SUNShine® : Хүүхнүүдийн мөрөөдөл

Хүүхнүүдийн мөрөөдөл

Техник технологи хөгжиж, хүний оюун ухаан гайхалтай олон шинэ санаа, шинэлэг бүтээлүүдээрээ гайхшруулж барахгүй л байгаа билээ. Тиймээс хүүхнүүд маань далдхан мөрөөдөл болох дараах зүйлүүдийг бүтээгээсэй гэж боддог байна.

Үл харагдагч малгай: Үсийг нь муухай болгодоггүй, хөнгөн өвлийн харагддаггүй малгай.

Гэрийн автомат мини хими цэвэрлэгээ: Орчин үеийн эмэгтэйчүүдийн хувцасны шүүгэнд угааж цэвэрлэж болдоггүй хувцас ихэнх хувийг эзэлдэг.

Наполеон тортны амттай rucola: Жингээ барих хүсэлтэй ногооны амтнаас залхсан эмэгтэйчүүдэд зориулсан наполеон тортны амттай rucola ногоо.

Угаалгын машинд угааж мушгиж болдог 1 жилийн баталгаатай шилэн оймс.

Өндөр өсгийтэй туфлид зохицсон тормоз, хаазтай машин

Будсанаас хойш 12-15 цагийн дараа өөрөө арилдаг нүүрний будаг

Нэг удаагийн үдшийн даашинз. Шинэ шахуу хувцсыг нэг өмсөөд хаях харамсалтай, хоёр дахь удаагаа өмсөхөд ч тиймхэн байдаг учир нэг удаагийн даашинзыг бүсгүйчүүд маань хүсдэг байна.

Нано жижиг цүнх. Гаднаас нь харахад жижиг боловч дотроо их зайтай. Гэнэтийн тохиолдолд хэрэг болж болох (шүдний сойз, үсний сэнс, сүүн шингэн, үсний лак, утасны цэнэглэгч гэх мэт..... бүх  зайлшгүй хэрэг болох зүйлсүүдээ авч явдаг байх)

Асаалттай ч байсан унтраатай ч байсан шүгэлдэхэд л утас чинь хаана ч байсан нисээд ирчихдэг сэнстэй байхыг.


Өндөр нам болчихдог хэлбэр дүрсийг нь өөрчилж болдог туфли гутал. Болзоонд явчихаад тараад романтик үдэш хамтдаа алхахад гутлын өсгий хэлбэрийг нь өөрчилж болдог гуталтай болохыг хүсдэг байна

Хумс буддаг аппарат. Нээх хэрэгтэй бус хумсны лак хатаатаг аппаратны оронд ядаж баруун гараа будчихаж болдог аппараттай болохыг мөрөөддөг байна.

start=-22 , cViewSize=50 , cPageCount=1

28 сэтгэгдэл:

null
SpySec

заик эхнэрийнхээ мөрөөдлийг яаж биелүүлэхээ мэдэж авлаа :p

Турьхан

би малгайнд нугасгүй дуртай. бусадтай нь яаг санал нийлж байна кккккккккккк

Оранж

харин тийн. би хамгийн эхний малгай, бас тэр гутал хумс будагч гээд бүгдийг нь авмаарээнэ. ёооё би шуналтаймаа кккк

bujin (зочин)

хэхэ ийм юмнууд байдаг бол амар л байна даа

sunbeauty (зочин)

wow бүгд маш зөв мөрөөдлүүд бн шд, биенд тос түрхдэг робот бдаг болоосой :р

Зочин

hehe bielj bolhoor muruudluud bn
ireeduid ene btugai l yum bii bno doo

LoveLove

Яаааг үнэн. Ийм юмнуудтай бол сайхааан. Ялангуяа гэрийн мини хими цэвэрлэгээ

Улаан Хатан

Тэр шилэн оймсыг мөрөөдөж байна.хэхэ. Би шилэн оймс 2,3 өмсвөл их юм. Майр амархан ураад хаячихдаг.

