SUNShine® : 165.......175.......180.....190....

165.......175.......180.....190....

Намхан биетэй эрэгтэй хүн яаж хувцаславал зохимжтэй вэ? Намхан эрэгтэй хүмүүс тод өнгийн контрасстай хувцасыг турших хэрэггүй.  Цагаан цамц цэнхэр жинс бол намхан хүнийг 2 хувааж харагдуулна, тиймээс өндөр харагдуулахгүй.
Зөвлөгөө:
1-рт: Хувцас сонгохдоо ижил өнгийг сонгож бай. Таны бие олон хэсэг болж харагдах ёсгүй.  Мөн бүсийг сонгохдоо өнгө дагуу буюу өргөн биш байвал зохино. Энэ их чухал шүү.
2-рт бараан өнгийн хувцас сонгох хэрэгтэй. Цагаан өнгө өргөн, махлаг харагдуулдаг шүү дээ иймээс бас улам намхан ч харагдуулна. Арай өндөр харагдахыг хүсэж байвал бараан хувцасыг л сонгоорой.
3-рт  Аль болох нимгэн цамц сорочка сонгох хэрэгтэй. Урт нь хүзүүнээс эхлэн  бүсэлхийгээс доош 10-20 см урттай байвал зохимжтой. Гол нь өөрийнхөө хэмжээний цамцыг л аваарай гол нь мөрөөрөө таарж байх ёстой.
4-рт Цамц сорочкыг сонгохдоо өндөр захтайг сонгох хэрэгтэй.  Намхан хүмүүс  V хэлбэрийн захтай цамцнаас татгалзах хэрэгтэй.
5-рт  Хэрвээ хээ угалзтай цамц өмсөх дуртай бол босоо судалтай л цамц хувцас сонгоорой /гэхдээ болж өгвөл элдэв зураг хээгүй байвал зүгээр/ хэвтээ судалтай цамц өмсвөл таныг өргөн  намхан л харагдуулна



Туранхай эрэгтэйчүүд яаж хувцаславал зохистой вэ?

1-рт Том мөртэй хувцас пиджакнаас татгалзах хэрэгтэй. Энэ нь таныг том хүний хувцас өмссөн хүү шиг л харагдуулна. Мэдээж бие барисан цамц өмсөхгүй байх хэрэгтэй. Тарган харагдах гэж байна гээд сул хувцас өмсөвөл зүгээр  гээд том размерийн хувцас авж болохгүй. Цамц сорочканы материал нь биеэнд наалдахгүй материалтай байвал сайн. Цамц худалдан авахдаа эластик бага орсон материалтай цамц  сонгоорой.

2-рт Брюкэн өмд өмсвөл классик загварын өмд зохимжтой харагдана. Өмд нь манжеттай байх хэрэгтэй. Аль болох зузаан материалтай цамц өмд аваарай. V хэлбэрийн захнаас мөн л татгалзах хэрэгтэй, таны туранхай хүзүү харагдах болно. Ер нь давхар хувцас өмсөвөл өргөн харагдах нь ойлгомжтой.

Өндөр эрэгтэйчүүд

Мэдээж өндөр байх нь сайхан.  Гэхдээ хувцаслалт стиль тал дээр ярихаар хүндрэлүүд гарж ирдэг шүү дээ. Брюк цамц нь богиндох гэх мэт. 180 аас дээш өндөртэй хүмүүст хамаарна.

Таньд ямар нэг хувцас таалагдлаа гэхэд ихэнх дэлгүүрээс өөрийнхөө размерийн хувцсыг авж чаддаггүй шүү дээ. Өмднийхөө уртыг тааруулахын тулд том размерийн өмд авах  жишээтэй.
Өндөр хүмүүст ямар ч өнгийн хувцас зохино. Өндөр хүмүүст костюм ямар гое харагддаг билээ дээ. Костюмыг сонгохдоо 3 товчтой бол дөрвөлжин хээтэй судалтай байвал зохино мөн 2 товчтой  хагас бариу хэлбэрийг сонгоорой.

Тарган гүзээтэй эрэгтэйчүүд: Пиджак нь ардаа 2 оноотой байвал тохиромжтой, өмдөө сонгохдоо чөлөөтэй хэлбэрийнхийг сонгоорой, өмдний урд хэсэгтээ  складка-гүй байвал зохимжтой.


