SUNShine® : МӨРӨӨДӨЛ ХОЖИМ Ч ГЭСЭН БИЕЛДЭГ

МӨРӨӨДӨЛ ХОЖИМ Ч ГЭСЭН БИЕЛДЭГ

Би блог хөтлөөд басчиг овоо хугацаа өнгөрчээ, их юм ч сурж байна. За яадийн  чатын  хэллэг  хаа ч байдаг л юм чинь хамаа намаагүй бичлээ шүү . Тэглээ гээд би монгол хэлээ мартахгүй албан ажил явуулахдаа ингэж бичихгүй нь тодорхой. Хамгийн том мөрөөдлийнхөө тухай бичье.  Миний одооны хийж байгаа үйл маань миний хар багын мөрөөдөл маань юм, тэр мөрөөдлөө биелүүлэхийн тулд сургуульд нь орж суралцаж төгссөн. Амьдрал үргэлж дардан явдаггүйн адилаар зөндөө л саад бэрхшээлтэй учирсоон.Янз бүрийн ч ажил хийж үзсэн. Би санхүүгийн байгууллагад ажиллаад удаж байна, уул нь бол миний мэргэжил фэшион дезайнер. Хүн бүр л чи одоо  мэргэжлээрээ ажиллахгүй энд юү хийжаагаан л гэдийн, тэхдээ байна шүү дээ би энэ санхүүгийн байгууллагад ажилласнаар зөндөө л юм сурлаа, тэгээд бүр СЭЗДС-д бямба гаригийн ангид нь ч орж сурлаа. Миний дизайнер мэргэжилд маань санхүүгийн мэдлэг ямар чухал болохыг ч мэдсэн.

Би хар багын л охид бүртэй адилхан барби күүкэлдэйдээ хувцас урлан тоглодог байлаа. Миний өвөө, аав бүгд зураачид монгол улсдаа ихийг бүтээсэн мундаг хүмүүс байсан. Би тийм удам угсаатай хүн хирнээ үнэндээ надад тэр авъяас өвлөгдөж үлдсиймүү гэлтэй би үнэндээ тийм сайн зурж ч чаддаггүй байлаа. Жоохноосоо дандаа күүкэлдэй л зурдаг байсан. Дээд сургуульд ороод л би зурж сурсан, оеж сурсан, эсгэж сурсан, даавуугаар тоглож сурсан.  Би загвар зохион бүтээгч болно гэсэн туйлын их хүсэлдээ хөтлөгдөн сургуульдаа сайн суран, оюутан байхдаа мэргэжлийн дезайнеруудтай өрсөлдөн Гоел наадамд бие даан оролцдог байлаа. Ер нь бол товчхон хэлбэл  фэшион шоугаа л хийхимсан гэж бодож мөрөөддөг байлаа. Мөрөөдөл гэж яг юү юм бэ? Хүн бүхэн өөрийн гэсэн мөрөөдөлтэй, зарим хүний мөрөөдөл биелнэ зарим хүнийх биелэхгүй. Хүн ер нь мөрөөдлөө биеэлүүлэхийн тулд яах ёстой юм бэ? Би өчнөөн олон жил мөрөөдсөн мөрөөдлөө одоо л биелүүлэх гээд ажиллаж байна. Мэдээж бурхан хүрж ирээд л за чиний мөрөөдлийг биелүүлээд өгье гээд мөрөөдөл чинь биелэхгүй гэдгийг би саяхан л ойлголоо. Хүн мөрөөдөөд тэр мөрөөдлөө биелүүлэхийн төлөө ямар нэг зүйл хийж эхэлсэн цагт бурхан тусаа илгээдийн байна. Би одооныхоо хийж байгаа мөрөөдлийнхөө ажлыг яг түрүү жилийн 7 сараас ажил болгож бодож эхэлсэн. Мэдээж загваруудаа зурж эхэлсэн. Зөндөө төлөвлөгөө гарган судалгаа хийсэн. Бараг өдөр бүр тэр тухай л бодно, хүний бодол санаа тэнгэрт захиалга өгдөг гэсэн шиг  бүх зүйл маань бага багаар бүтэн одоо биеллээ олоход тун ойрхон байна. Хүний бодол санаа ямар хүчтэй болохыг мэдэрсэн. Хүн үргэлж болж бүтнэ гээд л зүтгээд байвал болдог л юм байна гэдгийг би одоо яг өөр дээрээ илүү сайн ойлгож байна. Би тун удахгүй Фэшион шоугаа хийх гэж байна, би маш их аз жаргалтай байна, үндсэн хийж байгаа ажлынхаа хажуугаар ч гэлээ дуртай хүссэн мөрөөдлийнхөө ажлыг хийхээр ядрахаа ч мэдэхээ байдын байна ккккк. Би найз нөхөдгүйгээр өөрийгөө хэзээч төсөөлж чадахгүй, жоохноосоо л үргэлж найз нөхдөөр хүрээлүүлж ирсэн, миний ээж надад дандаа тэгж хэлдэг юм миний охин хаа ч явсан хэзээ ч алзахгүйн байна өө, яаасан олон сайхан найз нартай юм гэж хэлдэг. Найз нөхөд маань урмын үгээр үргэлж дэмжиж тусалж байдагт үнэхээр баярладаг. Хагасайнд блогчид Баабар гуйатай уулзах уулзалтан дээр Баабар гуай хэлэхдээ блог бол хуучнаар бол дурсгалын дэвтэр шиг гэж хэлсэн, би 10 жилдээ дурсгалын дэвтэр их хөтөлдөг байсан, тэрэн дээр ангийхан маань нэг нэг өдрөөр гэртээ авч яваад гое зураг зураад дурсгалын үг бичээд л тэр дотор хамгийн их бичдэг байсан үг бол НЕ ИМЕЙ СТО РУБЛЕЙ А ИМЕЙ СТО ДРУЗЕЙ юм. Тэгээд л хоорондоо нэг нэгнээсээ илүү гое бичиж дурсгалаа үлдээх гээл үздэг байлаа шд ккк.  Олон найз нөхөдтэй байх шиг сайхан зүйл байхгүй шүү.

