SUNShine® : ГоМдОл

ГоМдОл

Хүмүүс ер нь ямар нэг зүйлд гомдолсоор л  эсвэл хэн нэгэнд гомдоод л явдаг шүү дээ. Магад нөгөө гомдоосон хүн нь хэн нэгнийг гомдоочихсон яваа гэдгээ ч мэдэхгүй явж байж болох л шүү дээ. Гомдсон хүн дотроо элдвийг ургуулан  бодсон байж ч болох юм.
Хүмүүс яагаад нэг нэгэндээ гомддог вэ? Гомдол хэнд ч илэрдэг зүйл л дээ, хүний хүлээлттэй зохицохгүй болоод ирэх лээрээ л ихэвчлэн гомдол үүсдэг.
Өөрийн тань дэмжинэ гэж бодож байтал эсрэгээрээ байж, туслах байх гэж бодтол таниас нүүр бууруулаад, таныг үнэлэх болов уу гэж бодтол эсргэрээрээ шүүмжлэл сонсоод л гомдох тохиолдол амьдралд зөндөө л тохиолддог. Мэдээж л хүн бүр өөр л дөө. Гэхдээ аль болох  яаж гомдохгүй байх талаар бичье.
Эхлээд хүлээлттэйгээ учраа олое. Хаанаас үүсдэг юм бэ? Ихэвчлэн хүмүүс хэн нэгэн танд туслах л естой гэж боддог. Найз- ямар ч үед, эрэгтэй хүн- гар дээрээ өргөж явах, хүүхдүүд эцэг эхдээ, эцэг эх хүүхэддээ туслах естой  г.м хэмээн цаанаасаа л тэгж боддог.


    * Гомдох сэтгэлээс бүрэн ангижрахыг хүсэж байна уу? Гомдол, цөхрөл, итгэл алдрах г.м. Санаж явах зүйл: Ер нь бол танд хэн ч юу ч албагүй гэдгийг ямагт л санах хэрэгтэй. Тэгсэн цагт бол гомдох гэдэг зүйлийг бол санах ч үгүй байх. Хамгийн сүүлд хэнд юунд гомдсон тухайгаа санах гээд үзээрэй. Гэхдээ хэн ч танд юу ч албагүй гэдгийг мэддэг болсныхоо дараа.

    *    Бүх эмоцио хая. Болж буй үйл явдлыг хэдэн жижиг хэсэгт л хуваачих. Өмнөхтэй төстэй. Эмоцио хая. Жишээ нь олон нийтийн газар хэн нэгэнтэй мөргөлдөөд нөгөө хүн тань таныг "Замаа харахад яадаг юм бэ",........? гээд зандархад та тэрийг нь эелдгээр хэлсэн гээд л бодчих. Эсвэл дарга ажилтан руугаа чанга дуугаар олны дэргэд загнаж зандрахад ажилтанд гомдох сэтгэл төрлөө гэж бодое. Олны дэргэд эвгүй байдалд оруулах ямар хэрэгтэй юм бэ хэмээн гомдлон ажилтан дотроо бодно. Хэрвээ бүх эмоцио орхин даргынхаа хэлсэн зандарсан байдлыг зүгээр дарга надтай чанга дуугаар л ярьсан үүнд гомдоод байх юмгүй хэмээн бодоход л болно. Хэн ч танд албагүй гэдгийг л санах. Тэр дарга ажилчдынхаа сэтгэлийг бодох албагүй. Энэ бол түүний сонголт, харин бид нарт ч гэсэн өөрсдийн сонголт бий.

    *     Танд хандсан шүүмжлэлд гомдох реакци илэрвэл алдартай нэгэн өгүүлбэрийг үргэлж санаж байгаарай "Шүүмжлэлээс хол байхыг хүсвэл юу ч битгий хий, юу ч битгий ярь, хэн ч биш  бай ". Тиймээс та нэг л байрандаа зогсолгүй амьдралдаа ямар нэг зүйлд хүрсэн тохиолдолд шүүмжлэлд үргэлж өртөх л болно. Та дээшээ явах тусам л шүүмжлэл сонсоно. Үүнд гомдох биш харин ч өөрөөрөө бахархах хэрэгтэй.

    *    Танд гомдлогчид хүүхдүүд гэж төсөөлөе. Тэд таны уурыг хүргэж, өөр лүүгээ анхааралл хандуулах гэх оролдоход уурлах биш инээд чинь хүрж хөгжилтэй санагддаг биз дээ.

    *    Ирээдүйгээс гомдлоо харж байна гэж бод. 1-5-10 жилийн дараа тухайн үеийн гомдол энэ үед гомдохоор санагдах уу? Эсвэл бүүр өмнөх гомдлуудыг одоо санадаг билүү? Дараа нь бодоход хн... тийм юманд ч гомдож байсан байх гэж дээ гэж бодох вий.

    *    Хамгийн эцэст нь хэлэхэд гомдохоосоо өмнө бодоорой. Яах гэж урлаж гомдож байгаа билээ? Ямар ашигтай билээ? Үүнээс юу олох билээ? Та гомдож шаналж сэтгэлээр унасанаар таны асуудал шийдэгдэх билүү?

