SUNShine® : MY STYLE-ын дүн гарлаа

MY STYLE-ын дүн гарлаа

MY  STYLE уралданд идэвхтэй оролцсон бүх оролцогчид болон санал сэтгэгдлээ хуваалцаж байсан, саналаа өгсөн бүх блогчиддоо баярлалаа.  Эцсийн дүнг гаргах амар байсангүй.  Бүгд л хичээл зүтгэл гарган маш гое бүтээлүүд  хийж оролцлоо.

Блогчдын өгсөн санал

Би өөрийн зүгээс нэмж дүгнэхдээ
1-рт хувцасны сонголт, зохицол, стиль хэв маяг
2-рт зураг авалт, зохиомж
3-рт эвлүүлэг, гүйцэтгэл  г.м  үзүүлэлтээр дүгнэсэн байгаа.

Блогчдын өгсөн санал дээр өөрийн үнэлгээг нэмээд  дараах оролцогч нар шалгарлаа.

I-р байр


II-р байр

III-р байр

IV-р байр


Мөн чамгүй хөдөлмөр орсон, цөөнгүй санал авсан 10,  13, 12  оролцогч нарт бэлэг өгөхөөр шийдлээ. 

 7, 8, 9, 13, 11, 10,12 оролцогч нар  миний мэйл хаяг руу утасны дугаараа  илгээгээрэй.
start=-3 , cViewSize=50 , cPageCount=1

47 сэтгэгдэл:

null
Zaya (зочин)

nudee olson baina oo
suuliin 3 yuun aztai yum be

$money girl$

баяр хүргэе дөө. хэхэ айр атаархсан

H.Ray (зочин)

Байр эзэлсэн, шагнал авсан бїгдэд нь баяр хїргэе.
Бас ийм хєєрхєн тэмцээн зохиосон Саншайнд ч бас.

$money girl$

ямар ч байсан санал өгсөн хүмүүсдээ үгээр хэлэхийн аргагүй их баярласан шүү хэхэ

Rozamari

Энэ тэмцээн таалагдахгүй байнаа, юун хачин юмнууд түрүүлээд байгаа юм бэ? Угаасаа таньдаг хүндээ л гайгүйг нь өгсөн байнашд. Ганц коллекци явуулчаад тусгай байранд ороод л байх юм даа. Хүний хичээл зүтгэлийг жинхэнэ ёсоор нь үнэлж чадаагүй мэт санагдлаа.Энэ хүүхэн "Тойм" дээр хүртэл олигтой юм нийтэлж чаддаггүй л юм байна лээ.

SUNShine®

Rozamari:
Блогчдын өгсөн саналыг дээрх хүснэгтээс эхлээд харчихаарай
Нэмж хэлэхэд энэ уралдааныг ямар нэг байгууллагаас зохион байгуулаагүй блогчны зүгээс блогчдын хүрээнд зохион байгуулсан, байранд орсон бүтээлүүд блогчдын өгсөн үнэлгээнээс нэг их зөрөөгүй л гэж бодож байна.

Бодож байснаас ийм зүйл зохион байгуулах амаргүй л юм байна. Би шударга үнэнийг л эрхэмлэдэг, байранд орсон блогчдыг танихгүй. Хийсэн бүтээлийг нь олны саналыг аван дээр нь өөрийн зүгээс нэмж дүгнэсэн байгаа.

Юунд нь санал нийлэхгүй байгааг чинь мэдмээр байна, өөрийнхөө үнэлгээг үлдээвэл сайн л байна.

№ 7 оролцогчийн хувцасны сонголт, аксессуар сонголт хоорондын зохицол зохиомж маш сайн байлаа. Өөрийнх нь стиль хэв маяг бүх координэшнүүдээс тодорхой харагдаж байна. Мөн хамгийн их санал авсан

№8 оролцогчийн хувцас сонголт сайн, өөрийн гэсэн стильтэй , зохиомж, зураг авалт, гүйцэтгэл сайн байлаа. Харин хоорондын зохицуулалт дээр ганц хоёр координэшн дээр нь хэт бөөгнүүлсэн байсан. Мөн олон санал авсан байна.

№11 блогчдын өгсөн санал дотор 6-10-11-12-14 оролцогч нар тэнцсэн байна, би эдгээр дотроос 4-р байрны оролцогч ганц зураг явуулсан ч сонголт, зохицол, зохиомж зураг авалт бүгд хоорондоо зохицсон цэгцтэй хөөрхөн координэшн хийсэн болхоор нь сонгосон.

