SUNShine® : ″ПАЛЬТО″

″ПАЛЬТО″

Альфред ПОЛЬГАР (Австрийн зохиолч)

“Пальто”  өгүүллэг

Эхлээд хагас жилд өнгөрсөн дайнд Парисынхан бараг дасчээ. Марсель Монье эмч, энх цагийнх шигээ 14-р дүүргийн цэргийн эмнэлэгт ажилласаар. Тэрбээр өглөө бүр ерөнхий эмч Боселье тасгаар явж үзлэг хийхэд нь дагалдана. Моньегийнхний хоёр давхар сууцанд Монье авгай жанжилна. Авгай байшингийнхаа нэг хэсгийг хөлсөлж бас мөнгө хуримтлуулна. Гагцхүү францын хөрөнгөтөн л чингэж мөнгөө арвижуулж чадах билээ. Эзэгтэй нь захирсан эр нөхөр нь дуулгавартай, эвтэй аятай л хос. Нарийн хэмжээлж өгдөг хоол унданд нь хэзээ ч цадаж үзээгүй Мартиник арлын хар арьстан зарц хүүхэн Луйзатай эзэн авгай загдгай мөнгөний хэрүүл хийх нь олонтаа. Энэ явдал Монье гуайн дэргэд болоход тэрбээр “хонгор минь”, жаахан тайван бай л даа гэж эхнэртээ аргадахыг оролдоно.

-Байранд нь суудаг хүмүүсийн нэг болох Чех хүн байрныхаа хөлсийг цагт нь төлөхөө яардаггүй мөртлөө бас Луйзаг сэм хооллоно. Гэхдээ Монье авгайн зэвүүг хамгийн их хүргэдэг юм нь нүгэлгүй үнэнийг хэлэхэд эр нөхөрт нь олигтой хувцас юу ч үгүй байхад тэр чех дулаан сайхан пальтотой. Агаарын түгшүүрийн үед доод хонгилд Монье эмч орны бүтээлгээ нөмрөөд сууж байхад эрхэм Швец зөөлөн дулаан пальтойтойгоо үүрэглэж сууна.

- Хаа очиж сүрхий пальто шүү гэж Монье авгай атаархсандаа тэсэлгүй хэлээд авна.

- Надад үлдсэн ганц юм маань энэ. Би ердөө пальтогоо өмсөөд л дүрвэсэн юм гэж эхрэм Швец учирлана. 1940 оны 6 сард зугтааж чадах бүх хүн Парисыг орхилоо. Монье авгай харин Маршан гудамжин дахь байшинг болон эд хогшлоо орхиж төвдсөнгүй. Гестапогоос нэг удаа зугтаж гарсан эрхэм Швец дахиад зугтаахаас өөр аграгагүй болж, нөхөд нь хуучин муу сүүний тэрэгтэй ирээд авч явах болоход чех хүн юм хумаа хурдхан чимдаандаа хийлээ. Өдөр 3 цагт ачаа тээш, хүнээр дүүрсэн сүүний тэрэг үүдэнд ирэв. Гэтэл түүнд ердөө ганц хүний зай үлджээ.

-Монье авгай! Би чимдаанаа танайд үлдээхээс. Пальтог минь сайн хадгалж байгаарай, чимдаанд байгаа шүү. Боломж гармагц би юмаа авья гэж эрхэм Швец салахдаа хэлэв. Сайн яваарай гэхдээ чех хүн байрных нь мөнгийг гурван сар төлөөгүй авгай сайн санаж байв. Монье авгай Луйзатай хамт дээшээ гарч эрхэм Швецийн сууж байсан өрөөнд орвол битүүмжилж ч амжаагүй чимдаан нь , түүнд ариутгагч шингээсэн үслэг дулаан палто нь байлаа. Төрөлх хотыг нь дайсан эзэлсэн ч Моньегийнхний амьдралд онцын өөрчлөлт гарсангүй. Нөхөр нь цэргийн эмнэлэгтээ ажилласаар, авгай нь гэртээ жанжилсаар. Өвөл болоход Монье эмч, эрхэм Шведын пальтог аягүйрхсэн ч гэлээ арга буюу өмслөө. Авгай бүгдийг шийддэг хойно:

Тэр одоо америкт байгаа. Чи дуугай өмс! Гэжээ. Гэтэл эрхэм Швец америкт биш аанай Парист байжээ. Хотоос ердөө хэдхэн км гарч яваад тэрэг нь онхолдож эрхэм Швецийн толгой бэртжээ. Гуталчин Амбрауз энэрч асарч элгээсэн байна. Нэгэнтээ эрхэм Швец Парисаас дүрвэсэн бүх хүний хөрөнгийг хураах тухай гитлерчүүдийн тушаал сонинд гарсныг олж үзээд чимдаанд нь тэмцэгч нөхдийн нэрс бүхий хуудас цаас байгааг санаж Маршан гудамжийг зүрхлэн зүглэв ээ. Довжоо шүүрдэж байсан зарц хүүхэн Луйза түүнийг хараад:

-Тэнгэр өршөө! Эрхэм Швец та юу? гэж дуу алдав.

