SUNShine® : Эрэгтэйчүүд биднээс юугаараа илүү вэ

Эрэгтэйчүүд биднээс юугаараа илүү вэ

Одоо үед  эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийн эрх тэгш байдал гээд л их яригдах болсон. Эрэгтэйчүүд хүссэн хүсээгүй л байгалиааса хүчирхэг төрсөн бид яаж ч маргаад яагаад ч дийлэхгүй нь үнэн. Мөн эмэгтэйчүүд эрэгтэй хүний нөмөр нөөлгөнд, мөрийг нь түшиж цээжийг нь налан суухыг хүсдэг нь үнэн.


Олон мянган жил эрэгтэйчүүд эрх мэдэл бүх юмны төлөө дайтаж ирсэн түүхтэй. Энэ нь эрэгэтйчүүд хүчээр илүү гэдгийг нь харуулдаг. Өөрсдийнхөө хүчээр тэд хоол хүнс, үнэт эрдэнэ, сайхан хүүхэн ер нь бүгдийг авсаар ирсэн. Одоогийн техник технологи өндөр хөгжсөн манай эрин зуунд аливаа асуудал нь эр хүний хүчээр шийгдэгдэх нь багассан билээ. Гэхдээ эрэгтэйчүүдийн генд эцсийн мөчид эр хүчиндээ найддаг ген хадгалагдсаар үлдсэн нь ойлгомжтой. Энэ нь эрэгтэйчүүдийг өөртөө итгэлтэй болгодог. Эмэгтэйчүүд бид болхоор эсрэгээр өөрснийхөө хүчгүйгээ хүлээн зөвшөөрдөг. Иймээс эмэгтэйчүүд эрэгтэйчүүдтэй маргах хэцүү болдог. Бид мэддэг. Хэрвээ эрэгтэй хүн гар хүрвэл эмэгтэйчүүд бид хүчгүйднэ. Тэгхээр яах ёстой вэ? 1-рт араатан амьтад хүртэл айснаа харуулсан руу нь  хамгийн түрүүнд дайрдаг. 2-рт эртнээс л эрэгтэйчүүд дайтахад эмэгтэйчүүд  хайрлах энэрэх, эв зүйгээр ярих, зөвлөх ухаан хэрэглэдэг байсан. Энэ ухаанаа ашиглахгүй бол нүгэл бизээ.

Эрэгтэйчүүд өөрснийгөө илүү хянадаг

Багаас нь л эрэгтэй хүүхдийг ирээдүйн хамгаалагч нар гэж хүмүүжүлдэг. Уйлж болохгүй эрэгтэй хүн хүчтэй байх ёстой, хүчгүй нэгнийг хамгаалах ёстой гэдгийг оюун ухаанд нь суулгасан байдаг.  Нэг үгээр хэлбэл эрэгтэй хүүхдийг биеэ барихад сургадаг. Эрэгтэй хүн сэтгэл нь хөдөлдөггүй гэсэн үг биш ердөө л сэтгэл хөдлөлөө барьж чаддаг. Дайсандаа  айж байсан ч тэрийгээ харуулдаггүй тайван байдлыг гаргаж чаддаг. Эмэгтэй хүмүүс байгалиаса уян зөөлөн хүмүүс учир эмэгтэй хүнийг хэзээнээс сэтгэл нь хөдөлж эсвэл сандарч байгааг анзаарж болдог байна. Тиймээс эсрэг талын хүн нь яг эмзэг газар нь хөндөж чаддаг. Иймээс эмэгтэйчүүд олон нийтийн газар өөрийгөө хянаж сурах хэрэгтэй /хоолойны өнгө, хэлж байгаа үг, биеийн хөдөлгөөнөө хянах хэрэгтэй/ . Сандарж байгаа үедээ гүн амьсгалах хэрэгтэй. Та өөрийнхөө сэтгэл хөдлөл бухимдалаа гаргаж чадах гэртээ очих эсвэл өөр газарт хүрэх хүртэлээ бие барих хэрэгтэй. Очсон цагтаа та орилох, уйлах, аяга хагалах, дэрээ цохих зэргийг хийж болноо. Сөрөг эмоциоо дотроо хадгалах биш хаана хэзээ гаргахаа л мэдэх хэрэгтэй.Өөртөө итгэлтэй хүмүүс энэ бүгдийг хүний нүднээс далд гаргадаг. Нийгэм эрэгтэйчүүдийг хүчтэй байхыг шаарддаг. Эмэгтэй хүн та хүчтэй байх албагүй. Таны зөөлөн зан, бууж өгөх чадвар хүчтэй ямар ч эрийг номхруулж зөөллөж чаддагт байна. Таныг хэн ч зайлшгүй нөхцөлд гар өргөж тулалдана гэж бодохгүй. Хэрвээ чадаж байгаа бол энэ гайхалтай хүч кккккккк

