SUNShine® : Аль нь вэ

Аль нь вэ

 Та пессимист уу оптимист уу реалист уу? Та өөрийгөө тодорхойлж үзсэн үү?  Та аливаа асуудлыг сайн талаас нь хардаг уу эсвэл муу талаас нь хардаг уу? Эсвэл байгаа байдлаар нь хардаг уу?  Зарим хүн засаршгүй пессимист байдаг, зарим нь засаршгүй оптимист, зарим нь пессимист реалист, зарим нь холимог байдаг.Төрөлхийн пессимист оптимист ч байж болно, эсвэл амьдралдаа юү үзсэнээс үүдээд пессимист оптимист  болж болдог. 

Товчхондоо
оптимист : бүх юм сайхан болно, хэрвээ муу байвал тэрнээс ч муу байж болох байсан, юмыг сайн талаас нь хардаг
пессимист : бүх юм муу, тэрнээс муу юм  гэж байхгүй, аливаа юмыг муу талаас нь хардаг
реалист: Тийм ээ, бүх юм муу байна тэгээд юү гэж, юмыг байгаагаар нь хардаг. Сайн сайханд найддаг, гэхдээ муу юманд бэлэн байдаг.

Оптимист

1.Оптимистууд ихэнх нь урт удаан амьдардаг. Хүнд өвчнөөр өвчилсөн ч хурдан эдгэрэх магадлалтай. Өөрсдийнхөө хүчинд итгэлтэй, сэтгэлзүйн өвчнөөр өвчлөх магадлал багатай.
2. Оптимистууд  гэрлэлтэндээ аз жаргалтай байдаг. Олон найз нөхөтэй байдаг.

3 . Аливаа  ажилд амжилт олдог. Чөлөөтэй боддог, бүх шинэ юманд нээлттэй ханддаг.
4.. Амьдралаас их юм авдаг, түүнийг аз дайрдаг. Азгүйтэл тулгарлаа гэхэд бүгдийг эхнээс нь эхэлдэг.
5. Хүнд нөхцөлд оптимизмгүйгээр явахгүй. Ален Бомбар атлантын далайд завьтайгаа /ус ч үгүй, хоол ч үгүй/ явахдаа өөрийнхөө номд бичсэн нь: Далай дээр хүнийг ганцаардал, өлсөглөн, акулууд алдаггүй. Айдас л хүнийг алдаг. Амьдрал бол тэр далай.

Пессимист
1.    Пессимист нь байнга эргэлзэж байдаг, муу дагвараас айж байдаг. Бүх юмаа хаяаад өөр газар руу  шинэ амьдрал эхлээд явахыг оптимистууд л чадна..
2.    Эвгүй байдалд бага ордог. Оптимистууд нээлттэй улсууд  бол пессимистууд танихгүй хүний хамгийн анхны асуултанд хариулахдаа  ч байж болох аюулыг үргэлж тооцож байдаг.Тэд  хэзээ ч ямар нэг юмаа эсвэл хүүхдээ харах хүнгүй орхидоггүй. Мөн ямар ч юмаа даатгуулахыг илүүд үздэг. Ер нь аюулыг урьдчилж бодож хардаг.
3.    Оптимистээс илүү хүнд өвдөх нь их  байдаг
4.    Эрүүл мэнддэ маш их анхаардаг.”Аан жаахан л өвдөө биз зүгээрээ удахгүй гайгүй болчино гэж оптимистууд л хэлнэ. Пессимистууд эмч дээр очно. 

 Пессимист оптимистын талаарх афоризмууд 

  • Пессимист бүх л боломжоос хүнд хэцүүг олж хардаг бол оптимист бол ямар ч  хүнд байдлаас боломжийг олж хардаг   (Уинстон Черчилль)

         Оптимист нь хамгийн сүүлийнхээ мөнгөөр  хэтэвч худалдаж авдаг (Франсуаза Подбер

  • Хэрвээ бүх юм сайхан байгаа бол яагаад бүх юм ийм муу байгаан? /Вацлав Вислицкий/
  • Бүрхэг цаг үе гэж байдаггүй бүрхэг хүмүүс л байдаг/ Ромен Роллан/
  • Бид хөл дээрээ зогсноо бүр болохгүй бол дөрвөн хөл дээрээ босно. /Хенрик Ягодзиньский/
  • Пессимизмээ хар өдөрт хадгал /Веслав Брудзиньский/
  • Пессимист бүх юм өөрийнх нь эсрэг байна гэж боддог- тэр нь биелдэг /хэн хэлсэн нь тодорхойгүй/