-Намайг германууд эрж хайсан уу? Хамаг юм минь байгаа биз? -Доод хонгилд байгаа.

-Луйза түргэлээрэй. Чимдаанаасаа нэг юм авах гэсэн юм. Түлхүүрийг минь өгөөч гэж Монье авгайд хэлээдхээч. Монье авгай эрхэм Швецийн эд юмыг өөрийн юм шиг эзэгнэдгийг мэдэх Луйза шударга ёсны тухай бас өөрийн гэсэн бодолтой хүн тул эзэгтэйгээс асуулгүйгээр түлхүүр байдаг сүлжмэл сагсан савнаас Швецийн түлхүүрийг авчирч өгчээ. Чех хүн авгайн сайхан сэтгэлийг бахдан сайшаасаар хонгил руу уруудав.

Өвдөг сөхрөн суугаад чимдаанаа онгойлгохоор ноцолдож байтал....

Дээр хатуу гутлын ул тас тас хийж бүр хонгил руу ордог шатаар бууж ирэх нь сонсдов. Тэнгэр минь, байшинд германууд орж иржээ. Монье авгай дургуйцэн үглэсээр хонгилын хаалгаа нээж өгөхөд чех хүн харанхуй булан руу шургалаа. Гестапогийнхон эзэгтэйг дагуулсаар хонгилд орж ирэв. -Энэ юун эд юмс вэ? гэж ширүүн асуухад: -Манайд сууж байгаа хүмүүсийн юмс гэж авгай хариулав. Хонгилын өрөөний голд ил хэвтэх эрхэм Швецийн чимдааныг зааж:

Энэ юу юм?гэхэд нэгэнт өөрийн юм гэж байсан зүйлийг хамгийн гол нь дулаахан сайхан пальтог алдчих вий гэхээс дургуй нь хүрсэн Монье авгайн уур дүрсхийж:

Энэ миний нөхрийн чимдаан гэж тас намжирдлаа. Түүний зол болоход хиртэй хормогч, томдсон гуталтай, айснаасаа ам нь муруйсан, нүдний шил нь савангийн хөөс болсон зэрэг нь тэрхэн мөчид герман даргад инээдтэй харагдсанд инээд алдаад гарч одлоо. Ямар их тэнэг зүрх гаргаснаа сая ухаарсан авгай айсандаа өөрийн эрхгүй сөхрөөд өгөв.

Тэнгэр минь, хэрвээ германчууд чимдааныг онгойлгож үзсээд залилах гэснийг нь мэдсэн бол.... тэд бүх юмыг нь хурааж, үгүй ээ, тэр юу ч биш бүр шорон, хорих лагер, үхэл.... ээ, өршөөлт эзэн тэнгэр минь!

Энэ үед харанхуй булангаас эрхэм Швец мөлхөн гарч ирээд авгайн өмнө өвдөг сөгдөн унаж, гарыг нь үнсэн сүйд болов. Монье авгай ямар их тэнгэрлэг сайхан сэтгэл гаргаж, ямар агуу сайн үйл бүтээв ээ! Авгай зөвхөн эрхэм Швецийн амийг авраад зогсоогүй эх орон нэгт олон арван тэмцэгч нөхдийнх нь амийг аварлаа. -Өө Монье авгай! Та намайг ирснийг мэдэж байсан, дөнгөж саяхан надад түлхүүр өгүүлсэн юм чинь.

