SUNShine® : Энерги төвлөрөлт

Энерги төвлөрөлт

Би анх блогоо нээгээд хувцас загварын тухай биш өөр янз бүрийн зүйлс их бичдэг байсан, тэр  үед энергийн тухай  уншсанаа орчуулж оруулдаг байснаа тэгээд  л орхичихож дээ. Эртээр сонин уншиж байгаад доорхийг уншаад оруулмаар санагдаад оруулчихлаа.

Эртний судар бичигт бичсэнээр эмэгтэй хүний энерги манай дэлхийн үүслийн гол хүчин зүйл нь болсон аж. Тиймдээ ч бурхны бүтээсэн хамгийн дээд зүйл эх хүн, эмэгтэй хүн гэдэг шүү дээ. Хамгийн хүчирхэг, сайхан энергийг цогцлоож явдаг эмэгтэйчүүдийн энэхүү энерги эрчүүдэд дамжин эрч хүч хайрласнаар эрэгтэй хүн амжилт гаргаж зорилгодоо хүрэх үндэс болдог байна. Зарим эмэгтэй янз бүрийн шалтгаанаар энергиэ алдсанаар таагүй зүйлстэй тулгардаг. Өөрийнх нь төдийгүй нөхрийнх нь ажил үйлс бүтэлгүйтэж, өвчин зовлон ээрэх нь суларсны шинж. Эмэгтэй хүний энерги хүрэлцээгүй, суларсан байгаагийн шинж тэмдэг тухайн гэр бүлийн амьдралд шууд нөлөөлдөг аж. Тиймээс ертөнцийн гэрэл гэгээ, энергийн эх үүсвэр болсон эмэгтэйчүүд энергиэ тогтмол төвлөрүүлж, бусдад түгээж явах ёстой юм. Эмэгтэй хүний энергийг хэрхэн хадгалах, бий болгох зарчмыг танилцуулж байна. Эдгээр зарчмын дийлэнхийг эртний ухаант мэргэд тунгаан боловсруулж судар бичигтээ уламжлан үлдээжээ. Орчин үеийн мэргэжилтнүүд ч мөн энергиэ хэрхэн сэргээж, түгээж болох аргуудыг оруулсан байна.

1. Даашинз банзал өмсч байх. Ингэснээр эмэгтэй хүний төрөлх энерги сэргэдэг.

2. Гар, хумсаа тогтмол арчилж, цэвэр байлгах. Үзэсгэлэнт гарыг үнсэх сайхан гэж эрчүүд ярьдаг. Сайхан гар сайхан энерги төвлөрүүлнэ.

3. Сайн зохиол унших. Ялангуяа хүний хувь заяаны тухай зохиол унших нь илүү ашигтай. Иймэрхүү ном уншсанаар өөрийгөө илүү мэдэж болно.

4. Бүжиглэ. Тэр тусмаа араб юм уу, латин америк бүжиг хамгийн тохиромжтой нь. Эмэгтэй хүний энерги, тачаангүй байдлыг улам цогцлоодог.

5. Дуу аялж заримдаа чанга дуулж бай.

6. Тогоочийн курст явах. Эмэгтэй хүний энергийг тодорхой түвшинд дээшлүүлдэг. Хэрвээ та гал тогооныхоо ажилд муу бол курст явж суралцсан нь дээр. Эмэгтэй хүн өөрийн гараар хоол бэлтгэж, хайртай хүмүүсээ дайлах нь энергийн эх үүсвэр.

7. Гол нуур, далайн эргээр зугаалах. Ус эмэгтэй хүнийг ямар ч нөхцөлд дасан зохицох чадвартай, хүчирхэг болгодог.

8. Цэцгийн баглаа худалдаж авах. Цэцэг эмэгтэй хүнийг аз жаргалтай болгохоос гадна сөрөг энергийг үргээдэг.

9. Хувцасны шүүгээгээ цэгцтэй байлгах. Хэрэггүй, хуучин хувцас, хэрэглэл эмэгтэй хүний энергийг султгадаг.

10. Ойрын өдрүүдэд юм уу сар, жилийнхээ төлөвлөгөөг гаргах. Ямар ч эмх замбараагүй байдал эмэгтэй хүнийг сүйтгэдэг. Хэрвээ та ингэж хэвшээгүй бол ядаж ойрын хэдэн хоногийн төлөвлөгөөгөө боловсруулаарай. Цаашид сар , жилээр нь гаргадаг болж болно.

11. Эрүүл зөв хооллолтын курст явж болно. Муу зуршлуудаас хол бай. Зөвхөн тамхи, согтууруулах ундаа ч бус залхуурал, хараалын хэллэг зэргийг хэрэглэдэг бол татгалз.

12. Сайн ,сайхан аж төрж буй хүмүүсийн талаар болон танин мэдэхүй, оюуныг цэнэглэж чадах мэдээлэл бүхий ном сэтгүүл унших. Элдэв хов жив, хар мэдээлэлтэй сэтгүүлээс хол байсан нь дээр.


13. Номын дэлгүүрүүдээр тогтмол зочилж бай. Орох болгондоо ном худалдан авах албагүй ч шинэ гарсан ном, зохиолын хуудсыг эргүүлэн орчин үетэйгээ хөл нийлүүл. Номын дэлгүүрээр зугаалах нь эмэгтэй хүнийг ихэд тайвшруулж, сайхан энергитэй болгодогийг мэргэжилтнүүд тогтоосон.

