SUNShine® : Миний аав

Миний аав

Би монгол зураг буландаа монгол зураачдынхаа амьдрал уран бүтээлийн тухай оруулж байгаа билээ, энэ жил аавын маань 70 насны ой болж байгаа тул дурсгалд нь зориулаад аавынхаа тухай орууллаа.

Ядамсүрэнгийн Үржнээ

Я. Үржнээ 1940 онд төрсөн. Зөвлөлтийн арван жилийн 1-р дунд сургууль төгссөн. 1970 онд И. Репины нэрэмжит Уран Зургийн Академийг монументаль Урлагийн мэргэжлээр төгссөн. Ардын армид цэргийн алба хааж улмаар 1956 оноос “Элдэв очир” кино театрт зураачаар, хэвлэл чимэглэлийн газар,  В.И Лениний музейд,  хэлмэглэгсдийн музейд ерөнхий зураачаар ажиллаж ирсэн. 1995 оноос Дүрслэх Урлагийн “Анима” сургууль, 1999 оноос Кино Урлагийн дээд сургуульд багшилж байсан.
Өөрийн эзэмшсэн мэргэжил болох монументаль урлагийн томоохон бүтээлээс нь дурьдвал Зөвлөлтийн дайчдад зориулсан  “Зайсан” хөшөө, В. И. Лениний музейн фасадын  зэс хөөмөл , ГХЯ-ны Чингис хааны чулуун шигтэмэл, МУЭСТО-ны Янжинлхамын зээгт наамал зэрэг бүтээлүүдийг урлан бүтээсэн юм.
Дүрслэх урлаг, чимэх чимэглэх урлаг, график дизайны чиглэлээр үндэсний хувцасны альбом, ханын чимэглэл, календарь, зурагт хуудас хэдэн зуугаар зурж бүтээсэн.
Театр, ардын урлагийн чиглэлээр сүүлийн 30 шахам жилд УАДБЧуулгын концерт, МАХН, МҮЭ-ийн их хурал төрийн концертнуудын тайз, хувцасны эскизүүдийг хийж байв.
Хэвлэлийн салбарт мэргэшин ажиллаж “Пионерийн үнэн”, “Залуучуудын үнэн”, “Новости Монголии” зэрэг хэдэн арван сэтгүүлийн плакат, хэдэн зуун чимэглэл, шуудангийн марк, ил захидал зурсан юм.
Нам төрөөс хөдөлмөр бүтээлийг нь үнэлж 1981 онд Монгол Улсын Төрийн соёрхолт зураач, Хөдөлмөрийн хүндэт медаль, Засгийн Газрын хүндэт жуух, Ардын хувьсгалын  50,60 жилийн ойн медалиуд, МУЭ-ийн шагнал, МҮЭ-ийн хорооны шагнал, зураач Б. Шаравын нэрэмжит диплом зэрэг одон медалиудаар шагнасан.
“Ардын элч”, “ Эргүүн хунгийн домогт” кинонд оролцон тоглосноос гадна “Зэрэг нэмэхийн өмнө” киноны зураачаар ажилласан.

Чингис хааны чулуун шигтгэмэлээрээ зураач маань олон өнгийг чадварлаг хослуулж чаддагаа харуулжээ. Тэрбээр Чингис хааныг нэвтэрхий ухаантай, хатан зоригтой, эрс шийдэмгий, гялалзсан зохион байгуулагч, төрийн гарамгай зүтгэлтэн, аугаа их жанжин, Монголын тулгар төрийг үндэслэн байгуулагч талаас нь дүрслэхийг чармайсан байна. Хааны баруун гарт пайз, зүүн гарт нь нот бичиг бариулсан нь гадаад орнуудтай дипломат харилцаатай, элчин төлөөлөгч солилцдог байсныг харуулсан юм байна. Элчин төлөөлөгчөө дөнгөж үдэж мордуулчихаад зогсож буй сүрлэг хаан маань ногоон дээл өмсжээ. Дээр нь хөх саарал гантигаар шигтгэсэн  уул, тэнгэр харагдаж, дэргэдүүр нь ягаан гантигаар хийсэн гол мөрөн урсана. Хааны тэргүүний дээр цагаан гантигаар шигтгэсэн нар, сар, гал гурав нийлээд Монгол улс үүрд мандан бадрах болтугай гэсэн утгыг хадгалжээ. Гурван үзүүртэй гал бол өнгөрсөн, одоо, ирээдүйн гурван цагт балчир, идэр, өтгөс гурван үеэрээ эгнэгт мандан бадрахын утгаар хэрэглэдэг билээ. Нар сар хоёр бол мөнх тэнгэрийг төлөөлөн хөх тэнгэр луугаа ямагт батжин бэхжихийн, энхэрч мөнхрөхийн бэлгэдэл юм.