Эрэгтэйчүүд зорилгодоо чиглэсэн байдаг

Эрэгтэйчүүд нэг зорилго тавьбал тэрэндээ хүрэхийн тулд бүхнийг хийдэг. Тэрэнд ямар арга тактик стратегиэр хүрэх нь чухал биш гол нь үр дүн байдаг. Эмэгтэйчүүд болхоор процессдээ ихэнх анхаарлаа төвлөрүүлдэг.  Яаавал дээр вэ?Яаж харьцах уу? Зөв тооцоолсон л байдаг байгаа? Олон тооны жижиг сажиг асуудлууд эмэгтэйчүүдийн анхаарлыг алдагдуулаад байдаг. Хүндрэлүүдийг тооцоод байдаг нь таныг хүрэх үр дүнд нь хүргэдэггүй

Эрэгтэйчүүд гомдоохоос айдаггүй

Эрэгтэй хүн өмнөө зорилго тавиад араас нь явж байгаа бол эргэн тойрных нь /хамт ажиллагсад доор нь ажилдаг хүмүүс г.м /юү гэж бодох огт хамаагүй байдаг. Эргэн тойрны хүмүүсийг гомдоосон болов уу муухай зан гаргасан болов уу гэж ч бодохгүй. Эмэгтэйчүүд болхоор эргэн тойрныхон яаж харагдаж байгаа бол, тэд юү гэж бодож байгаа бол гэж боддог. Бүгдэнд таалагдахыг хүсдэг бөгөөд хэн юү гэж бодох бол гэдэгт анхаарлаа хэт төвлөрүүлдэг. Эцсийн үр дүнд нь хамт ажиллагсад найз нөхөдөө гомдоохгүйн тулд өөрийнхөө хийхийг хүсээгүй юмаа хийж гол зорилгоо биелүүлээгүй  өнгөрдөг тал байдаг. Өөртөө итгэлтэй байх бүдүүлэг байх 2 ондоо асуудал. Хүн болгонд таалагдах ёсгүй гэдгийг санах хэрэгтэй.

Эрэгтэйчүүд азгүйтлийг мартахыг илүүд үздэг

Эрэгтэйчүүд өөрсдийн уналтыг санах дургуй. Хоосон тэрэнд шаналаад яахав цаашаа явнаа гээд л мартдаг. Эмэгтэйчүүд бол яавал дээр байсан юм болоо, юун дээр алдсан юм болоо гээд л  эргэн эргэн санаж боддог. Тэгээд нэг шинэ юм эхлэхдээ өмнө нь яааснаа бодож эхэлдэг. Ямар ч алдаанаас эерэг талыг өөртөө авж үлдэх хэрэгтэй. Ямар юм таныг ямар юманд сургасан гэдгийг бодоод хуучин дээрээ гацаад байх биш цаашаа явах хэрэгтэй.

