SUNShine® : Аян замын тэмдэглэл 2

Аян замын тэмдэглэл 2

Эрх чөлөөний орон болох АНУ улсад өнгөрүүлсэн энэ хэд хоног үнэхээр мартагдахааргуй байлаа. Seattle, kansas city, washington DC гэсэн маршрутаар явлаа, ниснэ гэдгийг ч нэг үзүүллээ. Seattle маш гоё хот байна лэ, чийглэг агаартай нар их ховорхон гардаг хирнээ нэг л гоё тайван газар санагдсан,  бороо орж байснаа цас болж хувираад л, ногоон моддыг нь цас хучаад л ямар үзэсгэлэнтэй харагдана гээч.


Энэ хотод бол дэлгүүрт ч бай хаана ч явж байсан хүмүүс нь их эелдэг, хажуугаар нь хол зөрж байхад л алхам тутамдаа уучлаараай баярлалаа гэж хэлэх юм. Юм бүхэн л   дасаагүй өөр санагдаад л сэтгэл давчдаад ч байгаа юм шиг, сонин содон мэдрэмжээр л дүүрэн байсан. Дэлгүүрт, ресторанд, бар-нд нь үргэлж бичиг баримт шалгаж байж үйлчилнэ, энэ нь та 21 нас хүрсэн  л бол архи согтууруулах ундаа тамхиар үйлчилнэ гэсэн уг. Гэтэл монголд 14 настай хүүхэд архи тамхи авъя гэвэл  худалдагч өгнө дөө. Хуулъ дурэм гэдэг н ь жинхэнэ утгаараа үйлчилдэг сайхан газар юмаа.

kansas city  зарим нэг талаараа  монголтой төстэй ч юм шиг санагдсан. Энд би  удаан уулзаагүй эгч ах дуу нартайгаа уулзаад маш сайхан байсан.

Гадаадад ирсэн хүн мэдээж дэлгүүрээр хэсэхгүй байна гэж юу байхав, нилээн олон дэлгүүрээр л явлаа, хямд газраа хямд, үнэтэй газраа маш үнэтэй л байдаг юм байна лэ. Казино орж үзлээ. Утаа униар болсон газар л байна лэ, америкт тамхи татдаг газар казиногоос өөр  бараг л байдаггуй юм байна лэ.
Washington DC хот бол үзэх юм ихтэй жижиг гоё хот байна лэ, city tour хийж үзэх хэрэгтэй бүх газраар нь явсан.

/автобусанаас гар утсаараа авсан зургууд/

Capitol Hill

Washington Monument

 Jefferson Memorial

White House

Lincoln Memorial

french fries идэж байгаа хэрэм /төвөггүйхээн хоолоо олоод идчихдэг, хүнээс айхгүй, харин намайг нэг цочоогоод авсан/

Энэ хотод ирсэн гол зорилго маань бол DCfashionweek -д оролцох байсан. 2 сарын 22 ны өдөр Washington DC  хотoд францын элчин сайдын яаманд амжилттай сайхан болж өнгөрсөн. Би монголоос бие дааж 17 монгол маягийн загвараараа оролцлоо, энэхүү шоунд зориулж хувцас хийгээгүй өмнөх Гламур шоуныхаа загваруудаас авж явсан. Монгол орноо төлөөлж монгол загварыг сурталчлаад ирсэндээ би баяртай байгаа. Бид монголын загвар зохион бүтээгч нарт гадны загвар зохион бүтээгч нараас суралцах зүйл их юм билээ. Би анх удаа гадаадад загварын шоунд оролцлоо. Вашингтоны ТВ-ээс ярилцлага авсан. Гадагшаа олон шоунд оролцохын тулд юуны өмнө хэлээ сайжруулах хэрэгтэй гэдгийг маш сайн ойлгосон,  надад хэрэгцээ шаардлага нь гардаггүй ч байсан юм уу англи хэлээ сайжруулах гэж оролддоггүй байлаа.

USA,africa, pakistan, siberia, iran,  mongolia, nigeria зэрэг орноос  нийт 10 загвар зохион бүтээгч загваруудаа үзүүлсэн.

