SUNShine® : New York тэмдэглэл 2 (Metropolitan museum)

New York тэмдэглэл 2 (Metropolitan museum)

Өмнөх бичлэгээ үрэгжлүүлье. Энэ удаад харин бага зэрэг адал явдалтай л явж байгаад ирлээ. Өнөөдөр метрон дээр жаал будилж хэд гуруун метро сольж байж нэг юм хүрэх газраа ирсэн. Метроноос буугаад Метрополитан музей руу автобусанд сууж хүрэх байлаа. Тэгээд тэр зүг явах автобусны буудлыг нь олоод суух гэтэл автобусны билет нь байдаггүй ээ. Би яахав сиатлтай адилхан юм бодоод шууд мөнгөө хийгээд явчдаг байх гэсэн чинь билет уншуулдаг юм байнаа. Автобус ч хөдөллөө. Харин дараагийн буудал дээр жолооч нь буу гэдэг байгаа хэхэ. Мэдэхгүй л хүн байгаа биз хэлээд өгчихгүй нээх ааш муутай жолооч байсан. Уг нь учирлаад би мэдсэнгүй хаанаас билет авах уу гэсэн чинь хэлж өгөөгүй. Тэгээд буугаад хүнээс асуулаа. Метроны буудал дээр зардаг юм байна л даа. Ойрхон метроны буудал орж билет олж авлаа. Тэгээд л нэг юм зорьсон газраа ирлээ дээ.

энэ автобус хүлээх зуур авсан зураг хэхэ. Яг энд сууж байхад нэг америк хүн миний барьж явсан даавуун уутан цүнхийг хараад (JP style-н цүнх байсан юм, үүрсэн жижиг цүнхнээс гадна өдрийн хоол болон уух ус ойр зурын хэрэгтэй зүйлсээ хийгээд барьчихсан байсан юм) та японоос ирсэн үү гэнээ үгүй би монголоос гэсэн чинь манай монголд ирж байсан хүн болж таараад 5 мин үг солилоо. Миний англи хэл ч нээх сайн биш л дээ хэхэ. Монголд байхдаа континентал зочид буудалд буусан мөн чингисийн том хөшөө рүү явсан гээд надад ярьж өгч байтал автобус ч ирлээ. Сайхан эелдэг хүн байсан. Надад яаж явахыг зааж өгөөд амжилт хүсье гэж хэлсэн. Энд нээрээ эелдэг хүн цөөхөн тааралдах юм. Бас нэг бүсгүй нээх хөөрхөн мэдэхгүй ч гэсэн утсаа гаргаж ирээд метроны газрын зураг харж хэлж өгсөн. Хичнээн их баярласан гээч кккк

Автобусны зогсоол нь харин музейны яг хажууханд байдаг юм байна. 

Дэлхийн томоохон музейнуудын нэг Метрополитен музей  "The Metropolitan Museum of Art" нь – Нью-Йорк хотод байдаг.  Энэхүү музей нь спонсорлогчид болон улсаас тодорхой хэмжээний дэмжлэгтэйгээр оршин тогтнодог. Метрополитан музей нь 1870 онд “the Union League Club of New York”-н гишүүд болох америкийн бизнесменүүд болон урлагийг дэмжигч хүмүүсийн тусламжтайгаар үүсгэн байгуулагдсан. 1872 онд олон нийтэд үүдээ нээсэн. Анхны ерөнхийлөгч нь Джон Тейлор Жонстон, гүйцэтгэх захирал нь Жорж Палмер Путнем нар байв. Өнөөгийн байгаа неоготик стильтэй энэхүү музейн барилгын зураг төсөл дээр америкийн архитекторч Калверт Во болон Жейкобс Молд нар ажиллаж 1880 онд шинэ барилга руугаа нүүн оржээ.

Музей нь дараах танхимуудтай

Америкийн декоратив урлагийн танхим
Америкийн уран зураг, уран барималын танхим
Эртний дорно дахины урлагийн танхим
Зэвсэг хуяг дуулгын танхим
Азийн урлагийн танхим
Дундад зууны галлерей
Хувцасны институт
Эртний Египетын танхим
Европын уран зураг
Европын уран баримал, декоратив урлагийн танхим
Эртний Египет болон Римын урлагийн танхим
Исламын урлагийн танхим
Роберт Леманы цуглуулгын танхим
Номын сангууд
Орчин үеийн урлагийн танхим
Хөгжмийн зэмсэгийн танхим
Фото зургийн танхим

Энэхүү байнгын үзэсгэлэнгүүдээс гадна түр зуурын янз бүрийн үзэсгэлэнгүүд гардаг байна. Одоогийн байнгын цуглуулганд 2 сая орчим бүтээлүүд байдаг байна.

