SUNShine® : ЭРЧҮҮДДЭЭ

ЭРЧҮҮДДЭЭ

 Эрэгтэйчүүдэд зориулсан бичлэг ерөөсөө оруулж байгаагүй учир орууллаа. Мэддэг нэг нь өнгөрөөгөөд мэддэггүй нэг нь хэрэглэж болно шүү.  Костюм пиджак өмссөн зарим эрэгтэйчүүд томдсон пиджак, урт өмд, өөрт таараагүй цамц, зохицолдоогүй хувцасласан хүмүүс их дайралддаг.

Бизнес  уулзалт  болон  ажил  дээрээ эрэгтэйчүүд   яаж хувцаслах ёстой вэ?

Эрэгтэй хүний хувьд ажил хэргийн үед хамгийн тохиромжтой хувцас нь  костюм юм. Свитер, хүрэм,  сорочка гэх мэт чөлөөт загвар хийцтэй ямар ч хувцас өмсөж болох ч өөрийн үзэл бодол, соёл боловсрол, зэрэг зиндаа тэр ч бүү хэл зан авираа илэрхийлэхэд костюм хамгийн өргөн боломж олгодог гэдэгийг санахад илүүдэхгүй. Загвараа сонгохдоо өөрийн биеийн онцлог, нас намба, албан тушаал, зиндагаа харгалзан сонгоно.  Ямар ч эрэгтэй хүн эмэгтэйчүүдийн адил гадаад төрх, дутагдалтай хэсгээ нууж, нөхөж хувцаслаж сурах хэрэгтэй.

өдөр тутмын хослол                          классик эрэгтэй костюм

бизнесмэнүүдэд тохиромжтой

Костюмыг өөртөө тааруулж авахдаа дараах зүйлсийг анхаарвал зохино
•    Пиджакны урт богиныг цээжнийхээ өндөр, намтай харьцуулан тохируулж сонгоно.
•    Мөрөнд яг таарч буй эсэхийг шалгана.
•    Суга доогуур үрчлээс  гарч байвал таараагүйн шинж
•    Алхаад үзэхэд оймс харагдахгүй байвал өмдний урт таарч байна гэж үзнэ.

•    Шуумгийг нь эргүүлсэн загвартай өмд бол нугалаасны өргөн нь  нурууны өндөр намаас шалтгаалан 3- 4,5 см байх ёстой.

Албан ёсны үед пиджакаа заавал бүрэн товчилно. Жишээ нь: ёслолын ажиллагаа, уулзалт хурал зөвлөгөөн, илтгэл тавих, тэргүүлэгчдийн ширээний ард сууж байхад товчилно.

Сорочка  Ажилд болон өдөр тутамд өмсөхөд цамцны өнгө сүүлийн үед нэг их чухал биш болсон. Заавал цагаан өнгийн цамц байх шаардлагагүй. Костюмны дэвсгэр өнгөд зохицож, хамгийн гол нь зангиатай уялдаж байвал зохимжтой. Ажилдаа өмсөх бол үргэлж урт ханцуйтай, зангиа зүүх захтай цамцыг сонгох хэрэгтэй. Ханцуй нь пиджакны ханцуйнаас 1,5-2 см орчим цухуйж байх ёстой. Цамцыг сонгохдоо захыг бүрэн товчлоод долоовор хуруугаа шургуулж үзнэ. Хүруу чөлөөтэй орж байвал цамц сайхан таарж байна гэсэн үг.

 Костюм сонгохдоо өөрийн санхүүгийн байдал болон бусад хувцасаа бодон сонгох хэргэтэй 30 долларын гутал өмсчихөөд 500 долларын пиджак өмсвөл инээдтэй л харагдана.

Бизнес уулзалт хийхдээ дээд зэрэглэлийн чанартай, үнэтэй костюм өмсөх хэрэгтэй, чанартай чанаргүйг нь таны түнш ялгаж харах л болно. Хувцасаар угтана гэдэг шүү дээ... таны уулзалтанд таны хувцаслалт чухал үүрэг гүйцэтгэнэ.

Гутал  Сонгодог загварын болон ёслолын хувцас дээр хар арьсан мөн лакан гутал өмсөнө. Харин лакан гутлыг энгийн өдөр тутмын болон чөлөөт загварын хувцас дээр өмсдөггүй, смокинг фрак гэх мэт хувцасан дээр өмсдөг. Хар бараан костюм дээр цайвар өнгийн гутал, мөн тас хар өнгийн костюм дээр хүрэн, бор гутал өмсдөггүй.


