SUNShine® : ЭРЧҮҮДИЙН ЧӨЛӨӨТ ХУВЦАСЛАЛТ

ЭРЧҮҮДИЙН ЧӨЛӨӨТ ХУВЦАСЛАЛТ

Блогчин Жи Тулга-ын сэтгэгдэлд үлдээсэн хүсэлтийн дагуу чөлөөт хувцаслалтын талаар товчхооооон орууллаа.

Чөлөөт хувцас  -  хүний хөдөлгөөнд саад болохооргүй сул чөлөөтэй, уран сайхны зохиомж, зохион бүтээлт хэлбэр нь ойлгомжтой хувцсыг хэлнэ. /одоо үед жинс футболк свитер чөлөөт стилийн үндсэн элементүүд дээ/ биед эвтэйхэн байхаас гадна бас гое харагдах  хэрэгтэй.
Эмэгтэйчүүд бид тэгж ярьдаг шдээ "Өө энэ эрэгтэйчүүд нээх амар олон хувцас өмсөнө гэхгүй" гэдэг, нэг талаараа бол яах аргагүй л  гоо сайхны талаасаа мэдээж харьцангуй амар л даа, үсээ яаж янзлах уу нүүрээ яаж будах уу усний засалт нүүр будалтаа хувцастайгаа яаж тохируулах уу гэх мэт тийм асуудал тулгарахгүй. Эрэгтэйчүүд ч ялгаагүй юу өмсөх үү гэж толгойгоо гашилгадаг л гэж боджийно,ажилдаа юу өмсөх үү,  болзоондоо юу өмсөх үү гээд л эмэгтэйчүүлээс нэг их ялгарахааргүй л хувцсандаа анхаардаг  байх. Эмэгтэйүүдийн хувцсыг бодвол цөөхөн нэр төрлийн хувцастай л даа, гэхдээ тэр цөөхөн нэр төрлийн хувцсыг зохицуулж өмсөх нь бас учир жанцантай гэж.
Хувцсандаа анхаардаггүй хэнэггүй эрчүүдийн эхнэрүүд, найз охин нь, эмэгтэй дүү нар сайн зөвлөгч байж болно, тиймээс эмэгтэйчүүдэд минь сонирхож болно шүү. Нэг жишээ татахад хамт ажилдаг байсан манай нэг найз бүсгүй байсан юм  мэргэжил нэгтэй бүсгүй л дээ,түүнийг маань эргүүлээд л нэг залуу гүйгээд байдаг байсын, ай да мөн ч хэнэггүй нөхөр , би харчихаад л толгой сэгсэрдэг байлаа. Гэтэл тэр бүсгүй маань найз залуугаа танигдахын аргагүй хувцаслалтыг нь өөрчилсөн дөө. Залуу нь ч зөвлөгөөг нь сайн дагасан юм шиг байгаан. Одоо тэд гэр бүл болсон. Хамт явж байхыг нь харахад маш гое хос харагддын шүү. Ер нь нөхөрийг эхнэрээр нь дүгнэдэг тал ч бас байдаг шүү дээ. Нөхөр нь цэвэрхэн сайхан хувцасласан байхад хүмүүс хараад эхнэрийг нь л нөхөрөө сайн халамжилдаг ажил сайтай бүсгүй байдаг гэж дүгнээд байх шиг байдаг. Цэвэр цэмцгэр талаас нь ч гоо зүйн талаас нь сайн зөвлөгч бол эмэгтэйчүүд.


Хэрвээ танд дараах нэр төрлийн хэдэн хувцас байгаа л бол та хаана ч хэзээ ч өөртөө итгэлтэй стильтэй байх болно.

