SUNShine® : Уран зургийн ертөнцөөр аялахуй

Уран зургийн ертөнцөөр аялахуй

       Уран зураг буландаа дэлхийн сор болсон бүтээлүүдээс залмаар санагдаад.... Том хэмжээтэйгээр нь үзэхийг хүсвэл зургийн нэрэн дээр дараарай.  Бид зургийг нь харах лээр мэдээд таниад байдаг харин хэн гэдэг зураач, хэдэн онд зурсан гэдгийг тэр бүр мэддэггүй. Зарим нэг зургийг тайлбартай нь орууллаа.

Орос францын зураач авангард урсгалын төлөөлөгчдийн нэг   Марк Шагал Тосгон ба би” 1911 Ницце уран зургийн галлерей

Францын импрессионист зураач Эдгар Дега 

Цэнхэр бүжигчид” 1890 Пушкины нэрэмжит музей, Москва

Н. К. Рерих “Шамбалын хаан Рэгдэндагва”1927-1928 Монголын дүрслэх урлагийн музей 

1927 онд судалгааны ажлаар  Төв Азиар аялахдаа  Рерих  Монголд иржээ.  Монголын амьдрал ахуйтай холбоотой сэдэв бүхий хэд хэдэн бүтээл туурвисны дотор “Шамбалын хаан Рэгдэндагва” хэмээх алдарт бүтээлээ ерөнхий сайд Б.Цэрэндоржид хүндэтгэлтэйгээр гардуулж байжээ

Норвегийн зураач Эдуард Мунк Хашгираан” 1893  

 Үндэсний галлерей, Осло

 Зураач сэтгэлзүйн  хүнд  депрессд орсон байсан үедээ энэхүү бүтээлээ туурвисан, зургийн талаар маш олон янзын тайлбарууд байдаг.



Италийн зураач Микеланджело “Аймшгийн шүүлт” 1537-1541

1535-1541 онд Сикстиний капеллын ханан дахь “Аймшигтай шүүлт” гэсэн 200 ам дөрвөлжин метр талбайтай. Энэ зургийн сэдэв нь Христос бурхан эх Мариягийн хамт тамын оронд очиж нүгэлтэнгүүд хэрхэн тамлагдан шаналан зовж буйг нүдээрээ үзэж зүрх шимширч байгааг харуулжээ.

Оросын зураач Василий Владимирович Пукирев   "Тэнцвэргүй гэрлэлт" 1862

 Третьяковын галлерей, Москва

  Энэхүү бүтээлд гоо үзэсгэлэн төгс залуу бүсгүй өтөлж хөгширсөн баян ноён хоёрын гэрлэлтийн эргэн тойронд буй үл тоосон хайхрамжгүй  хүмүүс дунд нэгэн залуу эр шүүмжлэлтэй харцаар харж буйг дүрсэлжээ.


Рембрандт Хармес ван Рейн "Тэнэмэл хүү эргэж ирсэн нь"  1666-1669  Эримтаж, Санкт Петербург

Энэхүү бүтээлийг библээс сэдэвлэн зуржээ

Италийн алдарт зураач Тициан “Карл V” 1548  Уран зургийн галлерей, Мюнхен 

Францын зураач Пьер Огюст Ренуар “Мулен де ла Галетт” 1876 Орсе музей, Парис 

 Оросын зураач  Иван Крамской "Үл таних эмэгтэй"1883 он

Третьяковын галлерей, Москва

Испаний зураач Сальвадор Дали Нууц хуралдаан 1955

Үндэсний урлагийн галлерей, Вашингтон

Есүс Христ дагалдагч нартайгаа нууц хуралдаан хийж “Та нарын дундаас нэг нь надаас урвана” хэмээн хэлж буй энэ үйл явдлыг харуулсан зургийг олон зураачид өөр өөрийнхөөрөө зурсан байдаг. Сальвадор Далийн зурсан “Нууц хуралдаан” урлагийн жинхэнэ гайхамшигт бүтээл болж чаджээ. Геометрийн рационализм, тоон утга учир, төгс төгөлдөр хэлбэр дүрсээр зураач оюун санааны яруу хөг аялгуу, ёс суртахууны цэвэр ариун аугаа сүр жавхланг илтгэн харуулжээ.

Францын зураач Жан Огюст Энгр Леонардо Да Винчийн үхэл 1818

Оросын зураач К.П. Брюллов "Помпейн сүүлийн өдөр"

Оросын музей, Санкт-Петербург 

1827-1833 онд уран зураг цуглуулагч Анатолий Николаевич Демидовын
захиалгаар “Помпейн сүүлчийн өдөр” гэдэг түүхэн сэдэвтэй зургаа бүтээжээ. Энэ зургаа бүтээхийн тулд Брюллов Помпейд очин нилээд таталбар зураг зурж тэмдэглэн авч бүтээжээ.