Хүндэт Монье авгай би эцсийн амьсгалаа хураатлаа “Энэ миний нөхрийн чимдаан ” гэсэн Таны дуу хоолойг мартахгүй! Гээд авгайн гарыг цээжиндээ нааж: -Та үнэхээр үнэн үг хэллээ. Миний бүх юм таных!гэж сэтгэл хөдлөн хэлээд, чимдаанаа уудалж нөхдийнхөө нэрс бүхий хуудас цаасыг гаргаж шатаав.... Монье авгай цонхныхоо дэргэд сууна. Тэр уйтгарт дарагджээ. Авгай Парис хотоо, эр нөхрөө гэнэт учиргүй өрөвдөв. Орой нөхрөө ирэхэд гэрт нь германууд ирсэн тухай ярилаа. Гэхдээ чех хүний тухай авгай дурсаагүй бөгөөд Луйзад бас энэ талаар анхааруулжээ. Эрхэм Швец цагаа олж эндээс зугтааж чадсан нь аз болж. Энэ муу гахайнууд түүнийг барьсан бол яах байсан бол оо гэж нөхөр нь хэлжээ. Маргааш өглөө нь нөхрөө ажилдаа явахад нь: Энэ пальтл чамд арай томдоод байна. Би чамд өөр пальто авч өгье дөө гэж авгай харцаа буруулсхийн хэлэв. Зүгээр зүгээр гадаа гайгүй байна. Одоохондоо пальтоны хэрэг ер үгүй гээд нөхөр нь эмнэлэг рүүгээ явжээ.

Авгай дайсанд идүүлсэн Парис хотын бүх дэлгүүрийг тойрч гүйгээд юу ч олсонгүй. Даваа гаригт цаг агаар эрч хүйтэрч жавар салхи хавирга нэвт үлээж, хүйтэн бороо шавшиж гарлаа. Моньегийнхний суух Маршан гудамжнаас эмнэлэг хүртэл дөчин таван минут алхана. Парист тээврийн бүх хэрэгсэл зогссон цаг. Хөөрхий нөхөр нь орой ажлаасаа өвчний үүр болчихсон өрөвдмөөр амьтан ирлээ. Авгай нөхрөө даруй оронд нь хэвтүүлээд чех хүний дулаан пальтоны хувьд сүрхий шударга хүн болох гэсэн гэж өөрийгөө дотроо харааж гарчээ.

Маргааш орой нь ерөнхий эмч Боселье ирж нөхрийг нь үзээд хатгаа авч гэж оношлов. Сүрхий шударга зан нь юун хүргэснийг үзээд авгай боож үхэх нь халаг бачимдав. Ерөнхий эмч орой бүр нөхрийнх нь бие нилээд сайжирчихаад байхад хүртэл ирж үздэг байснаа гэнэт дараалан 2 хоног ирсэнгүй. Харин өглөө нь Монье эмчийг унтаж байхад сувилагч Клер гүйж ирлээ. Хоёр хоногийн өмнө ерөнхий эмч Боселье бусад эмч нарын хамт (хатгаа аваагүй байхдаа Монье эмч үргэлж дагалдан явдаг байв) тасгаар үзлэг хийж явахад нь гестапогийхон нэг өвчтөнг баривчлахаар иржээ. Тэр өвчтөн тун саяхан хүнд хагалгаа хийлгэсэн жаахан эвгүй хөдөлгөх юм бол үхэж мэдэх нэгэн байтал офицер орыг нь өшигчиж:

-Бос малаа! гэж хашгирав. Нөгөө “мал” нь босч чадахгүй тул орноос нь гуд татан шалан дээр чулууджээ. Үүнд өвчтөнгүүд дургуйцэн шуугилдав. Энэ өвчтөнг хэдхэн хоног энд үлдээгээч.

-Би түүнийг батлан даая гэж Боселье эмч гуйхад:

-Чамтай чамгүй түүнийг харгалзана гэж герман офицер тас цохив. Хүнлэг байж үзээч! гэж сувилагч залбирахад офицер тамшаалж:

Би ийм үгийг ойлгодоггүй гэхэд цэргүүд нь даргынхаа цэцэн үгэнд баясч хөхрөлджээ. Тэд өвчтөнг чирээд үүд рүү чиглэхэд:

Ядаж боолтыг нь солиодхож болох уу? Ердөө одоохон гэж ерөнхий эмч гуйсан ч дарга нь толгой сэгсэрч:

Явцгаая! гэжээ.

Өвчтөнүүд зэвүүцэн хашгиралдахад германууд буугаа шүүрэв. Хэдхэн хором нам жим болсноо өвчтөнгүүд гитлерчүүд рүү шилэн аяга, хоолны таваг, үнсний сав, лааз мэтийг нүүлгэж гарчээ. Гай болоход жинтэйхэн хөтөвч шанаанд нь буусан нэг цэрэг нам унах нь тэр. Тэр герман үхчихэв ээ. Германчууд ерөнхий эмчийг, дагалдаж явсан эмчтэй нь хамт баривчлаад тэр гайтай хөтөвчийг хэн шидсэнийг хорин дөрвөн цагийн дотор илрүүлж аль гэлээ. Бүгдээрээ шидэлж байсан юм чинь хэн нь шидсэнийг хэрхэн мэдэх билээ? Өнөө өглөө эмч, өвчтөнгүй бүгдийг нь буудчихсан....