14. Явган зугаалгад цаг гаргаж бай. Ганцаараа юм уу, найз бүсгүйтэйгээ өдөрт ядаж хагас цаг агаар амьсгалан алх. Эмэгтэй хүн гал голомт хамгаалагч хэдий ч байгальтай тогтмол холбоотой байх хэрэгтэй.

15. Шувуу юм уу амьтан тэжээх. Мөн цэцэг тарьж ургуулах. Ялангуяа урт ургамал юм уу хоолсог ургамал илүү ээлтэй.

16. Дэлгүүр хэсэх. Заавал худалдан авалт хийх шаардлагагүй. Та дэлгүүрт байгаа элдвийн сайхныг харж , өмсч үзэн таалагдсан нэг зүйлээ удахгүй авна хэмээнэ төсөөлж болно. Үнэхээр л сэтгэлдээ дүрслэн явсан тэр зүйл удалгүй таных болох тийм их энерги эмэгтэйчүүдэд бий.

17. Найз бүсгүйчүүдээ цуглуулан юу ч хамаагүй хий. Зүгээр дэмий хөгжилдсөн ч болно. Ингэснээр та бүхэн энергиэ солилцоно гэсэн үг. 

18. Йогоор хичээллэх. Эрэгтэй хүн дасгал хийдэг байлаа ч энергиэ хуваалцаж чаддаггүй. Харин эмэгтэй хүн төрөлх зохилдлогоороо сайхан бүхнээ бусдад түгээх чадвартай. Йогийн дасгал оюун ухааныг тайвшруулж, эрч хүчийг бий болгодог.

19. Буян үйлдэж бай. Их, бага хамаагүй ямар ч буян эмэгтэй хүний энергийг цэвэр утгаар нь илэрхийлнэ. Тусч сэтгэл буянаас ялгаагүй. Тусламж хэрэгтэй юмуу өлссөн хүмүүсийг хооллож байх. Хэрэгтэй үед цагийг олж гэдэг шиг өчүүхэн ч атугай зүйлээр бусдыг баярлуулж бай.


20. Тансаг үнэртэй тос уусгасан юм уу сарнайн дэлбээ, тайвшруулах давстай онгоцонд хэвтэх. Энэ бол зүгээр нэг амралт бус харин биедээ тайвшрал бэлэглэж, өөрөө дүүрэн энерги хүлээн авах арга юм.

21. Ойр дотныхоо хүмүүсийг зөөлөн дулаан үгсээрээ ч болов энхрийлэн халамжил. Хайртай хүмүүстээ хэр их анхаарал хандуулна төдий чинээ сайн энергиэр цэнэглэж байна гэсэн үг.

Бичсэн Ц. Мөнхжаргал 

Би тэгээд дээрхийг үзээд өөр дээрээ бодож үзлээ л дээ

1. Даашинзыг бол их ховор өмсдөг юм байна. Нээрээ л даашинз өмсөхөөр нээх л гое нуруу тэнэгэр алхалдаг юм байна ккк.

2. Би хумсаа ургуулдаггүй, өнгөгүй лакаар л буддаг юм байна. Урт хумс юм хийхэд саад болоод байдын. Уг нь урт хумс эмэгтэй хүний гарыг гое харагдуулдаг л даа. ккк

3. Энэ бол харин яг миний унших дуртай сэдэв.

4. Уг нь бол бүжиглэх эвсэлтэй л дээ ккк даанч бүжиглэх нь ховор болчоод байна. Хамгийн сүүлд ажлынхаа шинэ жил дээр танго бүжиглэж байлаа.

5. Дуртай дуугаа  гэрт хүнгүй байх үед  дагаж орилдог юм байна хэхэ.

6. Энэ дээр харин санаа зовдоггүй юм байна. Гайгүй хийчнээ ккк.

7. Манайд гол нуур нь хомс юм даа. Уг нь хотын төвөөр урсдаг сэлбэ гол маань ширгээгүй хогондоо баригдаагүй бол сайхан байхгүй юу. Хамгийн сүүлд сарын өмнө л гачууртад голын эрэг дээр сууж усны чимээ сонсож суусан юм байна.

8. Цэцгэнд маш дуртай.... Цэцэг эмэгтэй хүнд гоо сайхнаа өгөөд үхдэг гэдэг. Загварын шоуны маань дараа хүмүүсийн өгсөн цэцэгсийг гэртээ авчиртал өрөө маань цэцгээр дүүрч билээ. Гэрээр дүүрэн цэцэгс үнэртээд маш гоеийн байна лээ.

9. Өмсөхгүй хуучин хувцсаа харин ч нэг хадгалахаа больсон.

10. Ийм төлөвлөгөө гаргаад 2 жил болж байна. Үнэхээр амьдрал ч цэгцэрдэг юм байна лээ.

11. Зөв хооллохыг хичээгээд л байгаа. Манай улсын хоол хүнсний аюулгүй байдал асуудалтай юмаа.

