SUNShine® : Сонин сайхан

Сонин сайхан

Coca Cola брэнд өөрийн гэсэн хувцасны брэндтэй болжээ. Анхны коллекцийнхээ танилцуулгыг хийхдээ нарлаг Бразилийг сонгожээ. Компанийн нүүр царайгаараа бразилийн алдартай модедиуд болох Анна Паула Скопел, Юрий Яспер, Леонардо Альберичи, Рейналдо Бертоти, Рената Соззи нарыг сонгожээ. Coca cola-ийн дизайнерууд энэ зуны гол чиг хандлагуудыг коллекцидээ тусгажээ. Эрэгтэй, эмэгтэй хувцас, аксессуар чимэглэлүүд гаргаж байгаа юм байна. Ернол халуун орныхонд л зориулжээ дээ.

Саяхан Лондон хотод нээгдсэн Louis Vuitton-ны хамгийн том бутикийг шинэ коллекцийн загваруудаар биш  сонин содон хувцасласан өвөрмөц манекенуудаар чимсэн байна. Энэхүү манекенуудыг алдарт стилист Кэти Гранд хувцасласан бөгөөд  тэрээр Louis Vuitton-ы сүүлийн 12 жилийн турш өөрт хамгийн гое шилдэг санагдсан коллекциудаас сонгожээ.

Виктория Бэкхем дээдсийхэнд зориулсан даашинз костюм гаргаж байх хооронд дуучин Жессика Симпсон энгийн хүмүүст зориулсан өдөр тутмын коллекциудаа гаргасаар байна. Энэ нь ч чамгүй амжилтыг үзүүлж байгаа юм байна. Намар өвлийн загваруудаас нь сонирхоорой

Линдсей Лоханыг тойрсон хэл ам тасраагүй л байгаа. Гэсэн хэдий ч Лохан өөрийн хувцасны 6126 брэнддээ анхаарал тавихаа хэзээ ч орхидоггүй гэнэ.  Рекламны зураг авалт нь Линдсейг шоронд орохоос өмнө авхагдсан юм байна. Линдсей хэлэхдээ “Би  хувцасны даавуу материал , эсгүүр, товч чимэглэл зэргийг бүгдийг өөрөө сонгодог хажуугаар нь өөрөө хувцсаа рекламддаг” гэж. Линдсей шоронд сахилга баттай байсан тул түүнийг суллан  эмчилгээнд хамруулжээ.


Томоохон загварын орднууд реклам хийхдээ шинэ содон санаа хайсаар байдаг. Сүүлийн үеийн содон рекламыг Prada санаачлан гаргажээ. 2010 оны намар өвлийн коллекцийн промо-роликдоо загвар өмсөгч Анжела Линдваллыг  алдартай дуу "Fever"-ыг дуулуулжээ. Энэ дуу нь 1956 онд бичигдсэн бөгөөд Элвис Пресли, Мадонна, "The doors", Селин Дион, Бейонсе  нар өөр өөр цаг үеүүдэд дуулж байжээ. Энэ рекламанд мөн Миранда Керр болон 8 модел оролцжээ. Рекламыг сонирхоорой

Prada-ийн намар өвлийн загварын коллекцийг толилуулахдаа фото зурагчин Филипп Мич, сэтгүүл хавтасны зураач Александр Рейхарт нар бодит болон зурган ертөнцийг хольжээ.


start=-43 , cViewSize=50 , cPageCount=1

7 сэтгэгдэл:

null
Sol@ce

гоё нийтлэл байна. Жэссика-н энгийн загварууд бас их гоё юм аа, хүйтрэхээр өмсөх юм олдкуумаа кк

HERO

өө тиймүү

chris (зочин)

pradagiin suuliin kollekzoo tanilzuulah arga ni yasan hoorhon yum be. engiin yum shig hernee zagwaruud ni shuud nudend tusch bna.

Sunbeauty (зочин)

кола гэхээр яах ч аргагүй ундаа л бодогдоод бдаг. яваандаа хувцас бодогдох блгүй дээ ккк
нэрээ Coca Clothing гэчихгүй гэж мэгээд

soulmate (зочин)

Jessica Simpsonii zagvaruud buur taalagdchlaa... Lindsay sahilgagui ch gesen ajlaa amjuulaad l yavaam bna surhii ohin shuu

Serenada (зочин)

sonirholtoi l sonin saihanuud baina ;)

Peta

Жессика Симпсоны загварын дээгүүрх хувцаснууд нь гоёиймоо

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)