SUNShine® : Гарчиггүй

Гарчиггүй

Өнөөдөр би бөс барааны дэлгүүр орох хэрэг гараад явж байлаа. Гэнэт өөдөөс нэгэн байшингийн хананд нээх таньдаг зураг холоос харагдана, ойртож очтол загварыг маань хулдаасан хэвлэл дээр хэвлээд  Үндэсний болон европ хувцасны захиалга засвар гээд бичээд өлгөчихөж... доорх утсаар нь залгаад танайх хаана байрладаг вэ? гэж асуугаад яваад орлоо.... учраа хэллээ.... Энэ миний загварын зургийг танайх үүдэндээ өлгөчихсөн байх юм  гэтэл бид мэдэхгүй ээ хэвлэлийн газарт хаяг хийлгэе гэсэн бидэнд энэ зургаар л хийж өгсөн гэлээ... тэгээд ч интернетээс л авсан бидний эрх чи тэгвэл яах гэж интернетэд тавьсан юм гэдэг байгаа.... Эгч ээ би өөрийнхөө бүтээлүүдийг өөрийнхөө сайтад тавьсан байгаа, өөрийнхөө блог дээр ч тавьсан байгаа шууд хуулах боломжгүйгээр тавьсанаас гадна Анхаарах Миний блогийн бичлэг, мэдээ мэдээлэл фото зургийг зөвшөөрөлгүй хуулбарлан ашиглахгуй байхыг хүсье гээд энэ хажуухан талд уг нь бичсэн л байгаа.

Тэгээд болоогүй бид дуртай загвараараа л хувцас хийдэг энэ хар гээд зургийн каталогиоо үзүүллээ хартал дотор нь бас л миний загварууд..... хэлэх ч үг олдсонгүй... мөн торго салоны загварууд ч харагдана лээ...

Тэгээд тэр хэвлэлийн газарынх нь хаягийг асуугаад очиж уулзлаа ашгүй хажууханд нь ойрхон байдаг юм байна. Ороод бас л учраа хэллээ гэтэл манайд хүмүүс хэвлэх зургаа эх бэлтгэлээ авчраад хэвлүүлдэг гэж байна...Хийлгэсэн газар чинь танайхыг л хийж өгсөн гэж байна гэтэл ямар зураг юм болоо гэхээр нь өөрийнхөө дарсан зургийг үзүүлтэл энэ хаягийг хийсэн охин нь аан тийм тийм саналаа би хийсэн юм байна гэх нь тэр....ийм хаяг хийлгэе гэхээр нь интернетээс зураг олоод хэвлэсэн гэж байна... Тэгээд нилээн ярилцаж байж нөгөө газар нь бид энэ газарт шинээр өөр хаяг хийж өгөе гэсэн шийдэлд хүрлээ. Ямартай ч дуугай өнгөрөлгүй олж уулзсаны үр дүнд энэхүү хаягийг нь буулгахаар л боллоо.

Хэнэг ч үгүй бидний эрх гээд ярьж байгаа тэдгээр хүмүүс хууль хэзээ хэрэгжиж байсан юм гээд л тэгж байхад хэлэх ч үг олдохгүй юм билээ.

Хэвлэлийн компаниуд харин захиалга аваад дуртай зургаа сайтаас аваад  л хэвлэчихэж болдог юм уу? Тэд уг нь  мэдмээр л юм.. Харин би энэ загварынхаа зохиогчийн эрхээ  авсан байгаа учир  ашиглахыг хориглон тэр хаягийг буулгуулсан нь дахин дураараа өөр хэн нэгний бүтээлийг ашиглахгүй байх сургамж авсан байх л гэж найдаж байна.

Тэр оёдлын газар өөрсдийнхөө хийж урласан хувцсыг модельд өмсгөөд зураг авхуулаад хаягаа хийж болох л шүү дээ....

Хэцүү юм аа бүтээл хийж ч болохгүй дуртай нэг нь хүний бодож сэтгэж цаг заваа зарцуулан байж урласан оюуны бүтээлийг өөрсдийнхөө реклам хаяганд дуртай үедээ ашиглачихдаг.... би сайт болон блогтоо тавихгүй гээд яах ёстой юм бол оо.....

start=-22 , cViewSize=50 , cPageCount=1

28 сэтгэгдэл:

null
Энд дар (зочин)

зөв зөв.
гэснээс энэ моделиуд харин ямар ч эрхгүй юу.зүгээр асуулт шүү.

