SUNShine® : Life is .....

Life is .....


Амьдрал бол бүтээл, түүнийхээ эзэн нь байхын төлөөх л тэмцэл.

*****

Амьдрал бол мөнгө биш. Амьдрал бол бүтээл юм. Мөнгөний төлөө хийсэн бүтээл  хямдхан хэдэн цаас л дагуулдаг. Бүтээлийн төлөө хийсэн бүтээл харин бүгдийг авчирдаг юм. Бүтээлийг зүгээр хийгээд л гаргачихдаггүй. Нусаа гоожуулж, нойр хоолоо хасч, хүйтэнд даарч, халуунд халж, бусдад доромжлуулж, бусдад итгэж, бусдыг уучилж, бусдыг өрөвдөж, бусдыг хайрлаж байж гаргадаг юм.

*****

Биеийн үзэсгэлэн - 5 жилийн настай
Сэтгэлийн үзэсгэлэн - Бүх амьдралын настай
Бүтээлийн үзэсгэлэн - Үүрдийн настай

*****

Мөнгө олохоор хийсэн зүйл мөнгө л авчирдаг. Харин хүмүүст зориулж хийсэн бүтээл бүгдийг авчирдаг. Дээрээс нь түүний үнэ цэнэ тасралтгүй өссөөр байдаг.

Хөлс  урсгахгүйгээр бүтээл бүтэж, хүн хүн болох зам үгүй.

 *****

Амьдрал бол гайхамшигтай ховор, аймшигтай богинохон бэлэг. Үүнийг дүүрэн, хамгийн чухал нь бахархалтай өнгөрөөхийн тулд өөртөө хүндэтгэлтэй, өөрийгөө хайрлаж өнгөрөөх ёстой.

*****

Амьдралыг азаар шалгалтандаа тэнцэж, азаар мөнгө олж, азаар албан тушаалд очиж - тийм хөгийн гуйж, горьдож өнгөрөөж болно гэж үү дээ. Амьдралыг өөрийн хүчээр, өөрийн зүтгэлээр гуядаж олж авах хэрэгтэй. Гагцхүү тэгсэн цагт чи өөрийгөө хуурахгүй, өөртөө бахархалтайгаар амьдарч чадна.

 *****

Амьдрал бол өөрөө бахархал. Хүн бахархалтай амьдрах ёстой. Хүн өөрийн бүтээсэн бүтээлээр бахархаж чадсанаар амьдрал сая утга учраа олно.

*****

Хэрэв хүн хөдөлмөрлөж байвал тэр нэг зүйлийг хүсчээ гэж дүгнэж болно. Хэрэв хүн аль нэг зүйл, зорилгын төлөө хөдөлмөрлөхгүй байвал тэр хүн тэрнийг хүсэхгүй байна гэсэн үг.

*****

Жил бүр дэлхий дээр 100, 100 мянган олимпийн аварга болох боломжтой байсан хүмүүс жагсаалаас гардаг. Олимпийн гүйлтийн рекордыг эвдэхэд хангалттай бөгөөд хүрэлцээтэй булчинтай бялдартай хүмүүс гэсэн үг.  Гэхдээ нэг нь л рекордыг эвддэг. Хамгийн азтай нь биш харин хамгийн хөдөлмөрч нь гэдгийг бид бүгд мэддэг.


холбоотой бичлэгүүд .......

Энд тэнд хэсэж явахдаа эсвэл энд тэндээс  уншаад таалагдсан үгс өгүүлбэрүүдийг  тэмдэглээд авчихдаг юм. Тэндээсээ оруулсан болно.

start=-32 , cViewSize=50 , cPageCount=1

18 сэтгэгдэл:

null
Ицми

мундагиймоо.... энэ амьдралынхаа учрыг олчоод үхэхийсан этр к

Ицми

би байшдээ... яг одоо гэртээ хариад пицца захиалж идчээд, халуун устай ваннанд, хүйтэн пиав уумаар байна... энэ бол яг миний амьдралын нэг хүсэл мөрөөдлийн нэг болчоод байна этр кк

Хариука

мхан..
амьдралд жаргал зовлон аль аль нь байжыж утгатай бурхан зовлонг юу болхыг мэдэхгүй чөтгөр яаж жаргахыг мэдэхгүй тэр 2 бол зүгээр л өндөр үнээр тасалбар худалдаж авсан үзэгчид төдий гэдэг ч билүү юу билээ амьдрах тасалбар кинуны төгсгөлд явдаг үг аягүй гоё санагдсан..

SinГ©ad O'Connor

Би бол одоо хариад халуун цай уучихаад хөнжилдөө ороод маргааш болтол унтмаарайн. Энэ л одоогоор миний амьдралын гол зорилго болчихсон юм даг уу даа хэхэ

Jargal (зочин)

Амьдрал бол алтан боломж, үнэ цэнийг нь ойлго.
Амьдрал бол маш сайхан, харж чаддаг бай.
Амьдрал бол аз жаргал, мэдэрч сур.
Амьдрал бол мөрөөдөл, биелүүлж сур.
Амьдрал бол дайн, тэмцэж сур.
Амьдрал бол үүрэг, гүйцэтгэж сур.
Амьдрал бол өв хөрөнгө, хамгаалж сур.
Амьдрал бол баяр, баясаж сур.
Амьдрал бол оньсого, тааж сур.
Амьдрал бол амлалт, биелүүлж сур.
Амьдрал бол уйтгар гуниг, дуугүй байж сур.
Амьдрал бол дуу, дуулж сур.
Амьдрал бол тэмцэл, тэвчиж сур.
Амьдрал бол аз, ашиглаж сур.
Амьдрал бол дурлал, хайртаа ол