Эрэгтэй ч бай эмэгтэй ч бай өндөр ч бай намхан ч бай туранхай ч бай бүдүүн ч бай хувцасаа тохируулж өмсөхөөс гадна биеийн тамираар л хичээллэх хэрэгтэй дээ. Сайхан болохоос гадна эрүүл мэндэд тустаай гэж....Заавал булчин шөрмөс болтолоо хичээллэх албагүй. Өндөр ч бай намхан ч бай бүх юм нь таарцан байхад л ок.....

start=-33 , cViewSize=50 , cPageCount=1

17 сэтгэгдэл:

null
ENEREL (зочин)

манай хүн ч зөв л хувцалдийн байна ккк тээнкс

Gtulga (зочин)

ККк. Үнээр дэмжжийнэ гол нь биеийн тамираар хичээллэх нээх гоё гувцас хараал моделуудад бол тасарцан харагдана өөрөө өмсөнгүүт урлаг гутаагаад ккк. Тийм болохоор гоё биетэй байхад баргийн хувцас зохино гэж боджийноэ.

ENEREL (зочин)

шалны мод шиг туранхай л бишол ямар ч хувц туранхай күмст зохиодэдийм шигээ /миний бодлоор/

БОРОО (зочин)

Зөвлөгөө бол тун сайхан нүдээ олсон, магадгүй хамраа олсон ч байж магадгүй чухал хэрэгтэй зөвлөгөөнүүд байна. Харин надаа мэргэжлийн хүнээс Саншайнаас асуух юм их байнаа. Жишээлүүл: Жи яагаад тэлээ хэрэглэдэггүйм бол? Тэр зурган дээр байгаа 4 залуугийн хамгийн арынх нь хэн бэ? Үлэмж яагаад сахлаа хусхаар эл хуль оргиод байдын бол? Антидота дээл өмсвөл ямар харагдах бол? ЛофЛофын хувцасны энгэр яагаад иймийн? Гандирс яагаад өндөр өсгий хэрэглэдгүйм бол?

tsoomo (зочин)

гол бие хаа нь гоё байх хэрэгтэй тэй хэхэ

AntiDotE (зочин)

Надад час нэг асуух юм байнаа. Бороод Солонгос хамбуг өмсүүлвэл ямар харагдах бол? Зараад ер нь иртүүз зохих уу? Ицмэ бэлтгэлийн хувцастай сурвалжлага авч болох уу? Муугазарт цагаан костюм өмсүүлж болох болов уу?

Давка (зочин)

Надаа час асуулт байна. Антидотод самурайн гуцас өмсүүл болох болуу? Бороод балетын гуцас өмсүүлүүл ямар харагдах бол? Житулга хипаап өргөн өмд өмсүүл өгзөг нь мэдэгдкү байх даа? Стормид Швейцарийн билүү хаанахын билээ цэргүүдийн өмсдөг юбкыг өмсүүлмээрийна. яах бол?

Саншайн (зочин)

Бороо: чи нээрээ дандаа дүрсгүйтнэ шүү хэхэхэ хэхэх таанууд мэдмээр байвал өмсөөд өмсүүлээд харчихаач ккккккккк

БЛОГНЫ ЭЗЭН (зочин)

ХЭХЭ

Зочин (зочин)

MANAI IHENH EREGTEICHUUD GUZEETEI DASGAL HIIJ BAIGAACHEE HEHEHE BOSS L BOLVOL TEGEEL UNGURUU HEHEH IMAGE N GUZEE

SpySec (зочин)

баярлалаа Саншайнаа, надаа яг хэрэгтэй зөвөлгөөнүүд байна. Ажилд чинь амжилт, амьдралд чинь жаргал хүсье! :D

SARAH (зочин)

oo za mash ih talarhjiinee ooriin tani blogd mash ih heregtei zuvluguunuud baidagiin bna

Далай (зочин)

СССССССтой сайхан зөвөлгөө байна

Далай (зочин)

"Өндөр эрэгтэйчүүд" надаа энэ асуудал байга гардаг

Ну ПОГОДИ

би хэлсэндээ таанууст нь гүзээгээ хаяцгаа гэж одоо л бие хаадаа анхаарахгүй бол дараа нь тэээл хөлс баасандаа хутгалдах гэж ядаргаатай шд

Attila

tnx хэхэхэ

БОРОО

Буцаад хэвэнд нь оруулчижээ

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)