SUNShine® : ӨВӨЛ

ӨВӨЛ

Жоохон байхад өвөлд мөн ч их дуртай байж билээ, гэтэл одоо өвөл болно гэхээр айдаг болж. Мэдээж цасаар тоглоод л цана чаргаар гулгах нь гое л доо, гол нь хотын иргэд бид чинь өвөл хотдоо ажил гэр гээл явдаг болхоор цэлмэг Улаанбаатар маань утаанбаатар болж дээ. Би тэшүүрээр их гулгах дуртай байж билээ. Бас түннэлийн дээрээс чаргаар гулгадаг байлаа. Даархаараа орцонд орж норсон бээлийгээ паран дээр тавьж гар хөлөө дулаацуулаад эргээд л гадаа тоглоно. Би 10 жилд байхдаа их айлгүй охин байсан байгаамдаа. Өвлийн хүйтэнд даарах нь хамаагүй өглөө нь гэрээсээ өвлийн гуталтай гараад орцонд ууттай  авч гарсан хавар намрын гутлаа солиод хичээлдээ явдаг байлаа кккккк. Ээж маань мэдүүл ч ёстой баллана шдэ. Тэгээл дандаа моод хөөнө, нээх том цагирган ээмэг зүүнэ, бас формын хувцсаа аймаар богинхон болгож тайраад л нарийхан жинсэн дээр өмсөнө шүү дээ. Трактран ултай гутал өмсөнө, урдах үсээ шомбойтол нь босгоод лакдана./үсээ муухай болгочихно гээд өвөл малгайнаас зайлсхийнэ/ кккккк. За манай үеийхэн бол мэднэ дээ.
Би энэ хагасайнд ангийхантагаа хичээлээ тараад салхинд гарлаа, санзайн тэнд маш их цастай яг л өвөл гэдэг чинь тэнд байна. Би үнхээр дотогшоо ормооргүй, гадаа л зогсоод баймаар байсан. Хотын иргэд бид чинь хүчил төрөгчөөр дутахын дээдээр дутаж байна шүү дээ. Тэгээл хот руу ороод ирсэн чинь бараан саарал. Би өвөл гэрээсээ гарахдаа яг үнэнийг хэлэхэд маск зүүж гардийшд, арай л дээр байдын.

Би одоо энэ өвлийн утаанаас айжээна, ийм байшинтай болоол сайхан агаарт амьдрах юмсан ккккк.

Найзуудаа энэ өвөл утаанаас бас хүйтнээс өвдөхгүйн тулд, зөгийн бал, лемоныг түлхүү хэрэглээрээй, уушиганд сайн шүү. Ядаж ханиад томуунаас сэргийлнэ. Эсүүл чацаргана, аньс чанаж ууж байгаарай. Тэгээд болж өгвөл вийкэндээрээ салхинд гарцгааж бай. Манай хот утаанаас ангижрах ч болоогүй байна да, тийм болхоор өөрснөө л эрүүл мэндээ бодкуй бол тээл өнгөрөө шүү дээ. За эрүүл энхийг хүсье найзуудаа.

start=-26 , cViewSize=50 , cPageCount=1

24 сэтгэгдэл:

null
Зочин (зочин)

tnxla

tseemee (зочин)

Яаж нэг онд орно доо. Бушуу түргэн уушигний эмнэлэг нээх минь.

Далай (зочин)

Одоо ч айтир цаг шүү тамин утаа багас гана гээл буруул байдаг томчууд хийж бүтээсэн хаана байна юу ч байхгүй. Зарим нэг эргэд л юм зохиож, санаачлаад байгаа ш дээ

Давка (зочин)

харин тийм .... сүүлийн үед хүйтнаас бус утаанаас айдаг болчжээ...........гэхдээ л өвөл хурдан дуусаасай. Онд эсэн мэнд орчих юмсан..........

itsme (зочин)

ийм байшинтай бол би гаркуээ. хэхэ. нээрээ л үсээ босгоно гээл үйлээ үздэг байжулээ. малгай бол мэдээж өмскү шүү дээ хэхэ. ээж нэг зөгийн бал авлаа ажил дээрээ аваачаад эмийн журмаар хэрэглээрэй гээл үглээл байсан таг мартчиж. эний чинь уншаад саналаа. орой очоод алуулнаа кк

1st™ (зочин)

хүйтэн агаар сэнгэнээл сайхан шд уул нь жинхэнэ ice уу ice ice гэж хэлмээр

Зочин (зочин)

Цонхоороо харсан хотийн хойд хэсэг тэр чигтээ утаа харагдаж байна. Ёстой л Утаанбаатар юм даа.

maral (зочин)

tehh, iim gazar iim baishintai bolhiinsan...tsagaa olson saihan zuvulguu baina.

