SUNShine® : Зам зуур л

Зам зуур л

  Нью-Йорк дахь сүүлийн 24 цагийн тэмдэглэл. Ноороглоод орхисон байснаа оруулчий. Маргааш нь эндээс өөр хот руу явах гэж байгаа юм чинь гээд хотын төвөөр жаал алхсан. Бороо ороод сайхан байсан. Харин маргааш  нь явах гэтэл яаасан байх уу.

Онгоц цагтаа хөөрнө гээд л байн байн утсанд дуудлага ирээд л байсын уг нь. Би дотор ороод нислэгийн цаг хүлээх зуур жаал жуул юм идээд ингээд сууж байлаа. 20 мин үлдчиж гээд явж очтол нислэг маань цаг агаарын байдлаас болж canceled болчихсон байх юм. Нээх урт дараалал үүсчихсэн. Гайхаад урагшаа яваад очлоо. Нэг хүн билетээ өөрчлүүлээд зогсож байхад нь асуусан нь сайн болсон. Яаасан гэхээр маргаашийн нислэгүүдэд хуваарилаад билетийг нь өөрчилж байгаа юм байх. Азаар мэдэхгүй царайлж явж байгаад урт дарааллын өмнө санаандгүй орж 14 цагийн дараа хөөрөх онгоцонд багтав. Доошоо бууж ачаагаа аваад гарлаа. Угаасаа онгоцны буудал дээр хонохоос өөр сонголт байсангүй. Гарж эргэн тойрноо ажилаа.   

Энд секюритигээр дамжиж цааш   л орохгүй бол гадна талдаа үйлчилгээний газар ч байхгүй  шахуу юм. Байгаа ганц 2 газар нь орой болсон тул хаалттай. Гадаа гараад зураг авах зуур харин энэ олон таксинууд дунд зогсох халуун кофе, ус ундаа, янз бүрийн сэндвич зардаг улаан өнгөтэй жижиг ачаатай тэрэг тэр  шөнө аминд орсон. Тэгээд дотор орж юу ч гэсэн лаптопоо асааж wifi байна уу гэхээр ихэнх нь кодтой ганц нэг нь арай гэж холбогдчоод удалгүй тасарсоон. Тэгээд цэнэглэчих газар хайж нэг ийм булан олоод суулаа. Ном унших гэхээр гэрэл муутай юм, нэг бол нүд анилдаад номоо далд хийсэн. Лаптоп дээр байгаа зургууд үзэж ганц 2 бичлэг үзэв.  АНУ доторх нислэг болхоор орон нутгийн онгоцгны буудал ийм байдаг юм болов уу.

 2 ч удаа гарч энэ машинтай үйлчилгээнээс халуун кофе ойр зуурын юм авч идсэн. Энэ байхгүй байсан бол хэцүүдэх л байлаа. Энэ мухлагийг нэг бангладеш хүн хүүтэйгээ ажлуулдаг юм байна лээ. Кофе уух зуураа хэд гурван үг солиод авсан.

Энэ хүмүүс ингээд л газраар унтаад өгөх юм билээ. Надшиг орж гарж зураг авч өөрийгөө баясгаж  хоол цай эргүүлж байгаа хүн л алга.  

Сүүлдээ авах зураг ч олдохгүй өөрийнхөө хумсны зургийг хүртэл ававшдээ хэхэ. Би нимгхэн хугарамтгай хумстай болхоор хумсаа ургуулдаггүй, өнгөгүй лакаар будчаад л явж байдын, тэгээд ч ажилд маань саад болоод бас хумсанд ч муу юм  шиг санагдаад   шилэн хумс  хийлгэдэггүй юм. Харин хааяа нэг  шаардлагатай үед энэ наадаг хумс чинь амар юм. Хэдхээн мин зарцуулна. 7 хоног тогтох юм. Цавуу нь бас нээх хумсанд муу биш  гэсэн. Дуртай өнгөөрөө будчихаж болно. Дажгүй санагдсан  шүү.

Тэгж тэгж нэг юм үүр цайж дотогшоо орох боломж нээгдлээ. Зогсож байхдаа зүгээр байж чадахгүй  урт шөнийг энэ буудал дээр өнгөрөөсөн хүмүүсийн зургийг дарааски :P.

  Өнгөрч өгдөггүй ямар урт шөнө байваа


Холбоотой тэмдэглэлүүд энд 

start=-41 , cViewSize=50 , cPageCount=1

9 сэтгэгдэл:

null
barbie (зочин)

Сайн уу. Хүлээх их хэцүү. Гэгээ орчихсон бол дажгүй дээ. Замдаа сайн яваарай.

j.enkhee (зочин)

he he chi bur aylad surjaagaan bainashdee, bi l huvidaa zov gate-ch olj chadahgui shokond orchidiishdee ,yun zurag avah enee teree kkk ....hurdan harii, aylaliinhaa hogtei yavdludas bichvel sonirholtoiliin. yavsan gazriin chini temdegleluud.....electron helbertei goy sanaa, thanks.

HERO

сонирхолтой. харин тийн онгоцны буудал дээр ёстой нойр хүрдэггүй юм билээ. 8 гиюерч сууж билээ кулад.

Chandmani (зочин)

Zurguudiig chini uzeed xaayadaa xeseg xugatsaand NY t ergeed ochix umaa...

Зочин

гүэ энэ америкийг дуусгажийнаа ккк
тэр цагаан шорттой хар трикотой хүн ямар гоё хувцасласын ккк

Ax нь. (зочин)

Их удаан хүлээлээ шүү. Бүр гайхлаа. 14 хоног алга болчих юм. Чамайг эзгүйд НЭТ тасарсан юм шиг л боллоо.

jargal (зочин)

hi sunshine

odoo haana yavnaa :) daraagin temdegleluud haanaas vee?

baidag l negen (зочин)

bi bol haana hamaagui untaal ogdiishdee sonin devseel kkk

SUNShine®

Barbie: Сайн уу юу байна Барби :) блогоо бичиж байна уу
харин тийн үнэхээр цаг өнгөрч өгөхгүй хэцүү байсаан ккк
j.enkhee: хэхэ сурцоон ккк дараагийн нислэг 40хөн мин дутуу байхад л амжаад суучихсан кккк
Hero: ахаан харин тэхх нээх тухгүй нөхцөлд 14 цаг сууна гэдэг бас л кккк
Chandmani: Ахаан :) Би бас дараа нь энэ бичлэгүүдээ уншаад дурсаад суух байхдаа
Зочин: кккк дуусгаагүйээ. Харин онгоцны буудал дээр хоносон хүмүүсийн нүдэнд туссануудых нь л зургийг дарав, нүд хариулж байгаад л авсан, өөр хүмүүсийнхийг дарах гэсэн чинь яг наашаа хараад байхад нь даралтай биш гээд аваагүй ээ ккк
Ах нь: хэхэ баярлалаа
jargal: дараагийн тэмдэглэлүүд нь хуучин шигээ элдэв зүйлийн тухай л байх болноо :)
baidag l negen: тэрийг чинь л сурмаар байгаам даа. Би бол өөр газар очих лээр эхний 1-2 өдөрөө балардын ккк

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)