SUNShine® : Жан Поль Готье

Жан Поль Готье

Парис, Милан, Лондон, Нью-Йорк-н загварын 7 хоногууд ар араасаа болж өнгөрч байна. Парисын загварын 7 хоногийн хамгийн анхаарал татсан нь Жан Поль Готьегийн загварууд.  Түүний шоуны гол сэдэв Парисын кабаре болон панк стиль байлаа.  Готье үзэгчдийг яаж гайхшруулахаа үргэлж мэддэг. Хамгийн сүүлд  Crazy Horse-н бүжигчин Псикко Тико гарж загвар үзүүлэх мөн бүжгийн номер 2-ыг хослуулан шоуг улам сонирхолтой болгосон байна.

Жан Поль Готьегийн 2011 оны хавар-зуны загваруудаас

Төгсгөлд нь Готьегийн талаар товчхон орууллаа.

Жан Поль Готье 1952 оны 4 сарын 24-ний өдөр Парисын Аркей тосгонд төрсөн.  Түүний аав нягтлан бодогч, ээж нь нарийн бичгийн даргын ажилтай 2-лаа маш завгүй байдаг байсан тул эмээгийн асрамжинд өсчээ.
Жан Поль Готье 14 насандаа загварт дурлан зурж эхэлсэн бөгөөд  өөрийнхөө зурсан эскиз зургуудыг бүх л загварын ордонууд руу явуулсан ч хариу ирдэггүй л байв. Харин 18 настай байхад Пьер Карден залуу хүүтэй уулзах хүсэлт тавьж өөрийнхөө шавь болгожээ.

Тэнд хэдэн жил дагалдан ажиллаж сурнаас биш Готье мэргэжлийн сургууль дүүргээгүй юм.  24 насандаа Готье чадварлаг дизайнер болсон байлаа.  1976 онд өөрийн анхны коллекцийг гаргасан. 1981 онд өдөөн хатгасан загварууд гаргаснаар түүнд алдар нэр ирсэн юм.  Түүний олны анхаарлыг татсан загвар бол Мадоннагийн 1990 оны тоглолтон дээрээ өмссөн шовх үзүүртэй хөхний даруулга байлаа.  Түүний бас нэгэн алдартай захиалагч нь рок хөгжимчин  Мэрилин Мэнсон байсан байна.  “Тав дахь элемент”, “Хаягдсан хүүхдүүдийн хот”, “Кика”г.м олон киноны хувцасны дизайнераар ажилласан байна. Готье загвар бүртээ ямар нэг хошин мэдрэмж оруулсан байдаг.

Хувийн амьдралынх нь талаар дурьдвал 1976 онд Фрэнсис Менюж гэдэг хайртай хүнтэйгээ учирч тэр 2 олон жил хамтарч ажилласан. 1990 онд Фрэнсис Менюж ДОХ-оор нас барснаас хойш өдийг хүртэл Готье ганцаараа амьдарч байна. Одоо өөрийн олсон орлогоос тодорхой хувийг ДОХ-ын эсрэг эм бэлдмэлийг нээх гэж судалж буй шинжлэх ухааны байгууллага фондуудад хандивладаг байна.


Готье “Lacoste” брэндийн ерөнхий дизайнер мөн “Yves Saint Laurent”, “Christian Lacroix”-ын  дизайнераар ажиллаж байсан.

Тэрээр өөрийн брэндийг гаргахаас гадна “Hermes” брэндэд 7 жил ажиллан 2010 онд ажлаа хүлээлгэн өгчээ. “Hermes” брэнд Жан Поль Готье-д түүний оруулсан үнэлэшгүй хувь нэмэрт нь талархал илэрхийлжээ. Одоо өөрийн Jean Paul Gaultier S.A  компанийхаа ерөнхийлөгчөөр ажиллаж байна.

Түүний урьд өмнө нь  хийж байсан загваруудаас сонирхоорой


start=-37 , cViewSize=50 , cPageCount=1

13 сэтгэгдэл:

null
Jargal (зочин)

ene jiliin zagvaruudaasaa iluu ene suuld baigaa horhoi shavijaar hiisen huvtssud n estoi goe yumaa

Зочин

Энэ сүүлд байгаа загвар өмсөгч ай Жинхэнэ Загвар Өмсөгч байна даа кк

blu (зочин)

2, 3 р сар гээд хорхой шавьж гараад эхэлнэ л дэ Францад..гэхдээ би лав гэртээ нэг ялаатай өвөлжлөө

Suugii (зочин)

bas l zivuun zagvaruud baishuu
horhoig duuriaj hiisen n mash ih taalagdlaa
ene designeriig bol medehgui yum baina shd balarsiin bodvol ih l aldartai yum sheg baihiiin hehe

Lana (зочин)

эрэгтэй дизайнерууд нь бүгд л гей байхымаа

Цэцгээ

Үнэхээр сэтгэл хөдөлгөсөн загварууд байна. Бүх загвар нь өөрийн гэсэн өгүүлэмжтэй юм. Гайхалтай.

Цэцгээ

Бас загвар гэдэг бол бидний амьдрал дунд нуугдаж байдаг нэг ертөнцийг нээж гаргах юм боловуу гэж бодлоо. Би загварт хайртай. Бүр түүний улаан ФЭН.

Аймааар иртэй хутга

Хувцас хэдийнээ урлаг болжээ

SUNShine®

Jargal: ахаан, урьд нь хийж байсан загваруудынх нь зориуд нэг collection-оос нь оруулсын.
Энэ жилийнх нь ч гэсэн гое юм байна лээ бүгдийг нь оруулах боломжгүй болхоор зарим нэгийг нь орууллаа.
Зочин: энэ Готьегийн нөгөө л шоугаа бусдаас онцлог өөр хийх анхаарал татахын нэг жишээ л юмуу даа
blu: Ахаан, ккккк харин нээрээ заримдаа амь бөхтэй нь өвөлжчихдөг шүү
Suugii: ахаан, мэдэхгүй байхын аргагүй дизайнер :)
Lana: ммммхнн
Цэцгээ: Ахаан тийм шүү :), I luv fashion
Аймаар иртэй хутга: ааанхаа, Хувцас үүссэн цагаасаа л хойш урлагтай салшгүй холбоотой

chris (зочин)

Түүний загварын шоуны тухай нэвтрүүлэг үзсэн. Аймаар таалагдсан. Түүний тухай хувийн мэдээлэл оруулсанд маш их баярлалаа.

Уншигчаас нь (зочин)

“Цагаан сарын мэнд хүргэе. Ирэх жилд уран бүтээл чинь далай мэт арвин байхыг ерөөе.”

Z (зочин)

snu
oshoo olon olon designeruudin namtrar- medeell tawibal taatai bn

MF (зочин)

dajgui shuu

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)