SUNShine® : Trips

Trips

За сайн байцгаана уу? гээл сардаа нэг мэндчилдэг болох нь ээ хэхэхэ.  Сардаа нэг бичлэг бичвэл их юм болох гээд байх чинь. Нэг мөсөн бөөнднөө :)
Би саяны амралтын өдөр нуур луу явсын. Энд харин ойрд нар гараад тун таатай байнаа. Нэг айл гэрийнхээ урд талд Good day Sunshine гээд шохойгоор бичсэн нь нээх хөөрхөн санагдаж уу. Бас хөөрхөн нар зурчихсан байгаан. Нуурын эрэг дээр амрах зуур урьд өмнө нь очиж байсан далай нуур аялал санаанд ороод тэгээд ерөөсөө блогтоо оруулья гэж бодлоо л доо. Дараа уншихад ч дурсамжтай юм даа тэ?
За ер нь л хилийн дээс анх алхаж байснаасаа эхлэе. Нагац ахынхаа буянаар анх 7 дугаар ангид орох жилийнхээ зуны амралтыг Москвад өнгөрүүлж байлаа. Вагоноор 5 өдөр явж буцахдаа 4 хоног явж ирж байлуу даа. Ямар ч байсан нэг талдаа нэг хоногоор бага явж байснаа санаж байна.
Тэр үед соц үе  байсан даа.  Ямар ч байсан монголдоо үзээгүй хараагүй зүйлсийг л тэнд харж үзэж л явсан. Хүүхэд болхоор тэгээд нээх юм болгонд ач холбогдол өгөөд байдаггүй юм шиг байгаан. Ямар ч байсан оросын амттай зайрмагийг өдөр бүр идэж, парк, зоопарк үзэж байснаа л сайн санаж байна хэхэ. Тэгээд детский мир дэлгүүрээс ахын авч өгсөн хувцаснуудыг өмсөөд ганган охин ирж байжуулээ ккк. Тэгээд хичээл хурдан эхлээсэй гээл л догдлоостой хэхэ.
Тэрнээс хойш 98 онд нэг Бээжин хотыг зорьж билээ. Бодсон чинь 2 хөрш орондоо хамгийн түрүүнд айлчилсан байна шүү. Нэг л саарал хот санагдаж байсан. Дэлхийн парк үзэж Бээжин хотын төвөөр явж хэдэн дэлгүүр захаар л явсан юм байна.
Тэгээд 99 онд солонгос явах боломж гарч нэг явсан юм байна. Ажлаар хэдхэн хоног явсан болхоор нээх юм үзэж амжаагүй.

2002 онд харин Израил явлаа. Монголчууд тийшээ визгүй зорчдог юм. Тэнд хэдэн сар болохдоо харин үзэж харж болох бүх газраар нь явсан. Тэнд дайн дайжин дэлбэрэлт л болдог гэж сонссоноос ямар газар байдгийг тэр бүр хүмүүс төсөөлөхгүй байх. Яг тэр буудалцаан нь газын зурвас даа л болдог байх. Харин хааяа энд тэнд кафе, эсвэл автобусанд бөмбөг дэлбэрлээ гэж сонсогддог байсан. Газрын дундат тэнгисийн  зүүн хэсэгт байрлах Тель-Авив хот бол орчин үеийн хот. Энэ доорх зурган дээр байгаа солонгорсон байшингийн хажууханд хэдэн сар амьдарч байлаа.


Израил явах зам нийлж бас тэнд хамт нэг байранд амьдарч байсан нэгэн бүсгүйтэй харин 8-9 жилийн дараа хаа байсан америкийн нэгдсэн улсад уулздаг юм даа. Дэлхий ертөнц маань жижигхэн юмаа хэхэ. Бас монголдоо ер уулзаж амжицгаадгүй энд түр сургалтанд суухаар ирсэн нэг найзтайгаа саяхан энд уулзаж гадуур тэнэсэн.

Тель-Авив

За тэгээд Израилийн хамгийн очиж үзмээр газар бол мэдээж эртний Иерусалим хот болон сөнөсөн тэнгис.