Гадаад Явдлын Яаман доторх чулуун шигтгэмэл

Хөрөгний баруун талд байрлуулсан самбарт

Алд бие мину алжааваас алжаатугай
Аху төр мину бүү алдартугай

Зүүн талын самбарт

 “Элчин харилцаа болбаас төрийн алтан аргамжаа мөн” гэсэн үгийг алтан үсгээр сийлжээ.

Голын хөрөг нь хүрээний хамт 350x170 см буюу 5,95 кв метр, хоёр талын самбар нь 270x120 см буюу 3,24 кв метр хэмжээтэй юм.
Зураач Үржнээ зохиосон эх зургийнхаа дагуу энэхүү байгалийн өнгөлсөн чулуун шигтгэмэлийг бүтээх гэж уран барималч П. Зулзагын хамт бүтэн таван сар зүтгэсэн билээ.
Флоренцийн мозайкийн аргыг ашиглан хийсэн гэж товчхон хэлчихэж болох боловч чухамхүү яаж гэдгийг нь уншигчиддаа ойлгуулахын үүднээс бүдүүн тоймоор өгүүлсүүгэй.


Уг нь бол шилэн дээр зурсан зургийнхаа дагуу чулуунуудаа байрлуулан наах ёстой юм байна. Гэтэл манайд тэр зориулалтын шил нь хаанаас байх  вэ? Зураач, барималч хоёр маань байгаа нөөцөө ашиглаж хатуу цаасан /картон/ дээр зургаа зурж чулуугаа наажээ. Араас нь зуурмаг цутгах үед цаас нь норж чулуунууд нь хөдлөх вий л гэж түгшиж байж. Нэг л чулуу хөдөлбөл нүд нь  сөлийчих юм уу, гар нь мурийчих талтай. Зөрүүлж алдаж болохгүй, яг л тааруулах ёстой. Ингэж бодоод л хоёул зүтгэсэн, ур ухаан хүч чадлаа дайчилсан.  Шигтгэмэлийнхээ нэг хэсгийг хийчихээд  сэтгэлдд баяр төрөвч дараагийнхаа хэсэг рүү орж, ер дуусан дуустал тэдэнд амсхийх ч үе олдохгүй байлаа. Нэгэнт эхэлсэн бүтээлээ дуусгаж, санаагаа гүйцэлдүүлтэл  нь уран бүтээлчийг хэн ч юу ч үл зогсооно.

Эх зургаа зурчихаад шигтгэмэлдээ орох чулууг хаанаас авах, байрлуулах хана нь тэр бүтээлийг даах эсэхийг судалж багагүй цаг зарцуулжээ. Эх орны маань баялаг 7 төрлийн боржин, 6 төрлийн гантигийг хэрэглэжээ. Авдрантын чулууны үйлдвэр захиалгынх нь дагуу чулууг өнгөлж өгнө. Жинс, бөгж, бүс гэх мэт жижиг чимэглэлд орсон номин, оюу, чүнчигноров, мана, хас чулууны заримыг Геологийн төв лабораторийнхан эзний хөргөнд хандив болгон өргөсөнд уран бүтээлчдийн сэтгэл уярсан.Эрдэнийн чулуун шигтгэмэл 1991 оны 12 дугар сарын 31-нд бэлэн болжээ.

