SUNShine® : Weekend

Weekend

Ральф Лаурэн интернет дэлгүүрийнхээ 10 жилийн ойд зориулан дэлхийд анхны 4D шинэлэг реклам үзүүллээ. Энэхүү рекламыг New York хотын Madison avenue-д Ralph Lauren–ы дэлгүүрийн ханан дээр болон London хотын Bond street-д үзүүлжээ.

7 мин хугацаанд олон нийтэд классик хувцасны эрэгтэй эмэгтэй загварууд, аксессуар, үнэртэн болон брэндийн билэг тэмдэг лого болсон поло спортын тамирчдыг харуулжээ. Энэ үеээр агаарт Big Pony эрэгтэй ус цацагдаж байсан байна.


Ralph Lauren 4D Experience from F.TAPE on Vimeo.

6 жил завсарласны дараа дизайнер Том Форд загварын ертөнцөд эргэн ирлээ. Эмэгтэй хувцасны коллекцио нилээн дээхнэ толилуулсан ч зөвхөн уригдсан 100 зочин энэхүү коллекцийг үзсэн юм. Харин эхний зургууд нь гарчээ. Том Форд хэлэхдээ Би ерөөсөө ойлгодоггүй юм яах гэж загварын үзүүлбэр болонгуут маргааш нь интернетээр цацагдах ёстой гэж.... Би өөрийн худалдан авагч нартаа зориулж хийдэг болхоос сэтгүүлч нарт зориулж хувцас хийдэггүй... худалдаанд гарахаас өмнө фото болон видеог олон нийтэд харуулах ямар хэрэгтэй билээ” гэжээ.



Parmars брэндээс гаргах гэж байгаа толгой эргэм өндөр Sky Heel туфли 2011 оны эхээр улаан болон шаргал хоёр хувилбараар худалдаанд гарах нь. Хамгийн өндөрт тооцогдох 23 см өндөр өсгийтэй энэхүү туфлийг бүтээгчид хэдийгээр аюултай өндөр өсгийтэй ч гэсэн өмсөж явж болохоор хэмээн тайлбарлажээ. Туфлийн үнэ 100 орчим доллар байхнээ.

Лэди Гага өндөр өсгийт дээрээ тогтолгүй ингэж унаж байсан даа


Givenchy брэнд Max Azria BCBG компанийг шүүхэд өгчээ. Givenchy-ийн удирдлагууд тэдний 2 175 үнэтэй худалдагдаж байгаа Nightingale цүнхний загварыг дууриасан хэмээн буруутгажээ. 2 алдарт брэндийн маргааныг шүүх хэрхэн шийдвэрлэх бол..

 Италийн дизайнер Elena Miro 30 жилийн турш махлаг бүсгүйчүүдэд зориулж загварлаг стиллэг хувцаснууд бүтээж ирсэн. Elena Miro –ийн 2010/2011 намар өвлийн гоёлын, өдөр тутмын, ажил хэрэгч бүсгүйчүүдэд зориулсан коллекцийг сонирхоорой. Коллекцид нь хагас бариу жакет, сул хэлбэрийн пальто, классик стилийн стрейч материалтай бариу болон сул өмднүүд, бага зэрэг өндөрссөн бүсэлхийтэй даашинзнууд, өргөн савхин бүс зэрэг байна. Дэлхий даяар 300 бутик дэлгүүртэй.


За төгсгөлд нь өнөөдөр сонсож байгаа дуунуудаа оруулчлаа







start=-41 , cViewSize=50 , cPageCount=1

9 сэтгэгдэл:

null
baidag l negen (зочин)

amraltiin odor blogoo shinechleh hun hovor baihiimdaa getel bi amraltiin gants odor l neteer teneh zav garahiin zuraad l bicheed l bna uu nom sain zaragdaj bna uu odoo tegeed ynz buriin zagvariin uraldaan temtseenuud eheldeg bizdee tiim yumand ordog uu

jargal (зочин)

ene duunuudig sonsoj baigaad geree tseverlechihmeer l baina shu hehe

SUNShine®

baidag l negen: ммм харин тиймээ ккк хүмүүс янз бүрээр л амарч байгаа байх, миний хувьд гэрээс гарсангүй зураад л бичээд л дуу сонсоод л, хоол хийгээд л, нэтээр хэсээд л, ирэх 7 хоногийн төлөвлөгөөгөө гаргаад л иймэрхүү л өнгөрч байна даа.
Ном маань сайн байгаа шүү :), хуучин ордог л байсан одоо орохоо болисоон.
jargal: Ахаан ккк, би чихэндээ ipod оо зүүж байгаад л цоглог цэвэрлэдийшд :P

chris (зочин)

Том Фордiin zagwariin suuliin 2 zuragnii ongonii shiidel ni aimaar goy yumaa.

soulmate (зочин)

plus size хувцаснууд нь бараг л жирийн эмэгтэйчүүдэд таарахаар харагдаж байхчивээ

ойрдоо гоё палаач л хараад явна

Зочин

nadshig bondgoruudad taarsan goe huvtsasnuud baina
zagvar umsugchid n sonirholtoi haragdjiin shu

SUNShine®

chris: Харин тийн байгааз :)
soulmate: ахаан, наана чинь даашинз ч ёстой янз бүрээрээ л байгаа байхдаа тэй :)
Зочин: ахаан, site руу нь орох лээр зөндөө гое загварууд байгаа орж үзээрэй

ganbolormaa (зочин)

goe medeelel b.na

Peta

махлаг эмэгтэйчүүд гэхээргүй гоя харагджийншт

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)