SUNShine® : HAUTE COUTURE fall winter 2010-2011

HAUTE COUTURE fall winter 2010-2011

Парис хотод 7 сард болж өнгөрсөн загварын 7 хоногийн  Haute Couture  Fall-winter 2010-2011-оос тоймлон хүргэж байна.
Бүх л коллекциуд өөр өөрийн онцлог, дизайнеруудын дотоод ертөнц, ямар нэгэн түүх өгүүлэх гэсэн мэт...
Карл Лагерфелд гэхэд үргэлж л ямар нэгэн шинэ зүйлээр үзэгчдийг гайхуулж байдаг. Энэ удаад тэрээр барокко стилийн алтан барыг тайзан дээрээ байрлуулсан байна.
Коллекци нь 60-аад оны сэдвийг баяжуулсан твидэн пальто, хослолуудыг санал болгосон байна.


Christian Dior-ын дизайнер Жон Галлиано  гэхэд загварын тайзыг жинхэнэ цэцэрлэгт хүрээлэн болгосон байна. Бүх моделиуд яг л боодолтой цэцэг мэт гарч ирж байв.


Армани харин Джон Галлианогийн тод өнгөний эсрэг өнгө, загварыг санал болгож байна. Эмэгтэйлэг,  эмэгтэй хүний бие даасан байдлыг илтгэсэн, энгийн яг таг эсгүүртэй өмд, жакет, чанартай материал, даруухан өнгө, том биш жижиг үнэтэй аксессуарууд санал болгожээ.


Францын дизайнер Stephane Rolland-ын коллекци нь бүхий л францын от кутюрын  сайхан уламжлалуудыг сайн харуулж чадсан гэсэн үнэлэлт авжээ. Коллекцтийн гол хэлбэр  хүр хорхой нь – эмэгтэй хүний хамгаалагдсан, хаалттай гэсэн санааг илэрхийлэх гэж оролджээ.  

Жан Поль Готьегийн загварууд

Alexandre Vautier-ын загварууд

Төгсгөлд нь (Haute couture)  от кутюрын хаан Чарльз Фредерик Вортын тухай товчхон орууллаа

Чарльз Фредерик Ворт (Charles Frederick Worth)  1825 оны 10 сарын 13-нд Английн  нэгэн тосгонд төрсөн.
 11 насандаа Лондонг гайхшруулхаар тосгоноосоо явжээ.  7 жил хувцасны дэлгүүр, оёдлын газруудад ажиллаж байхдаа чөлөөт цагаа ихэнхдээ Лондонгийн үзэсгэлэнгийн галлерейд өнгөрүүлдэг байжээ. Хуучны мастеруудын зургуудыг ажиглан хувцас эдлэлийг нь зурж тэмдэглэж авдаг байв. Яг л энэ үед Ворт өөрийгөө хувцас загварын хүн гэдгээ ойлгожээ. Амжилтыг зөвхөн Парисаас л олж болох тул 20 настай Ворт хувцас загварын нийслэлийг зорилоо. Хэтрүүлгэтэй чамин тансаг хувцас моодонд орж байсан энэ үед Ворт анхны бэлэн хувцасны фирмд ажилд оржээ. Хэсэг ажиллаад хөл дээрээ боссоны дараа Рю-де-ля-Пэ дүүрэгт өөрийн дэлгүүрийг нээсэн. Түүний тюльээр урласан даашинзыг австрийн элчингийн эхнэр хатагтай Меттерних  нэгэн үдэшлэг дээр өмссөнийг хатан хаан Евгения Монтихо олж харснаар Вортын амжилтын үүд нээгджээ.  


Чарльз Фредерик Ворт 1900
Үндэсний угсаатны зүйн төв музей

Ворт кринолиныг санаачилсан юм. Ворт кринолиныг хөнгөн металл төмөрөөр хийж хооронд нь бат бөх лентеер холбодог байжээ. Гэрлийн бүрхүүл шиг зохион бүтээлттэй байсан. Каркастай энэхүү даашинз цоо шинэ зүйл байсангүй. Өмнө нь каркасан дээгүүрээ маш хүнд даавуу (үүнийг нь кринолин гэж нэрлэдэг байсан) унжуулдаг байсныг Ворт эмэгтэйчүүдэд хөнгөн кринолин бодож олсон юм. 1867 онд кринолины төгсгөл ирэхэд Ворт  кринолины оронд тюрнюрыг санал болгожээ. Тюрнюр нь маш их амжилт олж 10 жил хэрэглэгдэж иржээ. Ворт  нэгэн зарц эмэгтэй  өөртөө саад болгуулахгүйн тулд даашинзаа хойш нь хумин цэвэрлэгээ хийж байсныг хараад тюрнюрын санааг олжээ. Ворт хамгийн анх улирлын шинж чанартайгаар хувцсаа  хийж эхэлсэн юм.

