SUNShine® : Загварын СО СА

Загварын СО СА

Versace загварын ордон нээлттэй ажлын байр зарлажээ.
Хамгийн өндөр үнэ санал болгож чадсан хүн хагас жил Versace загварын ордонд ажиллах эрх олж авах юм. Мөн Донатела Версаче, Кристофер Кейны Миланд болох загварын шоун дээр байлцах юм. Жижиг сюрприз болгон үнэртэй усны цуглуулга болон өөрийн гарын үсэгтэй футболко өгөх гэнэ.

Түр зуурын ажлын байр нь 20000 ам долларын үнэтэй.  Саяхан  Донатела Версаче дэлхийн эдийн засгийн таагүй байдал хүмүүсийг ийм сонин содон санаа олоход хүргэж байгаа тухай ярьж байжээ. Versace загварын ордон одоо шинэчлэлийн үе шатанд явж байгаа бөгөөд гоелын даашинзнаас илүүтэй өдөр тутмын хувцсанд анхаарлаа хандуулж байгаа юм байна. 5 cарын 13 нд уг нээлттэй ажлын байрны аукцион дуусгавар болох юм байна.

20000 доллартай авьяастай чадварлаг өөрийнхөө хийж чадах зүйлийг харуулах гэсэн нэр хүнд олохыг хүссэн дизайнер бол энэ түр ажлыг хийдэг л газар байгааз

Дуучин Бейонсе өөрийнхөө дараагийн тоглолтын хувцсуудыг Виктория Бекхэмд бүтээхийг санал болгожээ. Виктория ч баяртайгаар хүлээн авжээ. Дуучин байсан бүсгүй маань алдартнуудын дунд маш хурдацтайгаар нэр хүнд олж байгаа билээ. Сүүлийн үед томоохон арга хэмжээнүүд дээр түүний бүтээсэн даашинзаар Деми Мур, Дженнифер Лопес, Камерон Диас, Хайди Клум, Гвинет Палтроу нар гоех болжээ.

Загвар зохион бүтээгч Доменико Дольче , Стефано Габбана нар нутгийн бүсгүй жүжигчин Моника Белуччигийн зурагтай футболкны шинэ загвараа худалдаанд гаргажээ. Ингэхдээ италийн алдарт зурагчин Жан Паоло Барбьеригийн авсан гэрэл зургийг ашиглажээ. Ойролцоогоор 150 еврогийн үнэтэй энэхүү футболк нь 5 сард худалдаалагдана гэжээ.


Загвар зохион бүтээгч Кард  Лагерфельд Chanel загварын ордны  аялалын ажлын бэлтгэлийг хангахаар өөрийн загвар өмсөгчидтэйгээ Сен-Тропед хүрэлцэн ирсэн байна. Шоу нь 5 сарын 11-нд номин хөх цэнхэр далайн эрэг дээр болох юм. Загвар зохион бүтээгч маань одоо загвар өмсөгчидтэйгээ шоуны үеээр үзүүлэх кинон дээр ажиллаж байна.
Chanel-ийн промо-киноны гол дүрд  загвар өмсөгч Эбби Ли Кершо, Лей Лезарк, Хейди Маунт, Каролина Куркова нар тоглож байгаа юм байна. Зураг авалтын талбай дээрх зургуудыг сонирхоцгоое.


Хамгийн алдартай дизайнерууд хүүхэлдэйн киноны баатруудын дүрд хувиржээ. Зураач Ульрих Шредер зурсан байна Энэхүү зурагнууд Испаний Elle сэтгүүл дээр гарсныг хүргэе.
Карл Лагерфельд Гуфигийн дүрд
Донателла Версаче Дизигийн дүрд
Марк Джейкобс Дональд Дакийн дүрд
Джон Галлиано шоун дээр Питер Пен, Пагахонтас, Балу нар зочлон иржээ.




Аягүй хөөрхөн зурсан байгаа биз ккккк маш адилхан яг л мөн дөө гэхээр зуржээ


start=-36 , cViewSize=50 , cPageCount=1

14 сэтгэгдэл:

null
Elkhan

Виктория ийм авъяастай бүсгүй байсынбий...
Лагерьфелдийн тэр алхаж буй зураг яг мөн...хэхэ

Энэрэл (зочин)

хөөөх та тэр түр ажилд нь оркумуу ?

гоёымаа. со са их л байгаан байна.

Виктория ч мундаг юмаа

дурлагч

Тэр Версачегийн түр ажил гоёымаа.
Виктория өөрөө их гоё хувцасладаг хүн бусдыг ч бас сайхан хувцаслаж чадна л даа.
Зурагнууд дизайнеруудтай адилхан болжээ.