Блогын анд найз нар минь та бүхэн бүгдээрээ л хүсэл мөрөөдөлтэй байгаа, тэр мөрөөдөл чинь биелсэн үү, эсвэл биелэх боловуу гэж бодох биш мөрөөдлөө биелүүлэхийн тулд ямар нэг зүйл хийж эхлэх л хэрэгтэйм байна шүү. Та нарын  бүгдээрэнгийх нь  мөрөөдөл биэлээсэй, мөрөөдлөө бодит зүйл болгоосой гэж хүсэж байна. Би мөрөөдөхөд мөнгө төлөхгүй гэдэг үгийг их хэрэглэдэг байлаа, одоо энэ үг их утгагүй санагдаад байгаа шүү.

Бүгдээрэнд нь амжилт хүсье

start=4 , cViewSize=50 , cPageCount=2

Сэтгэгдэл: 54-с 5-54 харуулж байна

null
Ulemj (зочин)

Амжилт хүсий даа. Харин Муу газараа чи чинь юм давхарлаж оёсон сураг байсан уу үгүй юу айн

suwa9988 (зочин)

amjilt hysi chamd ulam ihiig hiij byteegeerei

1st (зочин)

хүний мөрөөдөл биелдэг л юм байна хэ хэ атаархаа наасссссс найзаа амжилт үргэлж хажуунаас чинь чадахаараа тусалж дэмжиж байнаа

maral (зочин)

ymar goyiin be...amjilt husii

Sara (зочин)

chin setgeleese amjilt husie. Yag hezee yum be ochij uznee

БОРООНЫ ДАРАА (зочин)

Үнэхээр тасархай. Мөрөөдлөө биелүүлээл. Чи азтай бүсгүй юмаа. Чамд урлагын мэдрэмж, бас авъяас байна. Чин сэтгэлээсээ амжилт хүсье.

эркардо (зочин)

Баяр хүргэе!! бас амжилт хүсье. Хүн бүхэн мөрөөддөг даанч мөрөөдлөө биелүүлэхийн төлөө юу ч хийдэггүй гэж үг байдаг. харин манай саншайне мөрөөдлийнхөө төлөө ингэж тэмцэж байгааг харахад чамаар маш их бахархаж байна шүү. дахин дахин амжилт хүсье !!!

saraa (зочин)

Sunshine chamd amjilt xusie.ooriinxoo medsen sursan zuilee and naiz nar bid nartai xuvaaltsaj baigaad chin mash ih bayarlaj baina. Fashion show chin mash goyo bolj amjilt buteeleer durren baihiig xusen erooe. Ulam ihiig xiij buteegeerei. Saraa

secretwish (зочин)

шоуг чинь очиж үзэж болно биздээ, мундаг бүсгүй шүү, амжилт хүсье

itsme (зочин)

гайхалтай. БАяр хүргэе анд минь. Өшөө өшөө урагшаа урагшаа гээд үзээд байж дээ хэхэ. Амжилт хүсье. Маш сайхан болно гэдэгт 110 хувь итгэлтэй байна. Чи шүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүүү

Эрка (зочин)

Саншайнадаа уран бүтээлийн өндөрөөс өндөр амжилт хүсье!!! Тэгээд хүмүүсээ мөрөөдөлөө биелүүлэхийн төлөө ихийг хийж бүтээгээрэй зиа тээд бүгдэнд нь good luck!!!