Tsuki-Yama (зочин)

Ийм байшин бол гарахгүй ээ. ккк Би ч гэсэн өвөлд мангар дуртай. Гулгах дуртай. Нэвсийтэл орсон цасанд бүүр нугасгүй. Харахаар сэтгэл сэмрээл явчдын. Утаанбаатарын хувьд ч үнэн шүү. Арай л дэндүү. Тамхинаас гарахаа больдог ч юмуу. Өвөл болж байгаа болохоор. Тамхи татдаг хүмүүс утаанд илүү тэсвэртэй байдын гэсэн. Татхаа больчуул өвчин ороогоод салахгүй биз. Удахгүй нэг коньки авчаагаад сэнсэртлээ гулганаа.

bataa123 (зочин)

би ч сая амралтын өдрүүдээр хэнтий яваад ирсэн сайхан л вайна лээ, өчигдөр ажлаар хандгайт яваад ирсэн бас л сайхан бна лээ нээрээ аймагтаа музей үзэж бхад өвөө чинь манай нутгийнх гээд зураг нь бна лээ, би андуур ч байж магадгүй бодоод бсан чинь аав чинь хэнтийн 1-р 10 жилийг төгссөн билүү үгүй билүү

ulemj (зочин)

Май Чи /Цас бөөрөнхийлж байгаад шидэв/ Ахиад шидчий май чи...

Эрка (зочин)

ганган хүүхэн хавар, намар, өвөл гэхийн байна л даа кэкэкэ канки ч гоё шүү би чадахгүй л дээ дэхдээ гулгах майр дуртай шдээ 2ула дараа тэгэж байгаад уралданаа гсн кэкэкэ

uvliin uvgun (зочин)

uvliin uvgun aav n irlee shuu huuhduudee

БОРОО (зочин)

Май Чи /Цас бөөрөнхийлж байгаад шидэв/ Ахиад шидчий май чи.. Бүүр нүүрийг нь угаачий. Алив Үлэмжээ наад Саншайнаа бариад ав. Мань цас аваад ирэе. Тэгээд нүүрийг нь угааж өгнө дөө кккк

Secretwish (зочин)

яаая ийм байшинтай дотроо камен зуухтай, зуухныхаа урдах баавгайн арьсан дээр хагас хажуулдан дэр дэрлэчихээд сайхан ном уншаал гэвтжаагуул сайхнаа... гол нь тэгээд гэвтжаахад мөнгө урсаж алга болох биш хүү хувьцааны мөнгө ч юмуу нэмэгдэж байдаг бол би гэвтттээээээл байнаа хаха, өвлийн утаа ч хэцүү байнаа яанадааа

AntiDotE (зочин)

өвөл өвөл, арай ч ирээгүй байнаа.

Jagaa (зочин)

Өвөл хүйтэн ч гэсэн гоё улирал шүү. Зөвлөгөөг чинь даганаа.

Эркардо (зочин)

Цас ороход дуртай. том том ширхэгээр бударж орж байгаа цасыг намуухан дулаахан шөнө гудамжны гэрлийн доор зогсоод харах үнэхээр гайхамшигтай шүү. тийм болохоор нь бичас өвөлд дуртай. Өвөл бас сүү сайн уужээвэл хор нь багасахын болуу. гэхдээ миламингүй жинхэн сүү олж уухыг бодоорой таминь!

