SUNShine® : “Мөрөөдөл хожим ч гэсэн биелдэг” тэмдэглэл 2

“Мөрөөдөл хожим ч гэсэн биелдэг” тэмдэглэл 2


Одоогоос яг 2 жилийн өмнө “Мөрөөдөл хөжим ч гэсэн биелдэг” гээд нэг бичлэг бичиж байлаа. Энэ цаг хугацаа дэндүү  хурдан өнгөрөх юм. 2 жилийн өмнө өдийд он удаан жил мөрөөдөж явсан мөрөөдлөө биелүүлж байлаа. Харин одоо мөн л он удаан жил бодож явсан дараах мөрөөдлөө биелүүлээд маш баяртай байна.  Оюутан ахуй цагт бидэнд мэргэжлийн гэх ном байдаггүй байснаа санаад  хожим сургуулиа төгссөний дараа  хамт сурч байсан найз нартаа би заавал ном гаргана даа гэж ярьж байсныг тэд маань надад саяхан сануулж “Чи хэлсэндээ хүрлээ шүү” гэсэн юм.
Ном гэдэг энэ том үйл хувцас бүтээхээс үнэхээр бүх талаараа өөр юмаа. Би анх блог хөтөлж эхлэхэд ном бичих байтугай хэдэн өгүүлбэр ч аятайхан холбож бичих чадваргүй байлаа. Анх бичиж байх үеийн блогчин андууд бол сайн мэдэж л байгаа байх. Одоо ч тийм сайн бичдэггүй л дээ харин хүнд ойлгогдохоор  хэмжээнд бичдэг болсон л гэж өөрийгөө дүгнэсэн.
Хүний хүсэл, мөрөөдөл, сонирхол хязгааргүй гэж..... Би өөрийгөө гололгүй шантралгүй бичээд  л байсан..... энд тэнд  хувцас загвар, урлагийн талаар нийтлэл бичих хүртлээ алдаатай ч.... оноотой ч ...бичсээр л... өөрийгөө бага багаар хөгжүүлсээр л байсан. 2 жилийн өмнө бичиж байсан бичлэгүүдээ эргээд харахад дурсгалтай байх болов уу гэж бодоод устгалгүй, алдаатай ч байсан засаж залруулалгүй тэр чигээр нь хадгалсан даа.
Хүний бодол гэж их сонин.... заримдаа чи чаднаа чадна шдээ, зогсолгүй үргэлжлүүлээрэй гэнэ.... заримдаа чи чадахгүй ээ чи дуусгаж чадахгүй өөр юм хий
.....заримдаа чи дэмий цаг үрсэн зүйл хийж байна.......эсвэл дараа нь хий........бодол хуваагдан эргэлзээ төрүүлнэ. Аливаа ажил хийж байх явцад шантармаар.....за болье доо гээд буугаад өгчихмөөр зүйл их учирдаг. Надад бууж өгөх дургуй, эхэлсэн зүйлээ дуусгахаас нааш санаа амардаггүй  нэг зан мах цусанд минь шингэсэн байдаг бололтой. Яг үүний  нэгэн адилаар  өнөөдрийг хүртэл завгүй байсан ч  блогоо эзэнгүй орхиж чадахгүй тууштай хөтөлсөөр л явна.
Өнөөдөр миний мөрөөдөл биелсэн шиг өөр олон хүмүүсийн мөрөөдөл биелээсэй гэж  дөнгөж гаргаад байгаа “Хувцасны дизайн” номноосоо 100 ширхэгийг нь хүүхэд асран хүмүүжүүлэх газруудын 14-18 насны охидод өгье гэж шийдлээ. Охид бүр л хүүхэлдэйндээ хувцас өмсүүлж тоглодог, охид бүр  л гое хувцаслахыг хүсдэг. Хуучин цагт монгол эмэгтэй хүн бүр л үйлэнд уран байсан. Одоо тэр үе сэргээсэй гэж би үнэхээр хүсдэг юм. Тиймээс тэдгээр охидод энэ ном амьдралд нь хэрэг болох байх гэж найдаж байна.  Санаж явдаг үгсийн маань нэг  “Шагнал хүртэхэд бусдын түрүүнд бүү яв. Сайн үйлсийг бүтээхэд бусдын адагт бүү яв. Буянт үйлсэд өөрийн чадах хэмжээнээс ч ихийг хий! ” Хун Цзычен

Хүн бүхний мөрөөдөл биелэх болтугай

Dream come true......

Imagine all the possibilities......

If you can dream it, you can do it.....

