SUNShine® : Натюрморт

Натюрморт

Натюрморт XVI зууны сүүлч XVII зууны эхээр Фландри, Голландад уралгийн бие даасан төрөл болон үүсч хөгжсөн байна.

Натюрморт гэдэг нь махчлан орчуулбал “амьгүй биет” гэсэн үг юм. Гэвч нэр томъёоны орчуулга нь урлагийн энэ төрлийн жинхэнэ утга  агуулгыг бүрэн дүүрэн илэрхийлж чадахгүй нь  мэдээж.  Тэгэхдээ натюрморт  нь хэсэг бүлэг эд юмс , тухайлбал  ваар савтай цэцэг, аяга халбага, алис жимсний зэрэг нэг энгийн дүрслэл биш юм.
Урлагийн өвөрмөц сонин энэ төрөл өв уламжлал, зүй тогтол, өөрийн сонгодог дүр  хэллэгтэй билээ.  Янз бүрийн  үед амьдарч байсан төрөл бүрийн хандлага чиглэлтэй зураачид гэр орны эд хогшил, эдлэл хэрэгслэлийг зурсаар ирсэн ба одоо ч зурсаар байгааг бид сайн мэднэ. Иймээс  ч натюрмортын  бүтээлийг өөрийн үзмэрийн танхимд  дэлгэж тавиагүй урлагийн  музей, уран сайхны үзэсгэлэн дэлхийн аль ч  улс  үндэстэнд  байхгүй гэж хэлж болно. Манай гаригийн олон үндэстэн ястны хэлээр натюрмортын тухай, түүний түүх , үүсэл хөгжлийн талаар  өдий төдий зохиол хэвлэгдэн гарчээ.
Зэрвэсхэн харахад эгэл жирийн юм шиг энэ амьгүй “биет нь” юугаараа зураачийн сэтгэлийг эзэмдэн байдаг вэ? Домбо савнаас эхлээд  өдөр бүрийн эдлэл хэрэглээний зйүлсээс  зураас хүн юуг олж  харж, ойлгон мэдэрч байна вэ? Зарим хүмүүс натюрмортыг зөвхөн зураг зурж сурахад л хэрэгтэй мэтээр үздэг тал бий. Тэгэхдээ эд юмсын  хэлбэр дүрс, өнгөний зохиомжийг ойлгож мэдрэхэд энэ нь анхны шат болох нь мэдээж боловч натюрморт өөрийн уран сайхны тодорхой чиглэсэн зорилготой байдаг. Хэсэг бүлэг эд юмсыг байрлуулан тавих, өрж дэлгэх ажил нь натурыг урнаар зохиомжлон байгуулах уран чадварыг хөгжүүлж, түүний харагдах чанарыг нэгтгэн үзүүлэхэд оршино. Энэ бүхэн нь цөм д зураг урлал эхлэн сонирхогчдод, үнэхээрийн чухал ач холбогдолтой  зүйл юм. Гэвч натюрморт нь зөвхөн зураг зураг урлал эхлэн сонирхогчдод төдийгүй бас туршлагатай мастеруудад  ч ашиг тусаа нэгэн адил өгч байдаг билээ.
Эд юмсын ертөнц гэж нэрлэдэг натюрморт аливаа нийгмийн байдал, тэр үеийн хүний хүсэл эрмэлзэл, цаг үеийн айзам хэмнэл , таашаал сонирхол, улс үндэстний зан үйлийн  онцлог хурц тодоор илэрдэг.  Нэг үгээр хэлбэл натюрморт нь амьдралын тухай  найраглал, ахуй хэрэглээний зүйлсийг урлан бүтээсэн хөдөлмөрийн тухай түүхчилсэн өгүүллэг юм.  Тэгээд  ч бодит  байдлыг  гоо сайхнаар танин мэдэж чухамхүү  цаг үеийн байдалтай хэрхэн харьцах түүнийг  яаж илэрхийлэх хэлбэрийг натюрмортоос олж авч болдог байна. К. Петрова-Водкинагийн “Май загас” гэдэг натюрморт үүнийг гэрчлэх болно.


Тэрээр гайхалтай эгэл жирийн зүйлсийг зурж түүндээ хувьсгалын дараахан үеийн аж амьдралын хэцүү бодит нөхцөл байдлыг харуулсан байдаг.  
Голландын зураачид натурыг гүнзгий судлан бясалгаж, түүндээ уран сайхны  уянгын үнэ цэнэ оруулдаг байна.
Голландын натюрморт XVIII зууны Францын зураач Жан Батист Шардены эхэн үеийн бүтээлд онцгой нөлөө үзүүлжээ. Шарден олон жилийн турш натюрмортын энэ гайхамшигт урлагаас суралцан, эрэл хайгуул хийж өөрийгөө  туршин шинжиж “Шардены арга барил” гэдгийг хэлбэршүүлэн тогтоохыг хичээнгүйлэн эрмэлзсан байна.  Тэрээр энэ нөр их хөдөлмөр, тэвчээр хатуужлын үрээр натюрмортын гайхамшигт мастер гэдэг алдар нэрийг хүртсэн юм.