Ицми

хонгор мээн... надтай холбогдооч... яг одоо

Gorgeous

өө заза буулгаад авцан л бол болоо доо кк

Тэнгэр

ммм энэ чинь л монгол шүү дээ

SUNShine®

Энд дар: Би энэ загварыг бүтээж, модел болон зураг авалт хийлгэх газраа сонгож тодорхой төлбөр төлсөн учир би өөрөө бол ашиглаж болно л гэсэн үг.
Ицми: За хэхэх
Gorgeous: Харин тэн
Тэнгэр: Харин тийн тэдгээр хүмүүс яг л тэгж хэлж байна лээ
нэг үгээр монгол шүү дээ л гэжийлээ
харин тэр хэвлэлийн газар нь гайгүй хүлээж авсанд баярласан

монгол (зочин)

Саяхан Америкт нэг хүүхэн 25 дуу интернэтэд зохиогчоос нь зөвшөөрөл авалгүй SHARE хийж байгаад баригдаж бөөн юм болсон. Одоо хэдэн ч билээ дэ сая долларын өрөнд орчихоод сууж байгаа. Гээд юу хэлэх гээд байна гэхээр нэг үеэ бодвол оюуны өмчийн талаар бас доривтой алхамууд хийгдэж л байна. Харин яг Монголын тухайд гэвэл нэг их ноцтой хийгээд байгаа юм үнэндээ байхгүй.

Нодлин жил нэг ТВ кино театруудаар гарах гэж байсан киног гаргаад том буруутсан. Нөгөө кинотеатр нь шүүх мүүхэд өгөөд хэдэн цаас аваад аль алиндаа том сургамж болоод өнгөрсөндө. Энэ Монголд болсон үйл явдал гэдгийг хэлэхээ мартчиж.

Манай Ицмэ бол ерөөсөө нэг өдөр л уянгын халилд автаад баахан дуу аваачаад ГоГо Шаре дээр тавиад л, та нар минь татаад ав, ингэ тэг гээд сууж байдаг. Би нэг бус удаа хэлж байсан. Наадах чинь хулгай, асуудал үүсвэл гарах гарцгүй болно шүү гэж...

Ицми

өө зааз... түгүүүл айлаа... дахиж тэгжаахкуээ кк

монгол (зочин)

Баахан юм бичиж байгаад Sunshine-даа хэлье гэж бодож байсан юмаа таг мартцан байна шт ккк... http://www.newdressaday.com/ энэ хаяг дээр нэг хүүхэн өөрийнхөө хийсэн загварыг хийгээд цаана чинь ёстой баллаж байна аа. Хэзээ нэгэн цагт чамайг ийм болно гэдэгт эргэлздэггүй. Амжилт, гэснээс хадамд гарсан уу ккк

SUNShine®

Монгол: Санал сэтгэгдлээ бичсэнд баярлалаа
би сэтгэгдэл бичихээсээ өмнө чиний үлдээсэн хаяг руу орж үзээд мммм мааааш их таалагдлаа баярлалаа
Үнэхээр маш гое зүйл санаачлаад одоо удахгүй дуусах гэж байгаа юм байна, би учрыг нь олох гээд хамгийн эхний бичлэгийг нь уншлаа л даа мммм үнэхээр гое 1$ ээр хийсэн хувцсууд мммм
хүмүүсийг хямдхан өөрийнхөө гараар хуучин эсвэл загвар нь хуучирсан хувцсуудыг орчин үеийн болгоод хямд төсөр хувцаслаж болохыг тодоор үзүүлжэээ. Гое сайт үзүүлсэнд үнэхээр баярлалаа :)
Хамаг өмсөхгүй юм аа гаргаж ирээд янзалмаар болгочлоо :)

***ЛуНа***

СУРГАМЖ АВСАН БЛГҮҮ ДЭ...
ХҮН БҮР ТЭР БҮР ТАНЬ ШИГ ХӨӨЦӨЛДӨӨД БҮТЭЭЛЭЭ ХАМГААЛЖ ЧАДДАГГҮЙ БЛХР ХУЛГАЙЛАГЧИД НЬ УЛАМ ДАВРААЛ...АМТШААЛ...
АМТАШСАН ХЭРЭЭ 13 ДАХИНА...гэдэг л....

