SUNShine® : 2011 он минь сайн байна уу

2011 он минь сайн байна уу

Шинэ он минь сайн байна уу? Бүгдээрэнд нь шинэ оны мэнд! :)

Шинэ оны анхны тэмдэглэл.....

Он солигдох мөч. Шинэ оноо парк дээр олон түмэнтэйгээ угтлаа. :) Хэдэн зураг дарсан  боловч апарат маань шөнө сайн авдаггүй болхоор муухан л гарсан байгаа. Гэхдээ яахав заримыг нь оруулчлаа :). Гадаа хүйтэн байсан ч нээх даараагүй ээ. Даарсан хүмүүс дулаацах газар байсан..... энд тэнд жижиг түүдэг гал асаасан байлаа....халуун цай кофе энд тэнд л байв.....Dj тавьж буй аян дээр хөгшин залуугүй дор дороо бүжиглэж байв.


 Энэ 2 өөлхөн пингвин бүжиглээл хүмүүсийг хөгжөөж байв

Энэ каток дээр нь дараа ирж гулгамаар санагдсан.

Тойроод л энд тэнд салют будаал байсан буудаал байсан

Хүмүүс сууж зураг авхуулахад зориулсан морьтой сүйх тэрэг ч байлаа.

Шинэ он гарангуут үргэлжлээд л амралтын өдрүүд болхоор сайхан амарч л байна даа. Sky resort oрж анх удаагаа л цанаар гулгаж үзэв. Тийм ч амар биш юм аа..... хичнээн ч унав даа ккк. Хүмүүс ямар ч мундаг гулгадаг юм атаархмаар л хажуугаар сүнх гээл өнгөрөөд байх юм :).

Апарат сайн авахгүй болхоор нэг иймэрхүү л зургууд гарч байна, дээрээс нь би муу зурагчин юмаа кккк.

За тэгээд шинэ оны анхны бичлэг дээрээ The last song нэртэй ном болон зохиолчийнх нь тухай танилцуулья. 

Николас Чарльз Спаркс  (Nicholas Charles Sparks) 1965 оны 12 сарын 31 нд Небраска мужийн Омаха хотод төрсөн.  Тэрээр дэлхий даяар алдаршсан америкийн зохиолч бөгөөд олон олон  роман бичиж бүгд бестселлер болсон байна.  Хамгийн багаар  л хэлэхэд  Спарксын номнууд 50 сая хувиар зарагдсан тоо байна. Түүний гол сэдвүүд бол хайр сэтгэл, хүний хувь заяа, хүмүүсийн мэдрэмжийн тухай юм. Чарльз Спаркс  эхнэр 5 хүүхдийн хамт хойт Каролины Нью Берн хотод амьдардаг. Нийт 15 роман бичсэн.  Бичсэн роман болгоноо хайртай эхнэртээ зориулдаг байна.
Тэрээр таеквондогийн хар бүстэй. "People Magazine"  түүнийг оны хамгийн дур булаам зохиолчоор тодруулсан.

Спарксын бичсэн романууд:
1996 - The Notebook
1998 - Message In a Bottle
1999 - A Walk To Remember
2000 - The Rescue
2001 - A Bend in the Road
2002 - Nights in Rodanthe
2003 - The Guardian
2003 - The Wedding
2004 - Three Weeks With My Brother
2005 - True Believer
2005 - At First Sight
2006 - Dear John
2007 - The Choice
2008 - The Lucky One
2009 - The Last Song


Түүний нийт зургаан романаар нь кино хийгдсэн.  “Message in a Bottle” (1999), “A Walk to Remember” (2002), “The Notebook” (2004), “Nights in Rodanthe” (2008),  “Dear John” (2010), “The Last Song” (2010)
Дисней кино  компани түүний 2009 онд хэвлүүлсэн “The last song” романаар кино хийх эрхийг нь авч 2010 онд  киног олны хүртээл болгосон.

Би киног нь эхэлж үзсэн харин  одоо номыг нь уншиж байгаа. Англи хэл дээр болхоор сайн ойлгож уншихын тулд удаанаар  уншиж байгаа.

Товчхон танилцуулахад:
Аав ээж 2 нь салсанаас  хойш аавыгаа л буруутган үзэн ядаж, амьдрал нь орвонгоороо эргэн  ааш зан нь эвдэрсэн 17 настай Ронни охины ээж зуны амралтынх нь турш дүүтэй нь цуг аавынх нь амьдардаг хойт Каролин руу явуулна. Алдартай хөгжимчин байсан охины аав  далайн эрэг дээрх жижиг хотод амьдардаг. Хэдхэн сар амьдрах хугацаа үлдсэн хорт хавдартай эцэг нь хүүхдүүдээ зуны амралтын турш өөртэйгээ байлгахыг гуйсны дагуу ээж нь хүргэж ирнэ.  Учрыг нь мэдэхгүй Ронни охин ийн удаан хугацаанд аав дээрээ байхыг дургуйцсэн ч аавынх нь гайхалтай хайр түүнийг өөрчилнө. Ээж аав нь салахад аавынх нь л буруу байгаагүйг, аав нь түүнд хичнээн хайртай, ямар гайхалтай хүн болохыг ойлгоно. Аавынхаа бичиж дуусгалгүй орхисон хөгжмийг нь үргэлжлүүлэн бичнэ.....