12. Муу мэдээ хов жив унших, сонсох үнэхээр дургүй. Нэг удаа өглөө таксинд явж байтал FM-ээр нэг эвгүй мэдээ явж байлаа, жолоочид нь ахаа та сувгаа солиод гое хөгжим тавьчих тэхүү гэсэн чинь яаж байгаан гэнээ тэхээр нь ахаа өглөө эхэлж байхад муухай зүйл сонсмооргүй байна гэсэн чинь би сонсжийн гээд солиогүй юм даг. Харин гое мэдээ мэдээлэл, хүмүүсийн амьдралын түүх намтар унших лээр урам зориг ордог.

13. Номын дэлгүүрээр явах дуртай.

14. Цаг агаар сайхан, цаг зав байгаа үед бол алхаал явчина.

15. Хар багаасаа л нохой муур их тэжээсэн дээ. Арчилгаа ихтэй болхоор цаг завд баригдаад  амьтанг зовоочино гээд сүүлийн үед тэжээхгүй байгаа. Харин одоо цэцэг таринаа.

16. Худалдан авалт л хийхгүй бол дэлгүүр нээх хэсээд байдгүйэн. Ямартай ч худалдан авалт хийхэд бол гое байдын ккк.

17. Сүүлийн үед бүгд л ажил амьдрал гээд найз бүсгүйчүүд маань ойр ойрхон уулзаад байж чадахгүй  юмаа.

18. Йога бясалгалд явж үзээгүй, явнаа л гэж бодож байгаа.

19. Энэ үгийг санаж үргэлж хэрэгжүүлэхийг хичээдэг “Шагнал хүртэхэд бусдын түрүүнд бүү яв. Сайн үйлсийг бүтээхэд бусдын адагт бүү яв. Буянт үйлсэд өөрийн чадах хэмжээнээс ч ихийг хий! 

20. Шүршүүр шүршүүр. Онгоцонд орох нь ховор болчихож.

21. Аль болох л хүмүүст урам өгөхийг хичээдэг, ойр дотныхондоо маш их хайртай хирнээ хайртай гэдэг үгийг их ховор хэлдэг юм байна. Хэлэх биш үйлдлээрээ харуулдаг юм уу даа.

start=-10 , cViewSize=50 , cPageCount=1

40 сэтгэгдэл:

null
SinГ©ad O'Connor

за би яасныгаа дараа нь бичнээ сайхан мэдээлэл байна баярлалаа.

Shake...спирт... (зочин)

Энерги оргүй хоосноос би болохгүй бас огт алга болохгүй зөвхөн нэг хэлбэрээс нөгөө хэлбэрт шилжиж байдаг ... гэж аруун жилд заажийж билээ ...

дархад бөө Т.Эрдэнэ (зочин)

хүний ениргэ нь гадны хүчин зүйлээс болдоггүй зөвхөн өөрөөс нь л сайн муу явах нь шалтгаалдаг

Аниргүй (зочин)

зарим нь байнга хийдэг, зарим нь хүчилсэн ч хийхийг хүсдэггүй зүйлс.. жишээ нь би хэзээ ч шүүгээгээ эмх замбараатай байхыг мэдээ орсон цагаасаа хойш харж байгаагүй гэх мэт...

дурлагч

Би ч энергийг сайн төвлөрүүлчдийн байна дөө, ккк

Жаргал (зочин)

бичлэг зураг 2 хослоод гое байна
сайхан нийтлэл байна баярлалаа

Тав дугаар сар

Сайхан нийтлэл байна өө. Бүгд л их энгийн хийж болохоор юм байна.

Oogiinoo (зочин)

Өмнө нь даашинз банзал бараг өмсдөггүй бас хуруу хумсаа хайхардаггүй байсан юм. Харин сүүлийн нэг жил үүнд онцгой анхаарч байгаа. Мэдээж өөрт минь бахархамаар гоё өөрчлөлт ажиглагдаж байгаа юм шиг санагддаг. гоё хумсны лак сонгоод хумсаа будаад хатааж суух, бас тольны өмнө эргэлдээд наашаа цаашаа өөрийгөө харах сайхан санагдаж байгаа шүү. Ахин төрсөн юм шиг санагдаж байгаа үүнд урлагийн хүний нөлөө бас их байнааа хэхэхэ.
Хожимдоогүй яаж цагаа олж урлагийн хүний дэргэд амьдарчийнаа гэж боддоггийн ш дээ.

Ицми

өө ямар гоя мэдээлэл вэ..

би банзал, даашинз өмсөх дуртай :)
хумсаа ургуулж, будаж янзлах дуртай :)
сайн зохиол унших дуртай... ёоо залхуу хүрчлээ хэхэ... хийж хэрэгжүүлэх юм их байна тайнкс

Оko

Saihan niitlel bn bayarlalaa, oird bas energy-iin talaar unshaal bga, zarimiig ni heregjuuldeg, zarimiig ni heregjuuldeggui yum bnoo

Sun (зочин)

