SUNShine® : Тэмдэглэл болон бяцхан судалгаа

Тэмдэглэл болон бяцхан судалгаа

Сар шинэдээ сайхан шинэлцгээж байна уу? Баяр тэмдэглээд блог хэсээд сууж байгаа хүн ховорхон л байгаа байх даа :)

Яг жилийн өмнө цагаан сараар өөрчлөлт шинэчлэлт гэдэг нэртэй бичлэг бичиж байжээ.  Цагаан сарын өмнөх  өдрүүдэд мөн л цаг зав гарахааргүй ажилд орж өөрчлөлт шинэчлэлтэнд орох дөхлөө. Туршилтын 7 хоног  дагалдан хийж ажиллав. Ажлын хувьд загвартай тодорхой хэмжээгээр холбоотой, ер нь олон талаараа их аятайхан ажил байсан ч бүтээлч амьдрал маань дуусгавар болж, надаас ямар ч бүтээл гарахгүй, цаг наргүй ажиллаад л өмнө гаргасан өөрчлөлт шинэчлэлтээсээ эргэн буцах байлаа. Тиймээс хэдэн өдөр бодсоны эцэст би жилийн өмнө гаргасан шийдвэрээсээ буцахгүй байхаар шийдсэн. Нэг үгээр хэлбэл хамгийн дуртай загварын ажилдаа л өөрийгөө зориулнаа.  Энэ шийдвэртээ ч сэтгэл хангалуун байна.

Цагаан сарын өдрүүд үргэлжлээд л ...... зочид ирээд л... айл хэсээд л...гадаа дулаараад л сайхан байна..... орой нь кино үзээд л ..... Хамгийн сүүлд “Going The distance”, “Life as We Know it” 2 кино үзлээ.

Trailer-г нь орууллаа, таалагдвал үзээрэй.





Би өөрийн байнга зочилдог нэг блогоосоо санаа аваад доорх бяцхаан судалгааг хийхээр шийдсэн юм.

Блог хөтлөөд 3 жил болох гэж байна. Энэ хугацаанд миний блогоор зочилж санал сэтгэгдлээ хуваалцаж,санал шүүмжээ харамгүй хэлж, урам хайрлаж байсан бүх хүмүүстээ баярлалаа. Санал сэтгэгдлээ блог нэрээрээ бичихээс гадна, зочин нэрээр эсвэл ямар нэг нэрээр байнга зочилдог зочид ч байдаг билээ.

Блогтоо Live traffic feed байрлуулсанаас хойш хааяа орж шалгадаг юм. Байнга зочилдог найз нөхөд блогчид, зочдоос маань гадна хувцас загвартай холбоотой, янз бүрийн мэдээ мэдээлэл хайж google-ээс миний блог руу орж ирсэн нь мөн байдаг.

Блог руу маань зочилсон хүмүүсийн хаанаас орсныг харахад Монголоос 90% бусад нь АНУ, Англи, Япон, Солонгос, Франц, Герман, Чех, Польш, Австрали, Хятад, ОХУ, Швейцарь, Испани, Итали ,Тель-Авив гэх мэт олон орон, хотуудаас зочилсон байдаг нь харагддаг. Миний блогоос юу унших дуртай, ямар мэргэжил , ямар сонирхолтой хүмүүс, хаанаас  зочилдог нь миний сонирхлыг татаж байна.


Миний асуух гэсэн асуултууд

1. Та миний блогийг анх хэзээ хаанаас мэдэж зочилж байсан бэ? Анх зочилсныхоо дараа эргэн дахин зочилсон уу? Миний блогт шинэ бичлэг нэмэгдэнгүүт ордог уу эсвэл шинэ зүйл нэмж үү гэж эргэж тойрдог уу?

2. Ямар төрлийн бичлэгийг илүү сонирхон уншдаг вэ?

3. Таны нас, хүйс, ямар мэргэжилтэй

4. Та миний блогт ойролцоогоор хэдэн мин саатдаг вэ? Орж уншсан бичлэгээсээ гадна өөр бичлэгүүд рүү орж уншдаг уу?