Үүдээр ороод эхлээд 20$-оор билетээ авлаа. Алхам тутамд харин зааварлагч зам заагч хүмүүс зогсож байх юм билээ. Тэгээд л шатаар өгсөөд явж байтал нээр урт оочер байхын бүр маш урт оочер шүү... бараг 2 цаг зогсож байж орохоор урт оочер байлаа. Би энэ юуны оочер вэ гэж асуусан чинь Queen-ых гэлээ. Юун queen юм бол гээл гайхаад явж байлаа. Тэгсэн Александр Маккуины үзэсгэлэн метропролитан музей  дотор гарчээ. Бусад танхимуудаар хүн гайгүй цөөтэй хирнээ энд хүмүүс намайг гаран гартал энэ урт оочер байсаар л байсан. Би дуртай дизайнер маань мөн ч гэлээ яаж ийм удаан зогсож байж үзэхэв дээ  хамаг цаг өнгөрчих нь гээд явж байтал яг танхимынх нь үүдэнд татсан утсан доогуур хэдэн хүн орчихлоо дагаад л доогуур нь гарчлаа кккк гэтэл яаасан байх уу оочер дайрсан хэхэ үнэн азтай ямар ч оочергүй тэр гайхалтай үзэсгэлэнг үзчихсэн. Гол нь зураг авахыг хориглодог юм байна лээ. Би энд Маккуины тухай бичиж байсан орж сонирхоорой. Миний дуртай дизайнер ч гэлээ би өнөөдөр шиг хамаг бие арзагнаж биширч байсангүй. Бүр үнэхээр гайхалтай. Тэр загваруудын деталь хэсгүүд ваааув яаж ингэж хийдэг байнаа гэмээр .... Үнэхээр биширсэн... Харин энд зураг авахыг хориглосон хирнээ музейн бусад танхимуудад спичкгүй зураг авахыг зөвшөөрдөг юм байна лээ. Зургийг ч нэг дарах шиг болсоон. Өдөржин л өнжиж үзмээр.... 1 удаа үзэхэд хангалтгүй санагдсан. Цаг зав гарвал дахиад үзнэ л гэж бодож байгаа. 

энэ нөгөө урт дараалал бүр хаа хүртэл байгаа гэж бодноо

энэ бол зөвхөн нэг хэсэг нь

Би энэ музей дотор амаа ангайлгаж явсаар байгаад л гарч ирсэн. Ойрын үед л ингэж их кайф аваагүй юм байна. Үнэхээр энэ дэлхий дээрх гайхалтай зураачдын бүтээлүүдийг өөрийн нүдээр харах тэр мэдрэмжүүдийг бол үгээр илэрхийлэшгүй нь ээ.

Би урлаг судлаач эсвэл зураач биш ч уран зураг их сонирхоно дурлана. Блогоосоо гадна энд тэнд уран зураг болон зураачдын тухай бичдэг. Нийтдээ 60 гаран зураачийн амьдрал уран бүтээлийн талаар бичсэн байна. Тэгээд энэ гайхалтай музейг үзсэнээр олон сайхан зураач  нарын тухай гайхалтай бүтээлүүдийг нь мэддэг боллоо.

Энэ музейд Пикассо, Ван Гог, Тициан, Эдуард Мане, Пол Сезанн, Густав Климт гэх мэт олон зураачдын бүтээлүүд байсан зургийг нь удахгүй оруулнаа.

Би нээх олон эмэгтэй зураачид мэдэхгүй харин энэ эмэгтэйн зургууд үнэхээр гайхалтай юм байна лээ. Францын хөрөг зураач Adelaide Labille Guiard 1803 онд төрсөн. Тэрээр францад анхны эмэгтэйчүүдийн уран зургийн сургуулийг үүсгэн байгуулж байсан байна.

Adelaide Labille Guiard

Adelaide Labille Guiard

Adelaide Labille Guiard

Энэ дээрх болон доорх 2 зураг аз жаргалын зураач гэгддэг Ренуарын зургууд. Зураачийн тухай эндээс уншиж болно.