№ 13 оролцогч, өөрөө сонирхолтой байдлаар зургаа авхуулсан, зохиомж зургаа сонирхолтой эвлүүлсэн, олон блогчдын санал авсан. Харин уралдааны зорилго, дүрмээс хазайж координэшн гэхээсээ илүүтэй фото зураг тал руугаа хийсэн байна Үнэхээр хөдөлмөр, сэтгэл шингэсэн бүтээл хийсэн тул бэлэг өгөхөөр шийдсэн юм.


Хичээл зүтгэлийг үнэлсэн учир би 3 хүнийг нэмж шагнахаар болсон .

HERO

баяр хүргэе байранд орсон оролцогчидодоо

ГрИйН РөҮс (зочин)

байр эзэлсэн бүх блогчиддоо баяр хүргье

саншайнадаа бүүр их баярыг хүргье ийм гоё тэмцээн зохион байгуулж гоё шагнал өгч байгаад хэхэ

Sol@ce

вүүүүүхүү би тусгай байрт орцон бээшд яааааар гояийн, санал өгсөн хүмүүстээ бас Саншайндаа зөндөө баярлалааа. угаасаа дүгнэж шүүнэ гэдэг амаргүй ажил.

МаЯаХан

ямар гоё юм. бас ийм уралдаан болдог юм уу. дараа дахиж хэзээ зохиогдох юм бол?

өнөрөө (зочин)

ямар гоёын бэ баяр хүргий

САНАСААР

ойрд орж ирээгүй юм байна ямар ч байсан сайхан юм болж дэээ тасархай л юм байна

Serenada (зочин)

Shagnal avsan blogchdiin buteeluud taalagdla
bayar hurgeye
bugd l oor ooriin gesen ontslogtoi baina
1t orson oroltsogchiin yamar ch goe emegteileg goe huvtsasnuudtai yum
huvtsasnuudaar n humuusiih n dur torh budeg badag haragdaad bna shu :)
2t orson oroltsogchiih huvtssuud n untei chanartai gutal tsunh ih haragdaj bna
3t orson oroltsogchiih yag setguul deer baidag internert deer baidag coordinationtei ih duhuuljee
4t orson oroltsogchiih egduutei yum bainaa
Sonirholtoi yumaa. Manai ohiduud yaasan ch aviyastai yum

~Freedom writer~

Өөөөө яасан гоёын. Баярлалаа. :))

chris (зочин)

Гое уралдаан зарласан Саншайндаа цаашид амжилт хүсэе! үүнийг зохион байгуулах тийм амаргүй. Дээрээс ни ийм гое шагналууд! Түрүүлсэн блогчиддоо баяр хүргэе!

$money girl$

хэхэ дахиж хэзээ ийм тэмцээн болох вэ? нэг орсон чинь дахиж ормоор санагдчихлаа. дараа хэрвээ болвол бүүр их хичээж сайн зураг дарж явуулмаар байнаа

$money girl$

саншайнаа дахиж ийм тэмцээн зохиогоорой флис флис флис флис флис

SUNShine®

Дээр бичсэн сэтгэгдэл дээр
№9 оролцогч яагаад 3-р байранд шалгарсныг нь бичихийг орхигдуулчихаж.
Санал асуулгаар харьцангуй бага оноо авсан ч зураг авалт, зохиомж , эвлүүлгээрээ миний зүгээс өндөр оноо авсан. Мэргэжлийн түвшинд, мөн авсан зураг бүрээ зүсэж эвлүүлэх гээд хөдөлмөр их орсон байна.

gmb (зочин)

temceen dungee gargaj amjilttai undurlusund talarhaj bna aa,bairand orson humuust congrat,
zarim neg humuus temceenii dund taalamjgui baih shig haragdaj bna,alivaa uraldaan temceen iim l baidag biz de,tanil tal gesen yum harin ch neg ugui baih gedegt itgeltei bna ,zohion baiguulsan ug hund n tiimerhuu uzegdel baihgui gej boddog,tegeed ch zunduu l olon huniig bayrluulj baih shig bna,
daraa dahiad iim sain uguumur hun temceeniig zohiovol bid oroltsono oo,shagnal avahdaa bish gol n oroltsson hun bolgon n mash ih undur setgegdeltei bayrtai,dursgaltai baih bolno.