Миний хамгийн их айж байсан зүйл гэвэл загвар өмсөгчидөд нь миний загварууд таарахгүй бол, зохихгүй бол яанаа л гэж бодож байсан маань бодсоноос гайгүй байсан. Гэхдээ яалт ч үгүй монгол мделсээс маань чац урт биеийн харьцаа нь өөр болхоор тэгээд зохицуулаад л өмсүүлсэн. Үс засалтын хувьд би өөрийнхөө загвар дээр тохируулж үсийг нь өөрчлөх боломж байгаагүй, цаанааса л моделиудыг нь гаргаж өгсөн үсний засалтын нь хийчихсэн байсан болхоор зохицуулаад өмсгөөд л гаргасан.

Сониноос гэвэл би АНУ-д ярилцлага өгж нэвтрүүлэгт орно гэж бодож байсангүй, гэтэл Орлоо.ком -ыхон ирж сурвалжлага хийн ярилцлага авж нэвтрүүлэг хийсэнд нь би маш их баярлаж байгаа. Монголын элчин сайдын яамнаас элчин зөвлөх ирж үзэн баяр хүргэсэн нь сайхан санагдаж байлаа. Хүний нутагт ийм арга хэмжээнд оролцож байхад монголчууд маань ирж үзэж дэмжихэд унэхээр сайхан юм билээ. Сэтгэл маань маш их хөдөлж байсан. Дүү маань алс холын иреланд улсаас ирж эгчдээ тусалж дэмжсэнд маш их баярлалаа.

Та бухэн орлоо.ком ийн хийсэн Эх нутгийн гийчин нэвтрүүлгийг орж үзээрэй. Энэ сайтын залуус маш зөв сайхан ажил эрхэлж дэлхий даяар байгаа монголчууддаа сайхан нэвтрүүлэг бэлдэн хургэж, хэрэгтэй мэдээллээр хангадаг сайхан уйл ажиллагаа явуулдаг юм байна лэ. Орлоо.ком-ын хамт олондоо ажлын өндөр амжилтыг хусье.



Би блог хөтлөөд 1 жил болж байна, саяхан л анхыхаа бичлэгийг бичиж сууж байсан . Хамгийн инээдтэй нь би дээр үеийн хүмүүс төрсөн өдөрөө яг тодорхой мэддэггүй шиг л  блогоо анх хэдэнд нээснээ мэддэггүйээ хэхэхэ, яагаад гэхээр анхыхаа бичлэгийг устгачихсан юм, барагцаагаар бодох лээр 3 сарын 1 болж таараад байна, 3 сард нилээн хэдэн бичлэг бичиж байсан байна. Тиймээс блогийхоо төрсөн өдрийг 3 сарын 1 болголоо. Юуны өмнө намайг үргэлж дэмжиж урмын үгээ харамгуй хайрлаж байдаг блогчин андууддаа, миний блогоор зочилж санал сэтгэгдлээ хуваалцдаг хүн бүхэнд баярлалаа гэж хэлмээр байна.


start=2 , cViewSize=50 , cPageCount=2

Сэтгэгдэл: 52-с 3-52 харуулж байна

null
Дэвдээхэй (зочин)

Найздаа баяр хүргий загварууд чэн гоё зохижэээээ

3apaa (зочин)

Хамгийн доод талын зураг дээрхи модель хамгийн үзэсгэлэнтэй нь байх шив дээ? Нар шиг инээгээл айн? Чиний хувцасуудыг хар шар хүүхнүүд өмссөн байгааг харахад их сонин мэдрэмж төрж байна шүү. Амжилт хүсье мундаг охин минь! Keep going!!!

Maral (зочин)

Blogiin 1 jiliin oid bayr hurgeye! Amjilt huseye :)

Хэрлэн (зочин)

сто лагиймаа. хэхэ.

Арслантай авдар (зочин)

Зараагийн хэлдэгээр энэ зурган дээр байгаа хүүхнүүд дотор лав манай хүнийг гүйцэх бүсгүй алгаа. Тэр хар эмэгтэй бол ургаал явцан байна шүү.Гоё харагдаж байна... За тэгээд улам л дээшээ өгсөөд байна шүү дээ бүсгүйээ!Улам их амжилт гаргаарай GOOD LUCK!!!

Gtulga (зочин)

Тийн бараг та бүх хувцсаа өөрөө өмсөө үзүүлчкү эдүүсээс дутаад байх юм алга. Гоёиймаа ккк... Хүсэл мөрөөдөлдөө хэрхэн хүрж болдгийг яруу тод жишээ болжийшүү та.