USA (зочин)

Ovol boldoggui gazar amidarch uzsen eroosoo taalagdaagui. 4 uliraltai gazar l saikahn um bain lee. Ovliin amraltiig Canada-d ongorooh mash saikhan. Mash dajgui zurag tavisand thanks.

macho (зочин)

Би загварын талаар юу ч мэдэхгүй. Бас бүгдийг мэддэг ч юм шиг. Юу ч мэдэхгүй гэдэг нь хэзээ ч судлаж үзээгүй бас загвар зохиогчидтой хэзээ ч ярьж үзээгүй. Бүгдийг мэддэг ч юм шиг гэдэг нь би загварын талаар бодон бодсоор өөрийн гэсэн дүгнэлттэй болсон. Та энүүгээр амьсгалаад явж байгаа хүн нь байна бодлоо хуваалцъя гэж шийдлээ. Миний бодлоор загварыг үндсэн шийдлээр нь загвар зохион бүтээгч зохиодоггүй. Мэдээж харахад бол загвар зохион бүтээгч зохиогоод л би өмсөөд байгаа биз дээ. Гэхдээ үгүй юмаа. Яг үнэн хэрэгтээ би өмсөхөөр шийдсэн учраас тэр загвар алдартай болоод байх шиг. Нийгэмд загварыг тодорхойлдог фракц байдаг юм байх. Энэ фракц нь бусдыг үлгэрлэн дагуулдаг байж таарах нь. Тэгэхээр алдартай од загвар зохион бүтээгч бол үнэн хэрэгтээ харанхуй агуйд ч юм уу алсын арал дээр суугаад загвараа гаргадаггүй энэхүү фракц дотроо ажиллаж амьдраад фракц юу хүсч байна вэ гэдгийг материаллаг байдлаар буулгадаг юм болов уу. Тэгэхээр загвар бол төрөлт биш загвар бол рефлекс байж таарах гээд байгаа юм. Хэзээ загвар урлаг болж төрөлт талруугаа ойртдог вэ гэхээр - загварт сэтгэл зүрх шингэхээр юм шиг. Тэгэхээр тодорчихсон загварт 3 шаардлага тавигдах гээд байнаа даа. 1. Загвар зохион бүтээгч нь өөрөө нийгмийн үлгэрлэн дагуулагч бүлгийн гишүүн байх 2. Загвар зохион бүтээгч нь хийж буй ажилдаа өөр хэний ч хандуулж чадахгүй анхаарлыг хандуулж, загвараар амьсгалж, загвараар дуулж, уйлж, унтдаг байх хэрэгтэй. Их бодно гэдэг чинь илүү сайн бүтээл гарахын шинж. 3. Аа ингээд дээрээс нь физик чадварууд буюу өнгөний мэдрэмж, материалын мэдрэмжүүд орж ирэх ёстой. 4 хүн тутмын нэг нь өнгөний сохор буюу аливаа өнгүүдийг хооронд нь сайн ялгаж чаддаггүй гэсэн судлагаа байдаг. Тэгхээр загвар зохион бүтээгч бол үлдсэн 3 хүн дотроосоо бас арай л өнгө будагийн хослолын мэдрэмж сайтай байх ёстой юм. Тэгэхээр нийгэм дэх шилдэг загваруудыг амьдруулагч нь загвар зохион бүтээгч, түүнийг тодорхойлогч нь нийгмийн элит ч юм уу тэргүүлэгч ч гэнэ үү нэг тиймэрхүү бүлэг нөхдүүд байх нь. Миний бодлоор загварын хувцсан тавигдах үндсэн 4 шаардлага байгаа байх шиг. Би чинь өөрөө утас зүү ч барьж үзээгүй хүн шүү дээ. Эндүүрч байвал уучлаарай. 1. Өнгө, өнгөний зохицол 2. Материал 3. Хээ буюу материалын pattern 4. Эсгэлт

SUNshine (зочин)