Оросын зураач В.М. Васнецов "Баатрууд" 1881-1898

Третьяковын галлерей, Москва


Оросын зураач И. Е. Репин "Ижил мөрний барлагууд" 1870-1873

Оросын музей, Санкт-Петербург

“Ижил мөрний барлагууд” хэмээх бүтээл нь түүний сургуулиа төгссөнөөс хойших анхны томоохон бүтээл бөгөөд алдар нэрийг түүнд авчирсан юм.

Оросын зураач В.М. Суриков Цаазын өмнө 1881 Третьяковын галлерей, Москва


Испаний зураач Пикассо “Авиньоны бүсгүйчүүд” 1907 он Орчин үеийн урлагийн музей, Нью-Йорк

Пикассо энэ зургаа зурахдаа 700-гаад хар зураг зурж ноорог­лосон гэдэг.  1916 онд анх олны хүртээл болгоход нь уг бүтээлийг ихээхэн ёс журамгүй зураг гэж үзэж байжээ. Пикассо бүсгүйчүүдийг ихээ­хэн өөр өөрөөр дүрсэлсэн байна.

Холбоотой бичлэгүүд

Италийн агуу зураач Леонардо Да Винчи “Мадонна Лита 1490-1491

Эрмитаж, Санкт-Петербург

start=-31 , cViewSize=50 , cPageCount=1

19 сэтгэгдэл:

null
Jargal (зочин)

uzesgelen uzsen yum shig bolchloo ;)
thanks

naran (зочин)

Би РС-гээ форматлаад. Тэгсэн хамаг bookmark маань алга болчихоод. Өөрийн чинь блогийг хайгаад олдоггүй. Өнөөдөр GoGo-г бүрэн нэгжиж байж арай гэж олж авлаа, ёоох.

HERO

өө баярлалаа бүр тайлбартай байна

Chandmani (зочин)

Сайхан зурагнууд байна.
Их хөдөлмөрлсөн байна даа.

zuraach (зочин)

Сайхан зурагнууд байна.
Их хөдөлмөрлсөн байна даа. tnx

...Shake...

Янзтай хөдөлмөрч бүсгүй шүү ...

mazaalai (зочин)

he he Udahgui manai Shine Sport tsogtsolbort uzesgelengee gargaarai. Shildeg buteeluudee avchiraj bolno shdee . urilga taraana

Mr (зочин)

Чи үнэхээр урлаг шиг сайхан бүсгүй шүү, дотроосоо ч тэр, гаднаасаа ч тэр. Хэрвээ би хүнтэй суугаагүй байсансан бол, хэрвээ чи намайг тоодог байсансан бол би чамд амь амьдралаа зориулах байлаа. Юмжирээ, чамайг хайрлаж хүндэлж явдаг шүү!

Цэцгээ

Nud unaj setgel huglusun buteeluud baina. Goyo yumaa. Chamd ih bayarlalaa iim saihan zuragnuud bichlegtee oruulsand.

Бороо+нд (зочин)

Маааш гоё бичлэг байна. Бас их хөдөлмөр зарцуулжээ

ntsoom

Цаазын өмнө бас л гайхалтай өгүүлэмжтэй зураг шүү. Нэгд нэгэнгүй хараад л баймаар байдын. Дүр болгон өөр өөр. Их хөдөлмөр зарцуулжээ. ТНКС

Ami (зочин)

estoi gaihaltai zurguud
uzesgelengiin hanand ulgusun jaaztai zurag shig l medremj turluu

Дэвхрэг (зочин)

үнэхээр гояа зургууд

AEЯO

Истой гоя бичлэг байна. Бага байхад Помпэйн сүүлчийн шөнийг аав надад их ярьж тайлбарлаж өгдөг байжүлээ. Цаазын өмнө бол истой гайхалтай зураг

Баярлалаа

chris (зочин)

neeree tiim shuu. meddeg geheer yag hen hezee zursan gej helj chaddagui. ter Baatruud zuragtai schokolade baidag bjsan bil uu? bi zuudelsen yum bolow uu? :-)

SUNShine®

Thaanks all :)

Өөр зөндөө олон сайхан бүтээлүүдээс дараа оруулнаа

зочин (зочин)

Сайхан бичлэг байна. Баярлалаа. Цаазлагын өглөг гэсэн нь сонин юм.Монгол хэлэнд цаазлаг гэж үг байдаг уу.Цаазын өглөө гэвэл зүгээр юм уу

отгоо (зочин)

оросын зураач иваны үл таних эмэгиэй зургийг хаанаас худалдаж авч болох вэ хэлж өгөөч

Boldoo (зочин)

Goi bailaa taalagdlaa

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)