SUNShine® : ЗАМ

ЗАМ

Ойрдоо ч блогтоо бараг юм бичсэнгүй, журмын анд анх блогд хөтөлсөн найз маань намайг чи блогдоо апдэйт хийгээч гэсэн. Би хариуд нь найзад нь яг одоо бичих юм олдохгүй байна гэлээ. Амьдрал өөрөө баялаг учир бичье гэвэл ч сэдэв хэзээ ч дуусахгүй л дээ. Гол нь яг одоо саншайн янз бүрийн бодолд автагдчаал сууж байна доо.

Хүн амьдралын турш сурсаар л байх юм да. Хамгийн анхны алба ясли, тэгээл цэцэрлэг, тэгээл 10 жилийн сургууль, тэгээл дээд сургууль, ажилд ороод бас л сургууль, амьдралын их сургууль гээд л.... дуусахгүй шүү.

Хүний амьдралыг туулах зам уртаас урт, ЭНЭ ОЛОН САЛАА ЗАМЫН АЛИНААР НЬ ЯВАХ ВЭЭ ТАМИНЭЭ  гээд л дуу байдаг шиг. Аль ч замыг сонгож явж болно бартаатай, бартаагүй, шулуун, овон товонтой аль ч замыг нь сонгож болно. Хувь хүний өөрийнх нь сонголт л мэднэ. Эсвэл аан за альнаар нь ч явсан яаадын гээд л явчиж ч болно. Эсвэл ээж аавынхаа яг зааснаар ч явж болно. Эсвэл хэн нэгний зөвлөснөөр ч явж болно.

Хүн бүр л сайн муу янз бүрийн л замаар явдаг, тэр үед харин өгсүүр замаар гарах уу, уруудах замаар нь явах уу гэдгийг  хүн өөрөө л шийднэ.

Жоохон байхад бол юу ч бодохгүй харахгүй чигээрээ л явна, өсөж том болохоороо төөрөөд л эргэлзээд л, арай илүү том болхоороо ерөөсөө энэ замаар л явбал дээр гээд л......

Би бол эргээд харахнээ шулуунаар нь ч, бартаатайгаар нь ч,  аз сорьж хүнд уулын орой руу гардаг замаар  нь ч явсан юм шиг байгаан, гэхдээ онхолдоогүйдээ баярладаг.

Хэцүү бартаатай замаар санаандгүй явчихвал дараа нь тэрүүгээрээ явахгүй туршлагатай болох ч тал байна.

Дахин өөр аялал зохион өөр замаар нь явах уу аль эсвэл одооныхоо энэ аялалыг үргэлжлүүлэхүү? сонголтын өмнө ирчээд байна өөөө, бод бод дахин бод Саншайн

start=-33 , cViewSize=50 , cPageCount=1

17 сэтгэгдэл:

null
ulemj (зочин)

МИНИЙ ЗААСАН ЗАМААР УРАГШАА

навч... (зочин)

тийм ээ, онхолдоод үхчихээгүй яваадаа баярламаар ч юм шиг...өөрөө онхолдолгүй, бусдыг онхолдуулах шалтгаан болчилгүй амьдрах хэрэгтэй юм болов уу...

Нандин (зочин)

Бартаат зам дээр онхолдхолгүй яваад ирсэн жолооч ямар ч замаар саадгүй явж чаддаг туршлагатай болсон байгаа., хаа 1 тохиолдох нугалаа нугачааг өлхөөн даваад гарчих чадвартай болчихсон байгаа, одоо бол чи энэ олон салаа замын алигээр нь ч явсан төөрөхгүй бас унаж онхолдохгүй явчиж чаднаа, чадна...чадышдээ...

tsoomo (зочин)

үлэжийн заасан зам pud хүрэх байх хэхэ

Эрка (зочин)

Тийм шүү Нандингийн хэлж байгаа үнэн шүү одоо аль ч замаар нь явсан алзахгүй байхаа би бол дөнгөж замдаа гараал явж байна кэкэкэ таны насан дээр очоол нэг иймэрхүү бичлэг оруулнаа кэкэкэ

secretwish (зочин)

амьдралын зам маань адармаатай бартаатай нугачаатай ч өгсөж л явна, харин сэтгэлийн зам маань төөрдөг байшин лугаа л байна... зөв голдирол гэж байдаг бол оруулчих юмсаан гэж...