Transform Your world......

Ширээн дээр маань мэдэж, санаж явахаар үгстэй хуанли байдаг юм. Тэрнээсээ та бүхэнд ч гэсэн хэрэг болох болов уу гэж бодоод орууллаа.

Мэдлэг бол хүч юм
Хүүхэд байхад аав нь Лео Бискажлигаас “Хүү минь өнөөдөр юу мэдэж сурав?” гэж асуудаг байжээ. Үүний хүчээр тэр өдөр болгон шинэ зүйл сурахыг дадал болгожээ. Өдөр болгон шинэ зүйл хийх нь ажлаа цагтаа хийдэг хүний шинж чанар юм. 30 настай хүн 10 настайгаасаа өдөр бүр нэг зүйр цэцэн үг цээжилбэл нийт 7300 үгтэй болно.

Аливааг цагт нь хийх

Бидний урам зоригтой ажиллахад саад болдог зүйл бол энэхүү амьдралыг мөнхийн хэмээн бодож, тухайн ажлыг амжуулах боломжтой цаг хугацаа хэзээд  олдох болно хэмээн бодох явдал юм. Энэхүү хандлага нь цаг хугацааг хий хоосон өнгөрөөхөд л нөлөөлдөг. Гэвч, ирээдүйгээ бид ямархуу амьдралтай байхыг одоо цаг үед яаж амьдарч байгаа маань л тодорхойлох болно. Аливаа зүйлийг өгч буй цаг хугацаанд нь л авахгүй бол та дахиад хэзээ ч авч чадахгүй байж мэднэ.

Та амжилтанд хүрч чадна

Ажлаа цаг хугацаанд нь хийж чадвал амжилтанд хурдан хүрч, боломжоо ашиглаж, эрч хүчээ нэмж мөн авьяас мэдлэгээ хөгжүүлж чадна. Цаг хугацаандаа ажлаа эхэлнэ  гэдэг түүний 90 хувийг хийчихсэн гэсэн үг.
Эдиктотэс хэлэхдээ: “Маргааш өөр хүн болно гэж байгаа бол яагаад өнөөдөр эхлэхгүй байгаа юм бэ? Тохиолдож байгаа асуудлуудын дуусахыг хүлээвэл нас хүрэхгүй шүү дээ” гэжээ. Өөрчлөхийн тулд тохиромжтой үеийг хүлээх биш, хэцүү байсан ч эхлэх нь зүйтэй.

Эрч хүчтэй хүсэл тэмүүлэлтэй байя

Та үйл ажлаа хийж эхлэх үед тохиолдох бэрхшээлүүдээс болоод сэтгэл зовинох болно. Хамгийн наад зах нь амгалан тайван байдал тань алдагдана гэдгийг мэдэрч, дахиад жаахан бэрхшээлтэй учрах юм бол зорилтоосоо няцан зугатахыг хүснэ.  Аль эсвэл гойд анхаарал тавилгүй хойш тавихыг хичээх болно. Харин хүчтэй хүсэл тэмүүлэл нь таны улан дор улалзсан цаг болон хувирна. Хичнээн их хүсч тэмүүлнэ тэр хэмжээний энергийг та өөрийн зорилтын төлөө зарцуулж чадна.

start=-32 , cViewSize=50 , cPageCount=1

18 сэтгэгдэл:

null
AEЯO

Загуураа сольчиж хэхэ

Oogiinoo (зочин)

Zaa xaluun bayar xurgiye saixan bichleg bna. Tiimee 2 jil xurdan ungurch bna. Blogoor damjij Sunshine-nii yertuntsiig medddeg bolood tanidag bolood bas l 2 jil boljeee.
Blogchid maani mundag xudulmurch, oyunii gaixaltai buteemjtei xumuus baixiim daa. Blogoos olj awsan naizuud taniluud maani nadad ix tom beleg baidgiiin shuu. Xorwoo delxii gej... blog burt uuriin gesen neg tiim zurxnii xemnel bas orchin baidgiim shig nadad sanagddag. Chiniixt orj irexeer tselger tom uruund olon saixan zurag olgoson, namuuxan ayalguu egshiglesen, tsewerxen buteelgtei shireen deer xaluun coffee, fresh cake tawiad dailj baigaam shig medremj turdug. Dulaaxan zurxnii xemneltei "amtlag" orchin gexiimuu daa.

