SUNShine® : New York тэмдэглэл 8 (Brooklyn museum, Brooklyn botanic garden)

New York тэмдэглэл 8 (Brooklyn museum, Brooklyn botanic garden)

Нью-Йорк хотод 1 сар гаран байхдаа түр байрлаж байсан Брүүклин дүүргийнхээ даунтаунаар явж үзээгүй байсан юм. Харин яг явахын өмнөхөн л үзлээ. Энд гое гое юм их байдагийг энүүгээр явахдаа л мэдэв.  Хамгийн түрүүнд Бруклины музей үзэхээр ирлээ. Гэтэл эртэч хүн чинь яаахав хар эрт гараад ирсэн 11 цагаас онгойхоор байв. Хажуу хавьд нь юу байна гээд хартал Brooklyn botanic garden гээд сайхан том цэцэрлэг байна. 20 мин дараа онгойно гэхээр нь үүдэнд нь хүлээгээд сууж байлаа. Энэ garden руу ороход том хүн 10$ байдаг юм байна, харин 2 дахь болон хагасайн өдөр үнэгүй байдаг юм байна. Харин музей үзэх үнэ нь 18$ байдаг юм байна. Тэгээд энэ цэцэрлэгт хүрээлэнгээр явж байгаад музейгээ үзэв

За тэгээд цэцэрлэгт хүрээлэн ч нээгдэж үүдээр нь яваад л орлоо. Хэд алхаад нэг ийм хуримтай тааралдлаа. Гадуур юм үзээд л явах лээр тувт хуримтай тааралдах юм. Тэгээд зүгээр байж чадахгүй зургийг нь авчлаа.

За энэ ботаник цэцэрлэгийн газрын зураг нь

За эндээс Japan garden эхэлж байна. Яг л японд оччихсон байгаа юм шиг. Японд ургадаг мод, цэцэг, ургамал 

Өнгө өнгийн загаснууд

Доор зөндөө өөр зураг оруулж байгаа болхоор цэцэрлэгт хүрээлэнгийн бүх зургийг оруулна гэвэл бүтэхгүй учраас хэсгээс нь орууллаа. Тэгээд ажууханд нээх гое байшин байна харсан чинь Бруклины олон нийтийн номын сан.

Гадаа нохой гаслам халуун гэдэг шиг тийм л халуун байсан. Энэ нохойг л хар даа бүр энэ усан дээр ингээд нилээн удаан жаргасан. 

Дахиад хэд алхсан чинь гудамжинд хуучин номнууд зарж байна. 

Харж харж байгаад дээрх номыг авсан. Англи хэлээ л сайжруулах санаатай.

Бруклины музей нь АНУ томоохон уран зургийн музейнуудын нэг. Музейн нийт талбай 52000 kв.м. Жилдээ 500 гаруй мянган хүн үздэг гэсэн тооцоо байдаг байна. 1897 онд үүд хаалгаа нээж байсан байна.  Намайг дагаад музейгээ үзээрэй :)

Contemporary art

European paintings

Alfred Sisley "Flood at moret" 1879

Paul Cezzane "The village at Gardanne" 1885-86

Claude Monet "The Doge's Palace "  1908

Edgar Degas "Portrait of a Man" 1866


Francisco Goya "Tadeo bravo de rivero" 1806

Египетын танхим

Музейн ар талаасаа ордог хаалга

American art танхим

Gilbert Stuart "George Washington"  1796

Albert Bierstadt  "A storm in the Rocky Mountains, Mt. Rosalie" 1866

Jorn Rogers "The council of War" 1868

William Glackens "Nude with Apple"  1910

John Koch "The sculptor" 1964

Philip Pearlstein "Female model on Platform Rocker" 1977-78

Harry C. Edwards "Handsome morning"

Арай дэндүү их зураг байнаа. Жаран хэдэн зураг оруулчихсан байна шд энэ дээр. Ингээд зогсохоос :)