5. Танд миний блогийн юу таалагддаг , юу таалаггдаггүй вэ?

6. Та хувцас загвар хэр сонирхдог вэ?

Энэ бяцхан судалгааг хийх нэг шалтгаан байгаа юм . Та бүхэн жаахаан зав гаргаад миний хэдэн асуултанд хариулвал их баярлана шүү :)

start=-17 , cViewSize=50 , cPageCount=1

33 сэтгэгдэл:

null
Цэцгээ

1. Meddeg bolood barag 2 jil. Tiim. Tegdeg
2. Huvtsas zagvartai holbootoi bichleguudiig
3. emegtei
4. 5-10 min tiim
5. Bugd taallagddag
6. Mash ih durtai

Цэцгээ

Hun uuriinhuu durtai zuiliig hiihiin une tseniig bi oigoson. Urid ni minii amidral negen heviin ireedui ruu temuulsen oligtoi zorilgo ch ugui uuruur helbel sonirholgui baidag baisan. Harin odoo bol uur, bi yu hiih yostoigoo oilgosonoos hoish aimaar zavgui bas zorilgo husel muruudluur duuren amidrah bolson. Bas emegtei hun hobbigooroo amidrah yostoi gedeg unen yum bilee. Hairtai durtai zuilee hiih ni amidraliig yamar amttai bolgodogiig bi medne. Bas uuriiguu tanij medej oigoh gedegiig odoo l jinhene utgaar ni oilgoj baigaa.

mazaalai (зочин)

he he ter uuts ni iluu taalagdlaa.....

Jargal (зочин)

Saihan shinelj bna u sunshine?Bi chini blogiig shine jileer daashinznii zagvar haij yvaad sanaandgui yvaad ortson,mash Olon daashinznii zagvar oruulsan baisan, anh zochlohdoo harin ih udaan saatsan, odoo bol shine zuil yu nemj ve geed urgelj zochildog.huvtsas zagvaraas gadna olom sonirholtoi zuil niiteldeg n goe, bi emegtei 28 nastai ediin zasagch mergejiltei. Emegtei l Hun yum bhoor goe huvtsaand durtai.ooriin durtai ajlaa l hiih n uneheer az jargal shu. Bi odoo iPhone soo bichij bga bhor zambragui bichchle :p. Chamd amjilt husii, urgelj goe bichlegudeeree unshigch bidniige bayrluulj bgarai

Дэвхрэг (зочин)

өөөн эээкккхххмм. би ч анх удаагаа л оржийналд. үзжаагаал хэлий

Зочин

1. Anh Sunshine gedeg neriig haraad orj baisan. Tegeed ih taalagdaad baga bagaar unshsaar baigaad odoo bol zav garhaaraa shine bichleg baina uu gej shalgadag blogiin maani neg
2. Nadaa bol humuusiin amidral namtariig bichsen ni goy sanagddiin
3. emegtei 28tai
4. Udaan saatmaar l baina daanch budgiig ni unshchihsan :(
5. Hudlaa maazarsan demii bichleg baidaggui dandaa moljuuttei yum bichdeg ni, harin taalagdahgui baigaa yum ni nileen udjiij bichleg nemdeg ni
6. Busad humuusiin hemjeend l

Elkhan

Бичлэгүүдийг уншаад гардаг...

Зочин

Баярлалаа гэхдээ минийх хаанаас зочилсонд нь гараагү болохоор би гомдоод судалгааг бөглөхөө болилоо энд Мозамбик гэж алгайн
би өөрөө хар
бичсан энэ үсэг үгнүүд минь хар
гэхдээ сэтгэл нь цагаан бас гоё загууртай гоё хувцас юм харуул баярладаг тийм л нэг хар цагаан хүн этр :P

Зочин

за даа блогоо хаах уу үргэлжлүүлэх үү гэсэн хүмүүс л иймэрхүү судалгаа хийгээд байдаг даа
ямар шалтгаанаар судалгаа аваад байна Саншайн?

