SUNShine® : Та өөрийгээ ямар стильтэйг мэдэх үү?

Та өөрийгээ ямар стильтэйг мэдэх үү?

Стиль нь нийгмийн,эдийн засаг, улс төр хүн тус бүрийн сэтгэл зүйн нөлөөллөөс урган гардаг дүрслэх урлагийн бүх төрөлд орших ба стиль бүхэнд өөрийн гэсэн утга санаа дүр төрх сэдэв зохиомжийн аргууд байдаг. Хүний соелын түвшин өндөр байх тусам моодны золиос болох нь төдий чинээ бага байх ба энэ нь тухайн хүний үзэл бодол, гоо зүйн таашаалын тогтворжилтой холбоотой. Өөрөөр хэлбэл өөрийн гэсэн онцлогтой байж моодыг сохроор дагаж хэт автагддаггүй  бөгөөд энэ хүн стилийг илүүд авч үзнэ. Стиль гэдэг нь ямар ч дүрийг тодорхойлж болох дүр төрх, шинж чанар онцлогуудыг хэлнэ.

Хүн заавал шкаф дүүрэн хувцастай байх албагүй, өөрт тохирсон таарсан  хэдхээн хувцсыг  хооронд нь зөв зохистой таруулж өмсөн олон хувцастай мэт харагдаж ч болно. Хүн бүрийн боломж бололцоо өөр шүү дээ, иймээс чанартай хэдхээн хувцсыг олон болж харагдуулахад таньд өөрийн стильээ олох хэрэгтэй.

Хичээл эхлэхэд ч юм уу, ажилдаа явахдаа, хавар намар болох гэж байна ямар хувцас худалдан авах вэ гэж толгойгоо гашилгах хэрэггүй болно. Зарим үед гэнэт танигдахгуй өөрчлөгдөж эргэн тойрныхноо гайхшруулж ч болно. Сонгодог, романтик, спорт стильээс гадна шинэ стильүүд ч гарч ирж байна.
Та энэхүү тестэнд хариулснаар өөрийгөө ямар стильд ойрхон гэдгээ тодорхойлж чадна.