Иймээс гомдлыг өөрөөсөө хөө, түүнд өөрийгөө бүү захируулаарай. 
Хүн гэдэг чинь зүрх сэтгэлтэй л юм чинь ерөөсөө ч гомдохгүй явна гэж юу байхав, хүн гомдоогоод байхад л ямар ч мэдрэлгүй мэдрэмжгүй хүн шиг аашлаад байвал утгагүй л дээ. Харин гомдох гомдохооргүй зүйлд гомдохгүй л байх хэрэгтэй гэдэг үүднээс америкт хэвлэгдэн гардаг оросын Союз гээд нэг сэтгүүл дээр уншиж байснаа өөрийнхөөрөө буулгаад оруулчихлаа.

Хэн нэгнийгээ санаатайгаар гомдохгүйг хичээн, санаандгүй гомдоочихсон бол уучлалт гуйгаад, дэмий зүйлд гомдсон бол хэрэггүй гомдлоо хаяад явахад л сайхан болно доо. :)  За тэгээд та хэн нэгэнд одоо гомдчихсон яваа бол  гомдохоор зүйл мөн үү үгүйг бодоод, уучлаад эсвэл та хэн нэгнийг гомдоочихсон гэж бодож байвал уучлалт гуйгаарай.
За сүүлд нь залхаахаар юм бичсэн санагдвал гарахаасаа өмнө миний хэлэх дуртай үг болох "Life is wonderful" гээд гое дуу сонсчихоод гараарай  kkkk



start=-32 , cViewSize=50 , cPageCount=1

18 сэтгэгдэл:

null
Энхзаяа

You won't get hurt if you don't care :)
Just keep smilin' :D

baidag l negen (зочин)

gomdhoor yumiig hamgiin dotno humuuseesee l huleej avna daa er n
minii huvid bol barag ogt gomddoggui hun uchir n buh yum tur zuuriinh gedgiig denduu sain medne l dee amid yvaa bolohoor tsag hugtsaa nadad baij l baigaa uchraas ureed ongorson amidralaas margaashiin uchraluud olon uchraas amidral baylag uchraas bi gedeg zovhon ooriin mon chanar bodi setgeldee az jargaltai baij chadval iluu zuil hereggui uchraas nadad gomdol hadgalah oron zai bodol setgeld mini baidaggui yumooo

Зочин

emegteichuud haritsnagui gomdotgoi baidag
esvel nas yavaad ireh leer gomddog boldog taltai
eregteichuud harin oor baih, gomdoosnoo medekhui yavj baidag
hun tegeed setgeliin amitan doo

SpySec

:D гомдох чинь бас сайн талтай шд. Хайр, итгэл байгаа цагт гомдол үүснэ... гомдоосон ч буцаагаад тайтгаруулан аргадаад... амьдрал тэр чигээрээ асаж байгаа гал шиг л нэг дүрэлзэн нэг буураад л... илүү сонирхолтой биш үү. Миний бодлоор эмоцио дарна гэвэл амьдрал улам уйтгартай болох юм шигээ

Sunder (зочин)

тохируулж л байх хэрэгтэй байхаа
байнга гомдоод байвал үнэ цэнэгүй л болох байх гэж бодож байна
гомдож аргадаж тоглох утгагүй л байх гэж бодож байна дээрхийн сэтгэгдэлд хэлэхэд, хүссэн хүсээгүй л амьдралд асуудал их л байгаа.
эмэгтэй хүн жишээ нь гомдсоор байгаад сүүлдээ сэтгэл нь хөрөх явдал ч байдаг.
Дээрх бичсэнтэй зарим нэгэнтэй нь санаа нийлж байна

togi n (зочин)

agatsumag sonsson chin nzigaa aimar ih sanachlaa minii huurhun nz n hurdan irerei miss u so much

togino n (зочин)

life is really really wonderful....

Simple

No one can hurt unless you let them. гэдэг байх аа :)

Simple

No one can hurt you unless you let them шүү хэхэ.

blu (зочин)

uuruu neg ih gomdood baidaggui bolohoor busdad hatuurhchihgeed baidag taltai..
miniiheer bol emegteichuud harin ch yumiig iluu sain daadag l gej bodood baidag

Elkhan

Хаанаас нь бүү мэд том том нулимс гардаг байж билээ... Одоо ч ширгэж дээ...
Тэр булаг...