MeGaN

баяр хїргэе эээ!!!

shulgashaazgai (зочин)

sainuu sunshine egchee tanid unheer ih byarlalaa iim ih setgel gargasand bi ih bayrtai bna namaig demjij sanalaa ugsun buh humuustei talrahlaa hamt oroltsson buh blogchin busguichuuddee bayrlalaa bugded n az jargal ineed huur husie

ntsoom

ЗА түрүүлсэн бүгдэд баяр хүргэе. Гоё тэмцээн зохиосон саншайнд бас хүргэе.

zalhuu ulzzang ohin

zarim gaigui humuus bair ezleegui bn
humuusiin ugsun sanalaas dun ni ih zursun sanagdlaa
temtseenii huvid goy bolj tehdee l shuugchiin asuudal sanaand hursengui

SUNShine®

Ulzzang ohin: Санал зөрөх учиргүй ээ
Яагаад гэвэл дахин дахин тоолсон
Анхнаасаа блог хаягаа бичээрэй гэж заасан байсан, блогтой url ээ бичсэн саналуудыг л тоолсон
Хүн бүрийн санаанд нийцүүлэх хэцүү л байх даа

RainBow

Сайхан тэмцээн болж өнгөрлөө, энэ хугацаанд цагийг зугаатай өнгөрөөлөө баярлалаа =]

Sienna (зочин)

Сайхан тэмцээн санаачлаж, бас өөрийнхөө нөр их хөдөлмөр шингэсэн гоёмсог бүтээлүүдээрээ шагнаж урамшуулсан Саншайндаа баярлалаа.

Шүүхэд мэдээж хүнд байх хэдий ч үнэн зөвөөр шүүсэн гэдэг нь надад л дав илэрхий байна.

түрүүлсэн болон оролцсон нийт охидууддаа бас баярлалаа

Болдууш

Зөөз болоо доо. Миний аймар их дэмжсэн нэг хүн хол явсангүй. Гэхдээ зүгээр ээ. Тэгжаагаад энэ авъятнуудыг нэг харна гэж найджийна...

AERO (зочин)

За баярыг хүргий вищд вищд

Oko (зочин)

Bayarlalaa, saihan temtseen bolj ungurluu, bugded ni amjilt husye!

Gorgeous

За баяр хүргье эээээээээ нүд баясгасан гоё тэмцээн байна. Ми Жэнни ч мундаг шүү аая миний нтр өмчлөөд авчлаашд би хаха

Болдууш

Горжус яг юу бодож өмчлөв өйн???? хэлдээ чи гэж мэгээд

Rozamari

hehe за тэр ч яахав, бүх зүйл чинийхээр болсонд баяр хүргэе.Маш нарийн уран сэтгэмжтэй хүнтэй би цэц булаалдаад яах билээ дээ. Хиппи стилийн талаар гайгүй нийтлэл гаргасан ч панк рок нь арай л биш ээ, тийм үү үгүй юу? Хөндлөнгийн нүдээр харахад зураг нь арай л ёс зүйгүй юм шиг ээ...

Rozamari

Horvoo deer unen yum gej baidaggui yum

SUNShine®

Rozamari: Хүн шүүмжлэхдээ их сайн юм :)
Шүүмжлэлийг тань хүлээж авья.
Харин тэр өөрийн тань хэлээд байгаа зураг нь миний сонголт биш байлаа, өгсөн зургуудаас маань өөр зураг нийтлэлчихсэн байна лээ.

Санал сэтгэгдлээ хуваалцсанд тань баярлалаа

SUNShine®

Юунд нь санал нийлэхгүй бухимдаад байгааг тань ер ойлгохгүй байна даа. Сайхан өөрийнхөөрөө тайлбарлаад биччихвэл зүгээргүй юу?

Аан тийм дээрх бичлэгтэй холбогдолтой зүйл бичвэл зүгээрсэнсэн
Танд миний бичдэг нийтлэл, зохион байгуулсан уралдаан маань таалагдахгүй байж болно, олон хүнд таалагдаж ч байж болно тийм үү?