Everybody needs inspiration...
Everybody needs a soul....
A beautiful melody.....
When the nights so long.....



start=-29 , cViewSize=50 , cPageCount=1

21 сэтгэгдэл:

null
enerel (зочин)

happy 2011, be cool & lucky in 2011

Зочин

Шинэ оны
Шинэ өдрийн
Шинэхэн мэндээ !!!

Jargal (зочин)

Shine onii mend Sunshine
Shine onoo goe ugtsan baina shd, TV eer park deer bolj baigaa uil yavdluud garch baihig uzsen

Kinonuudiig n meddeg murtluu zohiolchiig n meddeggui baisan yum baina
The notebook bolon Dear John gedeg kinog n uzsen, The last song n uznee

Мө Мө Мөрррөөөдөл (зочин)

гоя

Sarnai (зочин)

Goe yum be, ochdog baijee daarna gj bodood yavaagui.

chris (зочин)

Shine onoo goy ugtsan bna shd!. Shine onii mend, Sunshine.

LoveLove

Шинэ оны мэнд! 2011 онд хүссэн бүхэндээ хүрээрэй :)
Аан энэ парк дээр байсым уу. ТВ-р шууд гаргаад байсан, хүмүүс бүжиглээл.

Сасори Ори Сижихүн (зочин)

Шинэ оны мэндийг хүргэе~!! 2011 он амжилт бүтээлээр дүүрэн байх болтугай :)

reader (зочин)

on garsan chin hamag yum nam gum orgiod evgui baina shu hehe
gadaa ch nam gum ger ch nam gum blog ch nam gum
margaashnaas bujignaj ehelh baihda :D

SUNShine®

Hi all :) Шинэ оны мэнд!

enerel: Баярлалаа чамд ч гэсэн аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье :)
Зочин: Шинэ оны мэнд :)
Jargal: Шинэ оны мэнд :) харин тиймээ бараг анх удаа л гадаа угтаж үзлээ гое юм байна лээ ;) ккк
Нэр байку: :)
Sarnai: Ахаан даарахгүй байх арга хэмжээ зөндөө байсан :)
chris: Шинэ оны мэнд :)
LoveLove: Шинэ оны мэнд :), Баярлалаа. Харин тийн бичас бүжиглэсээн :P
Улаан малгайтай Ори :Р Шинэ оны мэнд! Баярлалаа :)
reader: Ахаан харин тиймээ, сайхан амарч байна даа :D

КАЗЭСОРА a.k.a СИСИ

Оны мэнд...
Парк дээр он гаргадаг байж бүүр харамсчлаа хэххэ...

Sol@ce

1 өнгөрчаад очход хүнүүс бас олон байлээш.. тэр нэг тогоо шиг юманд гал түлж дулаацсан юм бээшд тээ.. гайхаал байсийн кк. Парк боджийснаас гоя санагдсааан

Зочин

Sunshine mine jil jingee gaduur dotuur yavah n dee :p
Goe ugtjee, tv eer harahad park ungu zustei saihan haragdjiilee ovoo l yum hiisen yum shig bna

Elkhan

шинэ оны мээнд... ядаж аппараттай болчхийнсон...

Ицми

шинэ оны мэндээ....

дурлагч

The last song киног үзээд үхтрээ уйлж байлаа, ккк
Шинэ оны мэнд

AEЯO

Аанхаан мэнд мэнд,

гэснээс би лав зөвлөхөд тэр катокийг зорьж очоод дэмий байхаа ;)

SUNShine®

КАЗЭСОРА a.k.a СИСИ: Шинэ оны мээнд! ккк дараа жил парк дээр гаргаарай бүүр гое байх биз :)
Тайтгарал: ммм харин тийн парк руу зүглээгүй хичнээн ч жил болсын, танигдахгүй л болсон байна лээ :)
Зочин: харин тийн :)
Elkhan: Шинэ оны мээнд! кккк харин тиймээ
Ицми: Шинэ оны мэээнд!
дурлагч: ахаан харин тийн, ном нь бүүр гоеийн байна лээ талдаа орж яваа. Чиний бичлэгийг уншаад нээрээ Black swan-г татаж үзсэн шд :) таалагдсан
AERO: Шинэ оны мээнд! ӨӨ тийм уу гулгавал дэмий юу тэй, гулгая гэвэл хаана зүгээр юм болоо. Би багадаа өвөл бол каток дээр л өнждөг байлаа шд.

Alice

Shine oni mend xyrgeye!

SUNShine®

Alice: Баярлалаа, Шинэ оны мэнд :)

kkk (зочин)

I saw this movie this week and i absolutely loved it. I am now reading the book and it's also amazing. Prob one of my favorite movies. Miley and Liam made a beautiful on screen couple and played their roles very well. This movie made me cry and laugh. I highly recommend. :) Gonna watch it again tomorrow.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)