Билгээ (зочин)

За сайн уу. Сайн яваад ирсэн үү. Монгол хувцасаа гадныханд өмсөгдсөн байхыг харахад чамаар бахархах сэтгэл өөрийн эрхгүй буцлаж байна. Амуилт хүсье.

secretwish (зочин)

амжилт хүсье сайхан бүсгүй минь, чи минь мундаг шүү!

uzem (зочин)

үнэхээр сайхан санагдажийнаа таньд улам их амжилт гаргахыг хүсэн ерөөе.сар шинийн мэнд хүргье!

Заяц (зочин)

өөөөө тасаржээ энэ шар толгойтуудад манай үндэсний хувцас дажгүй харагдаж байна шүү надаа нэг чихтэй малгай хийгээд өгөөч :P гоё болжээ улам ихийг хийж бүтээгээрэй

БОРОО (зочин)

Харь холын оронд эх нутгаа сайн сайхнаар сурталчилж, ойлгуулж яваа эрхэм үйлсэд чинь амжилт хүсье. Чи мундаг шүү. Бас блогийн чинь төрсөн өдрийн мэнд хүргэе.

ҮЛЭМЖ (зочин)

Монголынхоо нэрийг АНУд гаргасанд баяр хүргье Мөн блогын нэг жилийн ойд баяр хүргье Сайн явж ирсэн үү

nominka (зочин)

мундаг шүү ;-). өшөө олон Fshow чамаас хүлээж байгаа шоо :-D

Hiko (зочин)

Хөөх Саншайн эгчдээ баяр хүргье!!! гоёийн. Happy bbday!!!

Sienna (зочин)

Үнэхээр сайхан болжээ. Маш их бахархаж байна. Энэ моделуудыг хувцас нь чимээд л явчихсан байна. Өндөр амжилт хүсье

Давка (зочин)

Баяр хүргэеээ сайхан юмаа..... амжилт бас блогийн 1 жилд төрсөн өдрийн мэнд хүргий....надаас хэдхэн хоног дүү юм байна шт......ккккккк

1st (зочин)

зиа баяр хүргий бууз идсээр байтал блогоо мартаж орхиж сая л олж харлаа ирцэн биддээ

hannibal (зочин)

jia bayar hurgeye, bi umnu n mongoloos oroltsson zagvaruudiig n harsan, ene jiliin chinii zagvar hamaagui ih devshil haruulsan boluu gej taaj bn, GOOD LUCK! uu bas blog-n tursun udriin mend hurgeye, unuudur 03-01 ym bn :D

XaPXyH (зочин)

Congratulations Keep it up! Happy Birthday!

Melody (зочин)

Чамаар үнэхээр бахархаж байна шүү, Happy Birthday!

DC-ees (зочин)

orloo.com iig orj uzlee, mash ih taalagdlaaa, blog chin goe yuma uurt chine amjilt husyee

my gazar (зочин)

Саншайндаа уран бүтээлийн өндөр амжилт хүсье. Сайн яваад, санасан зорьсон ажлаа бүтээгээд ирээрэй. Блогийн чинь төрсөн өдөрт баярын мэнд хүргэе. Монгол бүсгүйн ур ухааныг өндөрт өргөж, харь орныхонд гайхуулж яваа чамаар бахархаж явдаг шүү.

LoveLove (зочин)

Уран бүсгүйдээ баяр хүргэеээ. Хамгийн доод талын зурган дээр байгаа бүсгүй л хамгийн сайхан нь байна. Төрсөн өрийн баярын мэнд.

*SUNshine* (зочин)

ta nartaa bugdeerend n bayarlalaa, nadad urgelj urmyn ug hairladag ta nartaa bi urgelj bayarlaj yavdag shuu.

itsme (зочин)

өө юу вэ? одоо л харжийшдээ. яасан мундаг юм бэ? Манай Саншайн ёстой мундаг шүү дээ. үнжий үнжий үнжий даа. илүү их амжилт хүсий

AntiDotE (зочин)

эээ, за баяр хүргэе ээ. ямар ч мундаг юм бэ дээ. илүү ихийг хийгээрэй, амжилт хүсэе.

AntiDotE (зочин)

эээ, за баяр хүргэе ээ. ямар ч мундаг юм бэ дээ. илүү ихийг хийгээрэй, амжилт хүсэе.