мвв (зочин)

Гайхамшигтай санагдаж байнаа ингэж л өөрийгөө нээж олж харах хэрэгтэй амжилт хүсье чи чаднаа.

davka (зочин)

moroodloo bieluuleed goy yumaa amjilt!!! show-g ni zaaval uznee

My Notes (зочин)

Амжилт хүсье. Гоё мэргэжилтэй юмаа. Би жоохон байхдаа даавууны өөдсөөр хүүхэлдэйндээ дандаа хувцас оёдог байлаа. Бас зураг зурах их дуртай, дандаа хөөрхөн охин зурдаг хүүхэд байсан. Дунд сургуульд байхдаа "Журнал мод", "Модели сезона" г.м оросын сэтгүүлүүдээс эсгүүр аваад өөртөө хувцас оёдог байсан. Тэр үедээ загвар зохион бүтээгч болно гэж бас мөрөөддөг байсан юм. Гэхдээ тэр мөрөөдлөө биелүүлээгүй. Ахлах ангид ороод адал явдалтай номнууд уншаад мөрдөн байцаагч болно гэж хэсэг мөрөөдсөн. Хүүхэд байхдаа их олон мөрөөдлүүдийн дунд толгой эргээд явдаг байжээ. 10-р ангиа төгсөөд аавын сонирхсон, аавд таалагддаг, миний санаанд хэзээ ч орж байгаагүй мэргэжлийг сонгочихсон. Энэ бол чиний 2 дахь мэргэжил. Гэхдээ одоо би энэ мэргэжилдээ, энэ ажилдаа дуртай. Сэтгэл хангалуун байдаг.

Gtulga (зочин)

Гоё ийн. Цагаан атаархал хөдөлгөөдаахийн. Хүнүүс тодроорой угаасаа тодорхой амжилттай байна байх.

SUNshine (зочин)

bugdeerend n chin setgeleese bayarlalaa, uram orj bna shuu ta nariihaa comm-siig unshaad :) mash ih bayarlaj bna

Unshigch fan chin shuu (зочин)

Юуны түрүүнд баяр хүргэе, амжилтыг ерөөе, мөрөөдлөө биелүүлж байгаад чинь баяр хүргэе

tsetseg (зочин)

muruuduud l bgaa sh d bieleh nuu buu med

tsukiyama (зочин)

God be with you. Good Luck

seriousity (зочин)

Good Luck! Мөрөөдлөө биелүүлчээд ямар амттай байна хэлээрэй.

nominka (зочин)

ochij tusalyaa, sunshine-aaa

chimgee (зочин)

muruudul chin bielj bgaad bayr hurgie

Мика (зочин)

WOooW!!, үнэхээр тасархай. Баяр хүргэе. Би харин завгүй гээдайхаар чинь гайхаад байсиймаа.ккк Загварын шоу-г бол ёстой үзий шүү. Үзхээс гадна миний туслах зүйл байвал бүүр ч баяртай байнаа. Дээр нэг нартай өдөр Оогийноо, Зараа, Ицми бид 4 явжээсийн. Тэгээд би: Надад Монголд бүх салбарт гайгүй сайн найзууд байна. Ганцхан хувцас дизайнд л алга даа. Ицми: Хөөе, Саншайн хувцас дизайнер шдэ. Чи одоо бүх салбарт найзтай болчиж Би: Хооооооооооо.ккк

babydoll (зочин)

hey blogchidoo bugdeere shunshine-daa chadah buhneeree tuslatsgaayaa ene zagvarin show maani gogo blogchidin bas neg baharhah zuil shu uragshaa nzuudaa

гое юмаааа (зочин)

ёстой гое юм бэ яаасан

ulemj (зочин)

Uilchin chinii uils ariun geed l duulj ugnuu hehe

Гандирс (зочин)

Хөөе энэ хамгийн эхнийх аймаар таалагджийнаа. надааа

ganchi (зочин)

mundag yumaa.. iim lag humuus blog hutuldug geheer neeh goy sanagdaad bhiin.. tand amjilt husii bi ch gesen ochij uznee

vika (зочин)

мөрөөдөл чинь удахгүй биелэх гэж байгаад баяртай бна, амжилт хүсье

zulzaga (зочин)

wow ... amjilt husii ... muruudluu biyeluuleed saikhan ym aaa... mgadgui 5n jil esvel 10 , 20n jiliin daraa minii muruudul ch gsn biyeleh bhooo

chimgee (зочин)

yamar lagiin

Ochiro (зочин)

amjilt xvcie!!!

