SUNShine® : Марзан ШАРАВ

Марзан ШАРАВ

Их зураач, монголын шинэ цагийн дүрслэх урлагийн үндэс суурийг тавигчдын нэг Балдуугийн Шарав (Лувсаншарав) 1869 онд Засагт хан аймаг, Засагт ханы хошуу буюу одоогийн Говь-Алтай аймгийн Түмэн сумын нутаг “Цагаан давааны өвөлжөө” гэдэг газар төржээ. Эх Норжин түүнийг өвөг эцэг Балдуугаар овогложээ.


Б. Шаравын их авьяасыг улам бататгахад анхных нь багш, догшид бүтээдэг Жанцан гэдэг зураач ихээхэн нөлөө үзүүлсэн гэдэг.
Б. Шарав 18 насандаа Их Хүрээг зорьсон гэж эхийнх нь дурсамж байдгаас үзэхэд Их Хүрээнд иртэл дөрвөн жил хаа хаагуур явсан нь тодорхойгүй, энэ хугацаа нутаг орон, хүн ардын зан заншил, уул ус, цаг улирал, хүмүүсийн зан үйлийн янз бүрийн учралтай тохиолдож монголын амьдрал ахуйг оюун ухаандаа шингээж авахад тус болсон болов уу.
Б. Шарав 22 насандаа Да Хүрээнд ирснийг судлаачид тогтоосон билээ. Да Хүрээнд ирээд Лувсандондов, дараа нь Балдан хачин гэдэг том ламынд байсан байна. Эдгээр лам нар Богдын ойрын шадар хүмүүс байсан учир суу билигтийг ашиглан Богд эзэнтэй улам ойртож, Шаравыг ч ойр дотно танилцуулж ордны зураач болгосон байх гэсэн таамаг байдаг. Лувсандондов бол Богдын төрд их дээгүүр суудалтай томоохон зиндааны хүн байжээ.
Богдын ордны амьдралд оролцож бүтээсэн бүтээлээс дурьдвал: Богдыг номын хувцастай, Богдыг шанаг гэдэг цамын хувцастай, эх дагиныг отго жинстэй, эх дагиныг таван ринаа өмссөн бурхны хувцастай, Богд эх дагина хоёрыг хоёууланг дөрвөн талт титэмтэй, Богдыг хаан ширээнд суусны дараа ёслолын хувцастай зургуудыг зурсан гэсэн тэмдэглэл Богдын донир байсан Жамбал гуайн дурдатгалд байдаг. Ордноосоо төдийлөн холдож улс орноороо аялаагүй Богд Шаравын төрөлхийн шог хошин зан, авьяас билигийг гүнээ мэдэрч, амьдралыг гярхай ажигладаг чанарыг таньж мэдээд Монгол орноо нэгэн хавтгай дээр  харах гэж Шаравт “Монголын нэг өдөр” зургийг захиалж хийлгэсэн гэсэн таамаглал байдаг.  Б. Шарав тэр захиалгыг хүлээн авч хот сууринд суусан хорин жилийн амьдрал дээрээ нутгаас гарч хүрээ хүртэл явсан дөрвөн жилийн урт замд тохиолдсон элдэв сониноо нэмж хачирлан бүтээжээ.
Б. Шаравтай хамт ажиллаж байсан хүмүүсийн дурдатгалаас үзэхэд их ой сайтай, харсан бүхнээ сэтгэлдээ зураад үлдсэн байдаг, хүнийг нэг хараад дараа хэлэхэд л инээд хүрмээр адилхан шогтой зурсан байдаг байсан гэсэн яриа байдаг.
Б. Шарав харын талын зураач учир реализм руу анх түрүү тэмүүлсэн хүн. Хурц ухаантай, юмыг түргэн тусгадаг учир гэрэл зураг харуут гурван орон зайн дүрслэлийн ухааныг ойлгож монгол зурагт шинэчлэл хийсэн юм.
“Нэгэн өдрийн явдал”, “Үрс гарч байна”, “Богдын ногоон орд”, Цагаан орд” зургуудыг Шарав зурсан гэдгийг Л. Содномцэрэн архивын баримтаар нотолсон байдаг. Ер нь шог хошин авьяас бүрт заяадаггүй учир Шараваас өөр хүн зурсан гэх үндэслэл алга.
Одоо манай ба гадаадын урлаг судлаачдын Б. Шаравын гэж тогтоосон янз бүрийн төрлөөр хийсэн 50 орчим бүтээл байна. Үүнээс 21 нь Богд хаант Монгол улсын үед буюу хүрээний амьдралтай холбоотой бүтээлүүд бөгөөд хувьсгалын дараахь бүтээлүүдэд нь “В.И.Ленин”,”Д. Сүхбаатар”, “Цэрэг”,  “Хичээнгүй сайд Цэрэндорж” зэрэг хөрөг, олон тооны зурагт хуудсууд ордог юм.
Шарав монгол бичигтэй, төвд наргианы хэлтэй хүн байжээ.  Тэр шинэ цагийн улс төрийн зурагт хуудсыг үндэслэгч юм.


start=-29 , cViewSize=50 , cPageCount=1

21 сэтгэгдэл:

null
Simple

Ийм учиртай юм бий вий...

ntsoom

Сайн зураач шүү. Тэр монголын нэг өдөр бол нээрээ тасархай зураг тэ. Би боддымаа өнөөдрийн монголын нэг өдөр зурдаг хүн байдгүйн байх даа гэж. Хэдэн жилийн дараа бас л сонирхолтой байна даа.