Xe Xe (зочин)

End neg nomon deer gomdliin shaltgaan n
Busdiin erkh chuluug khuleen zuwshuurukhgui, ter khuniig uuriinkhuu uzel bodloor khiikhiig zuwshuurch chadakhgui baikh.
Uuriin buruug khuleen zuwshuurukhgui, uuriin asuudliin shaltgaanig busdaas khaikh.
Busdig oilgokhig khusekhgui, ter khunii orond uuriiguu tawijuzekhiig khusekhgui.
Busdad aldaa khiikh erkhiig olgokhgui baikh gej bichsen baina. Bodood baisan edgeer shaltgaanuud unen yum shig sanagdsan. Gomdol unendee gomdson ezendee ikh muu baidag yum baina lee. Bi ali bolokh gomdokhgui baikhiig khichedeg. Gekhde l gomdchood baidag yum. Khe khe. Gekhdee gomdson ch gesen nuguu khunee uuchilj, uujim setgeleer khandakh yum bol ter gomdson setgel uurt muu bolno gej baikhgui baikh gej bi boddog. Gekhdee gomdson setgel biend deer uwduj medregddeg yum baina lee. Khe khe.

secretwish (зочин)

би ойрд нэг хүнд гомдоодаагаан, үүнийхээ шалтгааныг витамины дутагдал гэж гэнэтхэн бодлоо ккк

энэ аргуудыг чинь хэрэглэх гээд хичээнээ :)

SUNShine®

Зайка: Yeppp Just keep smilin :)
Baidag l negen: Чиний сэтгэгдлүүдийг унших дуртай шүү :), өөрийн бодлоо идэн далангүй харамгүй бичдэгт чинь баярладаг шүү
Зочин: Харин тиймээ магадгүй шүү
Spysec: Ахаан тиймээ :), харин дэмий зүйлд гомдохгүй байх нь дээр байх гэдэг үүднээс дээрхийг таалагдсан болхоор нь хөрвүүлэн оруулсан юм.
Sunder: Ахаан
Tooginod: :) Найз нь удахгүй очноо
Simple: kkk :)
Blu: Ахаан, бусдад хатуурхаж болохгүй шүү :)
Elkhan: Эмэгтэйчүүд уйлаад тайвширчихдаг тал ч бас бий шүү.
Xexe: Ахааан яг тийн наад шалтгаанууд чинь ер нь бол мөн дөө. Үргэлж өөрийн мэддэг, мэдсэн зүйлсээ харамгүй бичдэгт чинь баярладаг шүү :)
Secretwish: kkkk тэгээрэй туршаад үзээрэй :)

Хүмүүсийн сэтгэгдэл унших гое шүү
Үргэлж блогоор минь зочилж бодол санаагаа хуваалцдаг бүх хүмүүстээ баярлалаа
Сэтгэгдлүүд нийлэх лээрээ бичлэг болчихмоор ч харагддын шүү заримдаа :)

Elkhan

Хэхэ... ХҮМҮҮС гэхгүй бол би хүйсээ андуурлаа...

~Freedom writer~

Хэхэхэ....Сайхан бичлэг бнаа. БИ яагаад ч юм одоо нээг их гомдолтой яваад бгаа. Таний бичсэнийг сайн бодохоор шийдлээ. Баярлалааа

zochin (зочин)

hun buhenl gomdoj uilj bayarlaj itgej baidag
minii huvid gomdol bol baih l asuudal
harin gomdooson geed araas n gonshignood baival utgagui baih.

Нэрээ бичмээргүй байна (зочин)

Сайн байна уу? би таны блогоороо зав зайгаараа орж унших дуртай. Өнөөдөр их гунигтай байна. Асгартал уйлаад сэтгэлээ тайвшируулмаар байвч нулимас гарч өгөхгүй юмаа. "Хүлцэн тэвчихээс илүү гавъяаг би мэдэхгүй" О.Дашбалбар энэ үгийг үргэлж сэтгэлдээ бодож явдаг юм. Зарим үед ч гэждээ ихэнхдээ л хоолойн дээр зангирсан үгээ хэлж чадалгүй шууд л залгиж орхидог. Бас яаг л хэлээ хазсан мэт болчдог. Гомдол... гэхдээ л гомдол үнэхээр хайрлаж хүндэлж явдаг хүнээсээ яаг л зүрхрүү ус цацах мэт хүйтэн ганцаардал мэдрүүлсэн сэтгэлийн шанлал төрүүлж, өөрийн эрхгүйл санаа алдан хийж байгаа зүйлс маань хүртэл утга учиргүй үр дүнгүй мэт санагдах юм. Гомдол үргэлж ганцаардалыг төрүүлэх юм. Заримдаа амьдрал дэндүү хатуу юм. Уйлах цаг байхад инээх цаг ирдэг гэдэг. Харин миний хувьд инээх цаг дэндүү их үнэтэй юм. Мөрийн түшээд асгартал уйлах хүн надад хэн ч алга. Залигсаар байгаад сэтгэл дотор минь бачуурж хаграхнээ. Бүхнийг орихоод холын хол одохсон. Яагаад гэдэг асуулт үрглэж зовоох юм. Тиймээ би энэ асуултуудаа амнаасаа гаргаж чадахгүй үргэлж өөрөөсөө асууж яаг л Мунк- Хашгараан шиг дотор бачуурч зүрх сэтгэл минь эмтэрч байна. Бахардаж унталаа хамаг хүчээ гарган дотор байгаа зүйлсээ гаргатал хашгарч орилохсон.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)