Та оптимист уу пессимист уу

1.    Гэнэтийн Санхүүгийн уналтанд орвол та яах вэ?
А) нэг их санаа зовохгүй, танд амжилт эргээд ирнэ гэдэгт өөртөө итгэлтэй байна
Б)өөртөө итгэлгүй болно.
В) хэмнэж эхэлнэ
Г) Хүчтэй депрессид орно
2.    Азгүйтэл таныг дагаад байвал
А) санаа зовно, гэхдээ үүнд гайхахгүй
Б) Байдлыг засахын төлөө хичээнэ
В)эргэн тойрныхноосоо санаа зовно
Г) хүчтэй сэтгэл санаагаар унахгуй, сайн юмгүй муу юм гэж байхгүй
3. Спортын уралдаан тэмцээнд та ямар сэтгэлзүйн бэлтгэлтэй  ордог вэ
а) Түрүүлэх бүх шанс байгаа гэж боддог
б)   түрүүлэхийн тулд бүх хүчээ шавхадаг
в) нэг их түрүүлэх гэж боддоггүй
г) Түрүүлэх ямар ч шансгүй гэж боддог ч оролцдог
4. Хэн нэгэн тантай муудалцаад үзэл бодол таарахгүй бол
а) тэр хүнээс зугтдаг
б) таны буруу байсан гэж бодно
в) ийм байдалд хүрэхгүй байж болох байсан гэдэгт итгэлтэй байна
г) Ойрын хугацаанд үл ойлголцлыг  засахыг оролдоно
5.    Нэгэн ажлын байран дээр 4 хүн өрсөлдөж байгаа, тэрний нэг нь та,  таныг ярилцлаганд урихад орохын өмнө юү бодов вэ?
а) танд  3 өрсөлдөгч чинь  дэндүү өөрсдөдөө итгэлтэй байгаа санагдаж нервттэг
б) өөртөө итгэлтэй, нөгөө 3 өрсөлдөгч танд хамаагүй санагддаг
в) таныг өрсөлдөгчийн нэрсэнд оруулсанд , таны анкетанд ажил олгогчийнн  сонирхлын татсанд та их баярлаж байгаа
г) энэ ажил  таны сэтгэлд нийцэхийг мэдэхийн тулд  ярилцлаган дундуур бодол санаагаа хуваалцахад бэлэн
6.  Таны өглөгч занг ашиглаад байвал та яаадаг вэ?

а) хүмүүст тусалж баярлуулж байгаа нь сайхан санагддаг.
6) хүний мөнгөн дээр туйлагч гэж  дургуйцнэ
в) танд нээх ялгаа байхгүй
г)  нэг их дургуйцэхгүй ч  гэхдээ хэзээ нэгэн цагт танд хариу нь ирнэ гэж боддог
7.  Таны хувьд аль нь чухал вэ?
а) мөнгө хийх
б) аз жаргалтай амьдрах
в) Юү ч хийсэн амжилтанд хүрэх
г) танд байгаа авъяасаа нээх
8. Та танаас илүү азтай – баян, залуу, амжилтанд хүрж чаддаг хүнд атаархдаг уу?
а) хэзээ ч үгүй
б) хааяа
в)  атаархдаг, гэхдээ  тэд игнэж амжилтанд хүрэхийн тулд ямар проблемтэй  ямар зам туулсан бол гэсэн асуулт гарж ирдэг
г)  атаархдаг , нэг өдөр ч болов оронд нь орж үзэхэд бэлэн байдаг.
9. Та  бараг л  эрүүл, боломжийн нөхцөлд амьдардаг, та  үүнд итгэдэг үү
а) амжилт азтай холбоотой
б) амжилт нь таны мэдлэгээс биш танил тал холбоо сүлбээгээр тодорхойлогддог
в) бүх хүнд амжилтанд хүрэх чадвар байдаг
г) Хурдан амжилт гэж байдаггүй
10. Танд хаана хэзээ амьдрах сонголтыг хий гэвэл
а) өнгөрсөн цагт
б) одоо цагт
в) ирээдүй цагт
г) өөр ёртөнцөд

35-с дээш  оноо цуглуулсан бол та өөрчлөгдөшгүй оптимист. Та ямар ч бэрхшээлийг даван туулах чадвартай.

25-35 оноо цуглуулсан бол пессимист гэхээсээ илүү оптимист. Таны эргэлзээ дорхноо алга болдог. Ямар ч нөхцөлд сайн муу 2 талыг 2-ланг нь бодож байж шийдвэр гаргадаг.

