SUNShine® : John Galliano

John Galliano

 Жон Галлиано 1960 оны 11 сарын 28 нд Гибралтард төрсөн. Эцэг нь англи-италийн хольцтой, ээж нь испани гаралтай. Жоныг 6 настай байхад тэдний гэр бүл Лондон хот руу нүүжээ. Тэнд урлаг дизайны Saint Martins сургуульд  орж суралцах явцдаа Үндэсний театрт ажилладаг байв. 1985 онд Жон Францын хувьсгалаас сэдэвлэсэн дипломныхоо ажлаа толилуулахад олон хүний анхаарлыг татаад зогсоогүй авангард хувцасны “Браун” дэлгүүрийн эзэн бүх коллекцийг нь худалдан авчээ. Удалгүй Жоан Бурштейн хэмээх эрхэмийн санхүүгийн тусламжтайгаар анхны коллекцио гарган  Лондонгийн загварын 7 хоногт оролцжээ. Загвар үзүүлэлтийн өмнөхөн нь бүх загвар өмсөгчд рүүгээ ус цацаад тайз руу гаргаж байв. Тухай үедээ Галлиано шинэ шинэ үзэгдлүүдээр олон нийтийг баясгаж чадсан юм. Дараа жилийнх нь хавар “Унаж буй сахиусан тэнгэрүүд” коллекци нь түүнд амжилт авчирсан юм. Шинэ ивээн тэтгэгч бизнесмен Петер Бертельсен Галлианод  Парисд анх удаа шоу хийхэд нь тусалжээ.

1988 онд Галлиано Стивен Робинстэй хамтран “Бланш Дюбуа” коллекци бүтээсэн  нь “Оны шилдэг дизайнер” шагналыг хүртэхэд нөлөөлсөн юм. 2 жил дарааллан амжилт бүтээлээр дүүрэн ажиллаж байлаа. 1990-ээд оны эхэнд хувцас загварын ертөнц хямралд орсон нь Галлианог Лондонгоос Парис руу явахад хүргэлээ. Тэнд Америкийн “Vogue” сэтгүүлийн редактор Анна Винтуртэй танилцсан нь залуу авьяаслаг дизайнерыг өөрийн халамжинд авч ажил төрөлд нь тусалжээ. Анна Винтур дээдсийн хүрээлэнгийн хатагтай Сао Шульбергерын Парис хотын төвд байдаг харшид нь Галлианогийн загварын шоуг хийлгэхийг ятгаж чаджээ. 17 гайхамшигтай хар даашинзнууд нь түүнд  амжилт авчирч, дэлхий даяар загварынхныг гайхшруулсан юм.

Жонд мөнгө хөрөнгө байгаагүй, харин олон сайхан найз нөхөдтэй байсан нь түүнийг үргэлж дэмжиж тэтгэж тусалдаг байжээ. Найз топ модель  Кейт Мосс загварын шоунд нь үнэ хөлс авалгүй өмсөж дэмжиж байв.

Найз Кейт Моссын хамт

Гайхалтай авьаслаг Галлианог  алдарт бизнесмен Бернар Арно 1995 онд “Givenchy”-д ажиллахыг урьж, удалгүй 2 жилийн дараа “Dior” загварын ордонд уригдаж одоог хүртэл ажиллаж байна. Мөн  Dior-т ажиллахын зэрэгцээ өөрийн брэндийг давхар гаргадаг.

Шинэ загвар шинэ дүр төрхийг бүтээх бүрдээ тэрээр өөрийнхөө дүр төрхийг гайхалтай өөрчилдөг. Галлианогийн  хувцас загвараас гадна өөрөө хэрхэн тайзан дээр гарж ирэх нь хүртэл хүмүүсийн анхаарлыг татаж, сонирхолтой шоу болдог цорын ганц дизайнер юм.


“Christian Dior бол загварын бурхан байсан. Би энд ажиллаж байгаадаа одоо ч итгэдэггүй өөрийгөө хааяа чимхэж зүүд биш гэдэгт итгэхийг хүсдэг”  гэжээ.

Кристиан Диорын залгамжлаг­чид нь Ив Сен Лоран, Жанфранко Ферре, Марк Бохан зэрэг авьяаслаг загвар зохион бүтээгчид байсан боловч тэдгээрээс Жон Галлиано түүний стильд илүү үнэнч байж XVIII зуун, цэцэрлэг, урлаг уран сайхныг сонирхох сонирхол нь тэднийг нэгтгэдэг төдийгүй хэн хэн нь тухайн цаг үеийнхээ загварын ертөнцөд шинэчлэлт хийж чадсан билээ. Кристиан Диор урт даашинз хийж байсан бол Жон Галлиано төрөл бүрийн стилийг хольж зоримог шийдэлтэй загвар бүтээдэг билээ. Кристиан Диорын стиль, алдар нэрийг улам өндөрт өргөж яваа авьяаслаг загвар зохион бүтээгч Жон Галлиано хуучны хэв загварыг орчин үеийн өнгө аястай хослуулж, чамин тансаг, өвөрмөц гайхамшигтай загваруудыг гарган ирж чадсанаараа дэлхийд ноёрхож байгаа билээ. Тэд хоёулаа өөрсдийн цаг үеийнхээ хурц төлөөлөгчид байж чадсан юм. 1947 онд Кристиан Диор зөвхөн бүсгүй хүний дүр төрх төдийгүй гоо сайхан бие галбир, биеэ авч явах байдал, эмэгтэйлэг чанарыг дэвшүүлэн гаргаж ирсэн юм. 1997 онд Жон Галлиано өөрийн цаг үеийн шалгуураар энэ эмэгтэйлэг, гоолиг бие цогцсыг дахин моодонд оруулж чадсан.


