SUNShine® : New technologies

New technologies

1. Лондон хотын дизайны Saint Martins сургуулийн дизайнер Сюзанн Ли бактериээс гаргаж авсан хамгийн анхны хувцсыг бүтээлээ. Энэ гайхалтай материалыг нян (бичил биетэн)-ийн целлюлоз гэж нэрлэнэ. Энэхүү материалыг гаргаж авахын тулд энгийн ваннд бүлэг бактерийг кофеин, дорож (эсгэгч) ногоон цайнд ашигладаг ферментийг хольдог байна. Энэхүү бэлдмэл дунд бактери нь үржин нимгэн даавуу шиг болно. Нянгийн целлюлоз нь хатах лээрээ биетэй хатуу муутуу цаас шиг болдог бөгөөд  ургамалын будгаар будаж эсвэл цайруулж болдог байна. Энэ материалыг дахин дахин ашиглаж болдогоороо онцлогтой.  Биетэй эдэлгээ сайтай материалыг гаргаж авах зорилготой энэ туршилт нь Bio couture төслийн судалгааны нэг хэсэг юм.



2. “Fabrican” хэмээх энэхүү өтгөн материал нь хөвөнгийн цуулт болон полимерээс бүрддэг байна. Биенд цацаж түрхэхэд тэр дороо царцан хатна. Энэхүү шингэн хувцсыг Лондон хотын Imperial College-ийн эрдэмтэн багш нар болон испаний алдарт загвар зохион бүтээгч Манэло Торрес нар хамтран зохион бүтээжээ. 10 жилийн турш судалсны эцэст энэхүү шингэн материалыг гарган авчээ. Энэхүү хувцсыг бороонд өмссөн ч болно. Хувцасны оронд биендээ цацсаны дараа body art мэт харагдах боловч үнэн хэрэгтээ цоо шинэ төрлийн цацаж, биежүүлдэг материал юм. Fabrican цацдаг материалыг ямар ч гадаргуун дээр цацаж болох ба хэрэв хүний биед цацсан тохиолдолд хатсаны дараа тун хялбар хуулж авч болох юм. Түүнчлэн хуулж авсан “цацдаг хувцас”-аа усанд хийж, дэвтээгээд дахин ашиглаж болдогоороо онцлогтой. Энэ шингэн хувцсыг их ирээдүй хүлээж байна гэж  олонх дизайнерууд үзэж байна.




start=-41 , cViewSize=50 , cPageCount=1

9 сэтгэгдэл:

null
Зочин

zozo amar aain

Elkhan

1. Амьтныг хамгаалах нийгэмлэгийнхэн хөөрхий вактериудыг яах бол этр...
2. Сайхан санаа байна...

tuulai (зочин)

юм хөгжинө өө гэж.

Jargal (зочин)

bakteries gargaj avsan gej bodhoor muuhain te hehe

2 dah n bol amar l yum bna hehe, goe dress hiigeel umschmuur bna shuu

SUNShine®

Зочин: Ахаан
Elkhan: яах ч үгүй байх өө хэхэ
туулай: Харин тийн, одоо энэ нь бүүр л боловсронгуй болох байх даа
Jargal: ккк ахаан харин тийн

soulmate (зочин)

сээгсий харагдах юм байна даа :р

www.ulemj.com (зочин)

Гайхалтай технологи байна
Социйн үед манай нэг багшаар Оросууд 1м2 талбайд их ачаа даахаар материал гарга гэсэн даалгавар өгсөн юм шиг байгаам манай хүн ч хийж л дээ Тэгээд ажлаа хүлээлгэж өгөхөөр Оросд очсон чинь цэргийн хээрийн сургуулилтанд урьсан юм гсн тэгсэн чинь мань нөхөрийн бүтээлээр онгоцноос танкыг шүхэрээр буулгаж байсан юм гсн

SUNShine®

soulmate: кккк тийм шүү ;)

Үлэмж: Сонирхолтой сэтгэгдэл бичсэнд баярлалаа Үлэмжээ :)
Хэн гэдэг хүн тийм гайхалтай бүтээл хийсэн юм бол?

chris (зочин)

улсын хөгжилөө гэж... эмээ маани дандаа шинэ юм гарвал хэлдэг байж билээ. :-)

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)