15-25 оноо цуглуулсан бол оптимист гэхээсээ илүү пессимист.. Пессимист тал стакантай усыг тал нь хоосон байна гэж хардаг бол оптимист тал нь дүүрэн  байна гэж хардаг

15 доош оноо цуглуулсан бол ... танд үнэхээр   амьдрал зөвхөн  хар өнгөөр л төсөөлөгддөг  юм гэж үү? Та санаагаар унах хэрэггүй, та итгэхийг л хүсвэл амьдралыг цагаанаар болон  олон өнгөөр харж чадна. Та өөрийнхөө чадвар болон хүчинд итгэ. Таны дотор байгаа зөвхөн гаргаж ирж хөгжүүлэх л хэрэгтэй.

start=-17 , cViewSize=50 , cPageCount=1

33 сэтгэгдэл:

null
XACAP (зочин)

Онол мэддэг хүмүүс намайг реалист гэдэг юм Овоо л доо аль нэгэнд нь багтаж байвал... гэдэг билүү Би реалист байхөө

secretwish (зочин)

Бүх юмаа хаяаад өөр газар руу шинэ амьдрал эхлээд явахыг оптимистууд л чадна.. би ингэж чадкүү тэхээр реалист байхоо, хааяа жоохон Пессимист талдаа

заяц (зочин)

хүн юу бодно юунд анхаарлаа хандуулна түүнийгээ л авдаг гэж би боддог тэгхээр Оптимист байхаа алтюаад сайнаар хандах нь илүү гэж боддог... Муу хүн гэж байхгүй муу үйл гэж л гэж байдаг гэдэг Бас муу хүн гэж байхаас муу үйл гэж байхгүй ингээд эргэлзээд ирэхээр пeссимист ч юм шиг

Зочин (зочин)

er n yumiig surug talaas n boddog bol yaaj taiwan saihan amrdrah yum be bi bol dundyg barimtlagch l yum bna, ooriihoo zon sovind bas ih itgedeg

binderya (зочин)

тест бөглөсөн чинь би песимист юм байна өөрийгөө реалист гэж боддог байсы

MOONshine (зочин)

пессимист гэхээсээ илүү оптимист. Таны эргэлзээ дорхноо алга болдог. Ямар ч нөхцөлд сайн муу 2 талыг 2-ланг нь бодож байж шийдвэр гаргадаг. Гэнээ хэхэ үнэн л юм байна. Тал гүрүүшг пив байвал тал нь хайцан бэ гэж чарлахын оронд тал нь байгаа нь яамайдаа гэж боддог хүн дээ

XaPXyH (зочин)

XaPXyH ch Stakantai usiig xooson bna gej xardag yum bn da.

БОРОО (зочин)

Би өөрийгөө аль нэгээр нь тодорхойлж чадхааргүй юм байна. Тэгээд би бол оптимист, пессимист, реалист 3-ийн эрлийз юм байна гсн дүгнэлтэнд хүрлээ. Угаасаа би өөрийгөө гүйцэд таньж мэдээгүй л явна. Заримдаа өөрөө өөрийгөө гайхдаг шүү. Би одоо хэн бэ гэж ирээл.... кккк

tsoomo (зочин)

хэзээ ч билээ нэг сэтгэл зүйн мэрэгжилтэй найз маань намайг оптимист гээд байсан бодуул үнэн биз

AXIS (зочин)

Эдгээр ойлголтуудыг чинь уран бүтээлч хүмүүс дээр бүтээл дээрээс нь ингэж ойлгож болох уу: оптимист-Хийсвэр сэтгэлгээ,фантази, пессимист-уйтгартай, реалист-нэгэн хэвийн гэж. Би лав өөрийгөө 100% гэж бодуул 50%-реалист, 40%-оптимист,10%-пессимист юм байна.

Зочин (зочин)

их сонирхолтой санагдаад уншаад байсан чинь дажгүй шүү сонжиж үзвээ хамаг түрүүн би өөрийгөө оптимист гэж боддог байснаа нуух юун эхлээд уншив бараг таарав дараагийн песимист уншив эргэлзэв бараг ч юм уу за реалист унштал тийм ч юм шиг санагдав ер нь шалгахаар шийдэв шалгалаа ер нь гайгүй сайн 26 гэнээ Өөрөө яг багш шиг бичлэг юм энэ тэр оруулцан байна уу үгүй юу өөрөө багш уу? хэхэ Та их сайн багш байхаа тиймүү?