мэддэг хэрнээ хэрэгжүүлдэггүй зүйл хэд хэд бн цэцэг тарихаас авхуулаад л хэхэ

Sainaa (зочин)

tanii blog ih eyereg energietei shu, medej surah yum ih baidag yum
neeree l amt chanar muutai hool hiilee gehed nohor huuhed durtai durgui idne tgenguut ehner gomdollono geed l unen shu
bi bol ene jagsaaltiin taliig n hergejuldeg yum baina

udaanjargal (зочин)

uneheer goe sanagdlaa :) bayarlalaa

SUNShine®

хэрцгий х-эр-эм: Ахаан тэгээрэй :)
shake: Тийм үү :)
дархад бөө Т.Эрдэнэ: Сайн муу явах үгүй нь хүнээс өөрөөс нь шалтгаалдаг гэдэгтэй санал нийлж байна. Аливаа юмны сайн сайхан хэрэгтэй гэсэн бүхнийг хэрэгжүүлээд явахад илүүдэхгүй л гэж боддог хүн дээ би.
Аниргүй: кккк Шүүгээгээ янзлаа ;)
дурлагч: анхаан :)
Жаргал: анхаан
Тав дугаар сар: анхаан харин тийн :)
Oogiinoo: мммххннн :) гоё нөлөөлөл байна
би даашинзыг баяр ёслол арга хэмжээ, нэг бол зун л өмсдийн, одоо харин тогтмол өмсөхийг бодноо ккк
Ицми: Тийн шүү тэй чамайг харах бүрт даашинз юбкатай байсан санагджийн
Oko: Анхаан :)
Sun: ммм харин тийн
Sainaa: Баярлалаа
Udaanjargal: Welcome :)

Сэтгэл санааг өндөрт өргөхөөр зүйлүүд байгаа биз бүсгүйчүүдээ
хэрэгжүүлдгүйг нь хэрэгжүүлээд хэрэгжүүлээд явчий тэй бүгдээрээ :)
Сэтгэл санаа сайхан байхад үр дагавар нь ч сайхан байна даа

Аниргүй (зочин)

янзалнааа,,,

1. Даашинз бол угаасаа өмсөхөөр зохидоггүй, харин банзал бол өмсөж суры гэж бодоод ойрноос ганц хоёр өмсжаах болсон... тэгээд ч одооноос энэ хараал идсэн өмдийг тайлж хаяад гоя гоя банзалууд өмсжийна гэж бодоод төлөвлөөд энэ тэрүүгээр загуур хараад байх болсон

2. Хумсаа бол ургуулаад янзлуулаад байдаггүй ч хэрэндээ цэвэрхэн үзэмжтэй байлгахыг хичээдэг, харин гаранд ойрдоо нээг их анхаарал тавихгүй байсан чинь муухай борложийна аа, анхаарч байхаас гээд өчдөр тос авсан... бас бүлээн ургамлын тосонд хумсаа дүрсэн... ядаж долоо хоногтоо нэг дүрчээд байвал... гоя бэхжиж хатуурдаг гэнэ лээ...

3. ном бол уншдым аа... ойрноос муур миний өчил гээд японы нэг зохиол монгол хэл дээрээ уншиж байна... ерн япон зохиолчид цаанаа л нэг дүрслэл төсөөлөл сайтай сайхан бичих юм аа..

4. бүжиглэдэггүйшшш. гэхдээ тиймэрхүү дамжаанд суухыссс гэж бодды... гэхдээ энэ биеэ хэд хуваалтай билээ дээ...

5. Тэрийг ч харин үзүүлж өгдийшшшш

6. Дажгүй хоол хийчихдэг гэж боддог болхоор.. явбал нарийн боов, торт морт хийдэг тиймэрхүү курст явна л гэж боддыы


7. Би угаасаа байгалийн нэг хэсэг гэдгээ мэдэрдийн :P сайхан шшш... цаанаа л нэг миний нэг хэсэг байгальд байх шиг... эсвэл би өөрөө ч байгалийн нэг хэсэг юм шиг... тэгээд мэдрэхээр 2 тусдаа байсан зүйл нэгдэж нэг болжаах шиг...

8. Гэрээр дүүрэн цэцэг... гэхдээ одоо дандаа чернилэн ягаан гэх мэт тод өнгөөр цэцэглэдэг цэцгээр солих санаатай...

9. Тэрийг харин чаддаггүйм аа... Яг янзлаал суух гэхээр нойр хүрээд ядраал тэгээл заримдаа шүүгээнээс янзлах гэж гаргасан хуваснуудаа дэрлээл унтаад өгнө. дүү оронд оруулжаам чинь...

10. Хммм. хэцүүм байна лээ... Гэхдээ сурна аа,

11. Ойлооо

12. Би угаасаа шар хэвлэлүүдэд дургүй... сонирхдог ч гүй...

13. Тэр чинь харин миний хийх дуртай ажлын нэг банйа даа.

14. бас л байнга хийдэг...

15. ээж тэжээвэр амьтны харшилтай... тусдаа гаруул пэрс муур авна даа гэж боддыы лаг хөөрхөн...

16. Мөнгөгүй үед дэлгүүрээр явах дургүй...

17. Тэр болгон хүмүүстэй уулзаад байдаггүй... зожиг гэхийм уу.. ядарчдым

18. 11,6нааас буцаад явж эхэлнэ ээ...

19. нэг их буян үйлдэж байгаагүй... чамлалттай л санагддыы. тэгээд юм өглөө гээд тэднүүс хэсэгхэн зуурт л баярлана. тэгээд л буцаад л тэр амьдрал нь хэвээрээ... харин ундаа мундааны сав бол цуглуулж байгаад манай тэндхийн хогон дээр зогсдог эгчид өгчдий... бүүр сурцан... өглөө хогоо гаргаад хаяхаар өнөөдөр сав байхгүй юу мий дөө жиг шиг :P

20. Ёстой чаддаггүй.

