SUNShine® : New York тэмдэглэл 6 (Guggenheim musem, MOMA)

New York тэмдэглэл 6 (Guggenheim musem, MOMA)

 Үнэндээ надад одоо бол тэмдэглэл бичээд сууж байх зав байхгүй байгаа ч цаг тухайд нь яаж ийгээд амжуулаад бичсэн нь  дээр санагдсан. Тэгэхгүй бол дараа нь тэр бүгдийг санаж буулгана гэдэг бүүр л амаргүй байх гэдэг үүднээс дор дор нь бичлэг хийгээд байна даа :).

Энэ өдөр нийт 3 музей үзнэ гэсэн төлөвлөгөөтэй байсан ч хоёрыг нь л үзсэн. Би 93 дугаар гудамжнаас 88, 82 дээр байх музейнууд руу явж байтал нэг музей нь 82 биш 52 дээр байдаг болж таараад 30 блок алхаж очсон. Энд ойрдоо арай л дэндүү халж байна.   Энэ хар халуунд гадагш гаралгүй AC асаагаад л хэвтэж баймаар санагдавч цаг бага үлдсэн нь санагдаад халуун ч хамаагүй өдөржин гадуур явж байна. Хамгийн азгүй нь MOMA музейны яг үүднийх нь зургийг дараад л ороод ганц гурван зураг дарж байтал апаратны цэнэг дууссан. Ой санамжиндаа л бүгдийг хадгалаад гарав. Үргэлж зураачдыг болон бүтээлүүдийг нь судлаад байдаг байсан энд ирээд ингээд тэр зураачдын бүтээлийг өөрийнхөө нүдээр харах шиг сайхан юм юу байхав.

Явж байхад замд тааралдсан 2 ч музей сэргээн засварлалт хийгдэхээр хаалгаа барьсан байлаа

За тэгээд Гүггенхаймын музейд ирлээ

Сүртэй барилга байна лээ. Яг нэг сансрын хөлөг онгоцонд байгаа мэт

Solomon R. Guggenheim musem нь орчин үеийн урлагийн бүтээлийн цуглуулгаараа дээгүүрт ордог. Еврей гаралтай америкийн уран зураг цуглуулагч, урлагийг дэмжигч  Соломон Роберт Гүггенхаймын фонд 1937 онд байгуулсан. Уг музейн барилгыг архитекторч Франк Ллойд Райт гүйцэтгэсэн байна. Энэ музейн гое юм нь аудио тайлбарлагч авч болдог. Музейн хананд Кандинский, Марк Шагал, Поль Сеззан, Модильяни зэрэг зураачдын  бүтээлүүд өлгөөстэй.

Эндхийн музейнууд ер нь үнэтэй талдаа байдаг юм байна. The museum of modern art том хүн 20$, Guggenheim  Музей том хүн 18$.  Нью-Йорк дэлхийд үнэтэй хотод ордог нь яах аргагүй алхам тумамд мэгэгдэнэ. Хоол унаа байр үзвэр үйлчилгээ гээд л бүх юм нь үнэтэй.

За дараагийн музей бол MOMA (The museum of modern art). Орчин үеийн дэлхийн хамгийн анхны музейнүүдийн нэг. Рокфеллерын гэр бүлийнхний дэмжлэг туслалцаатайгаар 1928 онд офисын 6 өрөөнд анх байгуулагдсан. Харин энэ музейн барилга 1939 онд баригдаж эхлээд, 1950 онд Филип Жонсын интернациональ стильээр дахин шинэчлэн баригдсан. Мөн 1980, 2000 онуудад музейн талбайг томсгож сэргээн засварлалтууд хийгдсэн байна.

Энэхүү музейд буй Ван Гогын “Одтой шөнө ”,  Матиссын “Бүжигчид”, Пикассогийн “Авиньоны охид”, Сальвадор Далигийн “Хувирашгүй цаг хугацаа“ гэх зэрэг цуглуулаггүйгээр төсөөлөхийн аргагүй. Жилдээ 2 670 000 сая хүн энэхүү музейг үздэг гэсэн тооцоо байдаг байна.

Энэ музейд байх зарим нэг бүтээлүүдийг нь орууллаа.

Ван Гогын "Одтой шөнө"

Пабло Пикассогийн "Толинд харж буй охин"

Fulang-Chang "Фрида Кало"

 Пабло Пикассогийн "Авиньоны охид"

Анре Матиссын "Нотрдамын харагдах байдал"

Сальвадор Далигийн "Хувирашгүй цаг хугацаа"

Харин Брууклин руу буцах замдаа Wall street-н буудал дээр бууж жаал алхав.

Wall street  нь Нью-Йорк хотын Манхэттэн дүүргийн доод хэсэгт байрлах нарийхан гудамж юм. Түүхэнд  Нью-Йоркийн санхүүгийн төв гэгддэг. Энэ гудамжны хамгийн гол хэсэг нь Нью-Йоркийн хөрөнгийн бирж юм. Мөн хөрөнгийн биржийн хажууд байх Federal Hall барилга байна. Энэ гудамжинд явж байхдаа дарсан ганц 2 зураг. Цэнэг дууссан ч гэсэн нилээн амрааж байгаад асаахад хэд гуруун зураг дарж амжчихаж байна лээ кккк.

Нью-Йоркийн хөрөнгийн бирж

Federal Hall

энэ дээрх зургийг би газар хэвтэх нь холгүй авсан шд :P даанч өнгө нь бараан гарчихаж

Trinity Church (Энэ сүмийн зургийг л харин би авч амжаагүй апратны цэнэг сүүлчийн хүчээ шавхаад ч дийлээгүй, тэгээд өндөр барилгуудад хавчигдсан мэт энэ сүм надад их таалагдсан болхоор нэтээс зургийг нь олоод оруулчлаа )



Холбоотой бичлэгүүд

Үргэлжлэл бий......


start=-33 , cViewSize=50 , cPageCount=1

17 сэтгэгдэл:

null
...Shake...