ТЕСТ
1.    Хэрвээ та ажлынхаа дараа  оройн ёслолын зоогт уригдвал  Та юу өмсөх вэ?
      А. Үдшийн даашинз
      К. Албаны уулзалтанд ч еслолын зоогт ч тохирох хослол
      С. Албаны хослол
      О. Өдөр тутмын гоелоо өмсөөд дээр нт зүүлтээр гоено
      Р. Хослолоо гоел чимэглэлээр чимээд, үсээ янзлана
2.Таны найз бүсгүйчүүд моодны тухай ярилцаж байлаа. Таны бодлоор таны гаднах төрхийн тухай тэд юү гэж боддог бол?
      О. Өмсөж болох бүгдийг өмсдөг
      К. Нэг их орчин үеийн биш ч дандаа сайхан хувцасласан байдаг.
      С. Спорт стилийг илүүд үздэг.
      А. Сүүлийн үеийн моодоор хувцасладаг.
      Р. Зөвхөн хувцсандаа ч биш  мөн гоел чимэглэл, зүүлтэндээ их анхаардаг
3. Таны бодлоор эмэгтэй хүн хувцсанд яаж хандах ёстой вэ?
      С. Моод- бол гол биш
      Р. Хувцасны цуглуулга нь эмэгтэй хүний дотоод ертөнцийн тусгал нь байх ёстой
      А. Зоригтойгоор хамгийн моодны хувцсыг өмсөх
      К. Сонгосон стильээ баримтлах
      О. Ямар үед ч биед эвтэйхэн хувцасладаг
4. Нэг их мөнгөгүй найз тань дэгжин хувцаслахыг хүсчээ. Та түүнд ямар хувцас  худалдан авахыг зөвлөх вэ?  
      А. Нэг их үнэтэй биш гэхдээ орчин үеийн моодны хувцас
      К. Зөвхөн нэг л улирал биш олон улиралд өмсөх хувцас сонгоно
      Р. Ганцхан хээнцэр хувцас сонгохын оронд олон гоелын чимэглэл зүүлт авахыг
      О. Ажилд ч үдэшлэгт ч өмсөж болох хослол
      С. Спорт стилийн хувцас
5. Моодны тухай та юү гэж боддог вэ?
      Р. Татгалзаж боломгүй зүйл
      С. Залуучуудад л хэрэгтэй
      О. Моод хэтэрхий  их өөрчлөгддөг
      К. Эхний ээлжинд дэгжин хувцсанд анхаарал тавьдаг
      А. Моод хөөх нь зугаатай
6. Хэт моодны хувцасладаг эмэтгэйчүүдийн талаар юү гэж боддог вэ?
      О. Тэднийг  харж бол болно, гэхдээ заавал дагах хэрэггүй
      К. Дэгжин харагдахын тулд заавал хэт моодны хувцаслах хэрэггүй
      Р. Ийм эмэгтэйчүүд харагдах бүрдээ шинэлэг харагддаг
      А. Тэдний хувцаслах хэв маяг их таалагддаг
      С. Тэднийг эсэргүүцдэггүй гэхдээ моод нь орчин үеийн эмэгтэй хүний хэрэгцээг
           Харгалзахгуй
7.   Таны хувцасны шүүгээнд ямар хувцаснууд байгааг таныг хэлэхийн санал болговол хамгийн түрүүнд та юуг санах вэ?
       С. Өмд, свитер
       Р. Олон төрлийн янз бүрийн л хувцас байна, тэднийгээ сэтгэл хангалуунаар өмсдөг
       А. Моод нь хуучирсан хувцаснууда шинэчлэх цаг болсон
       О. Юбка, цамц, хослол
       К. Шүүгээ маань дүүрчихсэн, гэхдээ дуртай хувцаснуудаасаа хагацхад хэцүү байдаг
8.    Амралтаараа та найзындаа зочлохоор явжээ, танд яаралтай  авж явах тээшээ бэлдэх       шаадлагатай боллоо. Та юу авж явах вэ?
             К. Дэгжин мөртлөө энгийн
             А. Найз нараа гайхшруулахуйц гоел сонгоно
             О. Цаг агаарас шалтгаалж сонгоно
             С. Мэдээж жинс
             Р. Ямар нэгэн гое даашинз


Одоо та танд таалагдсан хариултуудыг хүснэгтэнд бичээд тоолоорой. Хэдэн удаа  стиль тодорхойлсон нэг  үсгийг та сонгосон байна. Үсэг бүр нэг стилийг тодорхойлсон байгаа.
А- авангард              К- сонгодог       О- ямар нэг стильд хамаарагдахгуй
Р- романтик             С- спорт


6 болон түүнээс их нэг баганад байвал
Танд байр хүргэе! Та өөрийнхөө стилийг зөв сонгосон байна. Өөрийнхөө хувцсанд сэтгэл хангалуун байдаг, юу өмсөх вэ гэдэг дээр нэг их зовдоггүй. Та моодны болон дэгжин харагдаж чаддаг. Энэ нь таныг өөртөө итгэлтэй дур булаам харагдуулдаг.

