SUNShine® : Seattle

Seattle

Сайн байцгаана уу. Блогоо ч тоох завгүй л явна.

Хэсэг байх газрынхаа тухай бичдэг юм уу гээд л сууж байна. Сиатл хот. Энэ хотын тухай анх энд highschool д сурч байсан үеэл дүүгээсээ л сонсож байлаа. Дараа нь гэвэл миний  дуртай 2 жүжигчин Meg Ryan, Tom Hanks нарын тоглосон "You’ve got mail", "Sleepless in seattle" гээд кинонуудаас хараад очиж үзэх юмсан гэж боддог байсан хэхэ тэгсэн яаасан энэ хот руу хэд хэд ирлээ.  Нэгэнт энэ хотын тухай ярьж байгаа болхоор Сиатлын тухай товчхон бичиж хэдэн зураг оруулая.

Би энэ хотод дуртай. Би эндхийн байгальд дуртай (бороог нь эс тооцуул хэхэх бороонд дуртай хүнийг дургуй болтол орж байна), би эндхийн кофенд дуртай (булан тохой бүрт байх coffee shop-ууд) өдөрт 3 удаа заалттай л ууж байна. Вашингтон мужийн нилээн хэдэн хот руу нь явж үзлээ. Эндхий нийтийн тээвэр нь үнэн амар. Маш хялбар ойлгогдохоор. Би автобусаар нь нилээн тэнэж байна даа кккк. Бас хаяг байршилыг нь ч олоход хялбар гэж... Автобусны цагийн хуваарьтай ном бариад л явж байгаа. Тэр дотор нь байгаа газрын зургаар бол очих ямар ч газраа олохоор... Би Сиатлаас 25 мин зайтай газар түр амьдарч байна. Цонхоор далай, уул мод харагдана. Эхэндээ нам гүм их л эвгүй байлаа одоо харин дасаж байна. Би одоо бясалгагч шиг л байна шдэ хэхэ. Өглөө шувуудын жиргээнд сэрээд л... Надшиг азаа үзэж байгаа юм шиг урьдчилж бэлтгэхгүй шууд л за оччихсон байхад бүтнэ дээ гээд л таг харанхуй гараад явчихдаг хүн байдаг болов уу хэхэх байдаг л байх даа. Хүний газар ирчихээд ажлаа бүтээнэ гээд л...сайн сайхан зүйл бодож зөв явахад зөөлөн замбуулин гэдэг шиг тэгээд л сайн сайхан хүмүүстэй тааралдаж ажил төрөл маань бүтээд сайхан л байна. Эхний 2-3 долоо хоног бол үнэхээр л яаана даа гэмээр байлаа.Ашгүй нэг тийшээ цэгцэрлээ.  Нээрээ орчинд нь байх лээр энэ хэл яах аргагүй л бага ч гэлтгүй сайжрах юм аа. Бодож санасан ажлаа бүтээгээд хурдан хайртай УБ таа ирнээ :).


АНУ-ын баруун хойд зүгт байрладаг Вашингтон мужийн томоохон хотын нэг. Сиатл олон зүйлээрээ алдартай. Гранж стилийн эх орон гэдэг, кофены соёл (АНУлсын олон кофены сүлжээ энд бий болсон), оршин суугчдын 51% нь өндөр боловсролтой. Джими Хендрикс, Билл Гейтс, Курт Кобейн, Брюс Ли, Марк Арм, Лейн Стэйли, Кристофер Кнаб, Эдди Веддер, Крис Корнелл, Томас Эрак зэрэг алдартнууд  Сиатл хоттой салшгүй холбоотой.

2010 оны судалгаагаар 612 000 хүн амтай. Сиатл зөөлөн далайн уур амьсгалтай.

American Legend Cooperative ,Amazon.com, aQuantive, Boeing , Microsoft, Starbucks, Valve зэрэг том компаниуд Сиатлд үүсгэн байгуулагдсан.



Сиатл хотын билэг тэмдэг бол яах аргагүй Space needle цамхаг. 1962 онд бүх дэлхийн үзэсгэлэнд зориулагдан баригдсан түүхтэй. 184 м өндөртэй, 42 метрийн өргөнтэй.

За тэгээд хэдэн зураг. Энэ бичлэгийг жаахан цагт баригдан л бичлээ. Дараа нь зав гарах лээр дэлгэрүүлж засаж янзалнаа кккк.


start=-29 , cViewSize=50 , cPageCount=1

21 сэтгэгдэл:

null
jargal (зочин)

you ve got mail n estoi huurhun kino shuu
goe yuma
zavgui ch gesen blogoo hutulj baigaad chin bayarlaj l baina shuu ;)

Ицми

хояр гоя кину байна...