Энэ музейд зураг тайлбарлагчтай группд ороод үзэж болох юм шиг байна лээ. Энд хүүхдийн групп байхаар нь зургийг нь авчихсан. Би өмнө нь бичиж байсан  "Хүүхдээ хэрхэн урлагт дуртай болгох вэ?" гэж бичиж байсан санаанд ороод .... тайлбарлаж байгааг нь жаал сонсож зогслоо.



Энэ доорх зургийн хэрэгслэлүүд бол 18 дугаар зууны үеийн зураачдын хэрэглэж байсан зургийн хэрэгслэлүүд.

Энд нэг хүн баримал хараад зураад сууж байсан. 

Харин энэ дээрх доорх 2 зураг бол музейны дээвэр дээр. Энд хүмүүс зураг авхуулж кафегээр үйлчлүүлж болно. Үнэхээр тасархай. Энэ харагдаж байгаа модод central park. Яаасан ч том паркав гээд бас л вааув л гэлээ.

Энд зургаа даруулж бас зураг дарж байгаад жаахан амарч суув. Суух сандал олдохгүй болхоор газар тухалж байгаад аяга кофе уусан. Хөл маш ядарсан тул нилээн суусаан хэхэ.

Аа харин доорх бол энэ музейгээс гараад нэгэнт энд ирснийх гээд ойролцоо байдаг "central park zoo" зоопарк руу алхаж явах зуур бас л жаахан сууж хөлөө амраав. 86 дугаар гудамжнаас 65 дугаар гудамж хүртэл 21 блок байна. Музейгээр 4-5 цаг алхсан хүн чинь гараад алхсан чинь бас л хөл өвдөөд байсан. Тэгээд амрангаа хөөрхий намайг сайхан аялуулж байгаа 37 37-гийнхоо зургийг дарав хэхэ

Central park zoo дотор хэдэн амьтдын зураг авснаа доор орууллаа. Энэ зоопаркийн билетийг нь авах гэж ямар урт дараалалд зогссон гэж сананаа, ядаж байхад дэндүү халуун өдөр байсан. Нью-Йоркт нэг өдөр олон юм үзэх бололцоо үнэхээр байхгүй, нэг газраа очих гэж замдаа явна очоод оочер дугаарт зогсож үзэж явсаар өдөр өнгөрчих юм байна лээ.



Холбоотой бичлэгүүд энд ....

start=-17 , cViewSize=50 , cPageCount=1

33 сэтгэгдэл:

null
Grey Jenna

shan temdeglel bn

TigerFish

ямар аймаааааааар гоя юм үзсийн бээээ!!! гэснээс тэр хүүхдүүдэд тайлбарлаж өгч байгааг харахад гоё байна

Ну ПОГОДИ

Tus bolson xvmvvst bayarlalaa gej haa gazar aastai gatuud bddo

Ну ПОГОДИ

Ter zurj bgs hivnii zuragt like ugii

june (зочин)

гоё аялжээ. 18-р зууны үед хэрэглэж байсан будаг шунх нь сонин л харагдаж байна .

brbotw (зочин)

hervee ta manai blog79.gblog.mn -d uuriin blogiin haygaa tavihiig husvel setgegdeldeer haygaa nickname bas chiglelee bichej uldeene uu

•●♥ ✿✿✿ ♫ ☻ ГЭГЭЭН ДОМОГ ☻ ♫ ✿✿✿ ♥●•

37 размер :D

Гоё пост байнаа. Ингэхэд ирцэн үү энчээ?

Elkhan (зочин)

Дараагийн дугаарыг хүлээхээс ... хэхэ

tsigaanaa (зочин)

NY-d durtai bolgood haychlaa vaina!
Gantsaaraa aylaad l.....goyiimaa amjilt!