...Shake...

Сайхан шинэлж байна уу ...

1. Анх блог гэдгийг мэдсэнээсээ хойш гэхийм уу даа ...

2. Уншаад л гардаг даа ...

3. Ахмад талруугаа л орох байх даа ...

4. Дээхнэ бүтэн уншиж байсан санагдна ...

5. Блог тань тэр чигээрээ таалагддаг гэчихвэл буудуулдийм бол уу ...

6. Сонирхдоггүй хүн байдаггүй байх аа ...

Уншигчаас нь (зочин)

1. Саншайн блогийг мэддэг болоод 1 жил гаран болж байна, интернет ертөнцөөр аялах бүрт орж ирдэг. Сэтгэгдэл харин бичээд байдаггүй уншаад гардаг.
2. Бүгдийг нь л уншаад гардаг даа
3. Male, 30, geologyst
4. хичнээн шинэ бичлэг нэмэгдсэнээс хамаардаг, анх зочлохдоо харин удсан
5. Блог нэрнээсээ авхуулаад явж байгаа аяз хөгжим, ухаарууштай үгс оруулдаг нь, хүмүүсийн намтар түүх, урлагийн ертөнцийн талаарх бичлэгүүд, загвартай холбоотой зүйлс нь ч таалагддаг, харин таалагддаггүй зүйлс гэвэл өөрийнхөө тухай эсвэл хувийн бодлоо нэг их бичээд байдаггүй нь аа гэхдээ оруулж буй мэдээ мэдээлэл хийсэн бүтээсэн бүрээс чинь ямар хүн гэдэг нь тодорхой хэмжээгээр харагддаг.
6. Нэг их сонирхоод дурлаад байхгүй ч гое хувцасласан хүмүүсийг харах дуртай

Chandmani (зочин)

Хариултууд:

1. Сайн санахгүй байна аа. Анх бичиж эхэлснээс тань хойш л зочилсон байх. Ер нь байнга зочилдог, бас эргэж тойрдог. Шинэ бичлэг орох болгонд.

2. Бүгдийг нь шахуу гүйлгээд л уншдаг.

3. Эрэгтэй, нам намбатай болсон үе, уг нь бол программист, одоо ийшээ тийшээ үсчээд юу хийж байгаагаа ч мэдэхээ байчихсан.

4.Тооцоолж байгаагүй боловч гүйлгээд уншдаг. Их зураг тавьдаг тул нет удаан үед ачаалагдахдаа удах тохиолдолд орхиод гарч байсан удаа бий. Ер нь бол уншина шүү. Аа. тийм.. Үндэсний хувцасны тухай мэдээлэлтэй бичлэгийг охиныхоо хичээлд нь ашигласан юм байна.

5. Мэдээлэл сайтай, цогц байдаг нь таалагддаг. Өмнө нь хэлж байсан шиг, их олон зураг ачаалагддаг тул удаан талдаа.

6. Хувцас загвар сонирхоно оо. Гэхдээ энгийн байдалд дуртай. Охиндоо харин ч илүү үглэн зөвлөнө шүү дээ :)

chips (зочин)

1. Жилийн өмнөөс билүү

2. Хувцас загвар, нэн ялангуяа тэр загварынхаа дагуу зураг, тайлбартай

3. Эмэгтэй

4. Уншаагүй, загварын зурагтай шинэ бичлэг байвал бүгдий нь дуустал

5.Бүгд л таалгаддаг шд,,, Уг нь захиалгаар юм хийлгэмээр байдаг,,, тхдээ танайх үнэтэй байх гэж бодоод байдыын..

