SUNShine® : Монгол айлдал

Монгол айлдал

“Элдэв сургааль оршвой”

Өндөр ууланд шат шүү, ном тань
Өргөн далайд сал шүү, ном тань
Харанхуй мунхагт зул шүү, ном тань
Харгуй замд газарч шүү, ном тань
Бөглүү замд хүнс шүү, ном тань
Бүгт газар хөтөч шүү, ном тань
Ядрахын цагт үл орхих янаг шүү, ном тань
Ямар ч үед хулгайд  үл автах эрдэнэ шүү, ном тань
*******
Хураасан эдийг хулгайд алдаж болмой. Сурсан эрдмийг хулгайд үл алдмой хэмээхүй. Тиймийн тул хулгайн аюул ирж болох эд хөрөнгийг чөлөөгөөс хасч хулгайн аюул үл ирэх эрдэмд хичээвээс зохимой.


VIII богд Жавзундамбаагваанлувсанчойжиннямаданзанванчугбалсамбуу
... баян гэж бүү бард, хоосон гэж бүү гомд, баян чинь ганц довон дээр, бардам омогт ганц бууны суман дээр.


Агваанчүлтэмринчин
Эрхэм чөлөө цагаа дэмий өнгөрөөгөөд
Эцэс хойноо харамсан гашуудах нь
Гүн далайн ёроолд алтаа гээчихээд
Гүнзгий цээлийн захаас шүүрдэж эрэхтэй адил


В. Инжинаш
Зураг зурж сурахад гурван зүйлийн зам буй. Тэргүүнд өөрийн сэтгэлээс төрснийг зурах, хоёрт багшийг дагаж ёсоор зурах, гуравт бодитойг барьж адил зурах, энэ гурваас эрхэм нь санаанаас төрснийг зурах нь маш эрхэм.
*******
Хүний сэтгэлийг хөдөлгөн эс чадваас
Хөнгөн бийрийг хөшиж юу хийнэ
*********
Монгол үгэнд ямар гүн хол, хүнд тусалт буй хэмээх нь далайн хөвөөнд биеэ угаагаад далайг гүехэн үзсэнээс юун өөр буй.
*********
Мянган оны учир шалтгааныг бийр бэхээс асууж, мяралзан эрээлжлэх түмэн үйлийг судар бичиг лүүгээ хэлэлцьмүү.
*********
Үйлс хэдий өчүүхэн боловч
Эс үүсгэвээс үл бүтмой


Ч. Дандаа (Дэмчигдорж)
Соёлгүй бол ухаан нээгдэхгүй. Ухаан нээгдэхгүй бол нэгэн мунхаг балай амьтан болох тул...эрхгүй мөхөж сөнөхөд хүрнэ.


С. Лувсандондов (Лу гүн)
Билгийн үүднээс бичих
Бийрийн урнаар зурах хоёрын
Өнгө хэлбэр нь анги өөр боловч
Үзүүлэн номлох утга нэгэн буйзаа
Сэтгэн бодох, хөгжимдөх
Сийлж урлах хоёрын
Гадаад дүрс тэс ондоо боловч
Гарган сургах гэсэн учир нэгэн буйзаа

Ноён хутагт Данзанравжаа
Анхад нь болгоомжлон бод
Дунд нь шинжилж оно
Эцэст нь зохилдуулан тавь

Зая бандид Лувсанпэринлэй
Тустай бол хатуу ширүүн үг боловч
Тусган ухаж хайрын үг болгон ав
Тус болохгүй бол магтаал үг боловч
Үнэн баясгах үг хэмээн бүү тооц

Тодорхой толь
Худал үгийг хэлэлцсэнээр
Хоромхон зуур хэрэг бүтэвч
Хотол бүгд дор жигшигдээд
Хойших хэрэг нь үл бүтмой

Үлгэрийн далай
Эд үгүй байтлаа
Хувцасны сайнд дуртай
Хүнээс ирдэг байж
Омог ихтэй
Сургууль үгүй байж
Тэмцэлдэхдээ дуртай
Энэ гурав амьтны инээдэм наадам
******
Нүүрсийг хэдий угаавч цайхгүй
Гадаад өнгөө зассанаар
Дотрын харанхуй арилахгүй


Алтан товч
Хоёр сэтгэлт эрийг
Эр бус эм хэмээлтэй
Нэгэн сэтгэлт эрийг
Эр бус эрдэнэ хэмээлтэй
Нэгэн сэтгэлт эмийг
 эм бус эр хэмээлтэй
Хоёр сэтгэлт эмийг
эм бус нохой хэмээлтэй

Д. Нацагдорж
.....Ертөнцөд  хэвлэл хэмээгчээс илүү гайхамшигтай ба илүү чадалтай, олон ардад ашигтай сонирхолтой зүйлгүй....хэвлэлийн хүчээр хүн төрөлхтнийг хайлуулж чадна.