21. чаддаг эсэхээ мэдэхгүй..

хэвлэж авч байгаад байнга биедээ авч явж хэвшил болгы байз....

М (зочин)

Хэрэгтэй зүйлс бичжээ. Баярлалаа.

SUNShine®

АНИРГҮЙ: цаг зав гарган өөрийнхийгөө бичсэнд баярлалаа :)
Чи л өөртөө даашинз зохидоггүй гэж бодоод байгаа байх, гол нь өөрт зохих даашинзаа сонгочих л юм бол даашинз зохихгүй бүсгүй хүн байхгүй
М: wcme :)

LoveLove

Сто гоё мэдээлэл байна. Энергийг цуглуулсаан. :)

chris (зочин)

Sunshine, dandaa iim hund heregtei gerel gegee tsatsruulsan zuils bichdegt chini ih bayrladag shuu.

дээгийнээ (зочин)

1. би бараг өмсдөггүй ч хааяа нээрээ палааж, юбка өмсөхөөр нэг л дэгжин, хүүхэн ааш сэргээд байдаг юм. тэр мэдрэмжээсээ энерги авдаг байх нь.
2. хумсаа үргэлж авдаг. юун будах. хумс жаахан ургахаар л давчдаад байдаг болохоор авахаар харин сэтгэл сэргэдэг. ер нь хумсаа авч, гараа цэвэр байлгах л дуртай болохоос будаж мудаж хээнцэр байлгадаггүй юм байна. уг нь гое гартай эмэгтэй бас л эрхэмсэг харагддаг шүү
3. хэрэгтэй мэдээлэл зохиол харин ч сайн уншина. ухаажаад л байдаг юм.
4. яанаа, бараг бүжиглэдэггүй юм байна. тун хааяа даа баар саванд жаахан халахаараа нээх бүжиглэдэг юм байна. тэр нь ч ховор доо. уг бүжиглэхээр сайхан бие сэтгэл сэргэдэг л юм.
5. дуунд муу болохоор хааяа нэг сонсохоос хэтрэхгүй. караокед ч нээх дуулаад байдаггүй. гое дуулах ч бас гое шүү. саяхан би рс-гээ дагаад чихэвчээ хийгээд сайн хэд хэд дуулж байсан юм байна. их сэтгэл сэргэж байсан шүү. харин энэ мэдээллийг тэгж дуулснаасаа хойш уншлаа. сэтгэл сэргээдэг нь үнэн гэж ойлгов
6. хоолыг ч харин сайхан хийх гэж хичээдэг. сайхан хоол гэр бүлээрээ идэхэд нээрээ л гэр бүлийн уур амьсгал ч бас зөөлрөх шиг болдог.
7. голын эргээр зундаа ганц нэг удаа зугаалах болохоороо л гол гардаг шд. заримдаа бараг үгүй,
8. цэцэг өөртөө аваад байхаар үнэтэй байдаг юмаа. уг нь хааяа бэлгэнд авахаар бас л сэтгэл сэргээд нэг хонгор хөөрхөн ааш хөдлөөд байдийн.
9. хувцасны шүүгээгээ харин ч нэг цэв цэвэрхэн цэгцтэй байлгадаг. хуучнуудаа бүгдий нь шатаадаг. сэтгэлд сэвгүй амар байдаг юм.
10. ер нь бол дүрэм журам сахиж биелүүлэх дуртай. аливааг төлөвлөж тунгааж хийдэг юм байна.
11. хараал зүхэл харин ч хэлэхгүй. муу зуршилгүй. тун хааяадаа архи дарс пивог тохируулдаг юм байна.
12. аль болох муу муухай мэдээг уншдаггүй. харин сайхан амжилттай яваа хүмүүсийн тухай, сайхан зүйлсийг уншдаг юм байна. гэхдээ тэр муу зүйлс болоод байгааг бас анзаарч харж байхгүй бол бодит байдлаас тасраад байж магад санагддаг юм байна.
13. номын дэлгүүрээр үнэхээр орох дуртай. тэрүүхэн хооронд ухаан саруулсаад гараад ирдэг юм.
14. харин ч сайн алхах дуртай.
15. би мууранд дуртай байдаг, гэхдээ тэжээдэггүй. цэцэг огт тарьдаггүй юм. нэг л залхуутай байх шиг санагдаад. тэгвэл ядаж цэцэг таринаа
16. мөнгөгүй үедээ хааяа бас дэлгүүр хэсдэг. юу дуртайгаа өмсөж үзээд ядаж зохицлыг нь мэдээд авдаг юм. авахгүй мөртөө өмсөж үзээд нэх л өөртөө итгэлтэй тольдоод байхаар сэтгэл сэргээд л ирдэг юм. тэгээд ингээд тэгээд гээд хөөрхөн төсөөлөл бий болгоно шүү дээ дотроо.
17. үе үе найз хүүхнүүдтэйгээ уулзаж элдвийг ярих сайхан байдаг шүү.
18. элдийн иог, дасгал сургууль огт хийдэггүй. харин юм бодож эргэцүүлж ном сэтгүүл уншдаг. энэ чинь нэгэн төрлийн бясалгал болж энергийг зөв урсгалд оруулж байх шиг санагддаг.
19. буянг тодорхой хэмжээнд бол хийнээ. хүний өөдөөс сайхан инээмсэглэх, хэрэгтэй эвтэйхэн үг хэлэх гээд сэтгэлийн буян ч хийгээд байж болно.
20. бас л хааяа л давстай усанд хэвтэж амардаг. лаа асаадаг хажуудаа. тэр үед аяндаа сэтгэлд муу юм бодогддоггүй юм билээ.
21. тун ойр дотны хүмүүсдээ бас дандаа эелдэг байгаад байдаггүй байж магад. яагаад гэвэл эд намайг сайн мэдэх учир миний ааш занг тааруулах байх гэж бодоод байх шиг байгаан.