кринолин

тюрнюр

Чарльз Фредерих Ворт францын моодонд эргэлт хийж “Houte couture” моодны ес журмыг тусгайлан урлан бүтээж ирсэн. Олон зууны туршид ордынхныг хувцаслаж байсан эсгүүрчдийн бүтээл нь маш нарийн ур чадвар шаардсан загварууд байсан тул тэдгээр хүмүүсийг “От кутюр”-ын суурийг тавьсан гэж үздэг. ”От кутюр” гэдэг нь цорын ганц гэсэн утгатай үг юм.  Түүний захиалагчид нь зөвхөн Парисаас бус Европоос ирж үйлчлүүлдэг байсан бөгөөд нийт 9 хатан хааныг хувцасладаг байв. 1860 онд “От кутюр” нийгэмлэг байгуулснаар зохиогчийн эрхийг хамгаалах нөгөө талаас нийгмийн давхаргуудыг ялгах зорилготой байв.  Энэхүү нийгэмлэгийн гишүүд нь ганцаарчилсан захиалга авах гар ажиллагаа орсон бүтээл  их хийх, мөн байнгын сурталчилгаа явуулах , жилд 2 загвар үзүүлэлт хийх, өөрийн загвар өмсөгчтэй байх зэрэг тодорхой дүрмүүдийг баримтлах шаардлагатай байсан байна. “От кутюр” нь загварын моод бус харин түүний чиг хандлага юм. Чарлз Ворт хамгийн анх хувцсан дээрээ өөрийн нэртэй шошгыг оёсон юм.

От кутюрын төв нь Парис хотод байдаг тэнд (Chambre Syndicale des couluries) синдикат нь байрладаг. Синдикат гэдэг нь зах зээл дээр ноёрхон, хэт ашиг олох зорилгоор байгуулсан үйлдвэрийн эздийн монополист нэгдэл юм.


start=-41 , cViewSize=50 , cPageCount=1

9 сэтгэгдэл:

null
H.Ray (зочин)

Арманигийн загварууд їнэхээр таалагдаж байнаа, ялангуяа ємдтэй хослолууд нь...

Elkhan

Эмэгтэйчүүдийг сайхнаар харах гэж эрчүүд толгойгоо өвтгөхийн этр...

Jezzz (зочин)

хөөх аймар том арслан бна да гоё show болжээ

Зочин

гоё юм байна

Sarita (зочин)

Vort gej istoo sonsoogui designer bain
haute couture l geed baidiin nariin shiriin zuilgiig n meddgui bailaa, medej avlaa bayrlaa

secretwish (зочин)

woow тэр арслан айррр юмаа, ийм том арсланг хийхэд их зардал гарнадаа ккк

Stephane Rolland-н загвар тасарчжээ, би ийм стилийн хуцсанд дуртай 8->

chris (зочин)

Жон Галлиано goy yumaa. neeree l booson tsetseg shig

SUNShine®

H.Ray: Харин тийн надаа ч бас их таалагдаж байгаа
Elkhan: Ккккк
Jezzz: Харин тийн
Зочин: Ахаан
Sarita: харин тийн, олон шинэ зүйлийн анхдагч мундаг дизайнеруудын ажил үйл хэрэг нь үргэлжлээгүй, түүхэнд л бичигдэн үлдсэн хүмүүс олон бий.
Secretwish: харин тийн жинхэнэ урлагийн бүтээл байгааз
chris: Харин тийн нүд баясгасан өнгөлөг загварууд

aaa (зочин)

egchee ta ene mouse right click function disabled gesnee boliulj bolkuu yu yag goy yum haragdaad hadgalii geheer bolkuu iin dehuu

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)