4-5 нэг баганад багтаж байвал эсвэл өөр 3 баганад багтаж байвал
Та нэг стильээр хувцасладаггүй. Тэр нь танд хүндрэл учруулдаг юм байна. Аль үсгийг илүү их цуглуулсан нь танд ойрхон стиль юм.  2 дахь стиль нь эхнийх дээрээ нэмэлт болж өгөх ёстой. Жишээ нь: Хэрвээ та авангард болон спорт стильээр хувцасладаг бол  (эсвэл сонгодог болон романтик бол) бүх юм хэвийн. Энэ 2 стиль 2-ла бие биенээ нөхдөг.
Хэрвээ аль ч баганад та 3 оноо цуглуулаагүй бол
Энэ нь та ямарваа нэг стильд хамрагдаггүй гэдгийг нотолж байна. Та өөртэйгээ бага зэрэг ажиллах хэрэгтэй юм байна.

start=-2 , cViewSize=50 , cPageCount=1

48 сэтгэгдэл:

null
энхжин (зочин)

6 , минийх таарж байна

БОРОО (зочин)

Энэ эмэгтэйчүүдэд зориулсан юм байна тэ. ккк. мэдэхгүй бөглөөд явах шахлаашд. Бүтэнсайны мэнд. Сайхан амарч байна уу.

ҮЛЭМЖ (зочин)

Ээээээээээээмэгтэй хүнүүсийн сонжоо байнаа Дараа ээээээээээрэгтэй хүнүүст зориулж сонжоо гаргаарай Сайхан амарч байгаа гэдэгт чинь найдаж байна гсн

Эрка (зочин)

Энэ эмэгтэй хүмүүсд хэрэгтэй юм шиг байна шдээ хэхэхэ

stormy (зочин)

Би ч их л романтик болчихоод байна даа. Сонин юм аа... ккк

хармөөг (зочин)

ямар нэг стилд хамаарагдахгүй нь яах вээ ккк би нээрээ хувцасны шүүгээндээ зөндөө хувцастай. тэгээд өмсөх гэхээр өмсөх юм олдохгүй. энэ нь эгч нараас баахан хувцас ирдэгтэй, би өөрөө хэзээ ч сонголт хийж чадахгүй болтлооо хувцас авахгүй байсаар өдий хүрсэнтэй холбоотой байхөө.. яаж өөрийн гэсэн стилтэй болох вэ, зөьлөгөө өгөөрэй за

damdaa (зочин)

Bi O usgen deer 4 onoo abchihlaa ene yu gesen ug uu? yamar neg zagbart hamragddaggui gesen ug uu? He he he, gehdee ch bi haa ch yabsan hubtsasaa tohiruulj oms gesen nadad ih yadargaatai shuumjiig hamgiin dotno naizuudaasaa , esbel dargaasaa bur oroond ni duuduulj baigaad hubiin baidlaar aminchilj zoblogoo bolgon abdiin. Bi ooroo humuus ingej helehed ni mel gaihaad l ... Bolohgui ni yundaa baina gej bodood baidiin. Manai nohor namaig emgen styliin yum ablaa geed ooroo daguulj delguur yabj tsug hubtsas abdiin. Neeree bi bas ayagui sonion, odii boltol oortoo taarsan gutal er abch chaddaggui geed l bod. Nohor taarj baina uu taarj baina uu l geed asuugaad baidiin, taarch baih shig baina aa gej gej abna, gertee ochood omsohoor bariad baigaam chini. Tegeed yos yum shig delguur ruugee dahin yabj baij neg razmer tomruulj soliuladag shaar baigaam.

ҮЛЭМЖ (зочин)

Энэ Осторми өөрийгөө сонжчихсон суужийна ш дээ Тэнэгээ наадах чинь эээээээмэгтэй хүнүүсийнх за

Витаут (зочин)

Би О үсгэн дээр 4, К үсгэн дээд 3 авлаа... Ямар нэгэн стильд хамрагдадгүй энэ ч үнэн байхөө хөөрхий... Ер нь дэлгүүр хэсдэггүй хүн шүү дээ... Зорьж дэлгүүр явж хувцас авсан түүх ер нь байхгүй дээ.... Жаахан эмэгтэйлэг бай гэж загнуулаал байдгийн... Дэлгүүрээр явахдаа гудамжаар явж байгаа юм шиг шууд шууд явжаагаам чинь тэгээл нэг юм нүдэнд тусуул авчихаж байгаан... Тэгээд ч дэлгүүрээр явах бас үнэн дургүй... Саншайнаар стилийн талаар лекц уншуул би ч хамгийн түрүүн л яваад очино....