6. Миний дуртай чиглэл

Гилийн хатан (зочин)

anh chi blog deer mini setgegdel uldeesnees hoish ordog gardag

nemegdsen bolgoniig ni l unshdag

emegtei, sanhuuch

shine nemegdsniig ni l unshdag

setgegdel uldeedeggui, bi uuruu deneg um bichdeg bolohooroo8 iim goyo blog deer yavj baival zohihgui shdee

sonirholgui yahav

Алимаа (зочин)

1. Дээд талын хүний блогоос дамжаад
2. Урлаг талаас нь хардаг
3. Ахмад, эмэгтэй, олон төрөл
4. Шинэчлэгдэх бүр
5. Үгүй.
6. Аймаар. Дэлгүүрчин гэдэг мэргэшил бас үүнтэй холбоотой байх

Энхээнэ (зочин)

1.Жил хагасын өмнөөс байхаа. Эхлэдэ нэг харчаал яасан гоё юм гээд,түүний дараачаа байнга л үзэх болсон. Шинэ зүйл орсон байна уу гээд байнга шалгадаг. Гэхдээ ерөөсөө бичлэг хийдэггүй =Р

2.Бүгдийг нь л унших дуртай.

3.Эмэгтэй,залуухөөн,оюутан

4.Янз бүр, бүх л бичлэгийг тань уншцөөн =Р

5.Тун тааламжтай..

6.Маш ихээр сонирхдог. Миний мэдэхээр ийм загварын талаар хөтөлдөг сайн хүмүүс гарын хуруунд багтдаг болохоор битгий хаагаарай гэж хэляааа

June (зочин)

1. Barag2 jiliin omnoos.tiim. tegdeg
2. Buh medeelel taalagddag. Urlag uran zurag bur ch ih
3. Emegtei 23
4. 30-90 minut
5. Buh zuil n mash ih taalagddag
6. Huvtsas zagvaraas hol yavah bolomjgui

Mina (зочин)

1. 2010 оны 9 сараас. Хувцасны дизайн номны танилцуулгыг үзэж байгаад анх орж үзсэн. Түүнээс хойш байнга шинэ юм юу байна гэж шагайдаг болсон
2. Style, design, fashion. Мэдээж хувцас загвартай холбоотой бүхнийг
3. Эмэгтэй, 33, ня-бо
4. Өмнөх бичлэгүүдийг бүгдийг уншсан болохоор шинэ бичлэг байхгүй бол нэг их уддаггүй
5. Ер нь л бүгд /би афоризм унших дургүй ээ/
6. Их сонирхдог. Гэхдээ өөрөө оёж урлаж чаддаггүй болохоор энэ талын мэдлэг дутмаг байдаг.

Аймааар иртэй хутга

1- Өмнө нь орж байсанч сэтгэгдэл үлдээдэггүй байсан. Дээр нэг өдөржингөө таны блогыг уншсанаас хойш дуртай болсон. Одоо бол байнга шалгаж шинэ мэдээлэл орсон байвал их баярладаг

2-орчин үеийн загварын чиг хандлагатай холбоотой мэдээллүүд

3-эмэгтэй оюутан хуулийн чиглэлэр сурдаг одоо бараг 21

4-Загварын чиг хандлага хувцастай холбоотой хэсгүүдээр нь онцолж ордог

5-яг орчин үеийн мэдээлэлтэй хөл нийлүүлэн алхдаг нь таалагддаг

6- ер нээх моод хөөгөөд байдаггүй ч аятайхан хувцаслах үүднээс их сонирхдог. Энэ жилээс бүр их сонирхдог болоод байгаа

Oko (зочин)

Saihan shinelsen uu?
1. Anh 2009 onii suuleer blogt ni zochilj bsn sanagdana, ternees hoish bainga orj uzdeg bolsoon
2. Buh medeelliig ni unshdag
3. Emegtei, 24
4. Shine bichleg buriig ni unshdag, mun huuchin bichleguudiig bugdiig unshtsan, hugatsaaanii huvid ynz buree
5. Buh yum ni taalagddag
6. Neleen sonirhono shuu

designer (зочин)