Арслантай авдар

Хүйтэн шалан дээр суугаад яажугааен. Болкуушд. Би мөөнч их хэлэхиймдаа таануудад:ъ

SUNShine®

Grey Jenna: Баярлалаа
Tiferfish: Харин тиймээ үнэхээр гое юм үзлээ. Энэ хүүхдүүдэд том хүмүүсийн ч мэдэхгүй юм ярьж өгч байна лээ
Заец: Ахаан харин тэхх
June: анхаан
brbotw: баярлалаа
гэгээн домог: арай л ирээгүй байна
Elkhan: Ахаан хэхэ
tsigaanaa: хэхэх харин тиймээ энд үзэх юм дэндүү их юм аа
А/авдар: хэхэх санаа тавьсанд тэнкс, юуных нь хүйтэн байхав харин эсрэгээрээ халуун дээвэр байсан кккк

Үлэмжийн чанар

37 37 ч их тус болж байгаам байна Би ч бас энэ тэнд очихоороо аль болох 41 41ээрээ л явахыг бодно доо Явсан газарын сонин хачин дуулгаж байгаад баярлалаа

Зочин

yoo goeimaa

Saruul (зочин)

Nyagt nyambai zan chanar haragdaj bn shu tanias, Dahiad l tas bichleg boljee! Very many thanks! hehe

Gorgeous

гоёимаа

13

их гоя музей бололтой танхимуудыг нь харахад..хэзээ нэгэн цагт үзнээ.

SUNShine®

Үлэмж: харин тийн алхаж явахад санаандгүй санаандгүй үзье гэж бодоогүй юмтай ч тааралдах юм билээ.
Зочин: :)
Saruul: блогоор маань зочилж үргэлж урам хайрлаж байгаад чинь баярлалаа :)
Gorgeous: ахаан харин тиймээ үнэхээр гое юм байна лээ
Цэнхэр шувуу: анхаан, санаж явахад нэг л өдөр үзнэ дээ :)

Би дахиад хэдэн зураг болон тайлбар нэмлээ. Дахиад зөндөө байгаад байдаг. Яаасан ч урт бичлэг болчихов доо хэхэ. Нэг өдрийнхийг нэг бичлэг болгох гээд л ...

Oko (зочин)

Saihan aylal boljee, urgeljleliig huleej baiya =) , nadad asia-s iluu europ soyol taalagdaad bdag yumaa

jargal (зочин)

yamar goe zurguud vee
saihan ayaluulsand bayarlalaa sunshine aa
ochson yum shg l bolchloo :)

°°°I know that I know Nothing°°° (зочин)

I want to go the New York
I want to live in the New York

:(

Энхзаяа

Ih sonirholtoi ayalal boljee . :)
Odoo Ellis Island yavj Statue of Liberty (Erh chuluunii hushuu)
uzeh bas Rockfeller center ochih heregtei :) kk
Uvul bsn bol saihan gulgahgui yu tend .
Bas MTV TRL studio-d ochooroi :)
a bas Central park-d suih tergeer zugaalval ih goe . Goodluck

PS: Neeree mi blogiin banner-iig ustgachihsan yumuu :(

SUNShine®

oko: ахаан , явсан үзсэн газар болгоноо бичихийг л хичээнээ :)
jargal: :) хэзээ нэг өдөр чи өөрөө ирж аялах байхаа
i know that know nothing: :) Ирж үзэхэд бол гое гое
Зайка: ахаан би дараа дараагийн үзэх төлөвлөгөөнд оруулчихсан байгаа
PS: хэй юу гэж устгахав байгаа шдэ баннерыг нь өөрчилчихсөн болхоор танихгүй байгаа байх, хөөрхөн нүдээ том болгож байгаад хараарай :) яагаад өөрийнхөө баннерыг олохгүйэнаа :)
ntsoom-н баннерын доор байгааз кккк

чихрийн цаас (зочин)

сайхан аялал байна, бас нийтлэл чинь, эхний NY бичлэг чинь таалагджийна, яагаад ч юм танихгүй хотын төсөөлөл нтр

37-37 хөөрхөн унаа шүү, хэхэх

unshigch (зочин)

blog neemeer sanagdchlaa baina, daanch bichye geheer sonirholtoi yum yu ch alga l baina daa
goy yumaa
daraa n ergeed unshihad saihan dursamj bolno bhdaa
blog chin uneheer taalagdlaa
urgelj goe sonirholtoi bichleguudee oruulj baigaarai

Ёоёо (зочин)

Сайн уу үл таних бүсгүй.... Учир нь цэнхэр цүнх цэнхэр өмд цэнхэр хувцастай зурагаа даруулсанг бодвол БҮСГҮЙ хүн бололтой... Би яаг ВАН ГОГ-ийн бүтээлийг блог доо чирэх гэж байлаа шд. Тэгсэн харин зөвшөөрөл аваарай гэхэд н айгаад тэгээд блогоор чинь тэнэж яваад ирлээ. Сайхан сайхан юм хийжээ. Юутай ч амжилт хүсье. Минии блог гэж дайны дараах шиг дэлбэрсэн юм баих юмдаа /өөрөөсөө ичив/ ККК
За тэгээд далимд н тэр зарим нэг зураачдын намтар бүтээлийг хуулбарлаж болох уу гэх гэсэн юм... Дахиад амжилт!!!

