SUNShine® : Оюутан нас: Уйдах завгүй оюутан нас

Оюутан нас: Уйдах завгүй оюутан нас

Оюутан насныхаа дурсамжийг эргэн санахад ч гое байна шүү. Би 2 сургуулийн оюутан байлаа. Нэг их хөгтэй ч юм уу хөгжилтэй гэхгүй ч санаанд бууж байгаа оюутан насныхаа дурсамжийг товчхоон бичлээ. Бодоод л байхнээ уйдах завгүй л оюутан насыг ардаа орхижээ. Байнга л загвартай холбоотой юм бичиж байдаг Саншайн оюутан нас нь ч мөн л ялгаагүй загвартай л холбоотой болчихоод байна даа.

1 дахь сургууль:

1-р курстэээ яааая би нээрээ хэцүү оюутан байсан шүү. Уг нь бол дезайнер болох маш их мөрөөдөлтэй, хүсэл сонирхолтой хирнээ л хичээл таслана, хичээл хийхгүй, гүйэээ мөн хэцүү яаж дизайнер болно доо гэмээр л оюутан байсан . Манай сургуульд манай аав урилгаар Монгол үндэсний хувцасны хичээл цагаар ордог байсан юм. Аавынхаа ордог хичээлийн даалгаварыг ааваараа өөрөр нь хийлгэчиж байгаан биш үү, ийм  л хүнд оюутан байсын.  Сургууль маань  монгол 3 дугаар сургуулийн ардхан талд  1 давхар байшинд байдаг байлаа. Манай ангийн хичээлийн танхим 3 хаалгатай би хамгийн арын ширээнд суучихна, тэгээд л багш бүртгэнгүүт бүртгүүлчихээд л хамгийн арын хаалгаар сэмээрхээээн мөлхөх нь холгүй голорчдог байлаа шд. Тэгээд л хоол унд эргүүлж дэмий сэлгүүцэж байгаад л дараагийнхаа хичээлдээ орно. 1 курст ерөнхий эрдмийн хичээлүүд их ордог болоод ч тэр үү нас залуу цус шингэн тогтоворгүй байсан болоод ч тэр үү мэдэхгүй хичээлдээ нээх тийм сонирхолтой байгаагүй.

2 курстээ орлоо манай сургууль 120-ын цагаан хаалганы тийшээ холын хол нүүчихвээ хөөрхий. 6 номерын троллейбусанд суугаад л явж өгнө дөө. Өглөө бүр троллейбусандаа суух гэж алалцышдээ  хувцас ч тэсэхийн аргагүй, тэр чиглэлд өөр унаа байхгүй яджийхад үйлдвэрийн ажилчид гээд хар өглөө бүгд явна. Ёстой энэ троллейбусанд дахиж суухгуйн тулд бараг хурдан л сургуулиа төгсөхийн түүс болж байсан . Энэ унаа нь маааш удаан явна, чихцэлдэн байж арай гэж суусан юм чинь суудал олдоно ч гэж юу байхав, хөл бол өвдөөстэй  шд.Тэгээд өвлийн хүйтэнд бол хөлдөж үхэх гэжаам чэн.

3 жил сургуульд минь хүргэсэн буянтай унаа  даа ккккк 

2 курст ороогүй юу л би гэж хүн хичээлдээ цоорвоо.Ямар ялаа нь намайг хатгасан юм бүү мэд  нэг ч хичээл таслахгүй хичээлээ маш сайн хийгээд багш нарын нүдийг орой дээр нь гаргаал эхэлсэн дээ.  9 сард хичээл орсон байхад би гэдэг хүн 12 сард болдог Гоел наадамд загвараараа оролцсон. Загвараа бол гаргачихаж байгаан харин 1 р курстээ хичээлээ хийдэггүй байсан хүн чинь юуных нь эсгүүр оедол А ч байхгүй шд.Тэгээд л гаргасан загвараа бариад л багш нар, дээд курсийн эгч нараас асууж зөвлөдөөл  оедолчин энэ тэрээр гүйж өгдөг байсан. За тэгээд ямар ч тооцоо байхгүй даавуугаар нэг тоглох шиг л болж байлаа  эвдээд л дахиж даавуу авж шинээр хийгээд л....Онол практикийг хослуулан л суралцаж байлаа. Бидний үед чинь интернет ч бараг байдаггүй байлаа шдээ. Мэргэжлийн ном сэтгүүл, үзэж харах юм их багатай, багш нараараа заалгаснаараа л өөрсдийнхөө сэтгэн бодох чадвараар л явдаг байж, одоо ч цаг өөр  сайхан болж дээ.