Мөрөөдөл (зочин)

воов сонирхолтоймаа гоё блог байна орж байнаа :)

Света

Блог унших гэж орж ирэхдээ Нцоом та 2-ын блог хамгийн түрүүнд санаанд ордын. Баярлалаа

инээмтгий хүн (зочин)

хэхэ

SUNShine®

Lovelove: анхаан :)
chris: баярлалаа :) чиний блог ч гэсэн дандаа гоё зүйлс байдаг шүү
өөрийнхөө хийсэн амттан, авсан зургууд чинь маш их таалагддаг
дээгийнээ: ммм баярлалаа сэтгэгдлээ үлдээсэнд :)
Света: хэй сайн уу :) баярлалаа, ойрдоо харагдахгүй байсан нилээн хэдэн бичлэг оруулсан байна шд
инээмтгий хүн: хэхэ

Nandin (зочин)

Ёстой гоё нийтлэл байна Sunshine эгчээ:)
Хүмүүсийн бичсэнийг хараад бас бичмээр санагдчихлаа=)

1. Даашинз өмсөх ч ёстой гоё шүү, нэг л тийм эрхэмсэг, зөөлөн, эмэгтэйлэг болчдын ккк,,
2. Хммм, хуучин хумсаа их янзалж, хиймэл хумсаар нилээн гоёдог байсан, энд ирээд одоо вун хумс тай манатай, өнгөгүй лак аар хальт будсан болчоол байдаг болсондөөө хөөрхий хэхэхэ...

3. Ном унших их дуртай шүү, члангуяа адал явдалтай бас хайрийн тухай зохиолууд үнэхээр гоё. Жоохон байхад эмээ маань тэтгэвэрээ буухаар дандаа ном авч өгдөг байж билээ. Шүүгээгээр дүүрэн орос монгол номнууд хэхэх,,, Ээж маань сэтгэлзүйтэй холбоотой энергийн тухай ном их уншдаг, ээжийгээ дагаад ч тэрүү тэр талд сонирхолтой болж нэг хэсэг сэтгэлзүйч болно гэж боддог байлаа ххэхэ.

4. Бүжиглэх ч ёстой янзын шүү кк, Нээг их айхтар биш ч гэсэн хотод байхдаа клуб ороод л найз нартайгаа бужигналдаад л хэхэх,,одоо ч тэгээд клуб орох цаг гарку оронд нь бүжгийн дугуйландаа л ккк:P
5. Уул нь дуу дуулах дуртайлдаа хэхэ даанч солгой хоолойтой кк дээрээс нь бас ааййймар чанга хэхэ,, найзуудтайга караокэ орохоор над шиг микрофон хэрэггүй хүн байхгүй кккк,, тэхдээ яаахвээ бас 1аараа байгаа үедээ ч сайхан солгойрно шүү дэээ ккк

6. Хммм,,энийг чинь харин энэ зун л монголд очоод яг хэрэгжүүлнэ дээ хэхэх. Яахав өөрөө өөртөө гэрийхэндээ ч гайгүй тогооч болчдын хэхэ тэхдээ л бүүр гоё хоол хийгээд сурчихвал хаана ч газардку биз хэххэ
7. Нээх сайхан далайн давалгаа дараад, горхины хүржигнэх чимээ сонсох ч ёстой янзтай шүү ,,Одоо ч тэгээд яг далай руу харсан цонхтой болоодь хаааяа цонхныхоо гадна талын том тавцан дээр суугаад завьтай хүмүүсийг харж яаж загас агнаж байна гээд л харах нь тэгэж гоё зугаалааасаа ихсэж дээ хэх,,,

8. Хүнээс нээх гоё том баглаатай цэцэг авах нээрээ л үнэхээр гоё энерги өгдөг шүү. Хамгийн анхны том тэмцээнд амжилттай ороод нээх гоё цагаан сарнайн баглаа найзаасаа аваад яг л тэмцээндээ түрүүлсэн юм шиг санагдаж билээ кк
9.Хэхэ миний хувцасны шүүгээ гэж ёстой л яг дайны талбар шиг байдышд ккк, бүх хувцасаа гоё угаачаад эвхээл янзлаал тавина, маргаашнаас нь тэгээл будаа болж эхэлнэ дээ хэхэх

