SUNShine® : accessories

accessories

Хувцсыг аксессуар /гоёл чимэглэл/-гүй төсөөлөхийн аргагуй. Ээмэг  гоел чимэглэл зүүсэн эмэгтэй хүн ямар харагддаг билээ? өмдөн дээр бүс зүүвэл бас зүүгээгүй бол ямар харагддаг билээ?цаг зүүсэн зүүгээгүй гар ямар харагддаг вэ? мэдээж ялгаа их гарна. Эрэгтэй нь эмэгтэйдээ, эмэгтэй нь эрэгтэйдээ, найз нөхөддөө өгөх хамгийн тохиромжтой бэлэг бол  accessories юм

Эмэгтэйчүүдэд: ээмэг зүүлт /заавал алт монет биш мөнгөн, чулуун,төмрөн ямар ч байж болно/,  түрийвч, бээлий,ороолт, малгай  байж болно.Мэдээж дээр нь цэцгийн баглаа байвал цэцгэнд дургуй эмэгтэй хүн гэж үгүй.
Эрэгтэйчүүдэд: цаг,зангиа, түрийвч, бүс, асаагуур, үзэг,  алчуур г.м /гэснээс эрэгтэйчүүдийн хэдэн хувь нь одоо алчууртай явдаг бол?/

Аксессуар гэдэг нь туслах деталь гэсэн Франц үгнээс гаралтай бөгөөд түүхээс авч үзвэл анх баячуудын  эдэлж хэрэглэдэг зүйл байжээ. Аксессуаруудын зориулалт нь хувцсаа чимэглэж өгдөг. Хувцасны дизайн шинэ өвөрмөц загвар  гаргахад аксессуарын ойлголт заавал гарч ирнэ. Аксессуар нь үндсэн хувцсыг тодотгогч жижиг элементүүд юм.

Аксессуарыг дотор нь үндсэн ба туслах гэж 2 ангилна.

үндсэн аксессуар нь малгай, бээлий, гутал, ороолт, цүнх гэх мэт юм.

Туслах аксессуар нь нүдний шил, цаг, зангиа, таяг, зонтик гэх мэт гоел чимэглэлүүд юм. Хувцасны аксессуарын шийдэлийг хийхдээ ерөнхий зохиомжийн дагуу хэлбэр, өнгө, зохицолыг тохируулна

Толгойн гоел, малгай Толгойн гоел болох малгай нь хувцасны гутал, цүнх, зүүлт чимэглэл зэрэг бусад хэсгүүдээс харьцангуй их анхаарлын төвд байдаг. Хувцасны нийгмийн ач холбогдол болон гоо зүйн үүрэгт малгайны эзлэх байр суурь их юм.

Малгай нь хувцасны салшгүй нэг хэсэг бөгөөд өөрөөр хэлбэл малгайг шийдсэнээр хувцасны хэлбэр загварыг бүрэн төгс боллоо гэж үздэг байсан. Харин орчин үед малгай нь хувцасны зайлшгүй гүйцээгч нэг хэсэг байхаа больсон юм. Өөрөөр хэлбэл малгайны чимэглэл гүйцээгчийн үүргийг хувцасны бүрдэл хэсэг  зүүлт бусад аксессуарууд орлох болсон. Гэхдээ өвлийн болон хавар намрын тусгай зориулалтын зэрэг хувцасны зориулалтаасаа шууд хамаарч гарч ирдэг. Малгай нь өнгө, фактур, хэлбэр зэргээрээ хувцастайгаа байнга зохицсон байдаг. 19-20 зууны өмнөх үеүүдийг бодвол малгайны хэлбэр хийц нь хялбар, энгийн, зохион бүтээлт эсгүүр нь хялбар болсон. Малгай нь хөгжлийнхөө  явцад олон төрөл зүйл болж хөгжиж өнөөг хүрсэн байна.


