SUNShine® : Uni-sex

Uni-sex

1960-аад он хүртэл дэлхий дахинд эрэгтэй болон эмэгтэй хүмүүсийн хооронд маш их ялгаа байсан, нийгэм, эдийн засаг болон улс төрийн үүрэг ролийг авч хэлэлцдэггүй байсан бөгөөд хэлэлцсэн ч жам ёсны гэж үздэг байсан . Анхны феминизмын давалгаа нь эмэгтэй хүн сонгох эрхтэй болсноор (хамгийн анх Шинэ-Зеланд улсад 1893 онд) дууссан бөгөөд 1960-аад оноос энэ улс төр,эрх зүйн эрх олсон нь эмэгтэйчүүдийн асуудлыг шийдвэрлээгүй гэдэгийг хүлээн зөвшөөрснөөр 2-дах давалгаа эхэлсэн гэдэг. Феминизмын давалгааг дагаж хувцасны шинэ стиль бий болж үс засалт нүүр будалт амьдралын хэв маягт нь өөрчлөлт орж  «La Garconne» банди-эмэгтэй стиль бий болсон түүхтэй.
Гарсон стилийн дэлгэрэлтийг Коко Шанель ч зүгээр өнгөрөөлгүй эмэгтэй хувцсанд пиджак, сорочкан цамц, зангиа, жакет, пальто, кепкен малгайг нэвтрүүлж өөрөө ч үсээ богино тайрж, морин спортоор хичээллэх болсон.Энэ үед эмэгтэйчүүд эрэгтэй хүмүүс шиг хувцаслан, эрэгтэй хүмүүсийн мэргэжлийг эзэмшин, спортоор хичээллэх болсон.
Хожим гарсон стиль унисекс стиль болон өөрчлөгдсөн.
60-аад онд Uni-sex стиль бий болсон гэж үздэг. Дэлхийн урлаг соелын шинэ төрөл,техникийн дэвшил, эрх чөлөөт уур амьсгал, оюутнуудын тэмцэл г. м  нөлөөлсөн. Энэ үед DEAD үхмэл стиль, панк стиль (гавлын ясан гэх мэт янз бүрийн чимэг зүүлт), мөн энэ үед эрх чөлөөгөө илэрхийлэх хиппи хөдөлгөөн бий болж урт үсээр гангарж эрэгтэй эмэгтэй нь ялгагадахааргүй байсан.
70-аад онд Ив Сен Лоран анх эрэгтэй ч эмэгтэй ч хүн өмсөж болох коллекци бүтээсэн.
Зарим эх сурвалж unis-sex стилийг 90-ээд онд бий болсон ч гэж үздэг. 90-ээд онд унисекс стилийн цэцэглэлтийн үе гэж хэлж болно.  Америкийн алдарт дизайнер Calvin Klein эрэгтэй эмэгтэй залуучуудад зориулсан шинэ коллекциээ толилуулж рекламны зураг авалтандаа туранхай загвар өмсөгч Кэйт Моссыг өмсүүлж харахад эрэгтэй эмэгтэй 2 бие галбираараа ч хувцсаараа ч ялгарахааргүй харагдуулж байсан.
Хамгийн анхны унисекс үнэртэнг Calvin Klein 1994 онд  “CK” үнэртэй усаа гаргасан. Дараагаар нь Gianfranco Ferre 1995 онд “Gieffeffe”,  Giorgio Armani  “Acqua di Gio” , Bvlgari “Bvlgari Black” , “Bvlgari Green Tea “ уснуудаа гаргасан.

Товчоор  Uni-sex стилийг  тодорхойлвол
Зарчим: Өөрийнхөө хүйсийг мэдэгдэх албагүй .
Хувцас: Өргөн өмд, жинс, брюкэн өмд, хэлбэргүй хувцас,футболк, кед, гутал
Хамгийн анхны хүйс ялгаагүй масс хувцас бол жинс.
Үс засалт: Эмэгтэйчүүд нь богино үс, эрэгтэйчүүд нь урт үс
Нүүр будалт: Эмэгтэйчүүд будаг хэрэглэхгүй аль эсвэл будсан нь мэдэгдэхгүй. Эрэгтэйчүүд нь нүүрэндээ анхаарж нүүр нь цэвэрхэн сахлаа хуссан байна.

Зан төрх: Эмэгтэйчүүд нь эрэгтэйлэг, эрэгтэйчүүд нь хүч чадлаа харуулдаггүй.

хосуудын хослолт

street fashion



start=-37 , cViewSize=50 , cPageCount=1

13 сэтгэгдэл:

null
Xe Xe (зочин)

Nadad deer uyiin ter garson style ikh taalagddag baisan sh de. Daashinz ed nar n ikh goemsog sanagddag. Bi ene unisex iin tukhai sain meddeggui baisan yum. Medej awlaa. Bayarlalaa. Gekhdee nadad bukh style zokhison khundee goe ch zarimdaa zokhiogui khumuusee bur khachin bolgochikhdog yum shig sanagdsan. Bur setgekhuin khuwid ch. What not to wear biluu neg fashion therapy show kharj baikhad emegtei khumuus emegtei khuwtsasaa umsukhuur gadaad uzemjees neekh shaltgaalakhguieer ted nar uurchlugduud goe kharagdaj baisan.