10. Энэ нь дээр ч нилээн ажилдаг шүү хэхэ, ямар ч байсан ойрын 10н жилийнхээ төлөвлөгөөг бүгдийг нь гаргачисан , тэхдээ одоо бас зөндөө нэмэгдэх зүйлүүд гарж ирээд байгаа ххэхэ. Намайг 9р ангид байхад манай ангийн багш маань бидэнд мөрөөдлийнхөө альбом г гарга гээдл тэр үед ёстой бүх юмаа бодож зурагжуулж билээ. Тэгээд яг 30тайдаа ангийхаа уулзалтан дээр яаж тэр тавьсан зорилго мөрөөдөлдөө хүрснээ харуулна шүү гээд л. Одоо орныхоо хажуу талын ханан дээрх ватум цаасан дээр " Миний Хүсэл" гээд томоор бичээд дээр нь хүсэлтэйгээ холбоотой зургагнууд хайлаад наачихсан. Үүнийгээ хархаар ёстой яг л тэр мөрөөдөл маань биелчихсэн юм шиг :D

11. Уул нь зөв хооллох юмсан гэж ихэл хичээдийн хэхэ даанч тэгээд чаддаггүй юмөө кк, Ер нь бол хүнд хоолнууд их идээд сурчихаждээ ххэ. Дээрээс нь дандаа 2р хоолнууд энэдхийн шөлтэй хоолнууд гэж ёстой юм мэдкү хүн баахан ногоо элсэн чихэр хооронд нь холиод хаясым шиг нэг тиймэрхүү сэтгэлд хүрдгүй. Би ч тэгээд дээрээс нь өөрөө амттанаас буцах биш хэхэх
Харин өдөрт бол цай хоолнуудыхаа дараа байнга жимс идээд сурчихсан чинь их амар дээрээс нь ходоод өвдөх нь хүртэл багассан шүү.

12. Энэ ч ёстой гоё inspiration өгдөг эддээ . Хамгийн сүүлд Liz Murray гээд бүсгүйн талаар олж мэдээд өөрөөсөө ч их ичсэн шүү. Түүний тухай кино хүртэл байдаг юм байналээ , үнэхээр гайхалтай. "Homeless to Harvard " гээд нэртэй кино нь.
13. Номын дэлгүүрээр ороод газар суугаад номнуудын талаар review хийх үнэхээр гоё. Даанч ойрдоо тэгээд тэрүүхэн тэндээ сургуулийхаа номын сан дотор л ном шагайж хардаг болждээ хэхэ

14. Хуучин хорооллолын нэг захаас нөгөө зах хүртэл өглөө болгон сургyуль руугаа алхдаг байсан одоо бүүр сураг нь тасарсөөн хэхэ, бүх юм ойрхон болохоор ёстой баларжийнөө..
15. Амьтан тэжээх их л соирхол байдаг байсан даанч гэрийхэн зөвшөөрдгү байсан :((, харин цэцэгний тал дээр бол эсрэгээрээ хэххэ. Одоо энэд энүүгээр , тэрүүгээр дүүрэн ургамлууд хэхэ
16. Зааа хамгиййййн дуртай зүйлсүүүдийн мэн нэг дэлгүүүр хэсэх шүүү дэээ ккк. Мөнгөтэй ч мөнгөгүй ч дэлгүүрүүдээр хөлөө өвдтөл явахаар сайхан сэтгэл сэргээд л явчды шүү хэхэх, хааяа нөгөө Confessions of a Shopaholic гээд кинон дээр гардагшиг болчихвий гээд айдаг шүү хэхэх

17. Хэхэ найзууд гэдэг ховорхон эрднүүд шүү. тэдэндээ бол ёстой цаг заваа харамладаггүй. Тэгээд л найзуудын уулзалт гэхээр ёстой янзын том бужигналдаан, бөөн шуугийн болно шүүдээ ххээх. Тэдэнтэйгээ ярилцаад инээлдээд, уйлаад суухад ёстой л нэг дахиад төрцийм шиг дүүүрэн энергээр цэнэглэхдчихдэг,,,
18. Иог ын хичээлд нэг л удаа явж үзсэн, үнэхээр тайвшраад гоё болчихдог юм байна лээ, дахийд явах санаа байгаа шүү хэхэ

19. Хүнд буян болж туслах их дуртай. Багаасаа өвөө эмээ дээр дүү нартайгаа хамтдаа өссөн болохоор жоохон хүүхдүүд настай хүмүүст туслах их сайхан санагддаг. Ашгүй харин сургуулийхаа ачаар овоо хэдэн орноор явж хүүхдүүдэд хичээл зааж, байшин барилганы ажилд нь тусалж, ногоо цагаа тарих гээд бага зэрэг тусалсандаа үнхээр баярладаг шүү. Одоо 7 хоног болгон нэг хөгжилийн бэрхшээлтэй бага ангийн хүүхдүүд дээр байнга очиж өдрийг хамт тоглож,юм зааж өнгөрөөдөг.
20. Одоо ч тэгээд гоё ваннаас илүүтэйгээр байнга л шүршүүрт орох болждээ. Тэхдээ л өрөөндөө гоё үнэртэй лаа асаагаад юмуу, үнэртэй ус цацахаар нэээх гоё сэтгэл сэргээд л ирдэг. Ямарч байсан гоё үнэртэй зүйл үнэрлэхээр л ккк
21.Хэхэх энэ асуудал дээр хааяа нялуун байж магадгүйм шүү ккк

Хөөөх ямар олон зүйл биччихээ вээ хэхэх. Тэхдээ ингээд бичсэн чинь бас нээх гоё болчихлоо. Баярлалаа Sunshine эгчээ :)