SUNShine®

Чихрийн цаас: unshigch: баярлалаа
Еоео: ааан хэхэ, хуулаад эх сурвалжийг нь тавьбал болж байна шдэ, блогт маань олон янзын зүйл байдаг болхоор л зөвшөөрөл авна уу гэсэн юм. Миний өөрийн бүтээлүүд болон цаг заваа зарцуулан байж хийсэн бичсэн зүйлсийг маань ядаж блогийн эх сурвалжийг нь ч дурьдалгүй копи паст хийгээд байх лээр онцгүй л гэж бодсоных тийм анхааруулга тавьсан байгаа юм аа :)

Sono78 (зочин)

Намайг зугаалуулж байгаа 37 37 гийнхоо зургийг дарав. хэхэ сайхан сайхан.
Сайн уу Бүсгүй минь. Сайхан аялж байгаад тань баяр хүргэе, өөрийг тань тэр музейгээс багагүй зүйлүүдийг өөртөө нааж чадсан гэдэгт итгэлтэй байна. Маш сайн байна. Энхдхийхэн гудамжинд, коридорт яг өөр шиг чинь суучихсан байдгийн шд, тэндээс эрх чөлөө ханхалж байдаг.

SUNShine®

Sono78: Сайн сайн уу? баярлалаа. Музейгээс маш их инспирэшион авсан. Маш их зүйл мэдэж аваад гарсан даа. Дахин үзнэ л гэж бодож байгаа.

Sono78 (зочин)

Сайн, сайна уу? Баяр наадам сайхан болсон уу? хэхэ. Дахиад үзвэл бүүр илүүг олж авна, тэгээд дараа дараагийн уран бүтээлийн тань богц бага багаар бүрдэж байгаа нь тэр. Магадгүй өөр ч байж болно, гэхдээ л өөртөө илүүг нааж чадаж байгаа гэдэгт итгэлтэй байна.

Зочин

mash saihan ayaljee gegeen Patrikiin sum ash goe yumaa NY uneheer goe hot uzeh hraah yum ihtei saihan hot baina.manai ulaan baatar chig hyamdhan huldaasan reklamaar baishigaa chimsen bas bagtahgui boltol gudamjaa chihen baichin barisan iim ulsiin niislel hot baidaggui l yum daa hyamdhan huldaasan reklamuudaa avch hayach gemeer

tskhn (зочин)

Neeree bi bas yag metropolitan uzej baigaad sanamsargui mcqueen ii uzesgeleng uzsen shd. huvtsas design-aas hol murtluu uneheer bishirsen, uur ertuntsud ochchihson yum shig l sanagdsan. chi harin ch gants neg zurag dartsan bshdee :)

revel (зочин)

Metropolitan 79 street deer bdag shd 6 nomerin metrogor yavj bgad 77 street Lexington der buugad 2 block yavad l boloo
Daraan or ochij uzeh gej bga humust just in case shuu
Madison aveger dooshoo uruudval zondoo yum bdag tiim uu sunshine nygig buhler ni uzehin bol sar ch hurkue bhaa tanii hol niled ovdson uu kk

SUNShine®

Sono: хэхэх би хэзээ хариу бичиж байнаа тэ :P ар араас нь шинэ бичлэг бичих лээр өмнөх бичлэгүүдэд хариулахгүй өнгөрчих юм аа :))
Зочин: NY үнэхээр үзэж харах юм ихтэй хот шүү :) УБ маань харин шамбааралдаад л байна даа.
tskhn: анхаан үнэхээр гое байгааз :))
revel: анх би NYт зун 1 сар гарангийн хугацаатай очсон юм, тэгээд үзэж болох гол гол газруудаар нь эхлээд явсын, тэгээд харин дараа нь дахиад хэдэн сар тэнд ажиллаж амьдрах завшаан олдож NY тэмдэглэлээ үргэлжлүүлэн бичсэн юм :))

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)