Анхны  Гоел маань бол надад их юм ойлгуулж сургасан . Тэгээд л тэрнээс хойш хичээлдээ шамдан суралцаж 3 курс 4 курстээ ч Гоел тэмцээнүүдэд оролцсоор л... 1 сар гаран өдөр шөнөгүй л тэмцээндээ бэлдэж загвараа хийдэг байлаа. Оюутан байхдаа хийж байсан загваруудыг энд дарж сонирхож болно. Би ер нь их гүргэр, зоригтой бас их шартай оюутан байсым шиг байгаан одоо бодоход. Боож хаах тусам л  эрч хүч ороол улам л их бүтээл гаргадаг байж. Сургуульд намайг хааж боодог ганц нэг багш нар байсын. Оюутан нь мэргэжлийн тэмцээнд орж байхад дэмжих биш хичээл тасаллаа гээд л дүн мүнг бол доогуур тавиастай л байдаг байсан.

3 курстээ би анх S-4 гээд мааааангар том удирдлага шиг утастай байлаа /энэ үед чинь гар утастай хүн ховорхон, дөнгөж картын дугаар гарж эхэлж байсын/би  гоел наадамд загвараараа оролцоод загваруудаа зарна, шинэ жилээр янз бүрийн арга хэмжээнүүдэд оролцох гэх мэт халтур хийдэг лааг бизнес сэтгэлгээтэй оюутан байлаа шд.Одоо үе шиг бүгд утас хэрэглэхгүй болхоор утасны онцын шаардлага ч  гарахгүй  тэгээд л  нэг өдөр ангидаа, сургуульдаа нийлдэг хэдэн охидтойгоо нийлээд миний утсыг дугаартай нь зарчихвөө хөөрхий, тэгээд баяжаски биздэээ нөгөө хэдтэйгээ тэр үед Хаан брой бараг шинэхэн байсан байхаа тэнд орж тансагласан дөө. Хоол идээд пиво ууцгаагаад нөгөө S-4 байхгүй шүү дээ. Ангийнхаа нийлдэг 3 найз охинтойгоо л жаахан орж гардаг  байсын байна дөө.

энэ утсаар гангардаг байлаа шд кккккк юм хөгжнөө гэж одоо хальс шиг л утас барьдаг болж

4 жил суралцахад манай анги нэг удаа нийллэг хийснийг л би сандаггүйээн аягүй сонин байгаа биз. Хүмүүс за юун уйтгартай юм гэх байх даа. Шинэ жилээр л осолтгүй сургуулиаараа тэмдэглэдэг байсан. Аа харин хонхны баяраа тараад бас л нийлдэг хэдэн охидтойгоо үргэлжлүүлэн баяраа тэмдэглэж Ривер саундс орсын, тэгсэн тэнд шар айрагны баяр болж байгаатай таарсан.Тэгсэн бүжгийн талбайд бүжиглэж байсан хүмүүс дотроос гое бүжиглэсэн хүн шалгаруулаад тэр нь би болоод хувирчдын байна ёстооой ичиж үхмээр, тэгээд уут дүүрэн шар айраг, футболк, онгойлгогч өөр юү юү ч байлаа даа шагнуулжээсийн. Баяр тэмдэглэж байгаа бид хэд бол бөөн баяр шд кккк. Миний гое бүжиглэдэг ч гэж юү байхав тэр талбай дээрх хүмүүсээс л илүү бүжиглэсэн юм байх хихихи.

