SUNShine® : Загварын 7 хоногийн эргэн тойронд

Загварын 7 хоногийн эргэн тойронд

Загварын 7 хоногууд ар араасаа болж өнгөрсөөр л байна. Та бүхэн FTV болон сайтуудаас үзэж л байгаа байх.

Загварын 7 хоногийн тухай товчхон 

Улирал улиралын хувцас загварыг тодорхойлдог загварын 7 хоног жилд 2 удаа болдог. Энэ нь нэг талаараа загварын ертөнцийнхний баяр юм. Хэдийгээр Парисыг загварын нийслэл гэдэг ч дэлхийн загварын 4 цэг болсон Парис, Милан, Нью-Йорк, Лондон хотууд битүүхэндээ загварын нийслэл гэж нэрлэгдэхийн төлөө хоорондоо өрсөлдөнө. 1-3 сард дизайнерууд, брэндүүд, загварын орднууд ирэх улирлын намар өвлийн, 9 сард хавар зуны загваруудаа толилуулна. Өдөр тутмын загварын шоу нь ирэх улирлаасаа хагас жилийн өмнө болно, учир нь худалдан авагч байгууллагууд, дэлгүүрүүдэд  сонголт, захиалга хийх боломжийг олгож байгаа юм.
Загварын 7 хоног хамгийн анх Нью-Йорк хотод 1943 онд зохион байгуулагдаж байсан. Дэлхийн 2 дугаар дайны үеэр америк бүсгүйчүүд парисын шинэлэг хувцас загварын талаарх мэдээллийг тэр бүр авч чаддаггүй байсан тул анх зохион байгуулагдсан түүхтэй.
Загварын 7 хоногууд Лондон хотод 1983 онд, Парис хотод 1973 онд тус тус зохион байгуулагдаж эхэлсэн. Энд загварын 7 хоногийн шоуг зөвхөн албан ёсны урилгаар л үзнэ.

Загварын 7 хоногууд  хот бүрд  нэгдсэн журмаар зохион байгуулагддаг.  Эртнээс дизайнерууд  брэндүүд  оролцох мэдэгдлээ өгснөөр  загварын 7 хоногийн хөтөлбөр гарна.  Загварын 7 хоногт оролцохын тулд тодорхой шалгуурууд тавигадна.   Зарим дизайнерууд тус тусдаа өөрийн загварын шоугаа зохион байгуулах нь ч бий.  


Хувцас болохоос нь өмнөх  дизайнеруудын эскиз зураг ямар байдаг нь хэн бүхэнд сонирхолтой байх болов уу гээд заримаас нь орууллаа.

Jason Wu                    Catherine Malandrino

Adrienne Vittadini                       Pamela Roland

Adam                              Rachael Roy

Ella Moss                            Pamela Roland

Lela Rose                                 Tommy Hilfiger

Peter Som                                  Michael Kors

Badgley Mischka                            Ruffian

Marchesa шинэ коллекцио мөн л тайзан дээр алхуулах бус үзүүлэн маягаар зохион байгууллаа. Үнэндээ энэ нь загвар өмсөгч нар нүд ирмэхийн зуур урдуур өнгөрөөд алга болохгүй загвар бүрийг тогтож харах давуу талтай юм. Харин яваандаа загвар өмсөгч нар биш хиймэл манекенууд байрыг нь эзлэх юм биш байгаа гэж загвар өмсөгдчийг битүүхэндээ айлгаж байгаа бололтой.

ӨНГӨЛӨГ МИЛАН

Болж өнгөрч байгаа Миланы загварын 7 хоног болон Миланы гудамжны стиль ямар байгааг хараарай.


Street fashion MILAN 

Миланы Aquilano.Rimondi  хамтрагч 2 дизайнер өөрсдийн дуртай зураач Густав Климтын зургуудаас онгод урам авч энэ улирлын шинэ загваруудаа бүтээсэн байна. 

Лэди Гага-н стилист Nicola Formichetti  нь Thierry Mugler загварын ордны креатив албаны даргаар энэ оноос томилогдсон.  Mugler-н шоунд Лэди Гага өөрийн шинэ дуун дээрээ 2 удаа тайзан дээр гарлаа. Лэди 18 настайгаасаа Thierry Mugler-н шүтэн бишрэгч, мөн Nicola түүний олон өвөрмөц дүрийг бүтээж өгдөг тул энэ 2-ыг дэмжин шоунд нь загвар өмсөхөөр шийджээ. Хэрхэн чадварлаг загвар өмсөгч болохыг нь үзээрэй.


Холбоотой бичлэгүүд


start=-43 , cViewSize=50 , cPageCount=1

7 сэтгэгдэл:

null
june (зочин)

Ella Moss Tommy Hilfiger таалагджийн.

Jargal (зочин)

ene show deer neg model n yag unah gejiishd, teghed ene Gaga suramgai gegch n alhaj bainaa

eooe ene milan bol ter chigtee minii durtai ongonuud bainaa goe yumaa hamag shuls goojchihloo baina

saaral UB taa ingeed ongolog huvtsaslaad alhaj baih yumasan

Зочин

Michael Kors nadshig zurdag nohor baina daa :P
zaaval bur aimaar goe zurdag baih hereggyi l yum baina

oyutan (зочин)

Tanii blogoos avah yum uneheer ih baina
harin hadgalj avj eruusuu bolohguu yum

Naran (зочин)

HI, sayahan ajlaasaa halagdsan Dior-n zagvar zohion buteegch bsan John Galliano-n tuhai medeeleech? "I love Hitler" geed baahan sogtuurhaad, nogoo bichleg n net-r tsatsagdaad boon l sensation bolood bsan.

Yamar namtartai, ayavastai hun um bol? zohioj bsan zagvariin zurgaas n ene ter haruulah bolomj bna u?

Thanks

chris (зочин)

arte tv-geer saynii doloo honogt fashion week newtruulguud garsan. Diane von Fьrstenberg, Donatella Versace Karl Lagerfeld Fendi bolon Chaneliin shownii omnoh beltgel ajliin tuhai geh met. Goy sonirholtoi newtruulguud baisan. http://www.arte.tv/de/Kultur-entdecken/Fashion-Week/3608026.html endees orj uzeerei. haramsaltai ni zuwhun franz german hel deer uzeh bolomjtoi.

SUNShine®

june: ахаан ;)
Jargal: саарал УБ-таа өнгө нэмээд гое өнгөлөг хувцаслаарай :)
Зочин: Санаагаа л гаргаж байвал яаж ч зурсан болно доо :)
oyutan: авах хэрэгтэй мэдээллээ авч болноо :),
Naran: энд байгаа орж үзээрэй http://more.blog.gogo.mn/read/entry167331
chris: Орж үзнээ :), thanks

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)