SUNShine® : New York тэмдэглэл 3 (National Museum of the American indian)

New York тэмдэглэл 3 (National Museum of the American indian)

Сайхан наадаж сайхан амарцгааж байна уу? Бүгд амраад баярлацгаагаад ийш тийшээ явцгаачихсан байгаа байх даа.  Би 2 жил яг наадмын үеэр монголдоо байсангүй.

Өмнөх тэмдэглэлээ үргэглжлүүлнээ. Энэ удаад явсан зам маань дэндүү дардан байлаа хэхэ. Ямар ч саад бэрхшээл, будилах зүйлгүй өглөөнөөс авхуулаад л сайхан явж өгсөн. Энэ өдөр яаадаг өдөр юм гэмээр л замд хүмүүсээс гое коммент сонсож бас асуугаагүй байхад танд юугаар туслах уу гээд л миний сэтгэл маш өндөр явж өглөө шд. Энэ доор байнга ашиглаж байгаа метроны газрын зураг орууллаа. Гүээ мөн том хот шүү. УБ-т метро барина л гээд яриад байдаг манай УБ шиг хүн ам цөөтэй жижиг хотод хэрэг ч байна уу даа л гэж бодогдохоор. Энд 8.2 сая хүнтэй хотод л  маш хэрэгтэй унаа байна даа.


Нэг удаа явах билет нь 2.50$ . Ороод дотроо хэд хэд дамжиж болно.

Суух метрогоо хүлээж байхад нөгөө талын зогсоол дээр нэг хүн гитартай дуулж байна. Уярмаар гое дуулах юм. Метро ирсэн ч би энэ хүний дуулахыг сонсохын тулд дараагийн метронд суухаар өнгөрөөлөө. Энэ их хүн амтай хотод хичнээн гое дуулсан ч дээшээ гараад ирэх амаргүй юм даа. Хаа сайгүй маш авьяслаг хүмүүс гадаа дуулж хөгжимдөж байна даа.

Энэ өдрийн хамгийн эхний төлөвлөгөө бол эрх чөлөөний хөшөө орох байлаа. 2 номерын метронд суугаад chambers street дээр буугаад тэнд үнэгүй автобус South Ferry гэдэг газар хүргэж ирсэн.  Эндээс өглөөний 8.30-5.00 цаг хүртэл зогсоо зайгүй явах усан онгоцонд суулаа. Энэ усан онгоц нь ч үнэгүй юм. Харин яг хөшөө рүү явахад 20$ үнэтэй усан онгоцонд арай өөр газраас явж болдгийг усан онгоцонд сууж явахдаа л мэдлээ. Эрх чөлөөний хөшөөөний хажуугаар л яваад байлаа даа. Дараа л тэр эрх чөлөөний хөшөө хүрдэг усан онгоцонд нь сууж очино доо.


Энэ нөгөө усан онгоцонд суух газар

Дараагийн усан онгоц ирэхийг хүлээгээд оочерлож байна. 30 мин л зогссон байх.

Энэ усан онгоц

Жаахан манантай ч юм шиг нэг тийм сонин бүүдгэрдүү байсан

Эрх чөлөөний хөшөө (The Statue of Liberty) нь Франц улсаас АНУ-д бэлэг болгон өгсөн, Нью Йорк хотын Либерти аралд байрлах хөшөө юм. Хөшөөний сууриас титэм хүртэл 354 шаттай юм.

Уг хөшөөг 1885 оны 6 сарын 17-нд Францын хөлөг онгоцоор тус хотод авчирчээ. Францын барималч Огюст Бартольдийн бүтээсэн хөшөөг 1876 онд АНУ-ын тусгаар тогтнолын 100 жилийн ойгоор бэлэглэх санаатай байсан ч, амжихгүй байсаар 10 жилийн дараа л бэлэг болгосон гэдэг. Харин бамбар барьсан гарын хэсгийг аль эрт хийж, 1876 онд Филадельфид болсон үзэсгэлэнд тавьж байж. Хөшөөний их биеийг 1884 онд бүтээж дууссан агаад дийлэнхийг нь хандивын хөрөнгөөр босгожээ. Асар том хөшөөг сүндэрлүүлэхийн тулд Бартольдид мэргэжлийн инженер хэрэгтэй байлаа. Тэрээр Эйфелийн цамхгийг үндэслэгч нутаг нэгт Гюстав Эйфельд хандсанаар санасандаа хүрчээ.