1. blog hesej yavaad olson, my style uraldaan zohioh ueer sanagdaj baina.
minii bookmarks dotor hadgalaatai baidag bolhoor ue ue orj shalgadag
2. Uuriinhuu muruudluu herhen bieluulsen tuhai bichleguud chin taalagdsan, bi ooroo designer mergejiltei ch odoo mergejleeree ajildaggui. Chinii blogt orj ireheer mergejleeree ajillmaar sanagddag. Zagvartai holbootoi medeelluudiig avdag. Ene mergejleer tugschihuud ajlaa hiij bgaa n tsuuhun hun l baina, ene n manaid zagvariin hugjil herhen baigaa n harqagddag, yag yum hiij baigaa humuusee harah leer ataarhah bish baharhah setgel tordog.
3. fashion designer, 27
4. yanz bur
5. Goe zagvarlag blog, yaah argagui designer hunii blog gej helmeer
6. Zagvaraa oor deeree l heregjuuleh yumdaa.

tulip (зочин)

1. 2 жил гаран болж байна, блог хэсч байгаад л олсон доо, сэтгэгдэл үлдээж байсангүй, шинэ юм нэмж үү гээд л эргэж тойрдог.
2. урам, юм хийх сэдэл, өөрийн бодол хүслээ илэрхийлсэн бичлэгэнд илүү дуртай
3. 20 эм оюутан /голох байх гэж бодсон ч асуусан болохоор нь хариуллаа/
4. 1-30 мин орчим болдог байх гэж бодож байна, сонирхол татвал уншдаг
5. ер нь бүх юм нь таалагддаг шүү, даанч заримдаа өөрөө анзаараагүй байхад нээх чанга дуу яваад эхэлдэг нь хэцүү, бичлэг рүү орох бүр бас солигдоод байдаг юм. би болохоор өөрийн дуугаа сонсонгоо юм унших дуртай
6. өө сонирхоно сонирхоно, моодноос гадна ямар ямар хувцсыг яаж зохицуулж өмсөх үү, биеийнхээ өөг яаж дарах уу маягийн бичлэгүүдэд нээрэн их дуртай юм байна шүү. энэ талын мэдээлэл надад дутмаг байдымаа.

за амжилт

chris (зочин)

Та миний блогийг анх хэзээ хаанаас мэдэж зочилж байсан бэ? Анх зочилсныхоо дараа эргэн дахин зочилсон уу? Миний блогт шинэ бичлэг нэмэгдэнгүүт ордог уу эсвэл шинэ зүйл нэмж үү гэж эргэж тойрдог уу?

Blog damjij baigaad meddeg bolson. yag haanaas gedgiig odoo helj medehgui bna. Shine zuil nemegdej uu gej orj irdeg

2. Ямар төрлийн бичлэгийг илүү сонирхон уншдаг вэ?

bugdiig ni

3. Таны нас, хүйс, ямар мэргэжилтэй

30, emegtei, marketing

4. Та миний блогт ойролцоогоор хэдэн мин саатдаг вэ? Орж уншсан бичлэгээсээ гадна өөр бичлэгүүд рүү орж уншдаг уу?

yanz bur baihaa. zarimdaa odorjin neelttei baij bajdag yum :-)

5. Танд миний блогийн юу таалагддаг , юу таалаггдаггүй вэ?
medeeleltei, bainga shine bichleg oruuldag ni taalagddag.

6. Та хувцас загвар хэр сонирхдог вэ?

emegtei l bolson hoino sonirhohgui baij bolohgui bna :-)

Janna (зочин)

1. 2009 onoos uur bogoos damjij anh sonirhoj ehelsen
2. Huuchin moodnii tuuh
3. Nas 35, em, NUBd gadaadad eruul mendiin tusuld ajilladag
4. 10-30 minuts. Anhaaral tatsan garchigtai bichleg baival unshdag
5. Ihenh ni taalagddag. Mongoliin disegn, fashion-iig mergejliin tuvshind hurgehed huvi nemer bolohuits medeelel, mun fashion hugjsun ulsuudiin fashion surguuli, college-iig sudalj medeelel hurgevel zugeer, surah huseltei uchraa medehgui yavaa zaluus bgaa baih
6. Zagvar sonirhdog. Ajil heregch donjlog chanartai zagvart durtai