Сөнөсөн тэнгис харин үнэхээр гайхалтай санагдсан. Ус нь яг л глицерин шиг нээх сонин. Ус руу ороод гараад ирэхэд биеэ тосолчихсон ч юм шиг болчдог. Би угийн ямар л бол ямар л уснаас айдаг хүн чинь тэр живдэггүй тэнгисээс нь хүртэл айгаад эрэг хавьцаа нь л эргэлдэж байсан.

Сөнөсөн тэнгисийн талаар товчхондоо гэвэл ....

 Израйль ба Иорданы хооронд байрлах, 67 км урт, 18 км өргөн, эрт галавын тэнгисийн үлдэц давст нуур бөгөөд Дэлхийн хамгийн нам дор цэг юм. Далайн төвшнөөс доош 420 метрт байрлана. Нуурын гүн нь 330 метр ба Дэлхий дээрхи хамгийн гүн, давст нуур болно. Давсжилтын хэмжээ 30%. Энэ нь далайн уснаас 8.6 дахин , Газар дундын тэнгисээс 9 дахин өндөр давсжилт юм.

Яалт ч үгүй нам дор цэг болхоор чих шуугиад байдын байна лээ. Би тэндээс нилээн их давс, шавар маск, сөнөсөн тэнгисийн Ahava гээд гоо сайхны бүтээгдэхүүнээс нь авчирч байсан.  Үнэхээр арьсанд сайн бүтээгдэхүүн. Дахиж тэр бүтээгдэхүүнүүдийг олж авах юмсан.

Хүмүүс ороол зүгээр ингээд хөвөөд байхад би уснаас айдаг гээд л хамаг бие чангалаад живдэггүй тэнгист ч живчих юм шиг санаад ингэж хэвтэж чадаагүй хэхэхэ


За дараа очиж үзсэн газар бол Египет. Үнэхээр маш хямд үнээр сайхан аялсан. 2002 онд Москвад шинэ арбатаар явж байсан чинь танилцуулга тараагаад байсан юм. Тэгсэн Египет явах аялал онгоц, далайн эрэг дээрх буудал, хоол бүх юм нь багтаад 250 $  байсан. Үнэхээр гайхалтай. Мэдээж гол үзэх зүйл пирамид. Би пирамид үзсэнээ хэзээ ч мартхааргүйгээр 45 хэмийн халуунд шорт майктай яваад хөл гар түлэгдээд уйлж байсан юм хэхэ. Каир хот бол үнэхээр бохир замбараагүй муухай хот. Египетын музей үзэх гэсэн чинь бие ил гарсан хувцастай орохыг хориглоно гээд майкан дээгүүрээ нэг цамц олж өмсөж байж үзсэн. Авсан фото зургууд байгаа даанч сканнердаж л оруулахгүй бол байдаггүй ээ.

Пирамидын талаар доор товчхон орууллаа.

Гизагийн агуу пирамид гэдэг Хеопсын (Хуфугийн) пирамид нь өнөөгийн Египет улсын нийслэл Кайр хотын ойролцоох Гизад орших хаадын оршуулгын цогцолбор пирамидуудын хамгийн аварга, хамгийн эртнийх нь бөгөөд Эртний Дэлхийн 7 гайхамшгаас өнөөдөр үлдэж хоцорсон цорын ганц бүтээл юм. Энэхүү байгууламжийг Египетийн дөрөв дэх хаант улсын фараон Хуфугийн (Грекээр Хеопс хэмээн дуудагддаг) шарилыг хадгалах булш гэж үздэг бөгөөд 20 жилийн турш барьж МЭӨ 2560 онд дуусгасан гэж таамагладаг. Уг пирамид баригдаж дууссан цагаасаа хойш 3800 жилийн турш хүний гараар бүтээгдсэн хамгийн өндөр байгууламж байсан байна.

Дараа нь Москвагаас Санкт-Петербург руу нэгхэн өдрийн хугацаатайгаар явсан. Нэг өдөрт юу үзэж амжихав ямар ч байсан гол гол сүм дуган, эрмитажыг үзэж амжсан. Гэхдээ эрмитажыг дахиж л үзэхгүй бол үнэхээр хангалтгүй байсан. Очих үед 2 цагийн дараа хаах гэж байхад таарсан юм. Эрмитажын талаар доор товчхон орууллаа.