Музейгээс гараад гадаа сууж тухлаад үдийн цайгаа уух гээд өглөө авч гарсан сэндвичээ идээд сууж байсан миний урд энэ тагтаа эргэлдээд байнаа. Тэгээд надтай цуг өдрийн цайгаа уусан. Миний сэндвичний талхнаас овоо тоншсон шүү. Тэгсэн нэг сэргэлэн болжмор бас нисэж ирээд тагтааны талхыг булааж идээд байнаа :)

Болжмор тагтаа бид 3 сайхан цайлсаан :)

Музейгээс гараад харин даунтаунаар алхаж байна гээд жаахан буруу замаар явчихсаааан илүү явдал болсон гэх үү дээ хэхэх. Алхаж явж байгаад Manhattan bridge дээр хүрээд ирлээ. Тэгээд Brooklyn bridge тэй адилхан байх гээд ядаж гол хүртэл нь алхаадхая гээд явсан дэмий л явлаа гэж бодогдоод кккк

Энэ тэгээд бөөн сараалжин хашааны хажуугаар явсаар байгаад бруклины нөгөө талд Манхэттэн хүрчихсээн би хэхэхэ

Энэ дээрх сараалжин төмөрний завсраар авсан зургууд доор байна

Яг гүүр даваад доор нь china town байна. Манай УБ-ын нэг хороолол шиг тийм том

Тэгээд метроны буудал руу явж байсан хүмүүс дээшээ хараад байхаар нь харсан чинь тэнгэр дээр нэг ийм юм биччихсэн байлаа.

Тэгээд хуримтай л тааралдаад байдаг болхоор just married гэжаан болуу гэсэн биш байнаа нэг реклам л яваад байх шиг байна лээ. Энэ бичгийг хараад нөгөө Jim Carrey-н тоглосон кино санаанд орсон. Яагаав нөгөө хэдэн өдөр бурхны ажлыг хийдэг. Найз бүсгүйдээ хаа сайгүй  л бичиг бичиж харуулаад байдаг нэр нь юу билээ дээ.

За энэ удаагийн аялалын сүүлийн тэмдэглэл нэг иймэрхүү :). Нью-Йорк минь түр баяртай. Нэг өдөр дахиад ирэх байхаа. Thanks for inspiration :)

Надтай цуг хамт аялж санал сэтгэгдлээ хуваалцаж байсан бүх хүмүүстээ баярлалаа. Аялал таалагдсан гэж найдаж байна :)

Холбоотой бичлэгүүд энд....

start=-31 , cViewSize=50 , cPageCount=1

19 сэтгэгдэл:

null
TigerFish

янзтай янзтай

Жаргал

хамт сайхан аяллаа. баярлалаа.,

xaliun (зочин)

bichleguudig chn bugdiig uzlee. goe umaa
yasan ch goe zurag avdin.
daxiad iim goe ayalal xiiged bichleguudee taviarai

jargal (зочин)

oo temdeglel n duusaj bgamu? :-( orj irj goe temdegleluudyg chin unshsaar baigaad muu zan sursan baina shdee hehehe
NY=g mash sain meddeg boltol ayaluulsand bayarlalaa Sunshine :)

secretwish (зочин)

аялалын тэмдэглэлийг бүгдийг үзсээн, чи нээрээ гөөмөн уйгагүй мундаг бүсгүй шүү, зураг оруулахад надаа л лав төвөгтэй санагддын, тэхэд бүр 60 гаран зураг оруулаад л

сайхан аялжээ, гоё юмаа, ингэж ганцаараа дураараа аялахсан :)

SUNShine®

Tigerfish: баярлалаа
Jaga: баярлалаа
хaliun: баярлалаа
jargal: баярлалаа
secretwish: хэй юу байна бүсгүй? манайхаар зочлоогүй удсан байна шд. Блогтоо апдэйт хийгээчээ kkk
хэхэ :P зураг оруулахад 3 цаг гаран болсон, хэмжээг нь багасгаад дараа нь upload хийх нь л их цаг авах юмоо.

чихрийн цаас (зочин)

бичлэг таалагдсан, энэ музейг заавал үзэх хэрэгтэйм байна гэж бодогдлоо :)

peta (зочин)

estoi tdug ayalsan yum shig l bailaa hehe Bayarlalaa

maya (зочин)

Үнэхээр гайхалтай байнаа, аялалын тэмдэглэлүүдийг нь үзээд ирээдүйн мөрөөдөлдөө аялах гэсэн гоё зүйлийг орууллаа :)

...Shake...