Gegeen.com (зочин)

yumjir teed alinaas ni amjuulah geed bnaa. nomrog ch bolchdog, huvtsash ch bolchdog, vannii alchuur ch bolchdog tom honjil bval yamrav hehe

soulmate (зочин)

гого юмнууд байна шүү

хэрэггүй газар цугларсан өөхийг хэрэгтэй рүү нь шахаж өгдөг апраадыг хүсэж байна :р

Ицми

хахаххах яаааг үнэн шүү хахах

энэ дотроос өндөр намхан болдог туфли, хумс буддаг аппарат, жилийн баталгаатай шилэн оймсыг илүүд үзжийн хахаах

SinГ©ad O'Connor

хаха зээ энд миний мөрөөдөл тэр угаалгын машин хавьцаа оргилдоо хүрч гутал цүнх хавьцаа оршиж байна :Б

secretwish (зочин)

хэхэхэ юун хөөрхөнийн, бүх хүслүүд минь хэрнээ ингээд буулгаад биччиж болно гэж төсөөлж байсангүй ккккк
будгаа угаажээж унтах ч лай шүү, бас тэр малгай, өөрөө нисээд ирдэг утас нтр бол ёооооё биелдэг бол сайханаааа
тэр цүнх бол үнэн тасархай хахахах

Зочин

хахахах Хүүхнүүдийн л мөрөөдөл байна даа гэснээс юун сонин юм хүсдийн ккк

Impossible is nothing гээд болох юм байна бүгдээрээ жишээлүүл шилэн оймсыг нанодчууул кк

Sanaa

нээрэээ л ... бүгд л мөрөөдөл тэр гуталын өсгий багасдаг бол янзын санаа

Sanaa

танай салон хаана байдаг вэ

Атаархуу Азаа

зээ минийх бол тэр угаалгын машин утас 2т бол байнаа байна

Янзагахан

Miniih bold bugd ntr aimar shunaltai naasan gehdee bwal hani maani avaad ogchihvol bayarlasandaa yah boloo ntr hehehee

ntsoom

БИ тэр Өндөр өсгийтэй гуталд зориулсанхааз тормос бас мини хими цеверлэгээг л хийж болмоор санагдлаа. Тэр шилэн оймсийг хамгийн бага огтлолтой загас барьдаг сатуркаар нэхмээрийн байна.

Elkhan

Neg utsaa olohiin tuld nugoo utsaaraa dohih gej 2 utastai bdag baih...
Saihan uilchaad untuul.. etr

Аниргүй (зочин)

кккк инээдтэен юм мөрөөдөж явхымаа дээрх зүйлс амьдралд тэгэж мөрөөдөж хүсээд байхаар саад төвөг учруулдаг гэж үү

Энхзаяа

Хэхэ .. Нээрээ л тийм дээ.. Тэр малгай бол :)
Нээрээ NAIL printer гарчихсан
За байз бараг 4 жилийн өмнө байх... `Өөрийнхөө зургийг ч хумсан дээрээ принтлэж болхийн блээ :PV

blu (зочин)

yag muduurddug yumnuud bichchen baihiin
deerees ni nembel usand selehdee sonch boldog chihevchtei iPoD

chris (зочин)

hahaha. neeree iim buteegdehuunuud garchihwal barag bugd l mash erelttei bna da. Bi hamgiin turuund ter geriin automat himi tsewerlegee hudaldaj awnaa. daraa ni shugeldehed nisch irdeg utas :-) :-)

aan harin ondor osgiitei gutaltai zowlongui mashin bariad yawchihnaa. :-) Necessity is the mother of invention gedeg bil uu? :-) :-) :-)

SUNShine®

Хэдэн өдөр блогоороо ч орсонгүй
бүсгүйчүүд маань орж ирээд зөндөө сэтгэгдлээ бичсэн байна шдэ :)
залуучуудаас Spysec эхнэрийнхээ мөрөөдлийг яаж биелүүлэхээ мэдсэн байна Ntsoom алийг нь хийх боломжтойг хэлсэн байна
Elkhan хүмүүсийн 2 утастай явдаг учрыг хэлсэн байна
сэтгэгдлээ бичсэн бүгдээрэнд нь баярлалаа

аа харин би багынхаа нэгэн бяцхан мөрөөдлийг биелүүлээд суужийлаа, та нартаа удахгүй үзүүлнээ :P ;) :) хэдхэээн хоногийн дараа орж ирж үзээрэй :)

☆♪。・:*:・゚ Өөнжий♪。・:*:・゚ (зочин)

өөрөө арилдөг сормуусны будаг над шиг залхуу хүнд их хэрэг болох эд байна да хэхэ

zzzz (зочин)

hahaah yag heljee

Tseegii (зочин)

moroodhod mongo yag tolooch gj kkk gehdeel goe ymoo

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)