Зочин (зочин)

fake louis vuitton

дэвдээхэй (зочин)

зүгээр дээ ийм л үед дуслышд ээээ...

mongolbusgui (зочин)

Bayar hurgii. iim saihan tsog zolbooroi hinii blogiig unshaad buur ih uram zorigtoi bolood yawchihlaa.

SUNshine (зочин)

Thaanks shuu all :), udurjin yumaa hiij hiij gertee orj ireed amshiih zuur blog ruugaa orohod ta naryha goe comm-suudiig unshaad yamar ih uram ordog geech kkkk, dahin dahin dahin bayarlalaa

..... (зочин)

Good luck babe

seriousity (зочин)

very nice

БОРООНЫ ДАРАА (зочин)

Арай чи өөрөө хувцасаа өмсөж зургаа авхуулсан юм биш бээз. Тэр улаан тиркотой зураг нэг л сэжигтэй санагдаад явчлаа. Бусад нь бол арай биш юм шиг байна. Үс нь урт.Кк. За Саншайныхаа загварын шоунд амжилт хүсье. Чи блогчдын бахархал шүү. Бас хийж бүтээж, чадаж байгаагийн амьд жишээ. Би бас мөрөөдлийнхөө төлөө одоо ажиллаж байна. Надаа бас амжилт хүсээрэй.

loflof (зочин)

Хөөх ямар гоё юм бэ ёстой цагаанаас цагаан мөнгөлөг атаархал төрж байна. Завтай болохоор чинь зэрлэг гоё хуримын цагаан загварын дээл хийлгий дэхүүүүү

Galaa (зочин)

chamd hamgiin sain saihan buhniig husie.Bas amidrald bolson zovlon berhsheel bolgonoo bicheerei.Humuust hereg bolno .BYE

Oogiinoo (зочин)

Saixan medee baina. Za bayar xurgeed amjilt xusiye. Show-g zaw gargaad zaawal uznee. Medeeleliig ni xuleej baiya

SUNshine (зочин)

dahin dahin bugdeerend n thaanks, sunshine ni blogoor shagaij tsuhuih ch zav garkui l beena, Sunshine show duustal uhej uvduj ul bolno gesen tushaal uurtuu gargachaad l suujena da. Oirtoh tusam tugsheed l aigaad l sandraad l bj bna. Bi gedeg hun medeelel nemj oruulna gechiheed l amjkui bna sorry all Ta nariigaa, blogoo mash ih uguilj bna.

Meg (fashion blog) (зочин)

Sain baina uu? goyo blog bainaa. Ter LV iin printtei deel ih taalagdlaa, ter huzuunii zuult uu ali esvel zursan yumuu :) yamar ch bsan goyo bolson baina, amjilt husie.

davka (зочин)

Ta iim goy yum hgd l zavgui yavaad bsiimu? eroosoo ch haragdahgui....... Bi aviyastai bol tusalmaar l bna, daanch gar gej mod bolohoor...... kkkk sorry Ihiig hiij buteeh ajild ni amjilt husii

munkhbayar (зочин)

muruudluu bieluulj amidrana gedeg uneheer saihan shu bi neg muruudluu ingej bieluulj bj bilee ih surguulid bhdaa bi nootebook shireendeeree tavij bgad bagshiin lektsiig 10 huruugaaraa shiveed suuj bh yum san gej boddog blaa getel bi ih surguulid bhdaa nootebooktei bolj chadaagui l dee tegeed nodlin surguulia tugsuud ajild opood shuud l nootebook absan tegeed magistr taa burtguulj bgad hicheeldee suusan tegeed nootebookee gargaj tavij bgad hicheeld suuj uzsen tegeed l bi ter muruudluu bieluusen bolhoor magistr t yavah hereggui bolson doo tand amjilt husii 11 nd amjval tanii show -g ochij uznee

anime (зочин)

Одоо цөөхөн хоног үлдлээ дээ, дээрээсээ 2дох загвар үнээрийн гоё харагдаад байна кк. За амжилт!!!

bataa123 (зочин)

мөрөөдлөө биелүүлж бгаад баяр хүргэе хө өдрийн сонин дээр өөрийн чинь тухай бсан юм бна шд, мөрөөдөл бүрийн цаана мөрөөдөл байгаа тул байнга мөрөөдлөө биелүүлж яваарай гэж ерөөе

Баянаа (зочин)

үнхээр гайхалтай юмаа хүний үзэл бодол өөрчилөгдөх нь ертөнц өөрчилөгдсөн мэт сайхан мэдрэмж зорилго тэмүүлэл хүч өгдөг шүү амжилт хүсэе

даваа (зочин)

одо л уншиж байна мөрөөдөл нь биелсээр л байгаа юу магадгүй хэдийн олны танил болцон байх тийм үү

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)