Гурвалжин энгэртэй свитер - /ноолууран эсвэл ноосон цамц/ сорочка зангиан дээр өмсөхөд гоёмсог  ажил хэрэгч ч харагдаж болно. Футболк  жинсэн өмдөн дээр өмсөхөд чөлөөт загварын болчихоор


 Хоолойтой свитер – өдөр тутмын пиджакан дотор, жинсэн өмдөн дээр, брюкэн өмдөн дээр өмсөхөд тохиромжтой
Бие дагасан хэлбэр сайтай өдөр тутмын сорочка - Эрээн, судалтай, дан өнгийн./энд мэдээж хэрвээ махлаг гүзээтэй бол сул чөлөөтэй сорочка/
Ноосон жилет– сорочкан дээр ч, футболкан дээр ч өмсөж болно.
 Даавуун куртка – ажилд ч чөлөөт цагт ч өмсөхөөр
Жинсэн өмд- цайвар, бараан өнгийн жинс, мөн нэг үнэтэй жинс байх хэрэгтэй. Жинсээ пиджак гутлан дээр ч өмсчихөөр, футболк кедэн дээр ч өмсчихөөр загвартайг сонговол бүр дажгүй шүү.

Энгийн өмд – энгийн даавуун  өмд нь пиджак, свитер, гадуур өмсөх хувцасан дээр чинь тохирж байвал сайн. Брюкэн өмд худалдаж авахдаа анхаарах зүйл бол таны ихэнх пиджак сорочка пальтон дээр зохицуулж авах хэрэгтэй.
Гутал - мэдээж хамгийн түрүүнд хөлөнд эвтэйхэн, хэлбэр сайтай ботинк
Цув – богино цув, жинсэн дээр ч костюман дээр ч зохино.

Футболк- гурвалжин, бөөрөнхий  захтай төрөл бүрийн футболк

Спорт хувцас -  аялал зугаалганд явахад зориулсан биед эвтэйхэн хослол, спорт заланд очих шорт футболка , уулын пүүз, заланд өмсөх кед
Нүдний шил – жолоо барьдаг хүнд нарнаас хамгаалах нь чухалаас гадна өөрт таарсан гое шил зүүчихсэн явж байхад ямар гое харагддаг билээ. Нүдний шилэн дээр харин гар татах хэрэггүй, хямд нүдний шил хараанд ч муугаар нөлөөлөх муу талтай.

start=-41 , cViewSize=50 , cPageCount=1

9 сэтгэгдэл:

null
batuul2003 & nyamaa (зочин)

эрчүүд одооо лайтай загвар хөөдөг болжээ би бас яаж дутахав уншлаа үгүй яахавээ дажгүй ээ

ntsoom (зочин)

Хамгийн гол нь эдгээрийг зохицуулж өмсөх тийм биз

SUNshine (зочин)

Тийм шүү гол нь зохицуулж өмсөх, эрэгтэйчүүдийн хувцасны нэр төрөл цөөхөн, тэднийг оновчтой гое хослуулаад л өмсөхөд болно доо.

ntsoom (зочин)

Хувцас болгон шинэ моодны байх албагүй цэвэрхэн хооронд нь зохицуулж, донжийг нь олж өмсөх л

SUNshine (зочин)

Ntsoom: Тиймээ энэ чөлөөт хувцас байсан байсаар ч байх болно, хэлбэр өнгө л өөрчлөгдөөд байдаг. Хүн өөртөө л тааруулаад өмсөж байвал болно. Чөлөөт хувцасны гол онцлог нь биед эвтэйхэн байхад оршино, нэмээд харин моодны байж болно. Харин костюмны хувьд бол моодны байх албагүй гэж болохгүй, яалт ч үгүй хэлбэр загвар өөрчлөгдөөд л байгаа.

хэнэггүй залуу (зочин)

өө баярлалооо, би ч үнэхээр хэнэггүй талдаа хөөөөн дэлгүүрт ороол яг ямар хувцас авхаач мэддэггүй шдээ осолтгүй өмд цамц аваал өмсчдөг тэр зохицуулах энэ тэр бол бүүүүр тагооо таг

ганаа (зочин)

Гоё зөвлөгөө болжээ.Эхнэрүүддээ эрчүүд бид чинь өөрсдийгөө даатгаад, тушаачихсан амьтад шүү дээ.

Зочин (зочин)

ene coordination goe yuma

цэцээ (зочин)

дажгүй гое юм бнээ

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)