Undriga (зочин)

Ийм хувцаслалтыг юни секс гэдгийг одоо л мэдэж авлаа. Гэхдээ надад их таалагддаг шүү энэ стиль.

Зочин

ene suuliin hoer yalgagdah yum algaa hehe
unisex style aar haayaa l huvtsaslaval goe
emegteichuud eregtei huvtsas umsuhuur harin goe haragddag

gmb (зочин)

hey,60-aad oni style ih taalagddag yum,1 no yu ve geheer tamhiig mash urgun reklamdsan bdag yum,ter ued ch nikotin hunii bied muu gedgiig haraihan neej amjaagui bsan baih l da,ih cool haragddag bsan baih.
ter suuliin neg 4-n zurag ch de, hecuuhen nuhduud bna do,gadni humuus uragdsan bar'san yanz buriin tiimerhuu huvtsasiig umsuhleer yagaad ch yum neg tiim ch muuhai haragddagui yum,manaihan tiimerhuu yum umsuud ireheer buur tsarai aldaad neg l bishee, yu gej heleh geed bna ve geheer zagvar stylig uuriin bie galbirtaa zohitsuulj,taaruulj umsuh n heregtei yum bolov uu,nen yalanguya eregtei humuust zohimj n denduu muuhai haragddag yum, tag gay humuust l zoriulsan gemeer yum baih yum,zagvar gehed haashaa ch yum be de,umd hamd n shuvtarchihsan ch baih shig,tegsen hernee tas bariu jeans,erduusuu ch huleej avch chadahgui yum,buu med,za za ene bol zuvhun minii bodol shuu

Elkhan

Эмэгтэйчүүдэд хувцас эрэгтэй, эмэгтэй гэсэн зааг бараг байхгүй... зохидог... Эрчүүдэд хэцүү хэцүү...

SUNShine®

хехе: Надад ч гэсэн гарсон стиль таалагддаг шд :)
Тийм шүү ямар ч хувцас зохисон хүндээ гое шүү
Unisex style-ын хувцас ч илүү зохидог бүсгүйчүүдийг мэднэ шүү :)
Undriga: Ахаан :)
Зочин: Харин тийн энэ зураг уу хэхэ, би нэтээр хайлт хийж яваад адилхан шахуу хувцасласан эрэгтэй эмэгтэй 2-ын зургийг өөр өөр сайтаас олсон кккк
Gmb: ахаан харин тийн тэгж хувцасласан эрэгтэй хүнийг хараад шууд л guy гэсэн сэтгэгдэл төрөх нь ч төрдөг шүү. Хувцаслалтанд мэдээж хамгийн чухал эхний асуудал бол зохицол л доо.
Elkhan: ккк харин тиймээ

~Freedom writer~

Мммххннн....Нэршилийг нь мэдээд авчилаа...Баярлалаа. Эндхийн Street fashion-ий хэдэн зураг авч тавих л юмсан.

~Freedom writer~

Эмэгтэйчүүд энэ загвараар хувцаслахаар илүү гоё харагдаад бдымаа надаа...Майр стильтэй....хэхэх

Хэрлэн

одоо л мэдэж авлаа би ийм стайлаар хуцаслах дуртайм байна. тиймээ би дуртайм байна. ккк

SUNShine®

~Freedom writer~: Нээрээ тэгээч :)
Заец кореан стрийт фэшионы зураг авж блогтоо тавина л гэсэн хүлээгээл байгаа kkk
Хэрлэн: нээрээ тийм юм байна шд.
Хэй Лондон стрийт фэшионы зураг аваарай за :) Сурлагад нь амжилт хүсий :)
манай хэдэн блогчид дэвэн дэлхийгээр тархцан юм байна шд ер нь кккк

VioLet (зочин)

Hi Ymjir? Chinii zagvaruud ih taalagdaj bna. Blog chine ch gsn dajgui bololtoi. 1 saihan zavtai udruu sain unshnaa.

Chinii 1 zagvaraar chine dress hiilgeh gesiin. yaj holbogdoh ve?
www.yumjir.com deer chien holboo barih zuil bdagguie. haij haij blog iig chine olov kk.

SUNShine®

VioLet: Баярлалаа, миний сайтан дээр contact гэдэг рүү нь ороод холбогдож болно
эсвэл contact@yumjir.com руу бичээрэй

scimitar (зочин)

ih goy medeelel bn... ta хиппи стиль iin talaar medeelel olj ogch chadahuu?

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)