XIX зууны II хагасын Өрнөд Европын урлагт натюрморт онцгой байр эзлэх болсон нь Пикассо, Матисс, Сезанн, Ван Гог, Гогены бүтээлээс тодорхой билээ.


Зураач натур 2-ын хурц маргааны нэг бол натюрморт юм. Ямар эд юмс хаана байна вэ, түүнийг ойлгон  эзэмдэж байгаа би өөрөө хаана байна вэ гэдэгт натюрмортын үндсэн шаардлага байх ёстой. Үүнд л натюрмортоос үзэгчдийн шимтэн хүртэж танин мэдэх том баяр баясгалан оршино.
Гэхдээ натур бол зураач хүнд гоо сайхны нууцаа тэгж амархан нээгээд өгдөггүй, харин ч “татгалзах” эсвэл “маргах” чадвартай байдаг. Ийм учраас  түүнийг нээх түлхүүр тааруулж чадсан цагт л натюрморт үзэгч олондоо тайлангаа тавьж, тавтай ярилцдаг байх юмаа.
start=-32 , cViewSize=50 , cPageCount=1

18 сэтгэгдэл:

null
HERO

тэр хамгийн эхний зургийн стакантай цай бол яг байнаа. :)

Elkhan

Цаасаар хийсэн дүрснүүд болон элдэв хэлбэртэй зүйлс мөн ч их зуруулдаг байж билээ...

Зочин

bodit natyurmortuud n yag baina shu

MC Аав

энэ тэгээд гараар зурсан зураг уу тэ.
тэр эхнийхийг бол би шууд цай байна гээд хийж уух гээд зүтгэх юм байна.
авъяас аа гэж

Нэг_хүү

uu zuuz maireaain

Serenada (зочин)

Монгол зураачлын зурасан натюрморт байвал тавьж болох уу

AXIOM

sain zuragnuud baina

baidag l negen (зочин)

sonin yumaa ingehed huvtsasnii zagvar anh tsaasan deer buuhdaa ene natur zurag shig buuhuu haanaas n harval ymar haragdah ve geel ????????????

SUNShine®

Hero: Харин тийн аваад уучихмаар
Elkhan: Тийм үү аль сургууль вэ Elkhan?
Зочин: ахаан
Аав: :) тиймээ гараар зурсан зургууд
Нэг_хүү: ахаан
Serenada: Монгол зураачдын зургуудыг http://www.art-gallery.mn/ орж үзээрэй
Axiom: ахаан үнэхээр мундаг зураачдын бүтээлүүд
baidag l negen: Хувцасны эскиз зурахад таталбар маягаар л санаанд орсноо буулгана даа ихэнх дизайнерууд. Харин хувцас ар талаасаа ямар харагдахыг детальчлаад хажууд нь тэмдэглээд л явчихна.

blue fire (зочин)

surguulid aimaar ih naturmort zuruuldag bailaa. Myagmar biluu dee bagsh. Ih gyrhai nuddtei. Ingehed naturmort=natur+mort franz ugnuud yum bna kk

Elkhan

10-n jild...

baidag l negen (зочин)

tegvel shine zagvar zurah yg genet sanaand orson shulegiin moruudiig temdegleliin devtertee yaruuhan tatalgahtai adil yum shig bna tiimee

blue fire (зочин)

don Versace MGL d irsen suragtai :)

•●♥ ✿✿✿ ♫ ☻ ГЭГЭЭН ДОМОГ ☻ ♫ ✿✿✿ ♥●•

Блогний ая өөрчлөгдсөн нь ёстой их таалагдлаа. Аймар гоё аянууд бна. Бас Сайншайнаа хараагүй удсан болоод ч тэрүү санажийшүү :)

SUNShine®

Blue fire: ахаан тийн :) nature morte амьгүй байгаль гэсэн утгатай
Elkhan: Ахаан
Baidag l negen: Тийм шүү яг л тийм :)
Blue fire: Харин тийн байна лээ :)
I'm LEGEND: Хэний шинэ блог вэ? kkkkk

Xe Xe (зочин)

Bi deer uyiin hollandin naturmortiin styled durtai. Technology, technique n khurtel shal uur goe sanagddag.

zulaa (зочин)

hi ene bol urlagiin bvteel, setgegdel undur bnaa bna

mendsaigan (зочин)

B arhitektur bolh gsim hanas mdell awch bolh ym bol.bs mash goy zurag bna shuu

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)