Чингэс хаан
Давшгүй даваа хэмээн сонсогдоно
Хэр давах хэмээн бүү сэтгэ
Давьяа хэмээн сэтгэвээс давьюу
Гэтэлшгүй мөрөн хэмээн сонсогдоно
Хэр гэтлэх хэмээн бүү сэтгэ
Гэтэлсүгэй хэмээвээс гэтэльюу
Хүнд хэмээн бүү цөх
Өргөвөөс даагдьюу...
Бие бөх бөгөөс ганцыг яльюу
Сэтгэл бөх бөгөөс олныг яльюу


Хуучны үг
Тэнэгийн гарт эрх мэдэл аюултай
Хүүхдийн гарт ирт мэс аюултай
Зусрын аманд бялдуучлал аюултай

Дандар лхаарамба
Олонтаа сонсовч номонд мэргэжээгүй бол эмээ барчихсан мэргэн сайн эмч мэт, тэмцэхэд мэргэн ч туурвих ёсыг мэдэхгүй бол зуун хэлтэн болж өгүүлэвч хэлгий балай мөн. Туурвихдаа сайн боловч гараар бичих муу бол хүчит их баатар боловч мухар гарт мөн, туурвих үг үсэг, хэл зүйн ёсоор бус бол маш эрдэмтэн гэвч сонжуулагдах тул сэрэмжил.


Монгол айлдал номноос
start=-33 , cViewSize=50 , cPageCount=1

17 сэтгэгдэл:

null
Зочин

Чиний блог дээр хэчнээн сайхан, бас хэрэгцээтэй зүйл бичээд үүнийг унших хүн байхгүй. Блогчид ихэвчлэн идсэн уусан, унтсан хэвтсэн, санаанд орсон солиотой зүйлийн талаар бичлэгийг шимтэн уншдаг.

Jargal (зочин)

huue deerh zochin yu yarina ve, unshih hun bailgui yaadag yum
bi bol bainga ene blog ruu orj irdeg

Уянга (зочин)

Энэ сургаалийг айлдсан хүмүүсийн хажууд нь суугаад сонссон юм шиг л боллоо. Маш сайхан нийтлэл байна. Баярлалаа.

Ицми

энэ дээрх Зочны мэдрэл нь муу байх... харин ч хамгийн их уншигчтай блогуудын тоонд ордог... байнгын уншигчидтай блог байх шүү...


гэхэд энэ гоя үгс байна. баярлалаа

AXIOM

goy zuil oruuljee bayrllaa

zayazayahan (зочин)

Merged chuulsan met setgegdel torj bn, tednii ugsiig iin neg doroos unshina gdg minii huvid saihan blaa.

COPY-PASTE hiilee

Зочин

Энэ байхгүй юу эд нар чинь ёстой гоё уншихад өөр ийм олон зүйл ном байгуул оруулаарай хэхэ Монгол айлтгал гэж гоё нэр өгсөн байна Монгол айлтгалаа гэж ...

Зочин

Энэ хажууд бас их гоё гоё аялгуу дуунууд яваадайхымаа кк

baidag l negen (зочин)

unshiv

AEЯO

Уншлаа...
Гэснээс "Чингэс" болсноо буцаад "Чингис" болсийм шиг л "и"-ээр бичицгээгээд байсан... Алинаар нь бичжаам бол бүр толгой эргэж гүйцлэ

chris (зочин)

iimerhuu ogoojtei zuils oruuldagt chini bayrladag shuu, Sunshine. Harin ter Altan towchid:

Хоёр сэтгэлт эрийг
Эр бус эм хэмээлтэй
Нэгэн сэтгэлт эрийг
Эр бус эрдэнэ хэмээлтэй
Нэгэн сэтгэлт эмийг
эм бус эр хэмээлтэй
Хоёр сэтгэлт эмийг
эм бус нохой хэмээлтэй

gesen ishlel taalagdsangui. 1. Tegeheer emegtei hun eregtei hunees neg shat dooguur gesen ug uu?! Muu er=emegtei
2. emegtei hun neg sanaatai baihad er hunii daitai, aan eregtei hun neg sanaatai baihad erdeniin daitai gedeg chini ed zuiliig deedelsen utgatai bolj baigaa biz. Ed zuils hezee ch hunees deeguur tawigdah yosgui gej bi boddog yum. Erdeniin orond erdem nom baiwal bas yahaw gesen.

Sunshine, bi zowhon ter ishleliig shuumjilsen yum shuu. Chinii blog baidagt ih bayrtai baidag shuu.

Elkhan

Ширх саагч шоргоолз хийгээд...
Өвгөнт шахагч... гээл хуулдаг байжүлээ...

SUNShine®

all : санал сэтгэгдлээ бичсэн бүгдээрэнд нь баярлалаа

өөр гое хуучны мэргэн үгс мэддэг бол хуваалцаарай :)

Байнаа (зочин)

уншиж байгаагүй гое айлдлууд байна

Энд дар (зочин)

Saihan aildvaruud baina.Humuun bieiig olj torvoos hussenee ul uildsuu, esyg hus, ulbaalj hussenee uildsuu gej....

Зочин

uneheer alt shig ugnuud bna

Цоомоо

Хоёр сэтгэлт эрийг
Эр бус эм хэмээлтэй
Нэгэн сэтгэлт эрийг
Эр бус эрдэнэ хэмээлтэй
Нэгэн сэтгэлт эмийг
эм бус эр хэмээлтэй
Хоёр сэтгэлт эмийг
эм бус нохой хэмээлтэй



энэ гоя хэлсэн байна.чи гоя шүү хэхэ

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)