Ebe (зочин)

Яг л Монгол доо :-)

Аливаа зураг авалтынхаа дараа гэрэл зурагчин болон зурганд гарч буй моделуудынхаа model release form -д гарын үзэг зуруулж авч байгаарай. Би мөнгөө төлсиймаа гэдэг үг хэрэг болохгүй шүү! нээх сургамжилсан заасан хэлбэртэй болчиж friendly advice шүү ойлгоорой :-)

Аймааар иртэй хутга

хаая хэхэ. Муусайн юмнууд ичих ч үгүй хүний юм тавьжийдаг. Очиж уулзсан нь болж

SUNShine®

***Луна*** : Яг үнэн, хүмүүс даварчихдаг юм байна
Ebe: ммхнн санаж явахад илүүдэхгүй л юм байна :), thaanks
Аймаар иртэй хутга: харин тийн, би лав харчихаад зүгээр дуугай өнгөрч лав чадахгүйн билээ, уг нь өдөр ажил ихтэй яаруу явж байсан л даа, гэсэн ч бүр учрыг нь олж байж л санаа амрах гээд болдоггүй :P

Elkhan

Хэрвээ миний загварыг ашигламаар байгаа бол гэрээгээ байгуул этр...
Зар сурталчилгааны мөнгө төд гээл... хэхэхэ

SUNShine®

Elkhan: зөндөө газрууд гэрээ байгуулаад өөрсдийнхөө рекламанд ашигладаг л юм, олон ч газартай хамтраад ажилласаар л ирсэн. Харин тэдний авсан рекламны зургийг би ашиглах эрхгүй гэсэн үг.

харин ингээд дураараа л хүний зураг ашигладагууд нь бас их юм аа

Зочин

Би бол Саншайны л оёдлын газар нь юм байна гээд л очих байсан байх. Чи ингэхэд өөрөө ийм газар ажиллуулдаг уу?

ИЩЧЭ

Угаасаа эх бэлтгэлийн газрууд чинь шууд л нетээс зураг татаад л хэвлэчихдэг юм байна лээ...

Аниргүй (зочин)

хаанаас бөс бараагаа авсы гэээдааахгүй юу? :P

гэхдээ мий харжааагааагаар иймэрхүү зүйл зөндөө байдаг аа, жишээ нь МИАТ-ын рекламны зургыг аваад оффисын хувцас хунар оёно ч гэдийм уу? эсүүл гадаадын сэтгүүлүүдээс харжийсан зургыг аваад хуримын даашинз оёно поркатлана эдр гээд....

би бодды тиймэрхүү оёдлын газрын эсгүүрийн гаргаж захиалга эдрийг авч загуур магуур гаргаж зурж мурдаг хүмүүс нь зүгээр л одоо юүгмээрийн C зэргийн дипломтой төгссөн оёдолчид байдаг байх... харин оёдолчингоор ажиллаж байгаа нь сарын дамжаанд суугаад төгсчихсөн нөхдүүд байдаг байх...

нөгөө талаараа энэ төрөл чинь манайд мөлхөж мөлхөж байгаад ойрын жилээс гоя алхдаг болоод байна гэхийм уу???


заза би баахан юм ярьчихлаа.... буулгаж авсан нь гоя :P гэхдээ тэр оёдлын газар энэ чинь одоо хаанаас гараад ирчихсэн хүүхэн бэ? гэж боджаа байхдаа кккк

SUNShine®

Зочин: хэхэ мэддэг хүн бол тэгж бодох л байх :), би одоогоор өөрийнхөө салоныг нээгээгүй байна, ернол бодож л байгаа. Харин 10 гаруй жил гар нийлж ажилласан үйлчин бүсгүйчүүдтэй хамтарч ажилладаг , олон жил би ажлынхаа хажуугаар л загвараа хийж байсан юм аа. Энэ үйлчин бүсгүйчүүд маань аавын маань зурсан концертны загварын хувцаснуудыг ч хийж байсан насаараа энэ салбарт ажиллаж байгаа уран гартай бүсгүйчүүд бий.
ИЩЧЭ: ммхн харин тийм юм байна.
АНИРГҮЙ: кккк :) өлзийтхан гээд дэлгүүрээс бөс бараагаа авдын шд.
анхаан харин тиймээ,монголд тийм байдаг л юм чинь гээд би дуугай өнгөрч чадаагүй ээ ккк
би энэ олон оёдлын газрууд нээгдээд ажиллаад байгааг бол их л сайшаадаг, зарим нь дөнгөж сураад эхэлж л байгаа байх, харин хийх тусам л туршлагажиж сайжрана,
харин тийн юм оёж бүтээх хүсэлтэй хүмүүс ихээр нэмэгдэж байгаа нь үнэхээр сайхан.
ккк харин тиймээ хэхэ чи хэн юм юу юм гээл байсан л даа :P

chris (зочин)

Huulichaaraa sanuulgiin bichig yawuulmaar yum. Hunii bodoj setgej hiisen buteeliig ingej amarhan ashiglaad ichihgui baidag. Mongold chini yer ni zohiogchiin erhiin huuli, patentiin huuli ed nar gej baidag biz de?!