*SUNshine* (зочин)

Хармөөг: эхлээд шүүгэнд байгаа хувцсаа нэг янзлаад алийг нь хаана хэзээ өмсөх үү гэдгээр нь ялгаад өлгөөд ойрын үед өмсөхөөргүй хувцаснуудаа далд хийгээд, энэ улиралдаа өмсөх хувцаснуудаа ил өлгөчихгүй юү. Хэт олон хувцастай бол юү өмсөхөө мэдэхээ байх тал ч байдаг. Чи өөрөө дэлгүүрээр явж үзээч, чамд ямар хувцас таалагдаж байна. Олон эгч нартай байх ч сайхан шүү, нетээр өөрт таалагдсанаа эгч нартаа захиж болох юм байна шүү дэ. Чөлөөт стилийн хувцсанд дуртай юү аль эсвэл? Чамайг ямар хувцас өмсдөгийг мэдэхгүй болхоор зөвлөгөө өгөхөд хэцүү байна :)

*SUNshine* (зочин)

Damdaa: Чи хувцаслахдаа хэнэггүйдүү байж магадгүй санагдлаа :) зүгээрээ засагдаж болох зүйл. Би дараа дараагийнхаа бичлэгд дэлгэрнгүй оруулнаа Танай нөхөр дагуулж хувцас сонгож өгдөг мундаг байна шдэ.

Энхзаяа (зочин)

Жинхэнэ гоё Fashion блог шүү :)

*SUNshine* (зочин)

Витаут: Олон төрлийн эмэгтэй байдаг л даа. Жишээ нь дэлгүүр хэсэж шопинг хийж байж сэтгэл санаа нь сэргэдэг, эсвэл дэлгүүр хэсэхээр ядраад залхдаг гээд л янз бүр байдаг л даа. Чамд бол ямар бол ямар л хувцас зохихоор юм байна лээ :), залхууралгүй дэлгүүрээр явж сайн харж шилж сонгож бай

ҮЛЭМЖ (зочин)

Би ч комиссын барааны дэлгүүрээс үнэ цохиж авсан хэдэн хувцасаараа л өдий хүргэж байгаа хүн дээ харин ч нэг

damdaa (зочин)

Үлэмжээ чи битий өөрөөсөө хармал за юу, хэ хэ хэ.

Гандирс (зочин)

Би О дээр нь 5 авж байна. Яг таарчлаа хахаха. Үлэмж үнэн мэдрэл ш дэ. хахаха Үнэ црхиж аваад байхдаа яахуудээ

nominka (зочин)

минийх авангард 3, сонгодог 3, романтик 2 байна. кэкэ энэ юугсэн үгийн болоо?

Elguardo (зочин)

аягуу үзэг цаасаа гаргаад суусан чинь эмэгтэй юм байна шдээ хэхэхэ

*SUNshine* (зочин)

Nominka chi denduu stylish bhgui yu kkkk :)

*SUNshine* (зочин)

avangard songodog n davamgailsan yum bna holimog gsn ug l de, chinii huvid bol yarih yumguiee, stylish huvtsasladiishde

nominka (зочин)

баярлалаа :">

LoveLove (зочин)

Минийхэд Р, О 2 л байнадаа хэхэ бараг л үнэн хэлцэн байна баярлалаа

омидо (зочин)