2 дахь сургууль: Энэ үед чинь бол өөөө бүүүүр ухаан суучихсан амьдрал гэдгийг бүүр нэг ойлгочихсон, ажил гэдгийг ч янз бүрээр нь хийгээд үзчихсэн байгаан. Давхар мэргэжил эзэмшихгүй бол цаашаа явахгүй нь энэ тэр гээд бодчихсон. Зөвхөн бямба гаригт өглөө 08.00- 18.00 хүртэл өдөржин хичээллэнэ. 5 өдөр ажилд явна хагасайнд амрана гэсэн ойлголт байхгүй. Би өглөө гэрээсээ гарахдаа жижкээн халуун саванд кофегоо найруулж аваад гарна даа. Тэхгүй бол яг эхний пар дээр ямар ч хичээл орж байсан нүд анилдаастай. Хагасайн өдөр хичээлээ тараад л манай ангийхан  харин ч нэг шууд харина гэж бараг үгүй заавал нэг газар сууж юм ярина, караоке орж дуулалдана. 20-45 насны янз бүрийн ажил эрхэлдэг оюутнууд нэг доор. 1 дах сургуульдаа үзээгүй юмыг энд бол харин ч нэг үзэж байгаамдаа. Ажил хичээл гээд л  2,5 жил маш хурдан нүд эрмэхийн зуур л  өнгөрсөн дөө. 2 дахь сургуулиасаа бол би өөртөө хэрэгтэй гэсэн зүйлсдээ маш сайн суралцсан л гэж боддог. Хэдэн сургууль төгсөх нь гол нь биш толгойдоо хийсэн мэдлэг л чухал. Дезайнер мэргэжил дээр маань санхүүгийн мэдлэг нэмэгдсэнээр амжилтанд хүрэх зам маань нээгдсэн юм.

Би сургуулиаа төгсөөд  Сайн уу амьдрал минь гээд л Амьдрал намайг сайн уу гээд л мэндлэлцээд л ажил хөдөмөрийн аян замд гарсан даа.

ОДОО СУРГУУЛИА ТӨГСӨЖ БАЙГАА БҮХ ОЮУТНУУДДАА БАЯР ХҮРГЭЭД АМЖИЛТ ХҮСЬЕ
start=-20 , cViewSize=50 , cPageCount=1

30 сэтгэгдэл:

null
XaPXyH (зочин)

Какая муха тебя укусыла? Тэр ялаанд чинь нэг хатгуулах юм сан...

secretwish (зочин)

хэхэхэ хөөрхий тэр залуу ккк, эрэгтэй загвар зохион бүтээгч нар угаасаа нээх эмэгтэй хүн шиг болчдымуу эсвэл угаасаа тийм стилтэй хүн л загвар зохион бүтээгч болдог байх, сонин сонин гарууд байдаг биздээ ккк бямбын ангийнхан ч сайн шоудна л даа

anime (зочин)

Төрцөн хүн гэдэг чинь тээл гэнэт цооры шүүдэ :)

Далай (зочин)

Хэхэ сайхан бичсэн байна. Би ч үнэн ноомой юм байсан байна дөө. Үйлдвэр комвинад бол өглөө болгон аймар их хүнтэй байдаг юм одоо ч тийм хэвээрэй байгаа даа. Би ерөн хийчээл дээрээс нуугдаж байр ч байгаагүй юм байна сэрээрхэн гарч байдаг байж би ч хичээл дээр бол хамгийн урд сууна Улаан идвэх.

Зочин (зочин)

deer ueiin tanil utas bh chen bi S10-g n baridag baisan, manai ueiin l hun sheg bna odoo harin iim utas oldvol avah yumsan saak haragdah bhdaa

Chips (зочин)

Byambiin angi ingeheer Sanhuud tiim angi bdguuluu yadguulee?

Dream (зочин)

Хичээлийн цагаар урд ард сууж байгаа хүмүүсийг харваас тодорой. хэхэ. Урд суужаагаа хүмүүс нь нуль идэвхи. Ард суужаагаа хүмүүсийн ихэнхийнх нь яриа өчигдөр болсон явдлуудын тухай, тараад явах маршрутын тухай...бла бла бла. Зарм тохиолдолд урд сууж байгааа хүмүүс чих муутай байдаг. Гэхдээ чих муу байсан ч урд суужиинаа гэдэг нь бас л идэвхи дээ ер нь . .. хэхэхэ . Оюутан нас ч дурсахад сайхан нас даа гэж.

unshigch (зочин)

maniasaa esreg oyutan yumaa, mani bol 1-r kursdee tasarhai onts suraad ternees hoish zalhuuraad shaarigdaa, olon tumnihee buyanaar tugssun duu huurhii, kk

Зочин (зочин)

САЙХАН ДУРСАМЖ БАЙНА АМЖИЛТ ХҮСИЕ

Зочин (зочин)

goy dursamj bnaa amjilt unshihaar l shuud neg yum hiiyee gesen bodol toruulj baina shuu bayrlaa neeree ter yalaand hatguulah yumsn

Давка (зочин)

Ер нь оюутан байх тээл хичээл таслах нь гоё шт. тэ? Манай зайсангийн автуус ч гэсэн аймаар их хүнтэй л явдаг байжүүлээ. Суух гэж зовжаам чинь.....