Мөнх алдрын хөшөө Зайсан

Зайсан хөшөөний макетны зураг
Хуучны фото зураг болхоор чанар муутай байгаа

Зайсан хөшөөний эх загвар нь аавын маань дипломын ажил юм.

Зүүн талд зогсож байгаа нь аав маань .


Монгол -Зөвлөлтийн ард түмнүүдийн үүрдийн найрамдал, нөхөрлөлийн чин үнэнч сэтгэлийг тасралтгүй үргэлжлэх цагираг, амсаргүй гархиар билэгдэн харуулсан аж. Тус цагирагийн(диаметр 20 м, өндөр нь 3,20 метр, зузаан нь 70 см) гадны талыг манай хоёр улсаас зөвлөлтийн яруу алдарт зэвсэгт хүчний байгуулан мөнхийн гавьяаг үнэлж шагнасан байлдааны бүх одон медалийг тал гозгор баримлаар чимж, дотор талын туурганд ах дүү Зөвлөлт-Монголын армиудын дайчин нөхөрлөл, хамтын ажиллагаа, мөр зэрэгцэн тулалдсан түүхэн замналыг Октябрийн Аугаа их хувьсгалын ялалтын өдрөөс авхуулаад орчин үед сансар огторгуйг эзэмших хүртэл бүх үе шатаар тод томруун дүрсэлсэн өнгийн шигтгэмэл зургийг 170 гаруй м2 талбайд бүтэн тойруулан урлажээ. Уг хөшөөний эх загвар болон дотоод мозайкны зургийг зураач Я. Үржнээ зуржээ. Архитекторчоор уран барилгач А. Хишигт, Д. Өлзий-хишиг, Н. Уртнасан, Т.Мишиг нар ажилласан. Цэрэг эрийг том хэмжээний баримал хөшөөг уран барималч П. Зулзага, Ц. Доржсүрэн нар голлон хийжээ.
Хөшөөний ажлын зураг төсөл хийгээд газар дээр нь өсгөн томруулж байгуулах ажилд зөвлөлтийн хэсэг барилгач, инженер мэрэгжилтнүүд оролцсон юм.

Лениний музей

Лениний музейн фасадын  зэс хөөмөлийн бүтээлээрээ 1981 онд төрийн соёрхолт хүртэж байсан юм


Календарны зураг



start=-17 , cViewSize=50 , cPageCount=1

33 сэтгэгдэл:

null
•●♥ ✿✿✿ ♫ ☻ ГЭГЭЭН ДОМОГ ☻ ♫ ✿✿✿ ♥●•

Мундаг хүн шүү. Манай ээжийн маш их хүндэлдэг хүн. Ээж намайг анх эхэлж, уран зураг, утга зохиолд хөтөлж соён гэгээрүүлж билээ.

Болдууш

Мундаг аавын мундагдуу /цаашид улам л мундаг болох болохоор ийн хэлэв/ охин байна шд.
Би ч зургаас хөндийдүү хүн. Гэхдээ Тэр гадаад харилцааны яамны чулууны талаарх яриаг нь Байды ахаас сонсож байсан юм байна.
Ингэхэд чи өөрөө зурж, урладаг биз дээ айн, Өөрийнхөө бүтээлээс сонирхуулахгүй юм уу...

Бодлоороо Оролдох Лаг Дуртай Унтамхай Уншимхай Шаар

Гоя хаалга хийсэн байна шд... вишшш вишшшд

Энэрэл (зочин)

гайхалтай

maya

үнэхээр бахархмаар сайхан хүн байжээ, сайхан нийтлэл байна баярлалаа

Undriga (зочин)

Гайхалтай уран бүтээлч хүн юм аа.

SUNShine®

I'm legend: Баярлалаа,танай ээж урлагийн хүн байх тэ?
Bolduush: Тийм үү? зураач нар бол мэднэ байх шүү. Хүмүүс харин нүдэн дээр нь ил байдаггүй болхоор энэ бүтээлийг нь сайн мэддэггүй юм.
Миний блогоор жаахан хэсвэл миний зурсан урдасан бүтээлүүд бага сага бий бий kkkk
Энэрэл: Маya: Undriga: Баярлалаа

Болдууш

Нэххх сайхан завтай үедээ тухтайхан сууж таатай тэнэе дээ, блогоор чинь. Гэхдээ л бас овоо л онгичдог шд, чинийхийг...