Тасархай ...

jargal (зочин)

NY-n tuhai sain medeeleltei bolj baina shuu :)
thaanks sunshine

Зочин

Гоя
Лайкдаад гарав ;)

SUNShine®

...shake...: aнхаан :)
jargal: мэдээлэл өгч чадаж л байвал би баярланаа :)
Зочин: анхаан :)

Elkhan

Бид яасан азгүй байнаа... цэнэгтэй илүү баттерей байсан бол...

secret (зочин)

uneheer ih taalagdaj bna busad humustei huvaltsaj bgani bur ih.zarim humus oorsdo l uzed bdin shig kk.tani husel morodol ene bsan gj helj bolhu.tim bol bayr hurgey hussendee hureh tim amar bish time.mini nas jhnldoo bi ch bas morodlo todorhoilmorl bgan. bayrlalaa tnd hun hussenee hj chaddag gdgig harulj bgad bur ihig uzej surch zondoo olon humustei huvaaltsaarai ondroos ondor ihees ih amjiltiig husey bnga uzej bnaaa..

чихрийн цаас (зочин)

NY-n 6 temdegleliin ard yaj comment uldeelgui unguruhuv!!

Saikhan bichleg saikhan ayalal bna. Nudend haragttal ayalalj, nuugdsan untajaagaa huseliig mini sereetel temdeglel hutulsun chamd bayarlalaa

ulam ih saikhan niitlel bicheerei bas uran buteeliin amjilt husie

SUNShine®

Elkhan: ммм хэлээ юухэвээ би энэ өдөр музей үзнэ гэж төлөвлөж байсан ч яг өглөө гэж бодоогүй юм, урьд өдөр нь өмнөх бичлэгийн зургуудыг дараад яваад байсан. Тэгээд өглөө нэг тийш явахдаа замд юм байна нэг мөсөн музейгээ үзье гээд л тийм юм болчлоо
secret: Сэтгэгдлээ бичсэнд баярлалаа миний дүү. Энэ эгчийнх нь хязгааргүй олон хүсэл мөрөөдлүүдийн нэг гэж хэлж болно :) Хүссэн дээ хүрэх мэдээж хялбар биш, эгч нь зөндөө хөдөлмөрлөж нойр хоолоо хасан байж зүтгэж байж л ингэж хүссэн зүйлээ хийж үзэж харж бичиж тэмдэглэж байгаа. Миний дүү хүсэл мөрөөдөл зорилгоо тодорхойлоод түүнийхээ төлөө уйгагүй явж хүссэндээ хүрэхийг хүсье, амжилт охин минь! :)
Чихрийн цаас: баярлалаа. Өөрийнхөө үзсэн харсанаа ярьж өгч байгаа юм шиг бичиж байгаа тэмдэглэлүүдийг маань хүмүүс уншиж хариу сэтгэгдлээ хуваалцахад урамтай байдаг юм шүү :)
Тэгнээ хичээнээ :)

Ерэн есөн сарнай

suuld bichsen temdegleluudiig bugdiig ni uzlee . gaihaltai.

SUNShine®

99 сарнай: :)

энэ тэмдэглэл дээрээ метрогоор буцах замдаа Wall street дээр буугаад хэд гуруун зураг дарснаа оруулчлаа

~Daki~ (зочин)

blogiig jin uzlee ih taalagdla iD-gaa ogooj nzud bolii?

maya

Үнэхээр гайхалтай, тэр цаг хугацаа гээд зураг нэг л айдас төрүүлээд байдгийн хэхэ

secret (зочин)

hariu bichsend bayrlalaa egchee tanii helsend bur ih uram orloo tgnee hicheenee uneher ig taalagdaj bgaa amjilt husey.............

gmb (зочин)

za uneheer goyo yum aa,bi ochij uzsen gesen nertei l bolohoos iim olon saihan yumnuudiiig uzej chadaagui miis bolson bna , ene bugdiig nadad dahin uzeh bolomjiig olgoson yumjir de gylaij bna aa,uran buteelch hun tegeed uzsen harsan yumaa hurtel man' metteigee huvaalltsaad daguulj yavaad uzuuleed sergeechih yum da,thank you very much

Энхжаргал (зочин)

woow ямар гоё юм бэ? миний мөрөөдлүүд байнашдээ Гоё юмаа. Хэзээ нэг дэлхийн алдартай галлерейг үзэх болдоо

dora (зочин)

Uneheer saihan im uzlee ingej hotig uzeh yostoi shuude tsag zav gargaj goyo zuragnuud tavisand bayarlalaa

Kamimila (зочин)

Van Gog, Matisse, Dalı, Kandiskii, Miro, Jasper Johns, Pollock, Andy Warhol. ..... Ai da argagui aguu masteruud l daa. Terniih, eneniih geltgui bvgd l mundag, oor oorsdiin setgel zvrhee shingeen baij bvteesen .....Anh Modern art Museum uzehed yagaad ch yum bushuuhan l 5rt davhart turuuleed ochison tegeed id Masteruudiin bvteeluud blaa, hamgiin turuund Van Goghiin aldart Odtoi shono bvteel shuud oodoos ugtaad l...Tegeed l tsaashaa alhaad Pablo Picasso....hicheel deer uzej baisan aldartanguudiinha bvteeluudiig boditoor haraad, setgel hodlood uilj bilee..

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)