Эрэгтэйчүүд карьердээ анхаарлаа төвлөрүүлдэг

Өөртөө итгэлтэй байхад өөрийгөө үнэлэх өндөр үнэлэмж байх хэрэгтэй. Та ямар нэг үзүүлэлтээрээ ч юм уу хүмүүсээс илүү байх ёстой.Хамгийн гол үзүүлэлт нь бол-мэргэжлийн ахиц.  Эмэгтэйчүүдийн ихэнх цагийг хүчийг гэр бүл үр хүүхэд  гэрийн ажил гээд л чөлөө зав багатай. Эрэгтэйчүүд зөвхөн ажилдаа анхаардаг учир амжилт гаргах нь их.

start=-21 , cViewSize=50 , cPageCount=1

29 сэтгэгдэл:

null
номун (зочин)

үнэн үг шар тос

tarnitai anchin (зочин)

ёөөөөөөөө мануусын талаар ийм гоё юм бичих ямар гоё вэ айн. Сэтгэл үнэхээр хөдөлжийндөө. яааг үнэн бичсэн байна ТНКС

БОРОО (зочин)

Бараг 90 гаран хувь нь үнэн дээ. Тэхдээ их эерэгээр тайлбарлажээ. Баярлалаа.

Залуу Маркетер (зочин)

Хэрэгтэй л мэдээлэл байна. баярлалаа

secretwish (зочин)

бид чинь ийм л өөр хүмүүс шүүдээ, гоё мэдээлэл бна

tsoomo (зочин)

чи манай тал шүү

itsme (зочин)

найс бичлэг байна

Далай (зочин)

Миний хувьд санал нийлэх ч юм байна нийлэхгүй ч юм. Аа гэхдээ авууштай зүйл байна. Энэ бичлэг их сайхан болсон байна. :D Нэг гайхалтай зүйл байдаг энэ бол хүн болгон өөр өөрийн ертөнц орон зайтай, сэтэгхүйтэй... ГАЙХАЛТАЙ

Далай (зочин)

Миний хувьд санал нийлэх ч юм байна нийлэхгүй ч юм байна.

hiko (зочин)

Зөвхөн эерэг талуудыг нь бичиж. Жижг сажиг зүйлээ анхаарах нь нямбаа хүний шинж тэрнээс муу шинж биш байхаа. Харин хямарлын үер эрэгтэй хүн их хямардаг сэтгэлийн тэнхээ эмэгтэй хүнийхээс муу гэдэг бол үнэн шүү. Эмэгтэй хүн наанаа хичнээн сүр бадрууллаа ч сэтгэл санаагаар навс унах нь бага буцаад босож чаддаг харин эрчүүд нэг доошоо өнхөрвөл тээл сэтгэлээр дэмжиж дээшлүлэхгүй л бол тээл шаригдна шүү дээ хө. Би гэхдээ эмэгтэйчүүдийг эрчүүдээс биений хүчээр их биш ч гэсэн сэтгэлээрээ хүчтэй хүйстэн гэж боддог. Гэхдээ надаас хүчтэй ухаалаг эрчүүдийг сонгон л доо ..... эхэхххээ

Зочин (зочин)

энэ дээр юугаараа илүү вэ гэсэн байна шд хайко тэгхээс юугаараа дутуу вээ гээгүй байх шиг байна юугаараа илүү вээ гэвүүл чамтай санал нэг байна эмэгтэйчүүд үнэхээр сэтгэлийн тэнхээтэй улс

янзагахан (зочин)

сайхан бичсэн байна өөө.

stormy (зочин)

ОК. Чи шүү.

Давка (зочин)

Эрэгтэй хүнүүсийн давуу талууд нь юм байна. Бас сул тал нь гэвэл бас л иймрхүү зүйлс байгаа байх даа. Би лав эрэгтэй хүн сэтгэлийн тэнхээ багатай гэж боддий шү...

maral (зочин)

yg unen,

БЛОГНЫ ЭЗЭН (зочин)

