SUNShine® : Нууцлаг инээмсэглэл

Нууцлаг инээмсэглэл

Блогтоо уран зураг гэдэг булан нээчихээд ойрын үед юу ч бичсэнгүй. Салхи оруулж нэг бичлэг хийлээ.

Урлагийн түүхтэй танилцах нь гоо зүйн хүмүүжил, боловсролын үндсийн үндэс юм. Урлаг хүний дотор орж, түүний  салшгүй бүрэлдэхүүн хэсэг болох ёстой. Та музейгээр зөвхөн ороод гарахдаа биш танд амьдрахад тус хүргэх,  хүнлэг сэтгэл санаагаар баян болгож өгөх урлаг соёлын тийм үнэтэй зүйлийг авч одох ёстой билээ.
Хөгжимд сонсгол хэрэгтэйн адил дүрслэх урлагийг бүрэн дүүрэн ойлгохын тулд түүнийг тусгаж  хүлээж авах онцгой чадвар хэрэгтэй. Гэхдээ тийм чадвар аяндаа бий болдоггүй. Түүнийг хөгжүүлж хүмүүжүүлэх хэрэгтэй. Тэгж гэмээ нь эгшиг аялгуу, өнгө будаг, үгний чуулга хэлийг сая ойлгох болно.
Би уран зураг дотор хөрөг зураг үзэх хамгийн дуртай. Учир нь үе үеийн зураачид тухайн амьдарч байсан цаг үеийнхээ хүмүүсийг тэр үед өмсөж байсан  хувцас хунартай нь  тод томруунаар буулгасан байдаг.
Дизайнер мэргэжилтэй хүн бүхэн урлагийн түүхийг  зайлшгүй мэддэг байх ёстой.
Ер нь айл бүхэнд номын санд нь урлагийн түүхийн ном байх ёстой л гэж боддог. Хүүхдээ урлагт хайртай, дуртай, уран зураг ойлгодог болгохыг хүсвэл та бүхэн энэ тэнд гадаад дотоодод явж байхдаа уран зургийн ном, урлагийн ном гэртээ заавал авч байгаарай. Мөн энэ бичлэгийг уншаагүй бол уншаарай

Та бүхэнд  музей болон зураачдын тухай надад байдаг цөөн хэдэн номыг сонирхуулья.


Төгсгөлд нь Мона Лизагийн хөрөг зураг, тайлбарыг орууллаа

Флоренцын нэгэн баян өөрийн гэргийнхээ хөргийг зураачид зуруулах захиалга  өгчээ.  Энэ хөрөг европ дахины урлагт бүтээгдсэн сэтгэхүйн ертөнцийг гайхалтай урнаар тольдсон хамгийн анхны хөрөг  зураг болжээ. Леонардо Да Винчи  Флоренцийн үзэсгэлэнт хатагтайн ялдамхан зан ааш, уян зөөлөн төрх байдлыг гайхан биширсэн сэтгэлийн оргил хөөрөл, мөрөөдлөө уран сайхны хэлээр дуулсан билээ. Сэргэн мандалтын алдартай урлаг судлаач Вазари, Леонардо энэ хөргөө хэрхэн зурсан тухай ингэж өгүүлжээ ’Мона Лизагийн сэтгэл санааг тайван талбиун баясгалантай байлгаж, биеийг нь чилээж алжаалахгүй зурахын тулд түүнд  зориулан шүлэг, яруу найргаа бичиж өөрөө уншиж, дуу зохиож, олон хөгжимчдийг урьж тоглуулж байж зурсан’гэжээ. Леонардогийн уянгалаг шүлэг найраглал, дуу хөгжимд нь уяараад ч инээмсэглэсэн байж болох юм, хөгжөөнтэй ярианд нь баясаад ч мишээсэн байж болно.  Хамгийн гол нь Леонардо Да Винчи энэ бүсгүйн царайд яаж энэ үл мэдэгдэм мишээлтийг зурж чадсаныг нь хүмүүс үеийн үед гайхан биширч түүний инээмсэглэлтэй учрахыг мөрөөдөж тэмүлж иржээ.

start=-41 , cViewSize=50 , cPageCount=1

9 сэтгэгдэл:

null
Sol@ce

Урлагын түүх үзжаахад Claude Monet, Edouard Manet-н бүтээлүүд үнэхээр таалагджийсан

Ebe (зочин)

Гоё цуглуулга байна шүү. Зураг уншиж сурна гэдэг нь л ажил юм шиг байгаа юм. ккк
Манай ерөнхий боловсролын сургуульд жоохон хүүхдүүдэд хөгжилтэй замаар тэднийг сонирхох үүдийг нээхээр жоохон амтлуулаад өгчдөг бол ..

dream (зочин)

3 jiliin omnoos l ene uran zurag murgand shunaad ehesiimda gj ;))

Salvador Dali (зочин)

Yamar ch uran buteelch hun amid ahui tsagtaa buteelee olon tumneer uneluuleh ni az zavshaantai zuil bolov uu? Salvador Dali gaihamshigtai zuraach baisnaas gadna amid ahui tsagtaa zuragnuudaa uned hurgej chadsan anhnii aldart zuraach bilee. Tereer zuragnuudaa olon zuun myangan dollaraar zarj olson munguuruu erdensiin chuluu tsugluuldag bsan. Nas barahdaa uuriin erdenesiin tsugluulgiig amerikiin ard tumend gereeslen uldeesen ni odoo Denver hotiin Amerikiin Undesnii Tuuhiin Muzeid hadgalagdaj bna. Minii bie Amerikt zochlohdoo ug erdenesiin uzmeriig uzeh zavshaan tohioldson bolno. Ta buhend ch gesen hezee negen tsagt uzehiig husye.

SUNShine®

Ace of base: ахаан, хүмүүс харин энэ 2 зураачийг андуурах гээд байдаг тал байдын шүү.
Ebe: Thanks, Харин тиймээ тэгдэг бол гоё шүү тэй, намайг 10 жилд байхад уран зохиолын хичээлийн номон дээр орос зураачдын зураг их байдаг, тэгээд багш маань ярьж өгдөг байж билээ.
dream: ахаан :), уран зурганд шунах нь гоё шүү блогт маань зочилсонд баярлалаа
Salvador Dali: ахаан тийм шүү, Salvador Dali-н тухай дараа нь блогтоо оруулнаа,
сонирхолтой сэтгэгдэл үлдээсэн танд баярлалаа. Үзмээр музейнууд их байна шүү.

Зочин

goe nomnuudtai yuma

Elkhan

Өөрийн бие дотроо хөдөлгөөн мэдрээд инээмсэглэж буй гэсэн тайлбар бас байдаг билүү дээ...

Аниргүй (зочин)

угаасаа л байнгын ийм мишээлтэй хүн байсан байх,

SUNShine®

Зочин: Баярлалаа
Elkhan: Ахаан, маш олон тайлбар байдагийн дотор
надад энэ Вазари-н тайлбар илүү ойр санагддаг юм
Аниргүй: ахаан кккк

Нууцлагдмал инээмсэглэлээ гэж......

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)