гээд үргэлжлүүлчихье

delovad (зочин)

Сэтгэлийн үзэсгэлэн - Бүх амьдралын настай

baidag l negen (зочин)

buteehed uchir bii zaaval ymar neg zuil buteej amidralaa utga uchirtai bolgoh estoi gejuu
ugui baihaa erdool hun bur ooriin huvi zayandaa une tsentei tegeed l boloo bi ingej boddogiin buruu yum boluu

Ami (зочин)

buteel geheer shuud buteel utgaar n huleej avahaarguu yum shigee
amidral ter chigeeree l buteel
hun amidralaa bosgohiin tuld buteej l bgaa bhoor ter utgaar yum boluu gej oigoloo
hun ger buleeree baharhaj bno ur huuhdeeee baharhaj bno geh met baihaa
tsaad utga n oor yum shigee

mlogs (зочин)

Баярын мэнд :)

Janna (зочин)

Taalagdlaa, yag sanal niilj bna

chris (зочин)

uhaantai ugseer odriig ehleh saihan bna. Bayrlalaa, Sunshine. ene deer Jargal bas towch todorhoi goy tolgoi niiluuljee. :-)

ooyoo (зочин)

Сайхан үгс байнаа, Өөдрөг үзэл, өмнөө байгаа ажлуудаа хийх хүслийг минь улам өдөөж өгсөнд баярлалаа. Таны бүх зүйлд амжилт

selenge (зочин)

oryylsan ygnees chin harhad yh yum zorson shijtei her byteej ybna?

SUNShine®

Санал сэтгэгдлээ бодол саналаа бичсэнд бүгдээрэнд нь баярлалаа :)

Эдгээр оруулсан үгс бол олон л санааг агуулж байна. Зарим нэг хүмүүст хандаж оруулсан ч байж болох л..... өөртөө ч сануулж байж болох л....
хүн хүн өөрийнхөөрөө л ойлгох байх ...

Миний хувьд бүтээгээд явж л байна. Бүтээлийг зүгээр хийгээд л гаргачихдаггүй. Нусаа гоожуулж, нойр хоолоо хасч, хүйтэнд даарч, халуунд халж, бусдад доромжлуулж, бусдад итгэж, бусдыг уучилж, бусдыг өрөвдөж, бусдыг хайрлаж байж гаргадаг юм. Энэ бүхнийг үзээд л явж байгаа :)

baidag l negen (зочин)

tiimee er n bol tiim baih bi neg taliig n harsan baij magad

gehdee chamd hamgiin oir zuileer jishee avaad helehed

bi bol aaviin chini buteelees negiig ch medehgui baihaa bas ene hun yu buteej ve geed ontsolj sonirhoj baigaagui

gehdee aaviig chini ongorson tsag ueiin ter haagdmal hetsuu on jiluudiin neg gerel gegee hun baij hunii amidralaar amidarch chadsan gedegeer bi uneheer baharhdag ugui gejuu choinomiin hamgiin suuld uldsen naiz n hen baisan yum be shorongoos garaad ydarch argaa barj yvhad n er hunii judagaar tulj yvsan terl hun es n nadad bol hamgiin dotnoor aaviig chini magadgui chamaig ch bas hundleh shaltag

baidag l negen (зочин)

za yu geed ch baahan yum burchivdaa evgui sanagdval ustgaarai bi zugeer l sanaandgui iim yum oruulchlaa buteel gedeg chuhal baihaldaa bi sain medehgui yum sorry

SUNShine®

baidag l negen: зүгээрээ дээ, хүмүүсийн бичсэн сэтгэгдлийг би устгадаггүй
Би чиний хэлэх гэсэн санааг сайн ойлгож байнаа :)
Чиний авсан жишээн дээр ярья, анхаан мэдээж хүн бүр мэдэхгүй л дээ, бас сонирхож явахгүй л байх, энэ чиглэлийнх нь хүмүүс л хэн гэдэг бүтээлч хэзээ юу хийв гэдгийг сонирхож судлах байх. Эсвэл хийсэн бүтээлийг нь хараад үүнийг хэн хийсэн юм бол гэж бодох л байх. Бүтээлийг нь мэдэхгүй ч гэсэн мэдэхийг хүсвэл энд орж үзээрэй http://more.blog.gogo.mn/read/entry100009
Тиймээ аав маань хүнийг ядарсан цагт нь түшиж тулж явсанд нь би ч баярладаг, бахархдаг. Энэ тухай мэддэг чинь бас сонирхолтой л юм. Манайд жил гаран амьдарсан юм байна лээ, шинэ хүн төрлөө гээд намайг төрөнгүүт яваад өгсөн юм байна лээ.

Shuree (зочин)

Sain bnauu
Ene horvood amidrahdaa urdaa zorilgotoi muruuduj tuniiihee tuluu amidarch, mun chi uuriinhuu amidraliig bayjuulj ,yumiig uudurguur harj ter chini l chinii amidrald buteej bgaa buteel chini yum shuudee. Hun bolgon uur uur zamtai ch hamgiin gol n Hund muu sanahgui bie bienee Tushin bie bienee Hairlaj l baival ter ene orchlond l bas negen buteel

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)