Peta

1. Заяцын блог уншиж байгаал санаандгүй орж уншиж байлаа.
Үе үе блог шалгахдаа орж ирдэг. Шинэ юм нэмж үү гэж шалгана.Дуртай блог дунд байдаг болхоор байнга гэж болно

2.Юмхннар юм хийх, гар урлал

3. 25 өнгөрөөл явж байна менежмент- нябо мэргэжилтэй. эмэгтэй

4.завтай үед нилээн уддаг. харж байгаал ухаал

5.Блогин скин монгол хээтэй илүү таалагддаг,бас хөгжим нь гоя

6. загвар сонирхдог

Сасори Ори Сижихүн (зочин)

1. За байз. Ингэсэн юм байна. ГоГо блогын нүүрэнд эргэлдээд байсан чинь нэг хувцас хийх энгийн арга билүү нэг юм нүдэнд эргэлдээд тэгээд анх орж ирж байсийм байна. Мэдээд жил болж байна :)
2. Хувцас хийх арга байвал би айр уншдаг :P :)
3. Эрэгтэй, мэргэжилгүй, ажилгүй оюутан
4. Уншиж байгаа бичлэгээ дуустал гэхээр доод тал нь 10 мин
5. мммхм, таалагдана
6. Өөө тэрийг чинь харин чиг сонирхоно :)

SUNShine®

Hi all :)
Бяцхан санал асуулганд минь цаг заваа зарцуулан хариулж байгаад баярлалаа
Хариултуудыг уншихад дүгнэлт хийх, санаа оноо авах зүйл их байна :).
Хэдийгээр би блогоо өөрийнхөө хобби мэргэжлийн дагуу бичдэг ч гэсэн блогоор маань зочилдог хүмүүсийнхээ санал сэтгэгдлийг сонсвол зүгээр юм болов уу гэж бодсон юм.

Зарим сэтгэгдэлд хариу бичлээ.
Зочин: Нилээн удаж байж бичлэг нэмдэг гэсэн байна. Хамгийн ихдээ сард 10-11 бичлэг оруулж байсан байна. Яах аргаргүй л цаг заваасаа хамаарч бичлэг оруулдаг юм байна. Аль болох ойр ойрхон апдэйт хийхийг хичээнээ :)
Chandmani: Зураг ихтэй тул удаан ачаалладаг гэсэн байна. Миний блогт зураггүй бичлэг бараг байдаггүй юм байна шүү :), үүн дээр анхаарч зургийн хэмжээг багасгаж оруулж байя гэж бодлоо. Миний бичиж байгаа сэдэв нь зүраггүй бол утгагүй болчих гээд байдаг юм байна :).
Гилийн хатан: Хэй юу ярина вэ, чиний блог гое шүү , өөрийн бодол, амьдралын талаар маш сайхан сайхан зүйлс бичдэг шүү дээ. Дээр нь маш хөгжилтэй :) Яавч дэнэг юм бичдэг гэхгүй
Энхээнэ: Ерөөсөө бичлэг хийдэггүй гэсэн байна кккк байнга шинэ бичлэг оруулж амждаггүй заваараа л оруулдаг. Цаашдаа анхаарнаа.
Tulip: ммммххнн нээрээ магадгүй шүү, би өөрийнхөө дуртай аязнуудаа оруулчихаад бусдад таалагдах үгүйг боддоггүй юм байна шүү. Хэрвээ аязнуудыг сонсмооргүй болвол sunshine music дээр очоод pause дээр нь дарчихаж болно шүү :), болохгүй бол аяз явдаггүй болгочихож болно. Ер нь бодмоор л юм, зарим нэгэнд нь аяз нь таалагдаж байхад заримд нь ядаргаатай санагдаж болох юм :)
Janna: Таны сэтгэгдлээс дараа дараагийн удаа юу бичих үү гэдэг санаа авлаа баярлалаа. Нээрээ л тэр талын мэдлэг оюутан залууст дутмаг байдаг юм байна.