Гайхав ...

SUNShine®

чихрийн цаас: ккк ахаан харин би өмнө нь сайн мэдэхгүй музей байна лээ. Нандин нандин гое үзмэрүүдтэй юм байна лээ :)
peta: хамт аялсанд баярлалаа :)
maya: баярлалаа :)
shake: үнэхээр л гайхмаар юм байна лээ :)

secretwish (зочин)

мэнд мэдээгүй удсан байшоо нээрээ ккк
тэр тэнгэрт бичдэг гоё юмаа, хэн нэгэн тэгж хайраа илчлүүлч нураад унахаас яахуудээ хэхэхэх

naran (зочин)

Өө таалагдалгүй яахав. Үнэхээр сайхан байлаа. Чамтай хамт NY орчоод ирлээ. Гэртээ ирчихсэн байгаа юу. гэснээс нөгөө эсгүүрийн загваруудаас чинь худалдаж авч болох уу? Манай ээж юм маш сайн оёдог юм, даанч эсгүүр байдаггүй. Би ээждээ нэг үйлдвэрийн эсгүүрийн загвар олж өгөх юмсан гэж бодоод байсан чинь харин чиний блог дээр янз бүрээрээ байж байдаг байгаа. Тэрнээс чинь авч болох уу?

june (зочин)

тэр кинуг Bruce Almighty гэдэг байхаа. Номын сангийн байр нь аййр таалагджийн.

Elkhan

Гоё аялал болжээ... скролл ашиглахаар... Энэ номын сангийн хаалга нь шууд нүүрлүү эгц болж томроод байхын...

SUNShine®

secretwish: хэхэ
naran: Баярлалаа :). Би ирээгүй байгаа. Эсгүүрнүүдээс 3-4 төрлийн эсгүүр үлдсэн байгаа. Авахыг хүсвэл манайхантай холбогдоод авч болно. Чиний сэтгэгдэл дээр үлдээсэн мэйл хаяг чинь үү тэ? би add хийчлээ, холбогдое :)
june: ммм тийн тийн хөөрхөн кино тэ :). Харин тийн би эхлээд музей юм болов уу гээд очсон чинь номын сан байлаа :)

Энхжаргал (зочин)

Та урлагийн хүн гэсэн дээ урлаг үнэртсэн сайхан газруудаар аялжээ. Авсан зургууд тань таалагдлаа. Зургийн аппараттай сайн нөхөрөлдөг юм байна даа. Гоё байна. Та миний үзэхийг хүсдэг уран бүтээлүүдийг үзжээ. Гоё юм. Та луверын музей орж үзсэн үү. Би заавал үзнэ гэсэн зорилогтой байгаа.

SUNShine®

Энхжаргал: баярлалаа :) хаа явсан газрынхаа аль болох түүх дурсгалт газруудыг нь болоод үзэсгэлэнгүүдийг нь үзэхийг хичээдэг юм :)
2002 онд Эрмитажыг үзсэн, харин европын орнуудаар явж үзэх юмсан гэж мөрөөддөгийн, хэзээ нэгэн цагт аялана байхаа :) тэгэхдээ л Луврыг үзнэ дээ.

like like like (зочин)

I

♥░░░░░░░░░░░░░░░░░░░░░░░░░░░░♥​ ♥░▀█▀░░░▀█▀░▀█▀░▀█▀░░▀█▀▀▀▀█░♥​ ♥░░█░░░░░█░░░█░▄▀░░░░░█░░░░░░♥​ ♥░░█░░░░░█░░░█▀▄░░░░░░█▄▄▄░░░♥​ ♥░░█░░░░░█░░░█░░▀▄░░░░█░░░░░░♥​ ♥░▄█▄▄█░▄█▄░▄█▄░░▄█▄░▄█▄▄▄▄█░♥​ ♥░░░░░░░░░░░░░░░░░░░░░░░░░░░░♥

your blog ;)

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)