SUNShine® : New York (тэмдэглэл 4)

New York (тэмдэглэл 4)

Энэ удаад шөнийн Нью-Йорктой танилцав. Энд наадам тэмдэглээгүй.... ядаж байхад хүн бүр л гое наадмын тухай яриад мөн хуушуурны зураг энд тэнд оруулж хорхой хүргээд байсын... хожимдсон ч гэсэн хуушуур идсээн хэхэ. Би ирээд нилээн хэд хоносон ч энд сурдаг эртний найзтайгаа уулзаж амжихгүй л яваад байлаа. Харин гэрт нь очиж хэдэн сар идээгүй хуушуураар дайлуулсан. Амт ч гэж янзтай байлаа. Доор өөрсдийгөө хасаад ширээнийхээ зургийг оруулчлаа ккк. За тэгээд найз маань энд сурдаг, мөн сургуулийг нь төггсөн найз нь ирж бид танилцан нилээд ярилцаж суулаа.

Муу хүн идсэнээ гэдэг биз дээ ккк гэхдээ үнэхээр монгол хоолоо бас хуушуураа дэндүү санасан байсан тул зөндөөнийг идсээн (хөлс гартал :P)

За тэгээд нилээн ярилцаж суусны дараагаар гадагшаа гарж шөнийн Нью-Йоркоор зугаалах шиг боллоо. Энд шөнө нь яг өдөр шиг түм бужигнаж байдаг юм байнаа. Meatpaking district-ээр алхаж эндхийн алдартай 2-3 club аар нь орж жаахан бүжлээ. Нөгөө од модууд нь ордог Tenjune болон Kiss & Fly гэдэг клубуудээр орлоо. Эхлээд нэг орос клуб руу  санаандгүй яваад орсон чинь нээх таалагдалгүй гараад явсан.

Meatpaking district нь 1900 онд энэ гудамжинд 250 гаруй мал нядалгаа болон мах комбинатууд байдаг байжээ. Харин 1980 оноос хар тамхи худалдаалагчдын төв, янхануудын газар болон хувиржээ. 1990-ээд оны сүүлээс энэ гудамжинд өөрчлөлт орж дээд зэрэглэлийн дэлгүүр бутикууд нээгдэж эхэлсэн байна. Жишээ нь Diane von Furstenberg, Christian Louboutin, Alexander McQueen, Stella McCartney, Theory, Ed Hardy, Puma, Moschino, ADAM by Adam Lippes, Jeffrey New York, the Apple Store. Одоо энэ гудамж эндхийн оршин суугчид, одууд, жуулчдын дэлгүүр хэсэж, шөнийн клубт нь орох дуртай гудамж болжээ.



Өдөр энэ гудамжаар од модууд нь явж байдаг гэж байгаа. Аз нь таарвал дуртай жүжигчин дуучинтайгаа тааралдаж болхоор л гэнэ дээ


За энэ нөгөө алдарт Tenjune night club бүр хав харанхуй байдаг юм байна лээ

Энэ дижей-н тавьж буй хөгжмүүд бол гое байсаан

Энэ kiss & fly club нь

Энэ эхний орсон орос клуб. Эндхийн клубуудэд нь тайчигч биш бүжиглэдэг хүүхнүүд бол заавал байна лээ

Club-с гараад гадаа сууж жаал хүмүүсийг ажиглаж суусан, хөгжилтэй сонирхолтой зүйл тэр гудамжинд дүүрэн. Өглөөний 5 цаг хүртэл тэр гудамжаар бас клубуудыг нь сонирхож явсан байлаа кккк. Үнэхээр хөгжилтэй бас сонирхолтой гое үдэш байлаа.

За тэгээд маргааш нь Атлантын далайн эрэг дээрх Brighton beach орж сайхан  хэвтэв. Орой 6 цагийн үед очсон тул хүн багатай сэлүүхэн цаг агаар ч нэн таатай сэрүүвтэр байв. 1970 оноос эхлэн хуучны СССР-ээс гарч америк руу цагаачилсан хүмүүс энд ирж суурьшжээ. Энэ оросын нэг beach дээр л ирсэн гэсэн үг. Дан оросууд. Энд орос шөл ууж, нийслэл салат, яг л хуушуур шиг чебуреки идэв. Бас орос пиво уув.