SUNShine®

"Аяро": Харин тийн блогийнхоо дээлийг сольчихсон

Oogiinoo: Маш их баярлалаа Оогийноо :)ямар гое сэтгэгдэл вэ
Тийм шүү блогоороо дамжиж гайхалтай олон сайхан анд нөхөдтэй болсон шүү :)

Elkhan

Тэд бүгд уран болог...

1988

Мөрөөдлөө биелүүлээл биелүүлээл гояийн. Ахиад зөндөө мөрөөдлөө бүгдийг н биелүүлээрэй Амжилт.

КО'шейк

Амжилт л хүсье дээ

baidag l negen (зочин)

za bayar hurgii bi ug n end zarim neg nom sudraas undesnii huvtsasnii tuhai unshij baisan zuiluudee tuugeed ali sonin humuust hureegui zarimaas n chamruu yvuulii gej bodool baij baisan getel chi amjuulaad nomoo garagchidag za yahav daraagiin nomond chin hishig bolgoj ognoo bi neg nom avna shuu hezeenees hudaldaand garah yum ohindoo avch ogii yahav zurah durtai yum baigaan chinii zamaar yvah ch yum biluu hen medlee za tegeed bicheed oeood zuraad urlaad baigaarai OYUNII MELMII TANI GERELTEI BAIG

SUNShine®

Eljhan: :)

1988: Баярлалаа, чи бас мөрөөдлүүдээ заавал биелүүлээрэй :)

baidag l negen: баярлалаа, тийм үү ямар гое юм бэ? би coming soon гээд бичиж байхад хэвлэлтэнд яг өгөх гэж байсан юм
гаргах болоогүй байгаа гэж бодсон юм байна тэй :)
одоо бол худалдаанд гарчихсан байгаа.

Дахин баярлалаа

LoveLove (зочин)

Үүнээс илүү ихийг хийнэ гэдэгт итгэлтэй байна. Томоос том амжилт. Би номыг чинь аваад гарын үсэг зуруулна шүү. :P

Dream

Мундаг хүүхэд шүү. Хаа хүрэхээ мэдэж байгаа бол тэнд хүрэх арга замаа олж л таараа. Гол нь зогсохгүй байх нь чухал, чи бол тод жишээ байна ш д. Чамд амжилт хүсье.

Sol@ce

Авъяастай мундаг бүсгүй шүү.. илүү ихийг хийж бүтээхэд нь амжилт :)

SUNShine®

Lovelove: Баярлалаа, хичээх болноо :)
Dream: Баярлалаа :)
Тайтгарал: Баярлалаа :)

ooyoo (зочин)

Сайхан зүйл бичиж сэтгэлийг минь сэргээсэнд баярлалаа. Бас номоо гаргасанд тань баяр хүргье ээ

barbie

Сайн уу. Номоо гаргасанд чинь баяр xүргэе! Блогоор чинь зочилоxод авъяслаг чадвартай, нягт намбай гараар xичээнгүйлэн xийсэн урлагын бүтээл шиг сэтгэлээ гарган бичсэн сонирxолтой уншууртай бичлэгүүд, эгшиглэx сайxан xөгжим энэ бүгд чинь надад үнэxээр сайxан санагддаг. Цаашдын ажил болон бүx зүйлд чинь амжилт xүсье! Мөрөөдөл бүxэн чинь биелэнээ :).

SUNShine®

Ooyoo: Хэй сайн уу? :) баярлалаа Ooyoo
barbie: Хэй сайн сайн уу? :) Баярлалаа
хүн бүхний мөрөөдөл биелэх болтугай :)
Мөрөөдөлгүй хүн гэж үгүй, харин мөрөөдөлдөө үнэнч байх гэж нэг зүйл байдын байна, биелэхүй энэ бол хоосон мөрөөдөл гэж орхих л хэрэггүй байдаг юм байна :)

suugii (зочин)

tanii blogoor tenej ugch bainaa hehe

bichleg buriig chin unshih leer uram zorig erch huch orj bna,
baahan tsonh neecheel suuj bna heheh

i like your blog

zochin (зочин)

urid umnu bi blog yur unshdaggui blaa, sanaandgui sunshinetaigaa uchraad unshdag bolson, tegeed neg heseg zavaaraa blog ruu ungiidug bolson, odoo bol blog unshigch. busdiin yurtunts ruu ungiihiin saikhniig medruulsen *naran gerelteh*-dee bayalalaa

Erdenetungalag (зочин)

uneher mundag ym hun bur iim goy erch huchtei moroodoltei bj moroodlinho tolo temtsdeg bgasai tand amjilt husel moroodol bhad bugdg chaddag uuni jishe ulger duurialal ene busgui bla6

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)