Зангиа заавал зүүх ёстой юу?
Энэ асуулт ажил хэрэгч хүмүүсийн байнгын асуудаг асуулт. Сорочкан цамц зангиа 2-ыг зайлшгүй зүүх шаардлагатай хэдэн тохиолдлууд байдаг /албан ёсны уулзалт, хурал цуглаан гэх мэт/ . Дэлхийн хэмжээнд мөрддөг хувцаслах ёс зүйд заавал өмсөх шаардлагатай хүмүүс нь төрийн албан хаагчид, банкны ажилчид, хуульч өмгөөлөгч нар, худалдааны компаний төлөөлөгч нар, официантууд юм. Гэхдээ сүүлийн үед ажиглаж байхад дээд хэмжээний уулзалтууд дээр /smart casual/ гоемсог өдөр тутмын энгийн хувцаслалт харагддаг болоод байгаа /өмд, сорочка/

Зангиа нь эр хүний хэв шинжийг илэрхийлэх гол гоёл байдаг. Гэхдээ зангиа бол костюмны нэмэлт хэсэг л байх ёстой. Иймээс ямар костюм дээр ямар өнгийн цамц өмсч, ямар зангиа зүүх нарийн урлагийг эзэмшвэл зохино. Зангиаг сонгохдоо костюм цамцны өнгийн дагуу тод байх эсвэл костюмны өнгө оролцсон хээтэй байх нь хамгийн зохицол сайтай харагддаг.


Оймс Костюм дээр шагайгаар татсан болон шилбэний доогуур татсан оймс өмсдөггүй. Шилбэний дунд эсвэл шилбэний оройгоор татсан урттай оймс өмсөнө. Оймсны өнгө зангианы дэвсгэр өнгөтэй таарахын зэрэгцээ өмднөөс цайвар байх ёсгүй. 

Тэлээ  Чанартай сураар хийсэн үнэтэй тэлээ эр хүний гоёл болдог. Тэлээг сонгохдоо гутлын өнгийг харгалзана. Хар гуталтай бол хар, хар саарал, хар хөх, хар ногоон өнгийн: хүрэн гутал өмссөн үед хүрэн, хар хүрэн, хүрэн шар, хүрэн улаан өнгийн тэлээг бүсэлнэ.

Бүдүүн гэдэстэй хүнд их өргөн тэлээ, өндөр нарийнхан хүнд хэт нарийн тэлээ зохимжгүй харагддаг.

2009 оны хавар-зуны загварууд


start=-34 , cViewSize=50 , cPageCount=1

16 сэтгэгдэл:

null
Зочин (зочин)

зээ маш их баярлажээнээ

beck (зочин)

хар гонжоом дээр цагаан оймс өмсөөл туучдышд би мэдмээр л юм байна

tsoomo (зочин)

тэр сүүлд байга бүс даж юма таргалаад байна уу тураад байна уу мэдээд байх юм байна

Зочин (зочин)

tks a lot

XACAP (зочин)

Зарим гарууд хар гонж дээр цагаан оймс өмсцөн явж байдагийг би ерөөсөө ойлгодоггүй юм Майкл Жейксон шиг бүжиглэх гэж байгаа бол ондоо асуудал л даа ккк

Gtulga (зочин)

Маш их баярлаллаа. Чөлөөт хувцаслалтын талаар оруулж өгөөч ккк... Чөлөөт хувцаслалт гэхээр л толгойд ер буухад төвөгтөй байгаад байдийн.

SUNshine (зочин)

Жи Тулга: Хүсэлтийг тань хүлээж авлаа, чөлөөт хувцаслалтын талаар оруулая

ntsoom (зочин)

Gtulga ta sanal neg baina shuu bid narch dee huvtsandaa barag anhaaral tavihgui yum doo. tseverhen l baival omsood l garna shuu dee

::^_^:: (зочин)

ингэж хувцасладаг эрчүүд үнэн тасархай харагддаг шүү. Хамаг юм хөдөлгөөд хаядын ккк

stormy (зочин)

WOW Хэрэгтэй мэдээлэл байна шүү. Хуулж авч байгаад анхааралтай уншина аа

Зочин (зочин)

yur n yag nariin sain meddguin bna shde bayarlala sunshineaa

Tsengel (зочин)

bayarlalaa

Далай (зочин)

Баярлалаа...

hatake (зочин)

dajgyi yum

MAsk (зочин)

Teleenees busadiig ni az bolj meddeg bj taarlaa. Thanks...

JAGAA (зочин)

tsadsad

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)