Xe Xe (зочин)

Bi saykhan Footballers wives biluu neg kino uzsiin ter kinon deer neg khul bumbugchinii ekhner zagwar zokhion buteegeed olnii dund nerd garch ekhelj baigaagaar gardag yum. Ter sanaand orchikhloo. Kharin ediin zasgiin baidlaas bolood aygui unetei khuwtsasnii delguuruud dampuurch baina gej duulsan ;( 20000 dollartoi khund bol ochdog l gazar baina tee. Bi zarimdaa zagwar zokhion buteegch bolmoor sanagddag sh dee. khe khe ;) Aygui goe sanaa khaaya orj irdeg gekhdee yaj khiikhee medekhgui bolkhoor tiimkhen ;(

Undriga (зочин)

Энэ зурагнууд лаг хөөрхөн зохицсон, таарчихсан зурагнууд байнаа.

SUNShine®

Elkhan: Тийм шүү маш мэдрэмжтэй
Энэрэл: ккк Тэгдэг бол сайхан л байна :) ийййй 20 мянга
дурлагч: Харин тийн,мөнгө нь байгаад тэрийгээ өөртөө хөрөнгө оруулаад эргүүлээд олох ч боломж бас байгаа л даа
Xexe: Тийм үү Бэкхэм Виктория 2-оос сэдэвлэсэн байхдаа. Харин тиймээ дэлгүүрүүд дампуураад л тэр муу байнаа. Чамд тийм хүсэл байгаа л бол хэзээ ч оройтохгүй гэж бодож байна, өөрийнхөө хүслийг биелүүлээд өөрөө өөрийгөө хувцаслаад л өөрөө өөртөө дизайнер болоход ч гое шүү, тиймээс гое санаанууд байвал тэрийгээ хийгээд өмсөх хэрэгтэй, өөрөө чадахгүй бол эсгүүр оёдол дээр туслалцаа хэн нэгнээс авж болно шүү дээ :)
Undriga: Харин тийн бүр нүдэнд харагдтал зурсан байгаамаа, би уг нь дизайнеруудын жинхэнэ зургийг нь давхар хамтад нь оруулах гэсэн боловч тухайн үедээ амжаагүй юм, удахгуй оруулчнаа :)

baidag l negen (зочин)

husel baival ter ajilruu zutgeh heregtei l yum bna daa 20000 gadna 6 sar amidrah bair bolon busad zardal medeej ovoo garah baih meregjliin deed tuvshinii hureend orohod omsoh uvtsasnaas ehleed yum yum heregtei monogloos ochihiin tuld bagaar bodohod 50 000 heregtei yum bna daa yaj eniig zohitsuulah ve gedegee bodoj uzsenuu husel baival zutege oor zam barag baihgui dee geed tulgaad baival yaj bna kkkk gehdee neeree meregjliin hund hovor bolomj shuu tee

SUNShine®

Baidag l negen: kkkkkkk лаг тооцоо гаргасан байна шд :). Чи тулгаад тэгээд би явчихдаг бол сайхнаа тэй kkkk
Харин тиймээ энэ түр ажлыг нь булаацалдаад хийх дизайнерууд мундахгүй их байгаа байхдаа, удахгуй ямар хүн хийх болсоныг нь зарлах байх даа

soulmate (зочин)

уул нь ажил хийгээд мөнгө авдаг байтал харин мөнгө төлж ажилланаа гэхээр сонин байна шүү. Тэнд ажилласан гэдэг нь эргээд бөөн нэр хүнд, орлогын эх үүсвэр болох байхдаа... тэхээр өөртөө хийх хөрөнгө оруулалт юм байна...

надаа тэр моника бэллүчитэй подоолк гоё санагджийнааа

крафти

гоя байлаа таалагдлаа

secretwish (зочин)

Карл Лагерфельдийг л ямарч амьтан болсон таних юм шиг байна, бусдыг нь бол оноож харж чадкүүм байноо ккк
би аятайхан хувцаслахыг хичээдэг ч гэсэн хувцас дизайнерүүдын талаар ямар ч мэдээлэлгүй, тэгтлээ сонирхдогчгүй байсан, харин чиний оруулж байгаа бичлэгүүд энгийн сонирхолтой байдаг болохоор Лагерфельдийг танихтайгаа болоод байгаашд :P, хүнд хэрэгтэй блог хөтөлнө гэж энэ л байхдаа, баярлалаа :)

Энхзаяа

Aww .. Sonia Rykiel-g yag zursan bshd .. :)

SUNShine®

Soulmate: Харин тиххх
Craft: Таалагдсан бол баяртай байна шүү :)
Secretwish:kkkk харин тийн Лагерфельд ч үнэхээр өвөрмөц дүр төрхтэй хүн шүү
Бусдад хэрэгтэй таалагдхаар мэдээ мэдээлэл оруулж чадаж байгаа бол би баяртай байна өө, үргэлж урам хайрласан сэтгэгдэл үлдээдэгт чинь харин баярладаг шүү :)
Зайка: Харин тийн байгааз :)

~Freedom writer~

Ёоооо тэр загвар өмсөгчид нь майр тач тач хэхэ...

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)