secretwish (зочин)

1. бичлэгт минь үлдээсэн сэтгэгдлээр дамжиж орж ирсэн, 2008 оны 5 сараас хойш уншиж байгаа, зав зайгаараа шинэ зүйл нэмжүү гэж эргэж тойрдог

2. Өөрийнхөө үзэл бодол, Саншайн ямар хүн бэ гэдэг талаас нь мэдэхийг хүсдэг

3. 30 орчим, эм, нябо

4. уншаагүй бичлэгүүдээ уншаал гардаг, цаг нь янз бүр, тухайн бичлэгтэй холбоотой тодруулах зүйл байвал өөр бичлэг рүү ордог

5. Таалагддаг: дизайны талаар энд тэндээс зорьж хайдаггүй, харин энд хэрэгтэй зүйлсийг минь багцалчихсан байдаг
Таалагддаггүй: өөрийнхөө талаар бичдэггүй нь, мэдээж энэ боломжгүйг мэддэгч гэсэн...

6. Стиллтэй хувцаслахыг хичээдэг байсан боловч чадахгүйгээ мэдээд нээх загвар сонирхохоо больсон, тэхдээ өөрийнхөө хэмжээнд бага зэрэг ажигладаг л юм, айррр бөөрөнкийй хариулцан ккк

Ganaa (зочин)

1 Загварын тухай нэрнээс болоод орж ирсэн байх. Шинэ бичлэг нэмэгдэж үү гэж ордог.

2 Бүх төрлийн бичлэг чинь таалагддаг.

3 эмэгтэй, дээд

4 Янз бүр ихэнхдээ 30 аас 40 мин болдог байх. Хуучин сэдэвүүдрүү орж уншдаг.

5 Бүх юм нь таалагддаг.

6 загвар сонирхдог.

bujin (зочин)

Hi sunshine chinii blogiig uzeh durtai dandaa gegeeleg saihan zuil oruuldag uuriin sursan medsenee humuustei haramgui huvaaltsdag.Tsaashid ch gesen zunduu medee medeelel oruulaarai.Burhan iveeg.

цэнгэл (зочин)

1. Google -ээс хувцасны эсгүүр оёдолын техникийн талаар хайлт хийж таны блогт зочиллоо. Их таалагдлаа
2. Бүх бичлэг сонирхолтой санагдлаа. Монгол үндэсний хувцас оёх арга аргачлал бүр их таалагдлаа
3. 30 настай программист эмэгтэй
4. Анх удаа зочилж байна одоогоор 30минут саатаж байнадйй
5. Би багаасаа л зураг зурдаг оёдог байсан загвар зохион бүтээгч болохыг мөрөөддөг байлаа гэвч өөр мэргэжил эзэмшээд л явж байнадаа. гэхдээ энэ чиглэлээр сурахаар төлөвлөөл байнадаа
Чамд амжилт хүсье ээээээээ Sunshine аааааааааа

Зочин

үнэхээр гое блог байна

Үзээд уншаад барагдахгүй их юм байна. Дараа тухтай зочилноо
хадгалаад авчлаа

s-ee (зочин)

1.google-ees zagvar sonirhoj bgaad medej orloo
2.bichleguud chin bugd taalagdlaa
3.34 nastai
4.anh udaagaa zochilj bna.
5.davhar oedol zaasan chin ih taalagdlaa.er ni huvtsas oeh durtai.ene chigleleer surah bodoltoi bgaa
zagvar sonirhdoggui hun gej bhgui bhaa6 bi zagvariin iluu ihiig medehiig husch bna.
tegeed blog chin ih taalagdlaa.iluu ih shineleg zuils bicheerei bi tanai baingiin zochin bh bolno.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)