SUNShine®

Chris: Би өнөөдөр нөгөө газрын хажуугаар дахиад явлаа л даа, буулгачихнаа гэсэн хирнээ буулгаагүй л байж байна, учрыг нь асуутал уг нь хэвлэлийн газар нь шинэ хаяг хэвлээд өгчихөж, харин нөгөө оёдлын газар нь буулгаад солих шат олддоггүй ээ гээд л сууж байх жишээтэй.
оюуны өмчийн тухай хуулийг нь хэлж ярьж байгаад хэвлэлийн газраар нь өөрсдөөр нь буулгууллаа даа.
бүтээл хийдэг хүмүүс өөрсдийнхөө бүтээлийг хамгаалж л явж байгаасай, манайд ямар хэрэгждэг биш л гэж бодоод байх шиг байна,
энд хууль нь байгаа http://www.ipom.mn/index.php?option=com_content&task=view&id=23
энд оюуны өмчийн газрын мэргэжилтэнтэй хийсэн ярилцлага байна
http://news.gogo.mn/r/52776

chris (зочин)

huuli busaar oyunii omchiig ashiglaj baigaa humuus alban baiguullagiig tedniig jijig geltgui ondor hemjeenii sanhuugiin arga hemjee awmaar yum. negdugeert busad ni sonsood hunii oyunii omchiig huuli busaar ashiglaad ersdeltei biznes hiih uu, oorsdoo patentiig ni tolood huuli esoor biznesee hiih uu gesen asuult tawina. aan bas ene huuliin tuhai oilgolt niited tiim tugeemel bish bolow uu gej bodoj bna. tiimees ene huuliig bas surtalchilah, minii deer helsneer ondor sanhuugiin arga hemjee awsanaar hewlel medeeleleer tsatsagdaj bas niigmiin dund ene asuudlaar heleltsuuleg yawagdaj niited tanigdah yum bolow uu gej bodoj bna. sunshine, ter Оюуны өмчийг хамгаалах хяналтын хэлтэс-d gomdol gargasan uu?

SUNShine®

Анхаан, харин тиймээ энэ талаар оюуны өмчийн газар тодорхой ажлууд хийгээд л байгаа юм шиг байна лээ.
Би ч энэ талаар нээх боддоггүй байсан чинь сүүлийн үед судлаад овоо мэдлэгтэй боллоо :)
Дээрх газруудад би учрыг нь хэлээд, хэрвээ та нар буулгахгүй бол би хандах газар нь хандана гэж хэлсэн л дээ
харин өнөөдөр харсан буулгачихсан л байна лээ. Сануулаад хэрэгжүүлэхгүй байсан бол харин оюуны өмчийн хяналтын хэлтэст нь хандая гэж бодож байлаа.

soulmate (зочин)

бага багаар засрах байх л гэж боддын
чи жишээ нь сая томхон ахиц гаргаж өгсөн байх
дор хаяж тэр хүмүүс, тэдний танилууд гээд л ингэж болохгүйн байна шүү гэдэг ойлголт авсан байх...

цоглог охин шүү.. чи шүү :)

SUNShine®

soulmate: харин тийн, яваандаа гайгүй болох байхаа

ккк баярлалаа найзаа :)

FC

хаа сайгүй ийм юмнууд байгаадаа энэ компани нэртэй улсуудыг нь ээээээ

Sono78 (зочин)

Зохиогчийн эрхийг хүндэтгэх нь том соёл юм.

Denluu

Зохиогчийн эрхийг хамгаалах ажил Монголд үнэхээр дутагдалтай байгаа нь үнэн. Гэхдээ хэзээ ч өөрсдөө хийж бүтээж үзээгүй хүмүүс хүний хийснийг хүндэтгэж ойлгож суртлаа ч удна л даа.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)