К1, О6, А1 байно

хармөөг (зочин)

sunshine эгчээ аймар их баярлажийнаа,, ингэж зөвлөгөө өгсөнд,, би уул нь чөлөөт хувцсанд дуртай гэхдээ ажил дээр чөлөөт байж болохгүй бас одоохондоо эгчийн өгсөн бакь куртикийг өмсөж байгаа болохоор гадаад байдлаараа ээмэгтэйлэг харагдах боломжгүй болчоо л.. одоо том болж байгаа болохоор эмэгтэйлэг баймаар байдаг,, тэгсэн хирнээ өсгийтэй гутал өмсөхөөр авгай болцийм шиг санагдаад аягүү гэцү байдымаа,,, магадгүй жаахан биерхүү болохоор тэгж санагддийн болууу,, дараа тантай уулзвал сайн асууж авахиймсан,, блогчин болсондоо зөндөө их баярлаж байна аааа баярлалаа

enheshi (зочин)

Баярлалаа. Минийхэд О 5 байнаа.

Эркардо (зочин)

гоёлын даашинз өмснө гэхээр нь юу билээ надад байдаг билүү гэж бодлоошд ккк

Давка (зочин)

минийх романтик -3 Авангард - 2 спорт-1 сонгодог 2 гэж гаржийна. Би ерөөсөө спорт хувцас өмсдөггүй штхэхэ сонин ийн.....

*SUNShine* (зочин)

Davka: Аль үсгийг илүү их цуглуулсан нь танд ойрхон стиль юм

Витаут (зочин)

Баярлалаа Саншайн... Стилийн талаар өөртөө аягүй анхааралтай ханднаа, тэгжийгээд ккк

Давка (зочин)

би тэгүүл романтик юм банйа гэсэн...... кккккк

~Сэртэнч~ (зочин)

1-k 2-o 3-o 4-a 5-o 6-c 7-p 8-o ийм л юм гарчийнаа

flower_13 (зочин)

Шинэ оны мэнд хүргье. Би авангард, спорт, бас О хүн биш юмаа. Сонгодог нь давамгайлаад байна.

Hiko (зочин)

Ямар нэг стильд баригдаагүй байна гэдэг чинь муу биш биздээ.?

SUNshine (зочин)

muu bishee :), yamar neg style-d hamragdahgui medremjtei huvtsasladag humuus bdag, ali ch style-aar huvtsaslachdag blogchdiin shine jileer goe huvtsaslasan bsan shuu Hiko

Мугуй дүрс (зочин)

Эрэгтэй хүн бөглвөл яадаг бол.

odsuren (зочин)

mimiihl law taarch bn muu bishee ymar ch l bsan muugui yum bn gewdgee medej awlww daa okiy

secretwish (зочин)

би сонгодог болон романтик дээр гурав гурван оноо авчээ

secretwish (зочин)

Sunshine өөрөө ямар стиллээр хувцасладаг вэ?

*SUNshine* (зочин)

kkkk goe asuult bna bi neere ene testiig uuruu bugluuguin bna bi bol yamar bol yamar style iig hooorond n holij umsdug hun dee Bgaa huvtssa harj bgaal arga hemjee ch yumu, jiriin ued harj bgaad l hoorond n tohiruulaal umschdiin

secretwish (зочин)

чи бөглөөд хариуг нь тавчихаа, сонин бна ккк

Hiko (зочин)

Сайншайн эгчэээ баярллааа!! Сайншайн эгэээээээ !! ямар хоолойгоор хэлж байгааг нь мэдэж байгаа биздээ хэхэххэхэ.

Ganaa (зочин)

Hi, eregtei hund zoriulsan test bhgui biz

Er (зочин)

eregtei hun zarra, g-star, uniqlo, adidas omsood bhad bolno doo

шинэ ээж

ямар ч стилгүй гэж яаг хэлжийшүү..

uyanga.G (зочин)

романтик стильээр л ихэвчлэн хувцасладаг гэнэ дээ. үнэн байна шүү.

zochin (зочин)

yag taarch bna shu, bi bol avangardad huvtsasand durtai

уяхан (зочин)

авангард болон сонгодог л юм байна дөө

Хөөрхөн (зочин)

Намайг яг хэлж байна шүү. ок Баярлалаа...

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)