SUNShine® : New York (тэмдэглэл 7)

New York (тэмдэглэл 7)

Нью-Йорк  хотод өнгөрүүлж буй өдрүүд харвасан сум шиг л өнгөрч байна. Би өмнөх тэмдэглэлүүд дээрээ яг явсан газруудынхаа зургийг өөрөө авч дарааллаар нь оруулан тайлбартай бичиж байсан бол энэ удаад зүгээр л Нью-Йорк хотын тухай оруулсанаас гадна өөрт төрсөн бодлуудаасаа  бичлээ.

Төгсгөл нь үл харагдах Их хотын гудамжаар алхахад халуун өдрүүдийн бүлээн салхи нь ямар нэг зүйл шивнээд ч байх шиг яг л тийм мэдрэмж . Энэ их хүн амтай энэ л хот руу яагаад хүмүүс тэмүүлдэгийн учрыг ч олох шиг. Замд тааралдсан бүхнээс юм хийх бүтээх их онгодыг өөртөө дуудах мэт яг тийм мэдрэмж.
Будагны үнэр ханхалсан зураачийн гэрт мэндэлж урлагт хайртай болсон би энд олон сайхан үзэсгэлэн үзмэрүүдийг нь үзэхэд  зүрх минь догдолж хоер нүд минь баясаж байлаа. Түүхэн үе бүрийн төлөөлөл болсон агуу зураачдын бүх сэтгэлээ шингээж зурсан тэр бүтээлүүд нь яг дөнгөж зураад будаг нь ч хатаж амжаагүй байгаа мэт гэрэлтээд л. Миний сэтгэлийг хамгийн ихээр хөдөлгөсөн нь яах аргагүй музейнүүд..

Энэ хотын зохион байгуулалт үнэхээр гайхалтай. Яг хотынхоо голдоо байх central park бол гайхалтай. Өдөртөө 38 хэм халуун байхад та central park руу ороод л модны үнэр үнэртэж нуурын дэргэд сэрүүцэж болхоор. Манхэттэны аль ч хэсгээс байсан central park руу орчихно үнэхээр гое.

Тэнгэр багандсан энэ олон барилгын дундуур алхаж байхад мод зүлэг гэх зүйл бараг л харагдахгүй ээ..... харин бүр нэг зохион байгуулалттайгаар л байх гэмээр яг голдоо энэ сайхан паркийг байгуулсан нь хичнээн гое. Тэгээд л тойроод далай үнэхээр сайхан.

Нью-Йорк хот (The City of New York) нь Америкийн Нэгдсэн Улсын хамгийн том хот бөгөөд метрополитан бүс нь дэлхийд маш дээгүүрт ордог. Энэ хот нь Нью-Йорк Муж Улсын зүүн эрэг дээр орших бөгөөд анх 1625 онд голландчууд худалдааны бааз болгон байгуулжээ. 1790 оноос АНУ-ын хамгийн том хот нь болсон. Мөн 1785 оноос 1790 он хүртэл АНУ-ын нийслэл байжээ. Нью-Йорк хот нь дэлхийн худалдаа, санхүүгийн чухал төвүүдийн нэг бөгөөд мэдээлэл, боловсрол, үзвэр үйлчилгээ, соёл урлаг, хувцас загвар, сурталчилгааны салбаруудад ихэд нөлөө үзүүлдэг. Нью-Йорк нь олон улсын хэрэг явдалд чухал байр суурь эзэлдэг бөгөөд Нэгдсэн Үндэстний Байгууллагын төв байр энд байрлана.
Нью-Йорк хот нь Бронкс, Брүклин, Манхэттэн, Квинз, Стэйтен Арал гэсэн таван дүүрэг буюу бороутай. Эдгээр нь муж улсын Бронкс, Кингс, Нью-Йорк, Квинз, Ричмонд каунтинуудтай ижил. 789.43 км² газар нутагт 8.2 сая хүн амтайгаараа Нью-Йорк хот нь АНУ-д хүн амын нягтшилаараа тэргүүлдэг.
Хотын гол газрууд нь олон улсад алдартай. XIX зууны сүүл, XX зууны эхэн үед ирсэн сая сая тооны цагаач нарыг Эрх чөлөөний хөшөө угтан авч байв. Өмнөд Манхэттэн дахь Волл-Стрийт нь Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш дэлхийн чухал санхүүгийн төв болсон бөгөөд Нью-Йоркийн хөрөнгийн бирж байрладаг газар юм. Эмпайр Стэйт Билдинг болон хуучин Дэлхийн Худалдааны Төвийн хоёр барилга зэрэг олон өндөр барилгууд байрлаж байжээ.
Нью-Йоркод олон соёлын хөдөлгөөнүүд үүсч хөгжсөн. Үүнд; утга зохиол, ураг зургийн салбарт Харлемийн сэргэн мандалт, зурагт хийсвэр илэрхийлэл (абстракт экспрессионизм), дуунд хип хоп, панк, сальса, Тин Пан алли гэх зэрэг урсгалууд үүсчээ. Бродвейн театр энд оршдог.