Хүв хүйтэн Балтика гэдэг орос пиво уулаа

Оросд ирсэн юм шиг л сэтгэгдэл төрж байлаа

Энэ 2 хос нүдэнд тусаад байх лээр нь зургийг нь дарав. 7-8 насны орчим хүүтэй. Хүү нь ээж аавыгаа тойроод л тоглож гүйгээд.... харин ээж аав 2 нь яг энэ зурган дээрх шигээ бараг 40 мин ингэж зогссон. Дөнгөж шинэхэн залуу хос шиг нэг нэгэндээ эрхэлж нэг нэгнээсээ алхам ч холдохгүй байлаа. 

Ер нь энд нэг сайхан юм нь метрогоор яваад л хятад, орос, япон, солонгос гэх мэт .... улсад ирсэн юм шиг сэтгэгдэл төрөхөөр....Хаашаа ч явсан удаандаа 1 цаг яваад л хүссэн газартаа ирнэ.

Дараагийн явж үзэх газрууд гэвэл The museum of Modern Art, Guggenheim museum, Nicholas Roerich нийт 3 музей үзэхээс эхлээд жинхэнэ фэшион төвлөрсөн гудамжуудаар явах гээд амжуулах юм зөндөө байнаа байна. Энэ хотоос явах цаг дөхөөд байна даа. Нээрээ энэ апаратныхаа тохиргоог хийж чаддаггүй ээ. Чаддаг хүнээр л тохиргоог нь хийлгэхгүй бол оролдож байгаад бүр авахгүй юм болгож ч магад хэхэ.

Дараагийн тэмдэглэл хүртэл түр баяртай.

Өмнөх тэмдэглэлүүд энд .....

start=-43 , cViewSize=50 , cPageCount=1

7 сэтгэгдэл:

null
Sol@ce

Сайн уу Саншайн? Сайхан аялаад, бас аяллаа хуваалцаж байгаад баярлжийнөөө.. цуврал тэмдэглэлүүдийг байнга уншжаа.

тэр 2 хос яааас гоя харагджийнаа.. за дараагийхийг хүлээе :)

june (зочин)

далайн эрэг гоёынмөө. Сүүлийн зурган дээрхи хос үнээр таалагджийн.

chrissydeko (зочин)

Sunshine, tsag zawtai NY-t nileen hed honoj bgaa yum bna shd. goy yum, hezee NY-t ochson geed yawj baih boldoo. ter club-uud ni tax ed nar yamar baih uu? yum ni her unetei be? jishee ni museum ni yamar unetei geh zereg asuult ih bnaa ;-)

SUNShine®

Тайтгарал: Сайн сайн уу? :) баярлалаа
June: харин тийн :)
chrissy: Харин тийн тэгээд л яваад л үзээд л тэмдэглээд байгаан :) Тэр клубууд нь харин үнэтэй юм байна лээ
tax нь 20$ орчим, дотроо ороод уух юмнууд нь ер нь л үнэтэй
Харин музейнууд ерөнхийдөө үнэгүй юм байна лээ. Би анх мэдэхгүй метрополитан орохдоо 20$ билет авсан юм байна лээ :). Уг нь бол donation гээд 1-2$ өгөөд л орчихдог юм гэж байна лээ.

Цэцгээ

Saikhan ayalaliin temdeglel baina shuu. Ter oduudtai taarval bas l sonirholtoi l baih daa. Taarval gariin usgiig ni avaarai kkk. Neeree goyo goyo delguuruudeer hesej baigaa biz dee.

SUNShine®

Цэцгээ: баярлалаа, ахаан харин тиймээ гэхдээ дахиж тэр гудамжнуудаар явах зав гарахгүй л юм шиг байна. Дэлгүүрүүдийн талаар дараагийн бичлэгт оруулсан байгаа. Гое лаг дэлгүүрүүдээр нь үзэсгэлэн үзэж байгаам шиг яваал хэхэ

Elkhan

Ханан дээрх Хар зураг үнэхээр гоё...

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)