Jagaa (зочин)

Хүрэх газар тодорхой байхад хүрэх зам ч олон шүү. Аль нэгийг нь сонгоод аян замдаа урагшаа.

ulemj (зочин)

ДЭЭР БИЧСЭН СЭЭГИЙН ГАРЧИГАНД НЬ БАЙСАН ЮМ ШҮҮ. НАЙЗАЛ ХЭД ХЭДЭН ЗАМЫН СОНГОЛТ ГАРСАН БОЛОЛТОЙ ГЭЖ ОЙЛГОЛОО... БИ ХЭЛИЙ ДАА ӨӨРӨӨСӨӨ ЧИ ХҮСЛЭЭ АСУУ

odnoo (зочин)

goyo blog bn

AntiDotE (зочин)

хүн амьтанд үзэж харуулоо гсн.

doodii (зочин)

ene vnen shvv.hvn bvhnii zam dardan baidaggvi.harin etssii etsest hvn bvhen negen tsegt hvrhiin tuld l uur uuriin songoson olon salaa zamaar geldertsgeedeg.hvn geech amitan hamgiin aguu ni bas hamgiin adgiin ni yumaa.

SUNshine (зочин)

Antidote-d: hun amitand haruulkuie zamd tooruulchihne. Burhan hund har gej nud, songo gej uhaan ugsun

3apaa (зочин)

Хүний явж байгаагүй замаар явбал сонирхолтойшт айн айн айн?

Эркардо (зочин)

Happiness is a voyage, note a destination гэж үг байдаг. зам урт, хол, бартаатай ч хүрэх газартай, зорилгой байна гэдэг нь өөрөө аз жаргал юмаа. зам бүхэн очих газартай байдаг. зам дуусвал аялал дуусна. discover more roads sunshine !!!

ichko (зочин)

bi bol odoo yag jinhene ali zamaar n yavahuu geed l ergelzdeg deere bgaa

заяц (зочин)

сонголт үргэлж байдаг. Харин сонгох нь л чухал Одоо энэ замынхаа эцсийг үзэх хэрэгтэй гэж бодож байна Зам хаа нэг газар салдаг харин буруу эргэлт буцахад их хэцүү шүү сайн бодох хэрэгтэй

Энхжаргал (зочин)

Сайн байна уу? Таньд энэ өдрийн мэндийг хүргэе. Тухтайхан сууж байгаад таны блогоор зочиллоо. Зам хэмээх энэхүү нийтлэл дээр өөрийн сэтгэгдэлээ бичий гэж бодлоо. Учир нь яаг одоо надад өдрийн бодол шөнийн зүүд болсон асуудлыг маань та бичжээ. Та тэр үед хамгийн зөв сонголтыг хийсэн байхаа.
Таны зөвөлснөөр уран зургийн талаарх бусад нийтлэлүүдийг тань уншиж сонирхлоо. Надад таны цуглуулж боловсруулсан мэдээ мэдээлэлүүд маш их таалагдлаа. Үнэхээр ч урлаг судлаач хүний бичвэр шиг санагдаж бас таныг өндрөөр үнлэж, бас хүндэтгэж байна. Мөн таны дотроо бодсон мөрөөдсөн бодол эрэгцүүлэл, бусдад өөрийн уншиж судалсан мэдлэг мэдээлэл зөвлөгөө, мөн монголын ард түмэн хайрлаж хүндэлж явдаг гайхалтай уран бүтээлчдийн намтар түүх уран бүтээл, мөн таны уран бүтээлтэй танилцлаа. Үнэхээр ч энэ орон зай таныг бусдад харуулж таниулж байна.
Энгийн зүйлс хамгийн агуу байдаг гэдэг шиг та үнэхээр нээлттэй, сайхан сэтгэлтэй бүтээлч үзэсгэлэнтэй сайхан бүсгүй байна гэж боддогдлоо. Урлаг хэмээх хязгааргүй орон зай зүрх сэтгэлийг асар их хүчтэй татах юм. Энэ орон зайгүйгээр амьдрал яаг л харанхуй нүх мэт. 3хоногын дараа таны төрсөн өдөр болох юм байна. Таньд төрсөн өдрийн баярын мэндийг хүргэе! Хүсэл бүхэн тань биелнэ гэдэг итгэлтэй байна. Харин эрүүл саруул байх нь хамгийн чухал. Биеэ бодоорой.
Амьдрал хайраар дүүрэн. Таны блогоос хайр, хүсэл тэмүүлэл, гэгээлэг сайхан мэдэрмж мэдрэгдэж харагдаж байна. Таньд амжилт хүсье. Дизайн бол урлаг шинжлэх ухааны холбогч нэгэн гүүр. Гэхдээ миний хувьд энэ орон зай урлаг, урлагийн бүтээл талаасаа хөгжээсэй гэж хүсдэг. Таныг аавынхаа халааг аван уран бүтээл туурвиж яваа гэж бодож байна. Заавал нэрээ дуурсагсан чадварлаг дизайнер болоорой. Таньд амжилт хүсье. Бас таниас олон сургамжтай болоод өөртөө тусгаж авхаар мэдлэгийг хүртлээ. Баярлалаа. Баяртай.
МЁ: Б.Энхжаргал

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)