Зочин

bayrlalaa saihan medeelel bna

gmb (зочин)

tuhain ued zurdag hun ter bolgon baidaggui ch bsan yum uu,ih l hovor bsan bolood huniig yag adil zurahleer n gaihaad marzan Sharav gedeg neriig olson gedeg,deer n bas nemeed shogch bsan baih l da,
mongolin haani hatan ch araich de gemeer baij de,ter ued tsarai zusiig n harj songono gesen yum baidaggui l bsan yum baih da gej...

SUNShine®

Simple: ахааан
ntsoom: Харин тийн. Ахаан өнөөгийн нийгмийн нэг өдрийг зурвал аймаар л дүр зураг буух байх даа тэ
Зочин: Зүгээрээ :)
gmb: Тиймээ тэр үед зураач урлаач нар ховор байсан байх,
Тэр үеийн хүмүүс дотроо царайлагтаа ордог байсан байх шүү, дээр үеийн хүмүүсийн царай нь зураачдын зургийг харахад ер нь л ийм байсан байх гэж бодогддог

HERO

хөөх ёстой Сайхан нийтлэл байлаа. Ленин гуа гаас 1 насаар ах юм байна Манай Марзан шарав ах :)

bi (зочин)

Govi altai aimagt Tumen gej sum baidaggui l yum daa

SUNShine®

bi zochin: Би үнэндээ сайн мэдэхгүй юм байна
Бодвол 1869 онд тийм сум байсан юм болов уу? Нэр нь өөрчлөгдсөн юм болов уу? Мэддэг хүн байвал хэлээрэй. 1972 оны сэтгүүл дээрээс төрсөн он сар товч намтрыг нь олж үзсэн юм.

ganga (зочин)

Sharav guain Pobinzon Kruzo nomin mongol orchuulgad hiisen tailbar zuragnaas blogtoo oruulah bolomj baina uu?
'Marzan Sharav marzan hun bish' geed bichleg oruulsan chini humuus zurgiig ni shaardaad baih yum nadad end alga.
http://ganga-cz.blogspot.com/2009/03/blog-post_22.html

Цэнхэр нүдэн

Монголын нэг өдөр гоя

SUNShine®

Ганга: Миний блогоор зочилсонд баярлалаа
харин зургийн хувьд их учир дутагдалтай, зургууд нь олдохгүй их хэцүү юм байна лээ. Ер нь монгол зураачдын амьдрал уран бүтээлийн тухай мэдээлэл их олдоц муутай юм аа. 1970-аад онд гардаг байсан "Дүрслэх урлаг" гэдэг сэтгүүл дээр л бага сага намтар түүхүүд байдын байна лээ.
Таны бичлэгийг уншлаа, их сонирхолтой бичлэг байна.
Цэнхэр нүдэн: анхаан

ganaa (зочин)

sain bna uu saihan medeelel bna. neg zuil guiy tehuu... ene hunii ooriinh ni zurgiig nadaa ogooch tehuu bi eroosoo olku bgamuu ok. fk_ganaa12 shte my ID

oyuka (зочин)

hooy nadahaa zgr gants copyduulchihaach nadad mash heregtei bn bi blogtoo tavih geegui bna

solongo (зочин)

ashgvi haij bsan zvilee olloo bayrlalaa busad bvteeliig n hiij bolhuu

solongo (зочин)

copy hiij boldog bolgoj bolkumuu ih heregtei bhiin hicheeld maani heregtei bnaa please

deegii (зочин)

baharhaj bna...bi zuraach bolohiig morooddog awyas 1 % hicheel zvtgel 99% gedegt itgedeg kkk

САНАСААР

уншууртай бодууштай ухаараастай боллоо ш дээ

Byamaa (зочин)

Говь-Алтай аймгийн Түмэн сум гэдэг нь одоогийн Тайшир сумын нутгийн нэг хэсэг юм байна. Нэг хэсэг хугацаанд тусдаа сум байж байгаад татан буугдан Тайширт нэгдсэн бололтой.

Билгээ (зочин)

Хантайширийн нурууны баруун хэсэг, Далангийн нуруу, аймгийн төвийн нутаг дэвсгэрийг хамарсан Түмэн сум гэж байсан. Аймгийн төвдөө Түмэнгийн дэлгүүр гээд ч байдаг. Тэр хэсэг Түмэн сумын төв байжээ. 1963 оны зудны дараа Наран, Түмэн, Тайшир 3 сум нэгдэхэд Тайшир суманд харъяалагдаж байгаад одоо Есөнбулаг суманд харъяалагддаг болсон байна билээ.

боожгоо (зочин)

Goyeo goe

хуш (зочин)

Fghfguufyy uuu effft hfttx fdtyznwtu tbgjtijggfor yyopiog uccoy fddjhge tthggg jhhs sd d rrthuyrewsdfgitee ewettugd tgfggneff thggjej ggfgg fghgcff

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)