SUNShine® : New York (тэмдэглэл 1)

New York (тэмдэглэл 1)

Сайн байцгаана уу? Би Нью-Йорк хотод очоод л өөрөө зураг авч тэмдэглэл бичиж явах юмсан гэж мөрөөддөг байсан бол өнөөдөр мөрөөдөл маань биеллээ оллоо.

Би нь Сиатлаас Нью-Йорк хотын чиглэлд 5 цаг нисэж JFK онгоцны буудалд газардлаа. Нислэг цаг агаарын байдлаас гээд 1 цаг хоцорч онгоцон дотор хүлээж суулаа. Харин онгоцонд дотор гэнэт дээшээ харсан чинь Wifi on board гэчихсэн байдаг байгаа. Онгоцонд уг нь утсаа унтраа ноүтбүүкээ унтраа л гэдэг биз дээ гэж бодоод туршиж үзтэл үнэхээр интернет байнаа байна.  NY-t дөнгөж газардаад л онгоцны буудал дээрх сэтгэгдэл бол нээх таатай байгаагүй. Дэндүү их хүн. Эелдэг хүн гэж алгаа дайраад л дайраад л уралдаад л явчихна хэхэ.  Арайхийж ачаагаа авч гараад унаанд суух хүртэл мэдрэмж.... төсөөлснөөс өөр байсан хэхэ. Хамгийн түрүүнд бүгчим чийгтэй агаар... би чинь сэнгэнэсэн агаартай газраас ирснийг ч хэлэх үү яг амьсгаа боогдох гэж байгаа юм шиг л байлаа. Энд тэндгүй орилолдоод л, шүгэл шүгэлдээд  толгой эргэмээр л байсан. Оройн 11 цагийн үед ирсэн болхоор ирээд шууд амармаар байсан ч хот хоорондын цагийн зөрүүгээс гадна бүгчимдээд тэр шөнөө бол ёстой унтаж чадаагүй.  Би энд байх хооронд Нью-Йоркын Бруклинд дүүрэгт байрласан байгаа. Ирээд 2 хонож байхад хагсайн өдөр таарсан тул  метронд суугаад Манхэттэн дүүрэг орлоо. Метрогоор 30-40 мин явдаг юм байна. Би танихгүй тэр тусмаа энэ том хотод ямар ч байсан төөрөхгүй л юм байна лээ хэхэ. Өөрийгөө энэ тал дээр харин магтчий кккк. Газрын зураг байхад л болчихож байгаа юм. Очих газраа эхлээд гүүгл мэпээр хараад бичиж аваад тэгээд метронд суугаад л явсан даа. Оросд явж байхдаа метрогоор тэнэдэг байсан нь хэрэг болж байна лээ ккк. Хамгийн түрүүнд манхэттэн дүүрэгт буух буудал маань тайм сквер байлаа. Метроны буудал нь харин гудамж болгонд байдаг нь сайхан юм. Би эхэлж буугаад зураг дарахад энэ доорх зурган дээрх гудамж байлаа. Би Нью-Йорк явхаасаа өмнө нэг тийм мундаг биш ч нэг апарат авсан юм. Авахын хувьд бол сайн авдаг юм байна лээ. Гол нь би гэж техник технологийн ойлголт муутай хүн тохиргоог нь хийж чаддаггүй ээ. Гэхдээ яахав тохиргоо муутай ч зураг дараад л яваад байлаа. Өөрөө л зургаа авхуулаад яваад байснаас зураг дарахаа харин мартаад байсан шүү хэхэ. Тэгээд би эхний удаадаа ганцаараа явсан болхоор хүн амьтан гуйж зурагаа даруулсан. Харин хүн болгон өөр өөрөөр дарах юмаа, зарим нь сайн зарим нь фокус муутай дараад л... харин би хүмүүсийнхийг 2 3 янзаар гоеоор авч өгөөл байсан. Тэгээд л доорх гудамжнаас эхлээл алхаж өглөө дөө. Тайм сквер нь яг энэ гудамжнаас тун ойрхон юм. Эрээлчилсэн гудамжаар нүд эрээлчлээд хаанаас нь яаж явж эхлэхээ  мэдэхгүй баахан харж зогслоо. Гудамжууд нь ч ойлгомжтой амар юм байна лээ. Би энэ урт гудамжуудаар нийт 5 цаг алхсан байна лээ хэхэ. Хаана нь юу байна гэж харж явж байтал цаг ч хурдан өнгөрчихсөн.

Алдарт Times square 

Тайм сквер нь Нью-Йорк хотын 5 гол дүүргийн нэг Манхэттэний төвд  орших талбай. Нью-Йоркын хамгийн их хүн хөдөлгөөн ихтэй алдартай газар. Тайм сквер талбайны нэрний учир нь New York times сонины төв офис энд байрладаг байснаас үүдэлтэй юм байна лээ.Аан тийн амралтын өдөр бас өглөө 9 цагийн үед ирсэн болхоор хүн багатай сэлүүхэн сайхан байсан тэгээд 11 ээс эхлээл бужигнаж эхэлсэн дээ.

Нөгөө алдарт үнсэлттэй зурган дээрх гудамж өнөөдөр ийм болсон байна зургуудыг саак.mn дээрээс үзээрэй

 Аан тэгээд алхам тутамд энэ дээрх City tour bus ... танилцуулга тараагаад зогсож байдаг юм байна лээ. Ойр ойрхон зайтай явдаг. Билет нь даварцан үнэтэй. Өөрөө 37 37-оороо сайхан яваал үзчих юманд мөнгө төлнө ч гэж байхгүээ хэхэ.