*rabbit* (зочин)

Баяр хүргье. Чамаараа үнэхээр их бахархаж байна. Үнсье

Chime (зочин)

Yamar goyo yum be. Bayar hurgeye. :D Ehneesee 3dah goyo zagvar sanagdla. Har aristai model omsson n ch yag taarch. Har humuust iimerhu onguud ih zohidog yum shig sanagddag

pineapple (зочин)

Yag tiim shuud aluulsan yamarch urshuulgui, odoo huvi zayataigaa evlereed salah yos heregtei bol hiigeed uhehdee belddee andaa lol Goe bolj goe bolj, tsaashdaa ulam ihiig hiij buteej naadamchin uu bishee blogchin bidniigee bayarluulna gej naiddag shu!! :) Udaahi temdeglelee hezee oruulahvee tesen yadan huleej bnshu sunshinaa!?

SUNshine (зочин)

bugdeerend n bayarlaa Yagtiimee: sanal setgegdlee ilen dalangui huvaaltssand bayarlalaa :), uurd chin minii huvtsaslalt taalagdaagui n haramsaltai, medeej hun bgond taalagdahgui ch baij bno l doo, bi engiin l huvtsasalsan bgaa.

SUNshine (зочин)

shuumjleliig huleej avlaa :), bayarlalaa zagaschnii mori usgui gedeg shig uuriihuu huvtssand anhaaragui tal bii biii, gehdee designeruud er n l engiin huvtsasladiim shde

Бафль (зочин)

Блог тань улам л сайхан болж байна шүү. Ишөө их амжилт гаргаарай, үнжий.

SUNshine (зочин)

Баярлалаа Золбинбб: Шүүмжлэлүүдийг тань хүлээж авлаа :), дараа дараагийн удаа анхаарнаа, загвар зохион бүтээгч гэхээр мэдээж хүмүүс хамгийн түрүүнд өөрийнх нь юу өмссөнийг харах байх, би ч тэрийг нээх бодолцоогүй бололтой Ер нь загвар дээр ч , кинон дээр ч критикууд байдаг, монголд ч гэсэн байдаг болоосой гэж боддог. Шүүмжлэл байжээж л илүү хөгжинө гэж боддог. Санал сэтгэгдлээ харамгүй хайрласанд баярлалаа

seriyoz (зочин)

Gadaad hymyys mongol huvtsas omsson bh n ovormoz yum bn. Tom ajil hiij yavaa yum bn shyy. Ajiliin amjilt hysie!

yagtiimee (зочин)

Cansas city биш Kansas city байх аа.

flower_13 (зочин)

Пөөх, истоо мундаг бүсгүй шүү.

Зочин (зочин)

french fries shuu .. french frise bish

moonlight (зочин)

mash ix taalagdlaa bayar xurgye bas amjilt xusye

Зочин (зочин)

гое зургууд байна

Зочин (зочин)

ямар гое юм бээ, амжилт хүсьее танд

tsemena (зочин)

klyevo!

Ebe (зочин)

Ажлынхаа хажуугаар загвар өмсдөг улс болтой. (гэж хувьдаа ойлгов. буруу бол сорри) Эхний 5 бүсгүйгээс бусад нь бараг худалч хүнд урьд нь авангард хувцас өмсөөд түүнээс шууд чиний хуцвсыг яараад өмсцөн аятай үс этэр бол зад зад татаад хаяцан аймшгууд байшт.. 1, 3, 4, 5, 6, 8, 11 таалагдлаа гоё загварууд байна.. Хувьдаа 10-р зургын загварыг хэрвээ класс модель амьдруулсан бол жинхэнэ супер байх байсан гэж бодлоо..солиотой галзуу бас интеллижент загвар байна..

Зочин

baharhaad l garlaa unheer mundag yuma
zaguur umsugchid n bsiheema tee.
zarim negd l zohij

saikhan (зочин)

Bayr xurgey, mundag baina, blog chini ix taalagddag, xeregter bichleguudeer duuren baidag, amjilt! ix erch chamaas unertdeg uchraas bi zochlox durtai!

Зочин

goiimaa
ulam ih amjilt husie

suugii (зочин)

wooow woooow wooow

bichih ug olddogguie hehe very nice l geye dee

Тинкэрбэлл (зочин)

snuu goy blog bn shuu amjet bi ch bas zagwar zohion bvteedeg odoo barag 3 4 dewter dvvren zagwar bgaa keke chaduul tanias zuwluguu wmeer l bn

Зочин

nice nice honhnii bayariin huvtsas haij yavaad orood irlee

mandhai (зочин)

huunuud ni tasarchihjee, manai mongol model-iud hajuud ni uneheer haltar yum aa, goe zagvaruud bna aa,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)