Нөхөр тань тэр өглөө эмнэлэг дээр байгаагүйд Эзэн тэнгэрт залбирч яв! Монье авгай орон дээрээ сууна. Эзэнд нь буцааж өгөхөөр нямбайлан цэвэрлээд индүүдсэн, эрхэм Швецийн пальто дэргэд нь даавуунд боодолтой хэвтэнэ.

start=-34 , cViewSize=50 , cPageCount=1

16 сэтгэгдэл:

null
~Freedom writer~

Сайхан зохиол бна шүү. Гэхдээ л дотор нэг эвгйү болчих чин...

Турьхан (зочин)

нас барсан эмнэлгийн ажилтан өвчтөнгүүд өрөвдмөөр юмаа

Болдууш

Энэ Монье авгай хажууд нь байгаа пальтог хараад юу гэж бодож байгаа бол гэдэг л сонин байна???
Найруулгын хувьд жаахан төвөгтэй ч дотроос нь олон зүйл харж болохоор юм... давгүй шүүү.

Serenada (зочин)

Пальтоны загвар гэж бодоод орж ирсэн чинь өгүүллэг байна шдэ kkkk
Юм юм бодогдууллаа
үхэх есгүй бол тэгээд үхдэггүй л юм шиг байгаа юм

SpySec

Бас л ихийг бодогдуулсан зохиол байна. Баярлалаа

Агата (зочин)

Их сонирхолтой өгүүллэг байна.Орчуулга нь таалагдсангүй.Өөрөө орчуулсан бол цаг гарган дахин засвар хийвэл зүгээр байх.

secretwish (зочин)

хэхэ бичас пальтоны загвар л гэж бодож орж ирсэн, уншиж дуустлаа пальтоны загвартай холбоотой юм гарч ирэх байх гээл уншаад байлаа ккк
богинохон хэрнээ маш олон зүйл өгүүлсэн гоё зохиол байна шүү

Үлэмжийн чанар

Ямар гоёо зохиол бэээ Баярлалааа

Undriga (зочин)

хммм, сайхан өгүүллэг байна.

baidag l negen (зочин)

sain hunii zam n tsagaan gej neg ug baidagiin bas sain hun suun mortei ch gej ug bii ali ali n ene пальтоны ezen shig humuusiig helsen boluu iim humuus olon baidag bolohoor amidral iluu amttai gerel gegeetei baidag gej boddogdogiin ene emegteich gesen yumiig uhaarah seheetei sain l hun bna goe zohiol bnaa

Elguardo (зочин)

Saihan oguulleg bna.
Bayarlalaa :)

Yagtiimee (зочин)

Өөрөө зохиож бичсэн бол сүрхий л юм бичиж. Харин би аль нэг хэлнээс орчуулсан байх гэж бодож байна.

Франц улс Дэлхийн 1-р дайны үед хил хязгаар орчимын нутагтаа, тэр тусмаа Германаас ирж болзошгүй дайралтанд бэлтгэж олон тооны хориглолт барьсан. Гэсэн хэдий ч 2-р дайн эхлэх үед Герман цэргүүд нөгөө хориглолтыг нь тойрч гараад асуудал дууссан.

Тэр үед Францын цэргүүд Германы бүрэн автомажсан анги салааны өмнөөс морин цэргийн хороогоо илгээж байсан гэдэг. Харин Дэлхийн соёлын төв болсон Парис хотоо сүйдлүүлэхгүйн тулд эсэргүүцэж тулалдаж болох байсан ч бууж өгсөн байдаг.

Ямар ч байсан, урт боловч тогтоод уншихад сайхан зүйл болжээ. Талархав

SUNShine®

Thanks all :)

Энэ Альфред ПОЛЬГАР-ын өгүллэг надад таалагдаад оруулсан юм
Юм бүхэн учиртай гэж....

soulmate (зочин)

гоё өгүүллэг байна шүү
тэр пальто их л учиртай пальто болжээ

marbledame

гайхалтай. ёстой сонгодог зохиол байна.чамд баярлалаа.

batuug (зочин)

Санаа нь таалагдлаа.Найруулгаа эргэж харна биз дээ.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)