Энэ дээрх бүсгүй чикаго мюзиклын танилцуулга тарааж байсан санагдаж байна. Бүжиглээл зогсоод байсан.

Хэдэн гудамжны цаана Penn station гэдэг олон давхар том цогцолбор байдаг юм байна. Энд дэлгүүр, хоолны газар, концертны танхим, зочид буудал зэрэг бүгд байна. Яг энд л АНУ-ын өнцөг булан бүрээс ирж буй үй түмэн хүмүүсийг харж болно гэж байгаа юм даа . Би замын эсрэг талаас нь хараад л өнгөрлөө.

Алхаж байх зуураа дарсан зургуудаас орууллаа.

Энэ гудамж талбайнууд нь кино болон нэвтрүүлгүүдээр их гардаг болхоор нээх танил ч газар яваад байгаам шиг санагдсаан хэхэ. Энэ дээрх зураг бол New York-ын  “Parsons The new school for design” гээд дэлхийд дээгүүрт ордог загварын сургууль.  Америкийн импрессионист зураач  Уильям Мерритт Чейз 1896 онд байгуулсан.
Тус сургуулийг алдартай дизайнерууд болох Marc Jacobs, Dean and Dan Caten, Norman Rockwell, Donna Karan, Jane Frank, William Gropper, Tom Ford нар төгссөн. Зүгээр л алхаад явж байтал замд тааралдахаар нь  харж зогслоо зурагаа авхууллаа зураг дарлаа хэхэ. Үзэх дуртай нэвтрүүлэг Project runway -ээр энэ сургууль их гардагийг ч хэлэх үү аймаар танил харагдаад ....

Энэ хөгжимчин залуус бол намайг уяраагаад л хаясан .... ямар гое аязнууд тоглож байсан гэж санана .... хэний ямар ая тоглоод байгааг нь мэдэхгүй болхоор хэлэхэд хэцүү юм аа. Ямар ч гое сонсогддын ..... хамаг бие арзагнаад л явчихсан .... нилээн зогсож сонссон болхоор хоосон яваад өгч чадахгүй хайрцганд нь мөнгө хийсэн тэгсэн нэг хөгжимчин нь баярлалаа гэж байсан ккк....

Хамаг газар нь дэндүү оочертой юм байна лээ. Юу л байна хүн л байна даа энд. Ганц кофе олж уух гэж их л юм болсон хэхэ. 

Төгсгөлд нь өөрийнхөө хэдэн патиарыг жижгэрүүлээд оруулчлаа кккк


Гудамжнаас  i love NY гэсэн нэг футболка аваад давхарлаад өмсчихсөн

За одоогоор нэг иймэрхүү эхний удаад жаахан туршлага судалж метро энэ тэрээр явж гол гудамжуудаар яваад үзчихсэн одоо хаашаа бол хаашаа явж үзэхэд алзахгүй ккк. Явж үзэх газрын жагсаалт гаргачихсан байгаа. Зөндөө юм бичмээр байгаа ч цагт жаахан баригдаад дутуу дулимаг л юм биччихлээ. Үргэлжлэл бий .....  :)

Үргэлжлэл энд ....



start=-37 , cViewSize=50 , cPageCount=1

13 сэтгэгдэл:

null
maya

Ямар гоё юм бэ, сайхан газар үзэж аялах юмсан. Таны ажилд амжилт хүсье, бахархадаг шүү big fan гэдэг байхаа кк

june (зочин)

Инкээл гоё газар үзээл явхынсан...

САНАСААР

сайн л яваа юм байна
өө тэр улаан гудмаар нь ороодхоорой хээхэхэ

Зочин

ymar goy yum be, neg l odor ochino doo so sonirholtoi medeelel oruulsand bayrlalaa

Jargal (зочин)

ene setgegdel gesni deer tweet share getsen bgaa shig like gedeg tovch hicheesei, zondoo zondoo like daraad garlaa :)

HERO

сонирхолтой бичлэг байна

Ерэн есөн сарнай

Гоё. ёстой их таалагдлаа үргэжлэлийг тэсэн ядан хүлээж байна :)

Ицми

ёстой гояа

Saruul (зочин)

Hi, mash goe boljee! daraagiinh ni odruuded amjilt, adal yavdliiig husen eroooe! bas tesen yadan huleej baiy, Tanii blogiig bnga unshdag, shine bichleg huleegedl bdg shu. Hund heregtei, oodrog, neg l tiiim goe ongo aystai bichleguudtei bolohoor. GL

13

гоя байнаа..амжилт. Take care

Musician (зочин)

kk ямар гоё юм. НЭг очиж үзэх юмсан. чи амралтаараа явж байгааму? Anyways be careful.

SUNShine®

Hi all :)
bugdeerend n thanks

margaash museum uzeh udur bolgood baij bna, niit 3 museum uzne geed tuluvlusun baigaa :)
bi end 1 saryn hugatsaatai ajlaar irsen bolhoor weekend-r l uzye yavya gsn gazar bolgonoo yavj uzne geed tuluvluul bj bna :)

Gutalchin (зочин)

awwwww Times Square. hezee neg odor ochhooroo cham shg bas t-shirt avaad davharlaj omsnoo, chinii suuliin zurag taalagdaad bn, daanch tomordoggui ee @___@

ooriig chn harj bsan ch sn sanadaggui ee, guimon martamhai hunee bi.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)