 Дэлхийд дээгүүрт ордог энэхүү музейг  жилд дунджаар 2,5 сая хүн үздэг гэсэн тооцоо бий.
ОХУ-ын Санкт-Петербург хотноо орших дэлхийд алдартай “Эрмитаж“ музей нь 1764 онд байгуулагдсан. Екатерина II хатан хааны зарлигаар Берлиний худалдаачин Гоцковскийгоос худалдан авсан 225 зураг Эрмитажын анхны цуглуулга болж байсан байна. Эдгээр зургууд нь өвлийн ордны олон танхимд тавигддаг байсан бөгөөд Эрмитажийн цуглуулга хурдацтай өсч байсан тул тусгай байр хэрэгтэй  болов. 1764-1767 онд Нева мөрний эрэг дээр том Эрмитажийн барилга баригдаж, 1783 онд Джакомо Кваренчи Эрмитажийн театрын барилгыг дуусгав. 1772 онд барон Крозын уран зургийн цуглуулгыг Екатерина II худалдан авсан нь тэр үедээ Эрмитажын  галлерейн  нүүр царай болж байжээ.

-1796 онд Екатерина II-ын хувийн цуглуулгад 3096 зураг тоологджээ.
-Эрмитаж олон нийтэд үүд хаалгаа 1852 онд нээсэн.
-Эрмитажид оросын зураачдын бүтээлээс гадна дэлхийн нэрт зураач Рембрандт, Рафаэль, Джорджоне, Рубенс, ван Дейк, Пуссен, Мурильо, Боттичели, Корреджо, Канов, Энгр, Делакруа болон импресионистууд болох Сезанн, Ван Гог, Матисс, Пикассо нарын зураачдын бүтээлүүдийг үзэж болно.
-1917 онд Эрмитаж болон Өвлийн ордныг улсын музей болгов.
-1981 онд Меншиковын ордны музейд Эрмитажийн шинэ салбар нээгдсэн.
-1999-2004 онд Сомерст-Хаус  (Лондон) Эрмитажын өрөө, “Эрмитаж-Гуггенхайм” гэдэг үзэсгэлэнгийн төв Лас Вегас, “Эрмитаж-Амстердам” гэдэг үзэсгэлэнгийн цогцолборыг тус тус байгуулжээ.


Тэгээд өөр аялалуудынхаа талаар өмнө нь бичсэн болхоор оруулсангүй. Харин энэ сарын сүүлээр очиж үзэхийг хүсдэг Нью-Йорк руу явах гэж байгаа. Загварын том хот шүү дээ :). Тэндээс дараагийн бичлэгээ оруулнаа :). АНУ д байгаа хэдий ч өөр хотууд руу явах нь Япон Солонгос руу явах зайны болхоор очих юмсан гэсэн хот болгон руу очиж үзэж чадахгүй юм даа.NY гэхээр Alicia Keys-н NY гээд дуу нь санаанд орж байна

New York, concrete jungle where dreams are made of
There's nothin' you can't do
Now you're in New York
These streets will make you feel brand new
Big lights will inspire you
Let's hear it for New York, New York

За дараагийн бичлэг хүртэл түр баяртай гээд энэ дууг оруулчий :)



start=-31 , cViewSize=50 , cPageCount=1

19 сэтгэгдэл:

null
...Shake...

Янзутай ...

Үсрэгч

Сайхан аялах юмсан гоя байхдаа

blu (зочин)

oo, yasan goyo yumbee,
1 gzraa hadagchchihsan chini hereg alga

Зочин

сонирхолтой байлаа баярлалаа

Ицми

пөөх... айтар уртын байна.. .тэгжугаад завтай болохоороо уншнааа

chris (зочин)

goy aylaluud hiijee. New Yorkiin zurguudiig chini huleegeed suuchnaa. :-)