Уг бүтээлийг 1984 онд ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын өвд бүртгэж авчээ.

Усан онгоцноосоо буугаад гарж явахдаа ойр орчим юу байдгийг сонирхотол тавхан алхмын цаана нөгөө алдарт бухыг тойроод хүмүүс шаваастай. Яаж зүгээр байхав би ч гэсэн зургаа даруулнаа гээд л очив.

Энэ алдарт бухтай зургаа даруулах тийм амар байгаагүй шүү. Арай гэж нэг өмнө нь зогсож хүн гуйж даруулсан. Юу л байна жуулчид л байна.

Тэгээд мөн тун хажууханд нэг сайхан музей байхаар нь орж үзлээ. 

National Museum of the American indian

Дизайнер мэргэжилтэй болоод ч тэр үү хувцас хунартай музейд бол удаан саатсан. Энэ музейн талаар бол урьд нь ёстой сонсож байгаагүйн байна лээ.

Жижиг хүүхэлдэйнүүд

За ингээд америкийн индианчуудын өмсөж эдэлж байсан хувцас хэрэглэлийн зургууд зөндөө дарсан. Бүх зургуудыг оруулах гэхээр дэндүү их юм. Хэсгээс нь орууллаа.

Энэ музейд мөн л спичктэй зураг авахыг хориглосон байна лээ.

За тэгээд музейгээс гараад хаачих уу гэж бодож байгаад метрогоор бол 2-3 буудал яваад очиж болох Brooklyn bridge явлаа. Энэ гүүрийг олон ч кинон дээр харсан даа. 1825 м урттай, 26 метрийн өргөнтэй энэ гүүрээр хар халуунд алхаж өгсөн дөө. 1869 онд энэхүү гүүрийг инженер Жон Реблинг эхлүүлээд ажиллаж байхдаа нас барж түүний хүү Вашингтон Реблинг үргэлжлүүлсэн ч мөн бэртэл авж эхнэр нь үргэлжлүүлжээ. Иймээс энэхүү гүүр энэ гэр бүлтэй салшгүй холбоотой. 13 жил үргэлжилсэний эцэст 1883 онд дуусжээ. Энэхүү гүүрийг барихад 15,1 сая доллар зарцуулсан байна.

Замд ус, гүүрний зурагтай футболк л их зарж байна лээ. Явган болон дугуйгаар зорчигчдын замаар нь алхлаа. Толгойноос маш их халаад байхаар нь нэг малгай аваад толгой дээрээ тавьчлаа. Гүүр эхэлж байхад усны үнэ 1$ байсан бол замын голд бол 2$ болоод өсчихөж байна лээ хэхэ. 

Яг голд нь энэ гүүрний зураг зураад зарж байлаа. Яасан ч хурдан зурдаг юм гэмээр л зурж байлаа.

Хамгийн сүүлд ядраад ойрхон байх City hall паркад жаал амарч байгаад буцсан даа.  Орой нь харин шөнийн Times square-р алхсан.  За өнөөдрийнх нэг иймэрхүү сонинтой.

Аан тийн буцахдаа доорх зургийг метрон дотор авсан. Make NYC your gym хэхэ. Энд алхаад л үнэгүй gym-д яваад байгаа. Америкчуудыг таргалалтаараа дээгүүрт ордог гэдэг гэтэл энэ хотод тарган байхын аргагүй гуалиг хүмүүс нь их дээ ккк.


Холбоотой бичлэгүүд

start=-33 , cViewSize=50 , cPageCount=1

17 сэтгэгдэл:

null
jargal (зочин)

юун наадам юун цагаан сар гэдэг шиг та ёстой гого аялж байгаа юм байна даа саншайнаа
би лагер дээрээсээ блог уншаад сууж байна :)

Ерэн есөн сарнай

ёстой гоё. тэр индан хүүхдийн барьмал эвгүй харагджийнаа хэхэ.

unshigch (зочин)

amarch idej uugaal saihan bna oo saihan bna, naadam ch saihan bolloo. Odoo noir hurehgui blogshirch suuna da.
chini temdegleluud ch goeimaa
za tegeed yavaad baigaarai

Бөби

гоё айн

Peta

ingej saihan yavahiimsaan goe sanagdav

Chandmani (зочин)

Сайхан аялал болжээ.
Зурагнуудыг хараад зарим дурсамжуудаа сэргээлээ. Thx...