MC Аав

бахархмаар гайхалтай уран бүтээлч хүн юм аа
чи ч шийрийг нь хатаана биз

Xe Xe (зочин)

Urjinee guian okhin yum uu? Bi odoogoos 13 jiliin umnu galeried biluu de etuduudiig uzej baisan. Dundad azi, eswel orosiin tosgon khawitsaa zurj baisan gemeer etudnuud sanagdaj baisan. Bi egchiig tani kharj baisan baikhaa. kkk. Bi eswel anduuraad baina uu? Tanai aaw mundag zuraach shuu.

SUNShine®

Bolduush: Тэгээрэй :) Хийж гийгүүлсэн их юм байхгүй ээ. Одоогоор миний хийсэн хамгийн том бүтээл гэвэл загварын шоу маань л байна даа. Сургууль төгссөнөөсөө хойш янз бүрийн өөр ажил хийж уран бүтээлээс их л хөндий байж байгаад сүүлийн 2 жил уран бүтээл хийж байна даа. Цаашдаа цаг хугацаатай уралдаад л их зүйл хийж бүтээнэ дээ :)
Аав: Баярлалаа
Хехе: Чи андуураагүй байхаа :). Аавын охин дүү нар зураачид

ntsoom

Мундаг хийсэн мозайкнууд шүү. Оюутан байхдаа хичээлийн шугамаар бүгдийг нь тойрч үзсэн санагддын. Зулзага гээд барималчиныг бас мэднэ шүү. Нэг хэсэг хамт ажиллаж байлаа.

baidag l negen (зочин)

aav chin sain uran buteelch baijee bi ene taliin yumnaas ih tosoo hun l dee harin etsgiin huvid gaihaltai hun baisan gedegt itgej bna ohin n aaviinhaa tuhai bichene gedeg ih hetsuu gehdee chi bichsen bna bayar hurgii
bidnii hen maani ch yalgaagui aav eejdee setgeliin suvraga bosgoj ymagt sanaj yvaa gedegt bi ergelzdeggui ee
ter l sanasan husel setgelee sain uileer ilerhiilj saihan gegeeleg zuileer busdad tus bolj yvaarai
sain aav eejiin neriig sain avch yvah gedeg ih hundetgel ih itgeliin achaag daaj amidraarai
kkkk za baahan hogshin hun shig surgaal aildchihlaa gehdee suuliin ued ene tuhai ih boddog boljee tegeed ooriin olson bodloos jaahan bichej orhiloo

zurag ene ter gesnees ohin maani ih
zurah durtai yumaa bi dotroo jaahan goridood l baigaa bi tegeed ene tend yvhaaraa zurgiin heregsel tsaas budag bas haraad baidag bolson shdee

Jezzz (зочин)

Уг нь их сайн уран бүтээлч гэж мэдэж байгаа хэрнээ аавын тань тухай нийтлэл харьцангуй бага уншиж байсан болохоор их баярлалаа.

SUNShine®

Ntsoom: тийм үү :),
Зулзага гуай манай аавтай олон сайхан бүтээл дээр хамт ажилласан, манайхаар байнга орж гардаг сайн найз нь байсан
baidag l negen: Блогоор минь орж гарж санал сэтгэгдлээ хуваалцдагт баярлалаа :) Үргэлж санаж явнаа, баярлалаа
Охин чинь зураг сонирхож байгаа үед нь дэмжээд л өгвөл юм дуулгана даа :)
энэ бичлэгийг орж сонирхоорой http://more.blog.gogo.mn/read/entry92461 Зургийн үзэсгэлэн үзүүлж байгаарай :)
Jezz: Харин тийм ээ, ер нь зураачдын маань тухай нийтлэл үнэхээр хомс байх юмаа. Хэн гэдэг зураач аль бүтээлийг зурсан гэдгийг залуу үе маань бүүр ч мэдэхгүй байх.

