SUNShine® : Blogger Elin Kling ♥ H&M

Blogger Elin Kling ♥ H&M

 Шведын алдарт H&M (Hennes & Mauritz) брэнд дэлхийн томоохон загварын орднууд болон дизайнеруудтай хамтран коллекци гарган үргэлж өөрсдийнхөө худалдан авагчдыг баярлуулж байдаг. Энэ удаа харин алдарт брэнд маань 2007 оноос блог бичиж эхэлсэн шведын алдартай  блогчин бүсгүй Elin Kling тэй хамтран шинэ коллекци гаргах гэж байна. Авьяслаг мэдрэмжтэй Elin Kling өөрийнхөө блогтоо өөрийн хувцаслалтын фото зураг болон өөрийн бодлоо бичдэг.Түүний хөтөлдөг блогийг энд дарж үзнэ үү. Сайтыг нь энд дарж үзээрэй. Мэргэжлийн дизайнер биш хүнээр шинэ коллекци  гаргуулж байгаа нь H&M брэндийн анхны тохиолдол юм. Elin Kling-ийн коллекци ирэх сараас худалдаанд гарна.

1947 онд байгуулагдсан H&M брэнд өнөөдрийн байдлаар 37 оронд 2000 гаруй салбар дэлгүүрүүдтэй. Хамгийн гол нь хүн бүр худалдаж авах боломжийн үнээр борлуулдаг. 2004 оноос эхлэн алдартай дизайнеруудтай хамтарч ажилласан нь маш их орлого улам их амжилт авчирчээ. Алдарт дизайнеруудын гаргасан загварыг хямд үнээр авах хүсэлтэй худалдан авагчийн тоо нь хязгааргүй. 2004 онд Карл Лагерфелдын гаргасан коллекци томоохон хотуудад 1 цагийн дотор л зарагдаж дуусч байсан гэдэг.

Блогчин Elin Kling өөрийнхөө гаргасан загваруудаа өмссөн байгаа зургуудаас сонирхоорой

Ер нь сүүлийн үед фэшион блоггерудыг томоохон брэндүүд рекламандаа  их ашигладаг болоод байгаа.  Зарим алдартай фэшион блогерууд руу өөрсдийнхөө брэндийн хувцаснуудыг үнэгүй явуулдаг байна. Алдарт блогчидыг зарим загварын ордныхон загварын шоун дээрээ эхний эгнээний урилгаа ч өгдөг байна.

start=-33 , cViewSize=50 , cPageCount=1

17 сэтгэгдэл:

null
Энхзаяа

Үнэгүй Sample, бэлэг явуулах нь маш сайн сурталчилгаа болж өгдөг ..кк
Жишээ нь Маke-up артистуудыг косметик компаниуд спонсорддог юм байлээ..

Jargal (зочин)

Collection gargad ooroo omsood. Modelees dutah yum algaa.Goe yumaa.H&M mongold end tend bgaad bdag hyatadaas l avchirdag bh te

Gorgeous

ооёоёоёо мундаг ай гояа имаа

Зочин

manaid goe n baidguima end tendhiin sale zarlsan delguuruudees avchirsan l yumnuud bdiin ZARA H&M geel zunduu l bhiin, avchmaar yum hovor l yum blee
Manaid ter untei branduud n orj ireed baihad yag H&M Zara iih uursdiih n delguuruud neegdvel goe l bna, arai ch uhaan aldmaargui bolomjiin unetei yum chin aviishd.

Elkhan

Нүд гялбасан хувцаснууд байна...

Beau fixe (зочин)

nice

Suri (зочин)

goe yumaa, blog hotloltiig ch iim ur dund hurgeh yutai saihan

...Shake...

Удахгүй том брэндтэй хамтран өөрийн коллекцоо гаргаарай гэж хүсье дээ ...