Бүс нь хувцсыг тогтоох, мөрөн дээр ирж буй ачааллыг багасгах буюу хувцасны жингийн зарим хэсгийг өөртөө авах үүрэгтэй бүсэлхий дахь чимэглэлийн элемент юм. Бүс нь анх үүссэн цагаасаа нийгмийн байдлыг тодорхойлох давхар үүрэгтэй байсан. Орчин үед бол хувцасны гоёл,тодотгол ч болж  байгаа

Бээлий Бээлийний анхны хэлбэрийг Египтын пирамидаас олсон /гаранд угладаг уут хэлбэртэй/. Грек Ромын үед нэг хуруутай бээлийг эмэгтэйчүүд гал тогоо барихад зориулагдаж байсан. Дундад зууны үеээс бээлий билэг тэмдгийн шинж чанартай болж рыцарь-ууд цол нэмэх, шашны еслолын үед хэрэглэдэг байв. Рококо стилийн үеээс бээлий нь эмэгтэй хүний гоелын аксессуар болж ирсэн. Орчин үед бээлийг гоелын болон хүйтнээс хамгаалах зорилгоор хэрэглэдэг болсон.

Ер нь эрэгтэй эмэгтэйгүй сайхан хувцаслаад явж байхад өөдрөг, өөртөө итгэлтэй алхахад ч нөлөөлдөг шүү дээ. Иймээс аксессуар ч үүнд бас нөлөөтэй. Энгийн хувцасыг янз бүрийн аксесуараар гоёмсог эсвэл stylish  харагдуулж болно.


start=-32 , cViewSize=50 , cPageCount=1

18 сэтгэгдэл:

null
ҮЛЭМЖ (зочин)

Би ер нь үндсэн зүйлийг нь хэрэглэдэггүй юм байна Малгай ороолт бээлий гэх мэт Харин туслахдаа бол анзаарч байгаа асаагуур үзэг бал зангиа цүнх гэх мэт харин алчуур уул нь байдын шүү даанч олон боломжоор ашиглаж болдоггүйм хэхэхэ 250 төгрөгөөс хуурай цаас авчдын аруун ширхэг байдаг билүү нусаа, гутлаа, нүүрээ гэх мэт олон давуу талтай тэр чинь

Энхзаяа (зочин)

Гоё жижигхэн мөртлөө чамин аксесуар хувцасыг улам гоё харагдуулна шүү тээ Жишээ нь: Bling bling :)

cool (зочин)

өөрийн чинь блогоор нилээн тэнлээ их таалагдлаа, ажа ажа амжилт

musicfan (зочин)

Мэдүүштэй мэдээлэл өгсөнд баярлалаа.

maral (зочин)

sonirholtoi yumaa, tnx

Дамдаа (зочин)

Мишел Обамагийн "аксессуар"-ууд нь үнэн атаармхаар шүү тээ, хэ хэ хэ.

pooh (зочин)

ta ih goe goe ym bichih ymaa. ta haana surdag ve

Melody (зочин)

Thanks

stormy (зочин)

мэдүүштэй сайхан мэдээлэл байна аа. Эрчүүдэд зориулсан иймэрхүү мэдээлэл оруулаад байвал их л талархана даа.

solongo (зочин)

ай лов фэшион би үндсэн аксесураын хоббитэй , бас ээмэг зүүлт цуглуулах дуртай, дотуур хувцас цуглуулах хоббитэй эмэгтэй хүн болсондоо баярладаг юм шүү, эрэгтэй байсан бол айлгүйтэж гангалж болохгүй хихихи

Үнэн сонин (зочин)

Уучлаарай, манай сонин электрон хэлбэрээр шинээр мэндэлж байна. Та бүхэн үнэгүй демог нь харж мөн үнэгүй бүртгүүлэн орж бидний сониныг нэг сарын хугацаанд үнэгүй уншина уу. http://www.unen.mn/

flower_13 (зочин)

Хэрэгтэй зөвөлгөө байна.

Maya (зочин)

gol aksesuar boloh tsunh gutal ch chuhal shuu, aan gutal ter tusmaa goe bhad huvtsas goe haragddag, bi eregtei hunuusiin gutliig ih hardiin, toostoi l baival negl bish sanagddag

E Ma (зочин)

Нээрээ л энгийн нэг хувцасыг янз бүрийн аксессуар гоё харагдуулдаг шүү. Хүзүүний гоё ороолтууд байна. ялангуяа хавар намрын цагт :)

баярмаа (зочин)

shal teneg hereggui medeelel bna

баярмаа (зочин)

teneg

блогны эзэн (зочин)

хммммммммм гоё сайхан юм өө эмэгтэй хүн болмоор санагдчихлаа

шинэ ээж

ороолт бол миний жинхэнэ дурладаг зүйл.. ялангуяа хавар намарт янз бүрийн ороолтоор гангарах дуртай шүү..

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)