ЗЭЭ ХӨӨРХИЙ ГАНЦ БИЕ ЭМЭГТЭЙ ХҮН БИ НЭГ ИЙМ ЗҮЙЛ БИЧЧИХИЙ ИЙМ БАЙНА 1РТ - ЭРЭГТЭЙ ХҮНТЭЙ БАЙХАД СЭТГЭЛ САНАА ӨӨДРӨГ АЖИЛ БҮТЭМЖТЭЙ ЦАГ ҮРГЭЛЖ ИНЭЭМСЭГЛЭНЭ. ЭНЭ НЬ ТЭДНЭЭС ЭЕРЭГ ЭНЕРГИ АМЬДРАЛЫН АЗ ЖАРГАЛ БАЛ БУРАМ ЦАЦАРЧ БАЙДАГ ЮМ ШИГ БАЙГААН 2РТ - ТЭДЭНТЭЙ БАЙХАД БИД ЭНЭ ТУРЬХАН ГАРАНДАА АЛХ ХАДААС БАРЬЖ АЛХАХГҮЙ. БИ ЛАВ ЗӨНДӨӨ ОЛОН УДАА ТЭГЭЖ БАЙСАН 3РТ - ХИЧНЭЭН ОРОЙТЛОО Ч ГЭЛЭЭ МИКРО ЯВЖ БАЙГАА БОЛ УУ ЯАНАА ИЙНЭ ЭЭ ГЭЖ САНАА ЗОВОХГҮЙ ТЭД ДУРТАЙЯ ГЭРТ ЧИНЬ ХҮРГЭЭД ӨГНӨ. 4РТ - ЯАГААД Ч ЮМ ХЭЗЭЭ Ч ЧАМАЙГ ГАНЦААРДАЛД УНАГААХГҮЙ ХҮН ХАЖУУД ЧИНЬ БАЙГААМ ШИГ САЙХАН САНАГДАНА. ЧИ ГАНЦААРДЛЫГ МЭДРЭХГҮЙ 5РТ - ХЭН ХЭНЭЭС ИЛҮҮ ЧААГ СОНСОЖ ЧИНИЙ ХИЙХ ГЭЖ БАЙГАА ҮЙЛД САНАА ТАВЬЖ ОДОО Л ХИЙЧИХИЕ ГЭМЭЭР ИХ УРАМ ӨГНӨ. ЕР НЬ БОДООД БАЙХ НЬ ЭЭ ЭР ХҮН БАЙХГҮЙ БАЙСАН БОЛ ЭНЭ ХОРВОО МӨС ШИГ ХҮЙТЭН БАЙХ БАЙСАН БАЙХАА. ЯМАР Ч ХӨЛ БӨМБӨГ БАЙХГҮЙ, ЯМАР Ч ПИВО БАЙХГҮЙ, ЯМАР Ч НАРГИАН БАЙХГҮЙ БАС ЯМАР Ч ХАЙР БАЙХГҮЙ. ХАЙРААС ҮҮДЭЛТЭЙ ТЭР АМТТАЙ ЗОВЛОН БАС БАЙХГҮЙ ХАХАХ ИХ ЮМ БИЧЧИХСЭН ҮҮ ТЭНГЭРЛЭГ ЭРЧҮҮД МАНДТУГАЙ!!!!!!!! УРРРРААААА!!!!!

maya (зочин)

эрчүүдийгээ муулсан бичлэгүүд сүүлийн үед олширсон байсан , сайхан бичлэг байнаа.. бас саншайн эгчийн энэ дуунууд нь аймар гоё шүү би дандаа орж ирж сонсдогийн, таньд амжилт хүсье!

AntiDotE (зочин)

сайхан эсрэгцүүлж бичсэн байна шүү.

Season (зочин)

Ёр нь бол монгол улсын хэмжээнд маш олон эмэгтэйчүүд өрх толгойлж байгаа... Энэ юу гэсэн үг вэ? гэвэл хэдий тэд эр нөхрөөсөө салсан ч бас л сэтгэлээр уналгүй цааш үр хүүхдээ тэжээхийн төлөө бие хайр найргүй өдөр шөнөгүй зүтгэдэг. Нэг том жишээ бол миний ээж хэрэв миний ээж байгаагүйсэн бол би өдийд бараг л амаараа шороо үмхээд явж байх байсан гэдэгтээ би итгэлтэй байдаг. Энэ дэлхийн ээж нар түм түм наслах болтугай...

