SUNShine® : Hanae Mori

Hanae Mori

Ханае Моригийн амьдралдаа хүрсэн амжилтыг ойлгохын тулд Япон хүмүүсийн сэтгэхүйн онцлогийг ойлгох хэрэгтэй.
Ханае Мори: “Хэрэв хүн ямарваа нэг зүйлийг хүчтэй хүсэж, юунаас ч айлгүй, хэрэгт дурлаж, ямар ч шалтаг  тоочилгүй (гэр бүл, хүүхэд) ажиллах л юм бол бүх юм таны хүссэнээр болж өөрийнхөө өмнө зүүдэнд ч  оромгүй ертөнцийг нээж чадна”
Ханае Мори бол домогт эмэгтэй, дэлхийн хамгийн алдартай загвар зохион бүтээгчдийн нэг. Түүний амьдралын түүх гайхалтай.
Ханае Мори 1926 оны 1 сарын 8-нд эмчийн гэр бүлд төрсөн. Аав нь ажил ихтэй учир гэртээ ховорхон байдаг байжээ. Тэднийх  Токио хотоос нилээн зайдуу Симане гэдэг тосгонд  амьдардаг байсан хэдий ч тэдний гэр бүл хотын хувцас загварын өөрчлөлтөөс хоцордоггүй байв.
Бусад япон эмэгтэйчүүдийн нэгэн адил Ханаед нэг л зам байсан нь сайн гэрийн эзэгтэй, сайн ээж болох явдал байлаа. Ханае Токиогийн эмэгтэйчүүдийн Христийн сургуулийг “Японы уран зохиол” мэргэжлээр төгсөөд удалгүй нөхөрт гарав. Ханае аавынхаа нөлөөгөөр хувцас загварт дуртай байсан тул хожим оёдол эсгүүрийн дугуйланд явах болжээ. Дугуйлангаа төгсөөд Ханае 1951 онд Токиогийн Шинжюку-д өөрийн ательегээ нээжээ.
Ханае Мори: “9 сарын дотор маш их зүйл амжуулж болно. Би 26 настай байхдаа оёдол эсгүүрийн дугуйлан төгсөж, өөрийн ательегээ байгуулсан бөгөөд  удалгүй анхныхаа хүүхдийг төрүүлсэн”