SUNShine®

Зайка: Харин тийн, fashion blogger уудын өмсөж зүүсэнээс санаа авч дууриаж өмсдөг хүмүүс их байдаг болхоор тэр талын сурталчилгаа их үр дүнтэй байдаг байх.
tumblr.com сайт гэхэд өөрсдийн блог хэрэглэгчдээсээ 20 хүнийг New York-н загварын 7 хоног үзүүлнэ гэсэн байна лээ. Гое байгаа биз? :) Forever 21, RVCA гэхэд Fashiontoast гээд блог хөтөлдөг Румитэй нилээн холбоотой байдаг юм байна лээ.

Jargal: Ахаан харин тийн :), H&M ээс авсан хувцаснуудыг энд тэнд дэлгүүрт тавьсан л байдаг юм байна лээ, бодвол хятадаас бас энд тэндээс sale зарласан үед нь аваад авчирдаг байх.
Gorgeous: Ахаан харин тийн гоя :), эхний ээлжинд зөвхөн шведдээ л борлогдох юм байна лээ. Бусад хувцсуудыг нь ч гэсэн хармаар л байгаан ккк одоогоор олдсон нь дээрх л зургууд.
Зочин: Ахаан, яваандаа монголд нээгдэх байхаа :)
Elkhan: Ахаан кккк, одоогоор байгаа зургууд нь л энэ
Beau fixe: ахаан
Suri: Блог хөтлөлт их бага гэлтгүй олон талын ач тустай шүү :)
намайг гэхэд олон зүйлд сургасан даа, ач тусаа ч өгөөд л байгаа...I love ma blog :)
Shake...: кккк сайхан ерөөл байна баярлалаа

Tanhiluun (зочин)

Ter daashinznuud ni goyo yumaa. Nud unalaa hehe
Haramsaltai ni yag goyo zagvaruud ni manaid orj irehgui yum daa

mo (зочин)

Монголд иймэрхүү масс үйлдвэрлэлүүд орж ирэх болоогүй
Иймэрхүү брэндүүд чинь тухайн улсынхааа нийт хүн амын хөрөнгө чинээ нь жигд, хөнгжөнгүй орнуудад л орж ирнэ. Одоо манай улсад зөвхөн цөөн бараагаа өндөр үнээр зардаг тансаг зэрэглэлийн брэндүүд л орж ирж байгаа нь манайд баян ядуугын ялгаа хэр байгааг л харуулж байгаа тэгээд ч манай зах зээл хэр хэмжээтэй билээ дээ. Манайд ийм масс үйлдвэрлэлийн том брэндүүд орж ирэх тэр цагт монгол улс хөнжингүй улс болж ээ л гэж бодно дооо

mo (зочин)

burberry lv ednii yne gej boli boli

suugii (зочин)

manaid blog odoo l hogjij bna da

fashion bloguud n ih tsuuhun yum

chinii blog ih goe yumaa, ulam ih goe zuil niitleerei

Аймааар иртэй хутга

Хувцас улам л биед эвтэйхэн болоод байх юмаа. Таньд амжилт хүсье . Яг энэ эмэгтэй шиг амжилтанд хүрээд нэг л өдөр би Элиний тухай блог дээрээ бичиж байлаа харин одоо энэ бүгд надад байнаа гэж бодох цаг ойрхон байхаа.

june (зочин)

H&M-н facebook-ны зургуудыг нь айр зав гаргаж иржаал үздийшд хэхэ

Mo

Ааааая янзтай эгэл бус эрхэмсэг эдр хихи /жич хихи миний блог руу ороод үзээрэй ком үлдээвэл бүр янзтай хих ^__^/

orchid (зочин)

ёоо гоё юмаа.))
нэг ээмр янзтай фэшн болчих юмсаан **
зөвлөгөө нтр өгчих хүн амьтан байвал хелп ми ^^

http://myuglypersonality.blogspot.com

саяхан нээсийн орж үзээд сэтгэгдэлээ **

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)