MOONshine (зочин)

nice :D

..::sunshine::.. (зочин)

Сайнуу гого-ын саншайнаа би банжигийн саншайн байна. Сайхан найзууд болохуу. Би эрэгтэй шүү хэхэ. Юуч гэсэн надтай холбоо бариарай. Манай блогоор зочлоорой.

Зочин (зочин)

гарчигийг нь харахад их сонирхолтой зөв юм бичсэн юм шиг байна аа Эцэст нь хэлэхэд ИлҮү ИлҮү

Саншайн (зочин)

Номун, Марал: харин тийн Тарнитай анчин, Сторми: хэхэх Бороо,Залуу маркетер, Итсми, янзагхан, мүүн: тээнкс гэхдээ энийг би өөрөө бичээгүй, өөрийнхөөрөө орчуулж оруулсан болно. Секретвиш: Харин тийм ээ эрэгтэй эмэгтэй хүмүүс чинь ийм л өөр хүмүүс Цоомоо: хэхэх эмэгтэйчүүдийнхээ л талд шдээ мэдээж Далай: санал сэтгэгдлээ хамаагүй бичээрэй, юун дээр нь санаа нийлж байна юүн дээр нь нийлэхгүй байна Хайко, Давка: Тийм шүү санал нийлж байна, эмэгтэйчүүд маань их сэтгэлийн тэнхээтэй,тэвчээртэй мундаг хүмүүс шүү дээ. Зочин: Тийм шүү энд юугаараа илүү вэ гэсэн байгаа, эрэгтэйчүүдээс бид юугаараа илүү вэ гэвэл бас л их юм гарна даа :) Блогны эзэн: Эрэгтэй нь үгүй бол эмэгтэй нь үгүй, эмэгтэй нь үгүй бол эрэгтэй нь үгүй хорвоо юм даа :). Маяа зөгий: Харин тиймээ сайнтай муутай л байдаг муулуулхаар нь ч байгаа магтуулхаар нь байгаа ,баярлалаа Антидот: кэкккк Сийзон: Тийм шүү, ээж нар энэ хорвоогийн хамгийн сайхан хүмүүс, эрчүүд минь ээжийгээ, ханийгаа, хайртыгаа үргэлж хайрлаж хамгаалж яваасай ..::sunshine::.. амьдаатай болчихож :) тэгнээ блогоор нь зочилноо зочин: тэнкс

XaPXyH (зочин)

olon oims ileesen xun shig bichsen baix shiv...

muujee (зочин)

sain sain ajilaa hiigeed l baina ajil deer netgui bolhoor net ch orj amjihgui yum doo muuhai chi sain bizdeee zurag zurah ch goy shuu te

3apaa (зочин)

Хүүхнүүд илүү илүү. Хоол моол хийнэ гэж лайтай.

заяц (зочин)

Сэтэгэлийн тэнхээ гэдэг бол эмэгтэй хүнд хавь илүү байдаг байх гэж боддог. Бас эмэгтэй хүн эрчүүдээс хэд дахин ч гэлээ илүү өвчин даах чадвартай байдаг эсэн гэднаа бол эр хүн хүчтэй тэнхээтэй ч дотоод ертөнч бол эмэгтэй хүн илүү илү

Хэрлэн (зочин)

овооштээ энэ хэд маань бас биднийгээ ингэж эргүүлж магтдийн байжээ.../Зараа ах, Заяц/ дэхдээ эрчүүд та нар илүү билээ.. гэр бүлийн ноён нуруу, өмөг түшиг болдог...

ягтиймээ (зочин)

Эрэгтэйчүүд биднээс юугаараа илүү вэ гарчигийн уншаад шууд төрсөн бодол "боов"-оороо илүү ...

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)