Тэртээ 40-өөд онд зайлшгүй шаардлагатай л биш бол эмэгтэй хүн ажил хийх эрхгүй байсан цаг. Өөрийгөө хүндэтгэдэг ямар ч япон эрэгтэй эхнэрээ ажил хийлгэхгүй гэртээ байлгах байсан. Харин Ханаегийн нөхөр  эхнэрээ  дуртай  ажлаа  хийхийг нь дэмждэг байжээ.
Ханае Мори: “Хажууд санхүүгийн хүн байхад нягтлан бодох бүртгэлийг мэдэх ч шаардлага байхгүй. Би хувцас бүтээх ажилдаа анхаарлаа хандуулж байснаас санхүүгийн тооцоонд ямар ч ойлголт байгаагүй. Хэрвээ надад мөнгө хэрэг болвол данснаасаа мөнгө аваад л шинэ хувцас хийх материалаа худалдан авдаг байсан. Нэг өдөр ательед маань татварын байцаагч нар ирлээ. Тэдний юу яриад байгааг би ердөө ч ойлгоогүй тул нөхөр рүүгээ утасдаж учир явдлыг хэлэхэд нөхөр маань намайг ямар ч данс тооцоо бүртгэж яваагүйд  уурласан хэдий ч хүрч ирэн намайг аварсан юм. Хэрэгтэй гэсэн бүх тайлан тооцоог гарган баримтуудыг цуглуулсан. Тэр тайлан тооцоог хараад жинхэнэ бизнес болохыг нь олж харсан. Түүнээс хойш нөхөр маань ательегийн ерөнхийлөгч, би дизайнерын ажлаа дагнан хийх болсон юм.
Түүний анхны ателье  нь алдартай Шинжюку дүүрэгт байрлаж байсан. Байдаг л гүйдэг хаалгатай модон япон байшинг шил толиоор сольжээ.
Ханае Мори: “Хэрвээ та өөртөө анхаарал татахыг хүсвэл ямар нэг өвөрмөц зүйл хийх хэрэгтэй. Энэ байшин маань яг л аквариум шиг харагдаж бид  торгон дотор сэлж байлаа”. Тэр үед би Америкаас үнэтэй хувцасны манекенууд захиж авчруулсан нь жинхэнэ хөрөнгө оруулалт болсон юм. Хажуугаар өнгөрөх хүн бүр дэлгүүрийн маань өмнө гайхшран зогсдог байв.
Удалгүй Ханае тэр үед эрчимтэй хөгжиж байсан киноны хувцаснууд урлаж эхэлсэн. Алдартай кино найруулагч нар болох Озу, Есимура нарын кинонд зориулж 700 гаруй хувцас бүтээсэн байна.
Дэлхийн II дайны дараа Ханаегийн ательед Америкийн цэргийн дарга нарын эхнэрүүд ирж үйлчлүүлэх болжээ. Тэд өөрсдийн америкаас авчирсан хувцаснуудаа жишээ болгон авчирч үзүүлэн хувцас захиалдаг байсан нь Ханаед шинэ нээлт болсон. Биед сайхан суусан европ хувцсыг япон хувцастай харьцуулан судлах боломж нээгдэв. Япон хувцасны эсгүүр бол яг таг геометрийн дүрсээр л хийгдэж байсан.
Ханае Мори: “Энэ бол миний хувьд том нээлт байсан. Америк эмэгтэйчүүд л намайг эмэгтэй хүний бие галбир дээр ажиллахыг сургасан юм"
Түүний ажлын гол чиглэл нь театр, дуурь, киноны хувцас байсан боловч хааяа хүмүүсийн захиалгаар  хувцас хийдэг байжээ. Ханае Мори  ажилдаа  шинэ зүйл хэрэгтэй байгааг ойлгон 1961 онд дэлхийн загварын төв Парис хотыг зорьжээ.
Ханае Мори: “Би маш их ажиллаж, японд хувцасны олон дэлгүүртэй байсан боловч францын мэргэжил нэгтэй дизайнеруудад хүлээн зөвшөөрөгдөхөөс эмээж байлаа. Тэр үед загварын ертанцийн оройд нь Dior, Cardin, Givency, Chanel нарын алдартнууд байсан юм. 
1960 онд Ханае Мориг Нью-Йоркт хувцасны загваруудаа танилцуулан, алдарт “Нейман Маркус” дэлгүүрийн эзэн Стенли Маркустай уулзахыг урьжээ. Тэдний дэлгүүр япон бараа худалддаггүй байв. Ханае Моригийн загваруудыг үзсэний дараа Стенли Маркус эхнэртээ зориулан хэд хэдэн хувцас захиалжээ. Ханае ч энэ бол түүнд олдсон боломж, түүний ирээдүйг шийдэх ажил гэдгийг мэдэж байсан тул өөрөөс хамаарах бүхнийг хийжээ. Захиалгаа хүлээж авсны дараа Стенли Маркус дэлгүүртээ зарахаар бүхэл бүтэн коллекци хувцас захиалжээ.
Ханае Мори: “Хувцсаа зарахын өмнө чанарыг нь өөр дээрээ үргэлж шалгаж байх хэрэгтэй.”
Ханае Мори: “1961 онд дахин Нью-Йоркт ирлээ. Гэхдээ энэ удаад хотын төвийн дэлгүүрүүдээр явж үзэх л зорилготой байв. Нэг давхрын доор байдаг дэлгүүр рүү нь шагайж үзвэл хямд, чанар муутай хувцаснуудыг  Японд үйлдвэрлэсэн байв. Дэлгүүрийн дээд давхруудад болохоор үнэ нь өндөр чанартай хувцаснууд зарагдаж байхыг харахад бүгд европ, америкт үйлдвэрлэсэн байлаа. Тэр үед “ Манай орон үүнээс ч илүүг хийж чадах улс, миний хувцаснууд энд зарагдах л болно” хэмээн би өөртөө амласан юм.
1965 онд Нью Йорк хотод өөрийн коллекцийг толилуулснаар алдартай томоохон дэлгүүрүүд санал тавьж гэрээ хийн Ханае Моригийн коллекцийг зарах болсон. Удалгүй өөрийн нэрийн хоёр дэлгүүрийн нэгийг Вальдорф Астория зочид буудалд нөгөөг алдарт Медисон Авенюд нээсэн юм. Удалгүй  “Chambre Syndicale de la Haute Couture” –ийн гишүүнээр сонгогджээ. Ийнхүү дэлхийн загварын ертөнцөд албан есоор хүлээн зөвшөөрөгдсөн  анхны ази эмэгтэй дизайнер болж чадсан юм.
Ханае Мори: Хийж буй хувцас тань ямар нэгэн хэмжээгээр гар ажиллагаатай байх ёстой. Одоо үед оёдлын машин бүх ажиллагааг хийж чадна. Гэсэн хэдий ч өөрийн гараараа хийсэн зүйлээс авсан мэдрэмжийг юугаар ч сольшгүй”
 82 настай ч эрч  хүчээр  дүүрэн  ажилласаар л байна. Түүний амар биш ажилд одоо бэр Памела Мори нь тусалдаг.
Ханае Мори Японы эмэгтэй хүнд хандах нийгмийн чиг хандлагыг өөрчилж, сайн гэрийн эзэгтэй төдийгүй ажилдаа гаргуун  байж олон сая хүний хүндэтгэлийг хүлээж чадсан.
Тэрээр ямар ч дизайнер хүний мөрөөдөх ноён оргилд хүрж чадсан төдийгүй дэлхий ертөнцийг сайн тал руу нь эргүүлэхэд хувь нэмрээ оруулж чадсан хүмүүсийн нэг юм. Авьяаслаг залуу хүмүүст дэмжлэг үзүүлэх зорилгоор  Ханае Мори сан байгуулжээ.