Таны загварын нэрийн хуудас? муруй ташуу шугам
Таны коллекциуд дотроос хамгийн хайртай нь? Энэ дэндүү хэцүү асуулт байна.  Та хүүхдүүдийнхээ хэнд нь илүү хайртай вэ гэж байгаатай ижилхэн санагдаж байна.
Та өөрийнхөө ажлыг тодорхойлбол? Миний ажил эмэгтэйчүүдийн гоо сайхантай холбоотой. Уран бүтээлийнхээ хил хязгаарыг өргөтгөх, үргэлжийн шинэ санааны эрэл хийх.
Таны эцсийн зорилго?  Бүрэн дүүрэн амьдрах,  миний сүүлийнх мэт минут бүрийг алдахгүй байх.
Танд юу урам онгод өгдөг вэ? Намайг хүрээлж байгаа бүхэн . Надад урам өгч хөглөдөг нь хөгжим, кино, урлаг, гудамжны соёл, миний найз эмэгтэйчүүд.......
Таны амжилтанд хэн нөлөөлсөн бэ? Миний эмээ ээж хоёр маань юм байна. Мөн Гибралтар-т амьдарч байхад Испани руу сургуульдаа явахдаа Танжер боомтоор дайран явдаг байхад замд байх хивс, бөс барааны зах , газрын дундын тэнгисийн өнгө зэрэг нөлөөлсөн. Мөн хожим сурч төгссөн Saint Martins сургуулийн гайхалтай багш нар маань юм.
Таны хувийн туршлага дизайнерын ажилд чинь хэр нөлөөлсөн бэ?  Би бусадгүйгээр ганцаараа бол хэн ч биш
Амьдралын тань явцад юу танд сургамж болсон бэ?  Ноён Арно надад  ”Жон, чи шүүмжлэлтэй цуг амьдарч сурах хэрэгтэй” гэж хэлсэн нь сайн надад хичээл болсон.
Таны урлан бүтээх ажил тань хүнд санагдах үе байсан  уу?
Би үргэлж ажлыг эерэг дуудлага гэж хардаг. Би өөрийнхөө хийж буй зүйлд  дуртай, надад  бүтээх үйл явц  таалагддаг. Хамгийн хүнд хэцүү үед ч би үргэлжлүүлэн ажиллахыг л хүснэ, өөр сонголт байхгүй.

start=-36 , cViewSize=50 , cPageCount=1

14 сэтгэгдэл:

null
Oogiinoo (зочин)

wow

Gorgeous

Нээх сонин этгээд гаж чиймуу кк

Jargal (зочин)

goyaiimaa iim gaj sonin setgedeg humuus humuusiig bayasgaj gaihshruulj amidrah yumaa
i luv Jorn Galliano ;)

SUNShine®

Oogiinoo: :)
Gorgeous: ахаан, Dior-ын ордон тун хүнд байхад аварсан хүн дээ
Жаргал: ахаан :)

Оko

Ih uvurmuts yumaa te, tanii nomiig avsan, nomnoos tani bas zunduu designeruudiin talaar medej avsan, tanias mail-r yum asuunaa =)

SUNShine®

Okp: Номыг маань авч уншсанд баярлалаа, асуух зүйлсээ асуугаарай

Блог нээчихсэн байна шд :) Өөрийнхөө хийсэн зүйлсээс оруулаарай

Амжилт хүсье :)

chris (зочин)

tuunii zagwaruud ih inspiration ogdog.

thanks :-)

Оko

Ok, tnx, tegnee =)

Elkhan

Хэн нэгэнгүй бол хэн ч биш юм даа... сайхан хэлжээ...

SUNShine®

chris: анхаан :) inspiration өгдөг олон сайхан дизайнерууд байнаа
Oko: блогоо идэвхтэй хөтлөөрэй, байнгын зочин чинь байна шүү :)
Elkhan: Ахаан харин тийн

Peta

сонин хүн шүү тээ энэ...ойрд ороогүй зөндөө гоя бичлэг орсон байшт

SUNShine®

Камилл: ахаан
харин ойрдоо зөндөө бичлэг оруулсан :) одоо харин зав муутай болох гээл байна ккк

Sanaa

яаж ингэж сэтгээд байгааг ойлгодоггүймаа гайхам сайхан

MF Zaya (зочин)

Galliano bol my shuteen bi tuunii talaar iluu ihiig medmeer bna

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)