мундаг бүсгүй шүү... ажил нь хурдан хурдан бүтнээ... ёстой л зөв явбал зөөлөн бйадаг замбуулин шүү дэйй... ажилд нь амжилт хөөрхөн бүсгүй минь

baidag l negen (зочин)

za ajil torol n sain baigaa bol yamaidaa tur zavsarlaad alga bolohoor chin huuhed gargahaar bolj bna uu l gej bodloo kkk ug n tegsen bolo bur ashtai yu kkk

SUNShine®

jargal: ахаан, харин тийн хичээж байна шүү кккк
Ицми: Харин тийн гоя кинунууд кккк тэр дуу шууд аманд орж ирж байна шд. Баярлаа хонгороо :)
baidag l negen: хэхэ амны билгээс ашдын билэг гэдэг билүү
цаг нь болхоор болно доо :). Ирээдүйн үр хүүхдийнхээ төлөө ажиллаж хөдөлмөрлөж л яваа юмуу даа. Би хүүхэд гаргавал блог маань хүүхдэд зориулсан зүйлсээр их болох байхдаа :)

Uyanga (зочин)

suuliin 2 zurag n' yamar goyo yum bee

Elkhan

Goy zuragnuud bna .. Amjilt

maya

ямар гоё юм бэ, ажил амьдралд нь томоос том амжилт хүсье, та шүү

Зочин

шинэ ажил нь сайнуу
гоё байшинд ажиллаж байгаа юу :P

Цэцгээ

Сайхан хот юмаа. Сайн яваад ажлаа бүтээгээд хурдан ирээд ихийг хийгээрэй. Амжилт хүсье.

SUNShine®

Uyanga: Ахаан Саншайн :)
Elkhan: thaanks
maya: баярлалаа :)
зочин: Ажил сайн, хэхэ нэг давхар гое байшинд ажиллаж байгаа
нөгөө Soul-ын блог дээр хурай хурай шинэ ажил, гоё байшин гэдэг Anonymous уу хэхэ
:P хэхэ тэр нээрээ амны билгээр болчих шиг боллоо :)
Цэцгээ: Тэгнээ, очиж байгаад зөндөө их юм хийнээ :)

Зочин

Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулиан
гээд Жавхлангийн дуулсан хувилбар нь гое
Батсүхийн хоолой нь гонгиноод таалагддаггүй
уг нь бол гое дуу шүү
Үнэхээр л зөв явбал зөөлөн хорвоо доо

Oko (зочин)

Amjilt husye, mundag hudulmurch emegtei shuu, ajlaa amjuulaad hurdan ireerei! =)

Elkhan

Goy zuragnuud bna .. Amjilt

^8^ (зочин)

ene neg panorama zurgan deerees haruul usan deer l baidag hot yum shg bna
dalai uzeh yumsan, ydaj huvsgul nuuran deeree ochij uzhiimsan

SUNShine®

Зочин: кккк ахаан
Око: хэхэ баярлалаа, хүн болгон л хөдөлмөрлөж байгаа дөө :) чи ажлаа маш сайн хийдэг шиг би уран бүтээлээ туурвиал :)
тэгнээ өмнөх ажлаа хурдан амжуулаад очноо. Чи надад шинэ жилийнхээ даашинзтай зургаа send хийгээрэй, үнэн паянтай бүтсэн шүү тэй ккккк
Elkhan: thanks again kkk
^8^ : ахаан далайгаар хүрээлүүлээл
харин тиймээ би бас хөвсгөл явж үзээгүй л явна

boroo (зочин)

Bi bol boroonoos hezee ch uidahgui baihaa hehe
Boroo chi oroosoi geed l duulmaar bolj baina

Уянга (зочин)

Саншайн, Д.Эрдэнэ гэдэг зураачийн талаар мэдэх үү? Олж өгөөч

SUNShine®

Уянга: надад энэ зураачийн талаар байхгүй
харин энд http://www.mongolianartgallery.com/ уран бүтээл болоод товч намтар нь байна лээ

Энхзаяа

Зорьсон хэргээ бүтээгээд амжилттай яваад ирээрэй :)
Кофенд нэг орвол хэцүү шүү .. кк Бодогдоод салкү шд .. :D

Уянга (зочин)

big thanx, Sunshine

Sono78 (зочин)

Хөдөлмөрч сайн бүсгүй байна аа, шаардлагатай туслалцаа байвал хэлээрэй, бикооз бид Монгол.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)