг уур, хүн ардын эрхлэн буй аж ахуй, хэв шинж, дадсан зан суртал, эрхэмлэж заншсан сэтгэцийн үнэлэмж, дээдлэн хүндэлдэг соёлын хүрээ, дагаж ирсэн нийгмийн хэв журамтайгаа нягт уялдсан онцлогтой ажээ. Иймээс хувцасны судалгаа нь түүх угсаатны зүйн шинжилгээнд чухал байр эзэлдэг юм. Түүхийн ёурвалж мэдээнээс үзвэл, монголчууд эртнээс нааш хувцасны хууль гаргаж, харьяат улсын дотор журамлан мэдүүлж, даган мөрдүүлсээр иржээ. Монгол газар анхны төр байгуулсан Хүннү нар өөрийн хувцасны хуультай байсны дээр Киданчууд 928 онд Ляо улсыг байгуулаад мөн хувцасны дүрэм зохион хэрэгжүүлсэн байна. Монголын эзэнт гүрний цагт их хаан Мөнх 1252 онд, Хубилай 1275 онд тус тус хувцасны тухай хууль гаргаж хувцасны хэв маягийг тогтоожээ.

 Дэлгэрэнгүй»

Аян замын тэмдэглэл 2

2009 оны 03-р сарын 09 Нийтэлсэн SUNShine®

Эрх чөлөөний орон болох АНУ улсад өнгөрүүлсэн энэ хэд хоног үнэхээр мартагдахааргуй байлаа. Seattle, kansas city, washington DC гэсэн маршрутаар явлаа, ниснэ гэдгийг ч нэг үзүүллээ. Seattle маш гоё хот байна лэ, чийглэг агаартай нар их ховорхон гардаг хирнээ нэг л гоё тайван газар санагдсан,  бороо орж байснаа цас болж хувираад л, ногоон моддыг нь цас хучаад л ямар үзэсгэлэнтэй харагдана гээч

 Дэлгэрэнгүй»