2005 онд хотод бараг 170 хэлээр ярилцаж байсан бөгөөд нийт хүн амынх нь 36% нь АНУ-аас өөр улсад төржээ.
Нью-Йорк хот нь түүхийнхээ явцад олон хоч нэртэй болсон байна. Хот нь бүхэлдээ Готтам, Том алим (The Big Apple) гэгддэг бол театрын төв болох Бродвей нь Гол мөчир (The Main Stem), Их цагаан зам (The Great White Way) эсвэл Реалто (The Realto) гэгддэг байна. Нью-Йорк нь заримдаа зүгээр л "Хэзээ ч унтдаггүй хот" (The City That Never Sleeps) хэмээгддэг.

Үнэхээр л унтах завгүй хүмүүс л энэ хотод амьдардаг мэт. Эсвэл хотдоо багтаж шингэх газаргүй болоод тал нь өдөр тал нь шөнө амьдардаг гэлтэй.

Би энэ доорх киног Сиатлд байхад нетээр үзсийн. Миний одоо байгаа брүүклин дүүрэгт үйл явлал нь өрнөдөг юм. Гол дүрийн охин орой бүр л ноутбүүкээ гаргаж ирээд л тэмдэглэл бичдэг. Гэнэт би яг энэ охин шиг ингээд л суудаг юм байна гэж бодогдоод кккк тэгээд трэйлэрийг нь оруулчлаа. 2005 оны хөнгөхөөн хөөрхөн кино. Хэлээ сайжруулах зорилгоор бараг орой бүр нэг кино үзэж байлаа.


New York, concrete jungle where dreams are made of
There's nothin' you can't do
Now you're in New York
These streets will make you feel brand new
Big lights will inspire you
Let's hear it for New York, New York гэж амандаа аялаад л

Холбоотой бичлэгүүд энд ......

Үргэлжлэл бий

start=-40 , cViewSize=50 , cPageCount=1

10 сэтгэгдэл:

null
Зочин

yooooo yavj uzmeer sanagdtal bicheed horhoi hurgeed baihimaa
Utaanbaatartaa ene park shg bish yumaa gehed tuul golinhoo ereg deer bituu shiguu mod tarih yumsandaa mongoliin ard tumeeen

Жаргал

баярлалаа.,

Elkhan

170 хэлээр ярилцаж буй хүмүүс дунд угсаа нэгтнүүд минь хувь нэмэрээ оруулж буй гэж бодохоор сайхан л юм...

Peta

Гое юмаа явмаар санагдтал бичжээ

maya

Үнэхээр гайхалтай, саншайнтай цуг аялаад явж байгаа юм шиг сэтгэгдэл төрсөөр байна. Тэр централ парк нь ямар гоё юм бэ, Улаанбаатар хотдоо ийм сайхан парктай болох юмсан...

bujin (зочин)

Hi sunshine.I think NY is very nice city.I want to go to NY.Thank you for your itinerary.Your English must very improved.Good luck.
Hehe bi englsih surch baigaamaa zuv bichij u?

SUNShine®

зочин: харин тиймээ УБ иргэн бүр нэг ширхэг мод тарихад л сайхан болно доо.
Jaga: чамд ч бас баярлалаа :)
Elkhan: харин тийн :)
Пета: :) баярлалаа
maya: Тийм үү :) тийм сэтгэгдэл төрж байвал би маш их баярлаж байна :)
bujin: Thank you for your comment. Good start Bujin! :). When you want to improve your English, listening more, speaking more, reading more and writing more. To improve your English, you must forget the sense of shyness and shame. It doesn’t matter if you make mistakes. keep it up :) Good Luck

jargal (зочин)

wooow :o ene central park n denduu goe yumaa
Paris bas deereesee ih goe haragddag tee
gudamj ene ter n yamar ch zohion baiguulalttai goe baidag yum

j.enkhee (зочин)

Zaaval ochij uznee goy yum baina

HERO

за энэ киног үзсээн

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)