Амьдрах сайхан гэдэгт итгэдэг хүн

гоё юмаа, олон гоё аялалтай бичлэг оруулаарай

Амьдрах сайхан гэдэгт итгэдэг хүн

баярлалаа

Jargal (зочин)

oirh dornodiin goe gazruudaar yavjee
zurag bichleg tailbar goe bainaa
neg heseg izrael ruu humuus ih yavdag baisan sanagdaj baina shu
manai hamaatnii ah tend heden jil bolood irj baisan, tegeel olon mongolchuud baidag gej yarij baisan
bi chinii yavsan gazruudaas moskow bejing l yavsan yum baina.
tegeed germany bas japan yavj bsan,
dead sea uneheer goe baihaa

SUNShine®

Shake: :)
Үсрэгч: ахаан
bluefire: хэй сайн уу? монголд очцон байгаа гэсэн үү тэ.Ажил нь сайн уу?
Зочин: thanks
Ицми: зав гарангуут нь харин бөөндчдиймуу гээд хэхэ :)
chris: Ахаан, зураг аваад аваад явчнаа. Гудамжаар явахдаа хүн амьтны хувцаслалт хараад л зургийг нь дараад л явна гэж бодоод байгаа Street fashion кккк
харин авах боломж нь хэр байдаг юм бол мэдэхгүй л байна
..... баярлалаа
Jargal: харин тийн эртний хотууд ч үзэх харах юм ихтэй гое юм байна лээ

Elkhan

Орос формтой болчоод сургууль цуглахыг нээг их хүсэж билээ...хэхэ

Цэцгээ

Сайхан мэдээлэлтэй гоё бичлэг байна. Чи минь их удаан аяалж байна аа. Их ажлын өмнөх амралт л гэж ойлгож байна шүү ккк.

SUNShine®

Elkhan: ахаан би харин яг тэр үед детский мирээс нээх гое бариу жинс авхуулчаад хичээл эхлэхэд формоо богинохон болгож тайраад жинсэн дээрээ өмсөж сургуульдаа нэг моод дэлгэрүүлж байлаа хэхэ.
Цэцгээ: ахаан баярлалаа, нээх гое бичиж бас чадаагүй байхаа хэхэ. Би ч яг аялаад амраад яваад байгаа юм байхгүй ээ :). Ажлын хажуугаар л ер нь үзэж болох юм байвал үзэж хараад л явахыг боддог доо.

Peta

Ойрд ороогуйм байна . Египет орж узхиймсаан. Гоя гоя газруудаар явжээ

baidag l negen (зочин)

aylah yvah teneh eoooe buur neg uhtree teneh yumsaaaan haaguur ch hamaagui bi naana chin ochvol hamgiin turuun car rentleed tsul taliin uzuur n haragdahgui zamaar n davhina

Naran (зочин)

NEW YORK GOY DUU THANKS

SUNShine®

Пета: Сайн уу нээрээ л ойрд тааралдаагүйн байна ккк
манайхан одоо хайнан руу их явдаг болсон байна лээ
египет явах үнэтэй ижилхэн юм байна лээ дээ
baidag l negen: хэхэ харин тийн тэгж давхиж үзэх юмсан
Naran: анхаан

uyangaa (зочин)

NY-n bichlegiig tesen yadan huleejiine shunshine!!

bas ajlynhaa shine buteeleesee sonirhuulaach bayarlalaa :)

amethyst (зочин)

uuh gaihaltai, bugdiig unshlaa, iim bichleg bsniig medsengui hehe. bi israel orno sunusun tengis uzne gej er muruuduj bsangui, neg shine ochih gazar odoo nemegdlee:) bas saihan hugjsun hot bnsht, laliin shashintai bhoor bas uzej sudlah yum ih bgaa baihaa. israelaas butsahdaa egypt orsiimu? 250 USD genee? yoh yamar aztai yum be:) hehe. odoo bol barag neg tomhon hot uzeh tour.iin mungu bh shuu te. tegj bgaal neg saihan udur ermitage uzne de, bas louvre uzne...geel ochih gazar duusahgui yuma, nada bol ajillad jooohn mungutei bsan ch hamaagui uurgevchee uureed ch hamaagui alhaal ayalj l bval horvootoi taniltsaj l bval saihan yum shig bgaamaa:) ta neeree ayallin temdeglel goy bichih yuma, miniih ih uitgartai yum bn sht hehe, tanaas suraltsah zuil ih bna shuu:)

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)