Миний блогоор зочилж бодол саналаа хуваалцсанд баярлалаа macho. Хувцасны хэлбэрийг өөрчлөх өөрчлөлт нь түүхэн цаг үетэйгээ холбоотой байсан.Мода загвар нь анх бий болоод олны танил /чиний хэлж байгаагаар элитууд/болсон цөөн хэдхэн хүмүүсийн хүрээнд илэрхийлэгддэг байв /Жишээ нь: алдартай дуучид, жүжигчид, баячууд гэх мэт байсан./ Улмаар олныг хамарч цэцэглэн хөгжих боловч олшрох тусам аажмаар мөхөл рүүгээ ойртож спираль байдлаар хөгжиж байдгаараа онцлог юм. 20-р зууныг хүртэл ядуу баячууд материалын хувьд эрс тэс ялгаатай хувцас өмсдөг байсан.Тэр үед ихэнхдээ моод нь дээдсийн хүрээлэнд үүсэж тэднийг дууриах маягаар дэлгэрч байв. Харин одоо үед чамтай санал нийлэх зүйл гэвэл залуучууд юуг хүсэж байна, олон нийтийн газар бие яаж авч явж байна, юү өмсөхийг хүсэж байгааг хараад санаа авж болноо. Одоо үед моод дагахааса илүү залуучууд өөрснөө ч өвөрмөц шийдэл гарган хувцасладаг болсон цаг.Миний хувьд бол Агуйд юмуу далайн эрэг дээр бодож зурж суувал эртний хүмүүсийн хувцас болон бикини-ийн загварууд илүү их гаргах байхдаа :). Загварын санаа хаана ч орж ирж болно. Миний загваруудын хувьд гэвэл бүх загвар бүтээл бүрд минь зураг байхаасаа хувцас болох болтлоо зүрх сэтгэл хөдөлмөр маань шингэсэн байдаг. Нэг загварын санаа ороод ирэхээр л цаанаас нь өөр загваруудын санаа урган гарж ирээд л байдаг. Нэг загвар зохиочоод тэр хувцсаа бэлэн болчихсоноор нь төсөөлдөг. Загвар зохион бүтээгч хүн яах аргагүй л байлдан дагуулагч байх ёстой. Загвар зохион бүтээгч хүнд хамгийн чухал нь мэдрэмж. Хувцас зохиож бүтээхэд хэлбэр материал өнгөний зохицол эсгэлт чухал, бүгд хоорондоо зохицож байж л сая нэг цогц загвар гарж ирнэ дэ.

Negen (зочин)

Загварын талаархи өөрийн бодлоо бас нэмэрлий гэж бодлоо. Миний бодлоор хувцас загварыг загвар зохион бүтээгчид зохиодог харин үүнд нийгмийн (хүмүүсийн бодол санаа, хандлага) хүчин зүйл хамгийн их нөлөөтэй. Яг л бусад бараа бүтээгдэхүүний ижил бүх юм нийгмийн хэрэгцээ шаардлагаас урган гардаг шиг, харин тэр эрэлтийг дизайнер хүмүүс байгаа материал, технологийг ашиглан бүтээлч сэтгэлгээгээрээ чимэн хангаж байдаг. Тэгэхээр фэшионийг тодорхойлох гол хүчин зүйл бол нийгмийн хандлага гэдэг нь харагдана, үүнээс ургуулаад харуул тухайн нийгмийн хөгжил, үзэл, ёс заншил, давхаргууд, нас, хүйс, ажил мэрэгжилүүдээсээ шалтгаалаад загварын хандлага өөр өөр. Америкт гэхэд миний ажигласнаар том хотын боловсролтой залуус загварын хандлага гэхээсээ өөрийгөө илэрхийлэх тийм хувцас өмсөх дуртай байдаг. Үүнээсээ хамаараад чи ямар фирмийн ямар загварын хувцас өмсөх вэ гэдэгээ сонгоно, өөрийн имиджээ бүрдүүлнэ. Магадгүй би тийм чөлөөт үзэлтэй хүн байж болно тэгвэл guess, express ч юмуу тиймэрхүү стилийн кажуал (casual) хувцас өмсөж болно, магадгүй чи тийм артистик хүн байж болно тэгвэл өвөрмөц байдлаар, дахин давтагдахааргүй бүтээлчээр (creative) хувцаслах жишээний. Тухайн индивидуалийн (individual) сонголт. Харин тэр илэрхийлэлүүдийг ойлгож бодит байдал болгодог хүмүүс бол дизайнерууд гэж ойлгодог.

Negen (зочин)

PS: "загварын хандлага" гэдгийг тэр дээр моод дагах гэсэн утгаар хэлсэн юм шүү :).

Энхзаяа (зочин)

Угаасаа Улаанбаатарыг 100 мянган хүн амьдрахад зориулж хийсэн гэсийшд Тэгээд яг 4 уулын дунд , тэгээд 4 уулан дээр нь баахан утаа үйлдвэрлэгчид буучихсан ..

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)