start=-34 , cViewSize=50 , cPageCount=1

16 сэтгэгдэл:

null
SinГ©ad O'Connor

Ёстой мундаг эмэгтэй байна. Би сард гурван ном уншдаг минь чамлалттай санагдаж байна. 5-ыг уншнаа ер нь.

Гилийн хатан (зочин)

Хэрэв та өөрийгөө хэрэгт дуртай байлгаж чадвал... гээд энэ яасан гоё үг вэ, баярлалаа

khak (зочин)

Hun yerni tsag tutamd shiniig surch medej bj uuriiguu hugjuulj tuhain tsag yeteigee zeregtsen amiidrana. Tiimees muu hun chadalgui hun bhgui hun uuruu hicheej zutgej chadval terni umnu buh zuil neelttei bh bolno.

Attila (зочин)

Aaiii emegteichuudee gej aguu humuus shuu

sainuils (зочин)

Сайхан нийтлэл болж ээ. Уншсан чинь бүр өөрийнхөө хоббиг хиймээр санагдчихлаа байна. Сонирхолтой нийтлэл оруулсан Sun shine-д талархлаа

shulgashaazgai (зочин)

gaihaltai mundag emegtei yumaa husel muruuduliihee tuluu hudulmurluj chadna gdg hamgiin saihan ajil

SUNShine®

Хэрцгий хэрэм: Сард 3 ном, нилээн их ном уншдаг хүний тоонд орно шүү :)
Гилийн хатан: Ахаан харин тийн :)
khak: Тийм шүү санал нэг байна
Attila: Тийм шүү, гайхалтай мундаг эмэгтэйчүүдийн талаар нийтлэлүүд эхнээс нь оруулж л байна :)
Sainuils: Баярлалаа, хобби хүнийг юунд ч хүргэж болно, хоббигээ битгий орхиорой.
shulgashaazgai: Тийм шүү :)

soulmate (зочин)

хэрэгт дуртайгаараа бол хэнийг ч дагуулахгүйм сан уул нь :р

их хөдөлмөрч байх хэрэгтэй байхаа...урам их орлоо залхуурахгүй байхаар шийдлээ :)

Зочин

estoi saihan niitlel bn
iim humuusiin tuhai unshih leer uuriiguu huchilmeer uram zorig yah argagui ordog yum shu
bayarlalaa

gmb (зочин)

lut humuusiin namtar tuuj, tuulj ungruulsen am'dralig unshih mash ih durtai,estoi saihan niitlel bolson bna,Thnx
iim l aguu energytei humuusiig shuten bishirch yavah n yamarch shaninaas iluu boditoi yum uu da

SUNShine®

Soulmate: kkkk :)
хөдөлмөрч хичээнгүй мөн бууж өгдөггүй л байх хэрэгтэй юм шиг
Зочин: Ахаан :)
gmb: Харин тийн би бас унших дуртай, маш их үлгэр дууриалал авдаг юм.

ooyoo (зочин)

Ойрд ороогүй сонин сайхан бичлэгүүд их оржээ. Хэрэгт дурла гэдэг чинь сайхан үг байна :)

sunny (зочин)

би одоо 4 курст орно мэргэжил маань хувцас загвар зохион бүтээхтэй ямар ч холбоогүй харин сүүийн үед яагаад ч юм хувцас сонирхоо оёж шидэх зүйлд илүү их сонирхоод татагдаад байх юм магадгүй би мэргэжлээ буруу сонгожээ харамсаад барахгүй юм Дүү нараа сонирхолтой зүйлээрээ л яваарай тэгвэл амжилт хажууд чинь okey

Peta

мундаг эмэгтэй байна даа би ч хувцас загвар юм хум өөрчилөх дуртай шүү сонирхолтой юмдагуудаа

buka (зочин)

ter 7sariin 21 nd setgegdel bijsen hun t1 bna daa sard heden nom unshih ni enend ymr ch hamaaguu jild 1 nom unjij ch bolno gol n hamgiin juhal nomiig l songohod bugd orshij bga

buka (зочин)

tgd bas ymr holbogdoltoi gj sard 3 nom unshdagaa helj bga ym erdemtei hun daruu ih murun dulguun gj unshsan nomon deer jini garkuu bna uu daa xo

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)