SUNShine®

Ммм баярлалаа Нандин маш сонирхолтой байлаа уншихад :)

Миний бичлэгнээс урт сэтгэгдэлүүд бичсэнд баярлалаа та нартаа :)
би өдөржин ажилтай байж байгаад амсхийх үедээ блогтоо орж ирэхэд нэг л гое байдаг юм, надад гое энерги өгдөг :) Би блог нээсэн цагаасаа хойш өнөөдрийг хүртэл хичнээн цаг заваа зарцуулснаа хэлж мэдэхгүй ч, хэзээ ч дэмий юманд цагаа үрж байна гэж бодож байгаагүй юм байна :)
Аливаа зүйл бичихдээ хүнд хэрэгтэй л юм бичих юмсан гэж хичээдэг, тэр маань санаснаар болоод хүмүүст жаахан ч гэсэн хэрэг болж байвал надад маш сайхан байдаг.

Nandin (зочин)

hehe duu n ingej mgl r ym hum bchelgui eimr udtsn blhoor say harsan chin boon aldaatai ymnuud bchtsen beshd kk:D
Ymr ch bsn ystoi goy inspiration ogsn niitlel blaa:)
Duu n nguu yma duusgagui l bgaa , oor bhn ymnud dvhr hiiged amjdguie.. duusgachaad taniluu yvuulnaa;)

soko (зочин)

uneheer goy ym bna bayrlalaa mash heregtei zuvluguu bn uunees iluu goy goy medee oruuljaagaaraai

ooyoo (зочин)

Сайхан бичлэг байна. Хэрэгжүүлсээн. Дараа нь ямар үр дүнд хүрснээ бичнээ

bujin (зочин)

гоё мэдээлэл байна. өөрөө нөгөө дизайнер Юмжир юм уу?

SUNShine®

Nandin: гое урам өгсөн бол баяртай байна :)
soko: баярлалаа, тэгнээ :)
ooyoo: тэгээрэй :)
bujin: тиймээ би дизайнер :)

soulmate (зочин)

ерөнхийдөө биелүүлдэг юм байна
бүжиглэх л дутаад байна
уул нь энэ жил төлөвлөсөн юм байсийн цэнгээнт бүжиг сурна гэж тэгсэн худлаа болсс... Ирэх жил амжуулахааас
гоё бичлэг байна баярлалаа

tuulai (зочин)

sunshine: аан зөв зөв. би өөрийн чинь загваруудаас харж байсан юм байна. Ажилд нь амжилт хүсье!

SUNShine®

soulmate: ахаан чи нээрээ биелүүлдэг байх шүү блогыг чинь уншдаг болхоор мэдээд байна шүү ккк
tuulai: баярлалаа :)

Gegeen.com (зочин)

ysan goy bichleg ve. ihenhiig ni heregjuuldeg baij shw hehe

Байнаа (зочин)

сонирхолтой байлаа
хүүхнүүдээ гэж, иймэрхүү зүйлийг бодож их хэрэгжүүлэхх юм аа

azaa (зочин)

mash goy medeelel b danda iimerhu yum tawij bgarai sonirholt yum a my setgeld hurch b shuu

Shuree (зочин)

Nadad mash ikh taalagdaj b,naa oshoo goe goe medeelel oruulj b,gaarai.Chamd ajilt.

зочин (зочин)

баярлалаа. энэ сайхан блог байна. заримдаа би их ганцаардаж өөрөө өөрөөсөө ичиж байдаг. дандаал алдаа гаргасан хойноо харамсдаг. нэлээд муу зуршилтай. тэрийгээ хаяж чаддаггүй ээ. надад сайнаас илүү муу зүйл их байдаг гэдгээ мэддэг мөртлөө заримдаа өөрийгөө хайрлаад өөртөө бурууг өгдөггүй юм. хүнд харин ч сэтгэлээсээ туслахыг хүсдэг. цэцэг тарих дуртай. ном унших дуртай. бүжиглэх дуртай. надад ер нь дургүй зүйл гэж бараг л байхгүй. сайн муу гээд л өөрт тааллагдсан зүйлээ дуртай үедээ хийдэг. хэнээс айдаггүй. тийм болохоор заримдаа өөрөөсөө их айх үе гардаг. тэнэг ч юм шиг санагдах үе байдаг шүү. гол би өөртөө дэндүү их хайртай байх. хүнийг хайрлаж чаддагүй юм. харин хүндлэж чадна. харьцаж чадна. эвийг нь эвтэйхэн олж чадна. уучлаарай би яг л галзуу хүн шиг санаагаа бичлээ. дотор онгойгоод сайхан болж байна шүү. баярлалаа та бүхэнд тэнэг миний блог уншаад битгий гайхаарай.

Алтантуяа (зочин)

Их таалагдлаа санаандгүй орчихлоо найзална.Санаа байвч хүчилдэггүй зарчимууд их байна.Миний үеэл эгчид эдгээр зарчмууд бараг бүгд байдаг.Тэр хүн одоо өөрийнхөөрөө мундаг л явдаг,хэлсэн хийсэн болгон л дараа нь эерэг зөв л байдаг бизнесийн салбартаа ч тэр.Хичээнээ хэ хэ Хэрвээ би ийм бол гээд бодсон их аз жаргалтай м эдрэмж төрж байна шүү

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)