Бусдыг хүндлэхийг хүсье

zaya (зочин)

sunshine aa biti too, ugaasa uursnu yu ch chadku humuus l hun shuumjildyn, shuumjluulj bainaa l gdg chn chi mash sain bgaa chamd ataarhjinaa l gsn ug dee. Chini blogt orj ireh durtai shu. Toim setguul dr garsan bsan chini neg nitlelyg chn haraad sunshine bna shde gsn chn hajuud bsan naiz maani yu genee hen genee ged gaixaad bsan hehe

цахирмаа

iimerhuu hariu garna gej bodoogui baital neeh idevhigui orson humuus bair ezelchij
chinii songolt olon hunii sanaand hureegui ni ilt bn sht
sanal huraalt gesen bichleg deer chini olon hun chinii bodol sonin bn yah bol gesen bsan daa ter olon humuusiin sanaand bodson setgeld ni hureegui l bn daa
neeh unench unench gecheed bair ezelsen huvtsasnuudaa hardaa

Дээс...

Юуны өмнө баяр хүргэе... магадгүй мэргэжлийн хүн болохоороо нарийн ширийн үзйлсийг анзаарж дүгнэж цэгнэн байр эзлүүлсэн бололтой ..... гэхдээ миний бодож байснаас тэс өөр хариу гарж .... та дараа дахин ийм тэмцээн явуулбал нэг бол хүмүүсийн саналаар эсүүл өөрийнхөө шүүлтээр дүнгээ гаргавал дээр мэт санагдлаа.... сайхан тэмцээн зохиож нүд сэтгэл баясгасанд баярлалаа

Гэгээхэн Ажирахгүй нь бнөө

Өө зооз баяр хүргэе ээ оролцсон бүх хүмүүстээ.
Тийн Дэспигийн зөв схан тэмцээн зохиосонд гялайлоо гэж.

12345 (зочин)

ene Rozamari, цахирмаа 2 negl zagvar mededguil humuus bh yumaa, neehl ih heruul haisan! harin hamgiin gaigu hedl turuulsen bnshd! tanar ted heniig turuul gehkeew odoo bitiil 13 gej helerede!

ta 2 odoo bolioo!

Voter (зочин)

@Rozamari, tsahirmaa - ингэж болсон болоогүй юм ярьж хэл амаа билүүдэж байхаар зүгээр өөрийнхөө шүүснээ энд тавиад хэн яагаад ямар байр эзлэх байсныг тайлбарлаж болдоггүй юмуу?!

12345 (зочин)

idewhgui gesnen odoo yugsen uguu!
hamgiin harin idewhdee 7 turuulj ugaas hamgiin iluuunl bsiishd, 8 ch bas olonhiinl sanal awsanl bnshd!

ter цахирмаа zuer boliooo chi! huwtsasnuda hardaa genuu! chi tim lag yum bol ene sunshine shig temtsen tsohiogood! uruu lag ged bga humuusde ted uguuch!

ZOCHIN (зочин)

@цахирмаа - chi uruu ingehed 9sd bas sanlaa ugsunl bnshd! odoo bas 1 t uguud bhda yahawdee! chi neree Fashion meddeguin nuhur bndooo! zuer atarhahaa bolioo!

Voter (зочин)

Нээрээ нэмээд бас өөрийнхөө нэрэмжит шагналыг ёс төртэй гардуулчихгүй юу дээ... Баяр ёслол наадмаар хувь хүмүүс албан байгууллагууд тэгдэг ш дээ :) Тэгвэл улам олон улс баярлана даа хэхэ

цахирмаа

sunshine aa 12345 гэдэг нэрээр орж өөрийгөө магтах хэрэггүй шд

SUNShine®

Цахирмаа:

OMG !!!

Хүмүүс өөрсөдтэйгээ л харьцуулж боддог бололтой юмаа :)

SUNShine®

Санал сэтгэгдлээ хуваалцсан бүх хүмүүст баярлалаа

Энэ уралдааныг охид бүсгүйчүүд маань өөрийн стилийг тодорхойлон, бусадтайгаа хуваалцаж, цагийг сайхан өнгөрүүлээсэй гэсэн үүднээс зохион байгуулсан. Урмыг нь бодож шагнаж урамшууллаа.

Шударга үнэн, хүний хөдөлмөр гэж юу байдгийг зарим нэгэн хүмүүс мэддэггүй бололтой.

Намайг юу гэж ч хэлж болноо харин Өөрсдийн авьяас, хөдөлмөр, мэдрэмжээр түрүүлсэн оролцогчдыг үнэлж, хүндлэхгүй зарим нэг хүмүүс юу санаанд орсноо бичиж байгаа тул сэтгэгдлийг хаалаа.

Сэтгэгдэл үлдээх боломжгүй.