XACAP (зочин)

Анги дээшлэх тусам ухааждаг юм дөө ккк. ЭС4 бол лайтай харагдаж байна. Манай нөгөө ангийн баагий нэг утастай байсан юм. Ангийнхан нь бүгд тэр утасаар аав ээж ар гэртэйгээ холбоо барьдаг наасан хэхэхэ.

Gtulga (зочин)

Ккк. Тэр ялаанд нь би нэг одоо гатгуулчмаар байна. Та ч тэгээд угийн төрцийм байна л дөө...

3apaa (зочин)

Өө лайтай. Утсыг нь заруулаад л уучиж л байдаг муухай охидууд байна даа.

БОРОО (зочин)

Оюутан байх үеийнхээ зургийг оруулаач ккк

SUNshine (зочин)

Хэхэх Зараа агаа тийм биш ээ Тэр үед нь бид мөнгөгүй нээх гое хоол идмээр санагдаад л мөнгө сэтгэх хэрэгтэй болоод л тэр хэхэхэ Оюутнуудад ийм асуудал зөндөө тулгардаг шд, нэгнийхээ ээмэг бөгжийг ломбардаад л гэх мэт хэхэхэ

flower_13 (зочин)

Эрт ухаан суужээ, загваруудад чинь үнэхээр дуртай шүү. Би их сургууль дараа нь мастер хамгаалчаад ч ухаан суугаагүй гадагшаа явж сурах хугацаандаа бага зэрэг ухаажсын. Манайд багш нар нэг хүнийг сайн гэж бодсон бол сайн гэж бодоод л толгойг нь илээд явдагаа болимоор байгаан би бол өөрийгээ мундаг амьтан гэж бодож явжаагаал нэг өдөр л дээрээс унаал унаал няцрахын даваан дээрээс буцаж өгсөж эхэлсийн одоо бол аажуухан зугуухан өгсөх гээл оролдож яваа.

Хэрлэн (зочин)

хичээл хийлгэтэл хатгадаг ялаа өндөр үнээр түрээслэнэ. хэхэхэхэ лаг байсийм байнөө та ч...

Зочин (зочин)

bandi nar tsuuntei jaahan uitgartai l yum neere manai angi jenderiin asuudal bol yag tentsuu ih goe hugjiltei baisan gehdee goe dursamj baina hervee bandi nar ihtei baisan bol hicheel surlagad bas l ooroor noloolno baihdaa

Залуу Маркетер (зочин)

Багш нар дарамталж боож хаах тусам л хүн улам хичээдэг илүү гархыг оролддог байж магадгүй юм байна. Оюутан байхад намайг гадуурхдаг хэдэн багшийн ачаар л Овоо юм хийсэн дээ хэхэ

itsme (зочин)

хэхэ утсаа зараад уучина ай? хэхэх. тэр пиаваар шагнулдаг чинь харин яасан гоёым бэ гсн ккк

tsoomo (зочин)

зөөз оюутаан гэж танай ангид байсан болог ээ кккк

муха (зочин)

би тэр ялаа нь байна надад хазуулах оюутан байна уу зссссззззззсссссссссссссссззззз нисээд л очно шүү хэхэхэ

barbie (зочин)

Троллейбус , S-4 , Ханброй нэг л танил дотно үгнүүд ккк

Эркардо (зочин)

Оюутан цаг ч сайхан шүү. Би нэг хэсэг 26 д алалцдаг байсан. ёстой аймаар. автуснаас бараг зүүгдээстэй л явдаг байлаа. Шинэхэн шүдэнз шиг л пиг явдаг сонин чиглэл шүү тэр. Хүмүүс бага курсдээ чойроод курс ахих тусам цоорох юм. би бол байхгүй ээ эсрэгээрээ л байсан.

Binderya (зочин)

аргагүйн байнадаа оюутан байхдаа л ийм юм хийжээсийм бол би тань шиг мэргэжлээр сурдаг юм маш их баярлааь танаас сурах юм их байнаа зааж зөвлөөрэй

soulmate (зочин)

хоёрдох сургууль гоё санагдлаа би бас энэ тухай бодоол байгаан

maral (зочин)

saihan dursamj bainaa, oyutan baih ch goy shuu

Ebe (зочин)

Дуулдаг бүжиглэдэг загвар зохиодог тасарцан гёрл байштээ :-) (бас уудаг иддэг..кк)

zochin (зочин)

manai angiin yumjiree gej

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)