SUNShine®

jargal: хэхэ харин тиймээ юун цагаан сар юун наадам л байна
99 сарнай: харин тэхх сонин харагдаад байхаар нь зургийг нь авцын хэхэ
уншигч: тэгнээ
Бөби: ахаан
Пета: анхаан, би энд ирж үзэх юмсан гэж зөндөө л боддог байлаа хүсэл маань биелээд гое байнаа :)
Чандмань: ахаан :), харин би дараа нь энэ тэмдэглэлүүдээ уншихад сайхан дурсамжтай санагдах байх гээд л бичээд байгаа :)

Sono78 (зочин)

Дахин баяр хүргэе, цагийг үр бүтээлтэй, өгөөжтэйгээр өнгөрөөжээ. Сайн байна. Сайхан тэмдэглэл болж.

Sono78 (зочин)

Өөрийн тань хөдөлмөрч занг биширч байна аа, яг л дууч шувуу шиг.

B (зочин)

nice nice
daraagiin temdeglelig chin huleej baina shuu

Elkhan

Гүүрний зураг их гоё юм...

Elkhan

Гүүрний зураг их гоё юм...

Цэцгээ

Ямар гоё бичлэгүүд вэ. Үнэхээр бодит бас мэдээлэл мэдлэгээр цалгисан байж чадаж байна шүү. SUNSHINE би өөрийг чинь их хүндэлдэг шүү, ийм сайхан чадвартай боловсролтой соёлтой хүнийг бахархаж хүндэтгэх нь зүйн хэрэг. Хүсэл мөрөөдлөө заавал биелүүлээрэй. Томоос том амжилтаар сайхнаас сайхан амьдралаа чимж яваарай.
аан бас блог дээрээ холбоосыг минь тавьсанд их баярлаж байна.

Арслантай авдар

Яндаануудын гувцас манай бөөгийн гувцастай адилхан юм

chrissy (зочин)

Saihan aylj baigaa yum. chinii zurguudaas haraad NY yawah barag hereggui bolchihloo doo. :-) udaan orj ireegui baij bgaad irsen goy bna. unshaad l suugaad bna :-)

SUNShine®

Sono78: Баярлалаа :)

B: Бичих гээд л ноороглочихсон л байгаа ххэхэ

Elkhan: хар халуунд энэ гүүрээр алхах л аймаар хэхэ

Цэцгээ: Үргэлж л гое сэтгэгдэл үлдээж байдагт чинь баярлалаа
эргүүлээд чамайг магтая :) Олон олон охид бүсгүйчүүдийн мөрөөдлийг биелүүлж яваад чинь баярладаг шүү. Би ирээдүйд гэртээ хүүхдээ хараад суух лээрээ яг чам шиг гэрээ чимж, хүүхдүүддээ хувцас урлаж, юмхнаар юм хийхийг хүсдийшд :) үнэхээр уран үйлчин гэрийн эзэгтэй гэвэл чамайг л хэлнэ

А/авдар: ахаан бүр ч адилхан хувцаснууд байна лээ

chrissy: ахаан харин тиймээ :). Чи монголдоо очоод гое байсан биз дээ? явсан сонин сайхнаа бичээрэй :) Блогоор чинь зочлох лээр апдэйт хийгдээгүй л байгаад байсан

Цэцгээ

Wow, chamaas magtaal sonsson chini goyo baina shuu. Namaig ingej unelsend ih bayarlalaa. Unendee minii bagadaa muruuddug baisan ter muruudliig biyeluulj iim gaihaltai mundag zagvar zohion butgeech bolood ihiig hiij buteej bas busdad taniulahiin tuluu ene blogiig hutlun yavuulj baigaa chamd mash ih bayarladag shuu. Your dream will be come true.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)