Elkhan

Сайхан мэдээлэл байна баярлалаа...
би Чингисийн энэ сахалны талаар ерөөсөө ойлгодоггүй юм...

SinГ©ad O'Connor

Ёстой мундаг аавтайн байна даа бахархах сэтгэл төрөв :)

Дээс...

мундаг уран бүтээлч байна... ингэхэд өөрөө загварын талын хүн юм уу.

SUNShine®

Elkhan: Баярлалаа
Сахалны юуг нь ойлгодоггүй гэж? :)
Хэрцгий хэрэм: Баярлалаа
Десперадо: Би хувцасны дизайнер

Ebe (зочин)

Үүүү супер...ккк
Энэ зүйлийг миний аав хийсэн, энэ миний өвөөгийн хийсэн зүйл гээд хүнд дурсагдах зүйлтэй гоё байна гэдэг үнэн саак... :-)
Уншихад гоё байлаа..

Dulaan (зочин)

chingis haaniig ihenh uran buteelchid Sergei Bodrov sahaltaitaigaar kinondoo oruulsan ovor mongolchuud bas olon angit kinondoosahaltaigaar buteesen. Urjneegiin aav U.yadamsuren guain anh buteesen Chingis haan sahaltai baisan. yaponchuud bas kinondoo ene l chuluun chigtgemel deerh Chingis haantai tostoi duriig buteesen zergiig bodoj uzehed ih haani maani dur torh ihenh uran buteelchded ijil tostoi buuj baisanni dotood setgelni helj ogdog baih.Dotor hun ihenhdee zov heldeg.ene Ezen haani chuluun chigtgemelni delhiid bolon mongold tsoriin gants yumaa.

Зочин

chingis haanii uees hoish uldsen barimtuud deer zurag ni baikhgui ch dursleliig todorhoilon bcihsen baogdag bolhor sudlaachid zuraachid ter undeslel deerees l sahaltai zursan baidag baih

AEЯO

Хөөөөх мундаг юмааа :)

blue fire (зочин)

Гайхалтай.
Нэрийг нь мянгантаа сонсч бүтээлийг нь мэддэг байсан ч өөрийг нь харж байсангүй. Ховор зургийг нь оруулсанд баярлалаа.

Elkhan

Dulaan and zochin баярлалаа...

SUNShine®

Ebe: Баярлалаа
Dulaan:Зочин: Баярлалаа, Тийм байх шүү, мэдээж ямар ч эх үүсвэргүйгээр зураачид сахалтай зурахгүй байх л даа тэ.
Aero: :)баярлалаа
Blue fire: Баярлалаа, зураг нь харин чанар муутай байгаа юмаа.
Elkhan: :)

alone

amjilt^^

соёлоо (зочин)

гайхалтай зураач юмаа, хүүхдүүддээ зайсан толгойн зургийг хэн гаргасныг хэлж өглөө, баярлалаа

Puujee (зочин)

Huurhii... Minii hamgiin sain ah maani baij bilee... Urjnee ahiigaa urgelj setgel zurhendee hadgalj yabdiim daa... Um sain amgalan boltugai. Yumjirtaa: Chinii uran buteeld undur amjilt husey ee.

Kamimila (зочин)

Udam damjsan uran bvteelch min uragshaa ------------------> 1000%

up (зочин)

Iim goy aguu hunii huuhduud dotroo negiig bodoj etseg ehinhee ner aldarig ondort hurgej bgarai gemer bn minii sonsohod taniahan gadaadad niled udsan bh mon uu

н. цэцэгмаа (зочин)

Нүдийг минь нээсэнд баярлалаа сайхан бүтээл байна миний нэг хайртай зураг бол хүүхдийн 100 ширхэгтэй бүтээл тэр мөн миний сэтгэлээс хүүхэд наснаас одоо болтол гардаггүй юм.

agi (зочин)

сайн уран бүтээлчидыг цагийн урсгал өөрөө өнгөлдөг гэдгийм байна лээ.улам тодрон гялалзах болтугай.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)