XACAP (зочин)

Саншайн өөрөө багш хүн л дээ их ч уйлдын гсн ккк

Someone (зочин)

Sonirholtoi bichleg baina. Sayhan neg hun namaig pessimist gej onoshilson harin bi itgeegui. Magadgui tegej bodogdohoor yum helsenees bolson baih l daa. Ter ergelzeenees bolsiimuu yag shudargaar bugluud uzie gej bodood hariulsan 32 onoo avav. Nileen optimist talruugaa hun bololtoi sonjoo guai unen bol :) Bas neg yum sanaand orloo tal stakantai usiig haraad yu gej heleheer humuusiig optimist esvel pessimist bolohiig helj boldog gej. Herev ter hun "hagas n duuren" gevel optimist esergeer "hagas n baihgui" yum gevel pessimist gehiimuuda. Is the glass half empty or half full? gedgiig mgl-r tailbarlah geed yadchihav hehe.

itsme (зочин)

би заримдаа гайхалтай өөдрөг. заримдаа үхмээр гутранги. өөрөө өөрийгөө ойлгодоггүй. ихэнхдээ тэхдээ өөдрөг

flower_13 (зочин)

25-35 оноо цуглуулсан бол пессимист гэхээсээ илүү оптимист. Таны эргэлзээ дорхноо алга болдог. Ямар ч нөхцөлд сайн муу 2 талыг 2-ланг нь бодож байж шийдвэр гаргадаг - ийм л юм байна даа. Сонирхолтой байлаа, баярлалаа.

Хэрлэн (зочин)

Оптимист давамгайлсан юм байна... дэхдээ хааяа ээмар гутралд ордийшт...

Зочин (зочин)

гутралд ордоггүй хүн байдаггүй байхаа, гэхдээ тэр гутралаа хэр даваж гарах байх даа, гутранги үзэлтэй биш ч гутралд орох үе хэнд ч гарна л гэж бодож байна

muruudull (зочин)

stakantai usnii tal ni hooson haragdav :D

barbie (зочин)

Сонжоод үзтэл оптимист. Гэхдээ бодоод байхаар пессимист үзэл байнаа. Холимогын байна ккк

Melody (зочин)

Сонжоод үзлээ яг 25 оноо авдийн байна. 25-35 оноо цуглуулсан бол пессимист гэхээсээ илүү оптимист. Таны эргэлзээ дорхноо алга болдог. Ямар ч нөхцөлд сайн муу 2 талыг 2-ланг нь бодож байж шийдвэр гаргадаг. 15-25 оноо цуглуулсан бол оптимист гэхээсээ илүү пессимист. Пессимист тал стакантай усыг тал нь хоосон байна гэж хардаг бол оптимист тал нь дүүрэн байна гэж хардаг.

Залуу Маркетер (зочин)

тэг голоор нь л гусжына

soulmate (зочин)

эхлээд үзсэн пэссимист талдаа гэнээ эргэлзээд байсан хариултуудаа дахиж бөглөөд оптимист талруу нь багтчихлаа ккк энэ ямар хүний шинж болоо

Энхзаяа (зочин)

Оптимист үзэлтэй хүн галт тэргэнээс хоцорчихоод , дараагийн галт тэрэгнээс хоцрохгүй эрт ирлээ гэж боддог гэсэн .. ккк миний бодлоор пессимист үзэл бас 1 талаараа хэрэгтэй ч юмшиг болзошгүй аюулыг бас урьдчилан сайн тооцоолж мэддэг байх хэрэгтэй , Бүхнийг сайн сайхнаар бодож явтал гэнэт 1 өдөр бүх зүйл буруугаар эргэвэл тэр их итгэж найдаж явсан зүйл бодит амьдрал дээр тэс өөр байвал илүү их стесст өртөх магадлалтай. Би эхэндээ оптимист байж байгаад одоо half pessimist , half optimist болсон байх ,

freedom writer (зочин)

goy sonjoo bn...Bayrlalaa... 29 onoo goy goy kk

Зочин

sonirholtoi sonjoo bain

zoya (зочин)

25-35 оноо цуглуулсан бол пессимист гэхээсээ илүү оптимист. yum bn sonirholtoi blaa

Зочин

bi ch bugulsunguie zalhuu hurev
erunhiiduu optomist taldaa gej uuriiguu dugnedeg yum

Simple

Боломж хаалга тогших үед чимээтэй байна гэж гомдоллодог хүнийг оптимист гэдэг. /Oscar Wilde/

уяхан (зочин)

оптимист гэхээсээ илүү песимист юм байнаа

Цэнхэр нүдэн

Би вол оптимист хөөн,

snaa (зочин)

neh sonin yumaa

smile N (зочин)

31 barag l taarch bn shu

Зочин

пессимист гэхээсээ илүү оптимист. Таны эргэлзээ дорхноо алга болдог. Ямар ч нөхцөлд сайн муу 2 талыг 2-ланг нь бодож байж шийдвэр гаргадаг. үнэн л юм байна.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)